Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Түр хараа алдалтыг хэрхэн түргэн оношлох вэ?
( Лекц )

Ж. Баттуяа

Шастины Төв Эмнэлэг, НЭСТ

 

Нейрофтальмологи

Дараахи 4 ойлголтыг авч үзнэ.

  1. Нэг нүдний түр хараа алдалт
  2. Хоёр нүдний түр хараа алдалт
  3. Харааны дохиотой мигрень
  4. Торлогийн мигрень
НЭГ НҮДНИЙ ТҮР ХАРАА АЛДАЛТ
 
Өвчний мөн чанар

  • 60минутаас хэтрэхгүйгээр нэг нүд гэнэт огцом хараа алдах
  • Заримдаа оч гялалзаж болно.
  • Нүдний цусан хангамж гэнэт буурснаас (цус түр хомсдох дайралт)
  • Ерөнхий шалтгаан:
    • хүзүүний гүрээний судасны нарийсал,
    • гипотони,
    • идиопати (торлогийн артерийн спазм ч байж болно)
    • торлогийн болон харааны мэдрэлийн хямралын дохио,
    • харааны хөхлөгийн хаван

Эмнэлзүйн илрэл

Нүдний үзлэг шинжилгээ голдуу хэвийн байна. Торлогийн артерийн дотор ялтаст фибрин холестрол- Hollenhorst эсвэл ретинопатийн венийн зогсонгишил үзэгдэж болно.

Гүйцэтгэх шинжилгээ

  • Гүрээний судасны хэт авиа, КТангиограф, Соронзон доргионы дүрслэлээр нарийсал, дисплази, диссекцийг үгүйсгэх
  • Артерийн даралт хэмжих (ортостатик байрлалд)
  • ЭКГ-тосгуурын чичиргээг үгүйсгэх
  • Зүрхний эхо (эмболийг үгүйсгэх)
  • Цусны шинжилгээнд цусны хэт их бүлэгнэлтийг үгүйсгэх

Ялгах онош

  • хүзүүний гүрээний судасны нарийсал,аортын нум болон зүрхний хавхлага,хананы эмболиц
  • гипотони ба гипертензи,
  • цус хэт бүлэгнэх байдал,
  • торлогийн судасны хямрал ба вазоспазм,
  • харааны хөхлөгийн хаван

Эмчилгээ

  • Шалтгааны эсрэг
  • Артериосклерозыг үүсгэх хүчин зүйлийг бууруулах (чихэр) шижин, даралт ихсэлт, дислипидеми, хөдөлгөөний дутагдал, таргалалт, тамхи таталт)
  • Аспирин 81 мг/өдөрт хэрэглэх

Тавилан

Үүсгэсэн нөхцлөөс хамаарна.

ХОЁР НҮДНИЙ ТҮР ХАРАА АЛДАЛТ

Өвчний мөн чанар

  • 60 минутаас хэтрэхгүйгээр хоёр нүд гэнэт огцом хараа алдах
  • Хоёр нүдний харааны мэдрэл ба харааны гадрын үйл ажиллагааны алдагдлаас үүснэ.
  • Ерөнхий шалтгаан:
    • мигрень
    • харааны гадрын цус түр хомсдох дайралт
    • торлогийн болон харааны гадрын таталтууд,
    • харааны хөхлөгийн хаван

Эмнэлзүйн илрэл

Мигрень: аль нэг талдаа таллаж, 20-30 минут шугаман судал жирэлзэж оч гялалзах, толгойн өвдөлт дагалдаж болно.

Цус түр хомсдох дайралт: оч гялалзаж хэдэн минутаар хомоним нийт хараа алдана.толгой өвдөх нь ховор Таталт: голдуу өнгө өөрчлөгдөж гялалзах нь хэдэн секундээс минут үргэлжилнэ.

Харааны хөхлөгийн хаван: Босоо байрлалд хэдэн секундээр нүд харанхуйлахад хүргэх

Гүйцэтгэх шинжилгээ

  • Хэрэв цус түр хомсдох дайралт гэж сэжиглэвэл: Зүрхний эхо-эмболийг харах, ЭКГ-тосгуурын чичиргээг үзэх, артерийн даралт хэмжих
  • Таталт гэж сэжиглэвэл: Тархины зураг авах, тархины цахилгаан бичлэг хийх.

Эмчилгээ

  • Мигрень: Толгойн өвдөлт байнга зовоохгүй л бол эмчилгээ нэг их байхгүй. Хэрэв байвал урьдчилан сэргийлэх зорилгоор бета блокатор, кальцийн сувгийн блокатор, вальпроат.
  • Харааны төвийн цус түр хомсдох үед: зүрхний эмболи байвал аспирин 81 мг/ өдөрт, артериосклероз үүсгэх хүчин зүйлийг арилгах,
  • Таталт: боломжтой бол голомтыг эмчилнэ.
  • Харааны хөхлөгийн хаван:үүсгэсэн шалтгааныг эмчилнэ.

Тавилан

Үүсгэсэн нөхцлөөс хамаарна.

ХАРААНЫ ДОХИОТОЙ МИГРЕНЬ

Өвчний мөн чанар

  • Гол төлөв тодорхой шалтгаант өвчин байхгүй.
  • Ихэвчлэн толгой өвдөхийн өмнө нүдэнд 20-30 минут шугаман судал жирэлзэж оч гялалзах ажиглагдана.
  • 48 цагаас хэтрэхгүй толгой өвдөх, дуу гэрэлд хэт мэдрэгшил үүснэ.
  • Өндөр настанд толгой өвдөхгүйгээр харааны дохио үүсч болно.
  • 30 наснаас өмнө анхны дайралт үүсэх боловч хожуу элбэгшинэ.

Эмнэлзүйн илрэл

  • Дохионы хугацаанд харааны талбайд хомоним хемианопси үүснэ
  • Дохио сарнисаны дараа харааны хэвийн бус байдал ч алга болно.
  • Онош бүхэлдээ өвчний түүхэнд тулгуурлана.

Гүйцэтгэх шинжилгээ

Харааны талбай хэвийн бус байвал,мэдрэлийн талаас мигреньтэй төстэй биш байвал тархины шинжилгээ хийнэ.

Ялгах онош

  • Харааны төвийн цус түр хомсдох дайралт
  • Харааны гадрын таталт
  • Харааны хөхлөгийн хаван
  • Тархины зарим эмгэгийн үед хоёрдогчоор мигрень ховор үүсч болно.

Эмчилгээ

  • Сэдээгч хүчин зүйлийг тогтоож эмчлэх
  • бета блокатор (пропроналол 40-120 мг) 12 цаг, унтахын өмнө амитриптилин 25-75 мг
  • Вальпроат 400-600 мг/12 цаг
  • Топирамат, Габапентин
  • Тамхи таталтыг зогсоох, жирэмслэлтээс хамгаалах эмийг зогсоох
ТОРЛОГИЙН МИГРЕНЬ

Өвчний мөн чанар

  • Түр зуурын, нэг нүдний хараа алдалт залуу хүмүүст тохиолдоно.
  • Бусад шинж тэмдэг дагалдахгүй.
  • Мигрений түүхтэй байж болно.
  • Нүдний шинжилгээ хэвийн гарна.
  • Эмболи болон артериосклерозыг үүсгэх хүчин зүйл байхгүй.

Эмнэлзүйн илрэл

Торлогийн артерийн хэсэг газрын нарийслыг харж болно.

Гүйцэтгэх шинжилгээ

Нэг нүдний түр хараа алдалтын шинжилгээтэй адил.

Ялгах онош

  • хүзүүний гүрээний судасны нарийсал,
  • гипотони,
  • цус хэт бүлэгнэх байдал,
  • торлогийн судасны заналхийлэл,
  • харааны хөхлөгийн хаван

Эмчилгээ

  • Кальцийн сувгийн блокатор-Верапамил 120-360 мг/өдөрт

Тавилан

  • Кальцийн сувгийн блокатор нь дайралтыг бууруулна.
  • Харвалтаас хараа алдах нь ховор.

 

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1289
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК