Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Булчингарвалт онолоор / myogenic theory / тайлбарлагдах зүрхний шигдээсийн тохиолдол
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа1, А. Өлзийхутаг 2, Л. Галцог2, Г. Дэжээхүү 3 / 1971 оны төгсөгч /

1Анагаах ухааны их сургууль, 2Улсын клиникийн төв эмнэлэг, 3Хүмүүн эмнэлэг

 

Сүүлийн үед судлаачид ЗШ үүсэх шалтгааныг үндсэн 2 бүлэгт хуваадаг болжээ. Үүнд:

1. Нозологийн буюу зүрхний титэм судасны өвчний гаралтай /титэм судасны хатуурал, тромбоз/;

2. Шинж тэмдгийн буюу бусад өвчний хүндрэл байдлаар илэрдэг /өвөрмөц бус аортартериит, бактерийн эндокардит, миокардит, зангилаат периартерит, тогтолцооны чонон улайнгар, аневризм, титэм судасны кальциноз/ илэрдэг гэжээ.

Статистик судалгаагаар нийт шигдээсийн 1.5-7% нь бусад өвчний шинж тэмдэг байдлаар, 93-98.5% нь нозологийн буюу зүрхний титэмсудасны өвчний гаралтай шигдээс байдаг ажээ/В.А. Люсов, 1999/.

Зүрхний титэм судасны гаралтай шигдээс нь бөглөрлийн, булчингийн гэсэн 2 янзын онолоор тайлбарлагддаг.

Бөглөрлийн онолоор /trombogenic theory - Herrick 1912/ бол титэм судасны хананд тогтсон өөхөн товруу задарснаас бүлэн үүсч бөглөрөн тэр хэсгийн зүрхний булчингийн / миокардын/ цусан хангамжийг муутгаснаас булчинд үхжил буюу шигдээс үүсдэг.

Судлаачдын судалгааны явцад титэм судсандаа бүлэнгүй, харин нарийссан эсвэл бага зэргийн өөрчлөлттэй байхад шигдээс үүссэн, зарим тохиолдолд шигдээсийн эмчилгээнд антикоагулянтуудыг хэрэглэхэд үр дүнгүй байсан зэрэг нь Herrick-ийн бөглөрлийн онолыг эргэлзэхэд хүргэжээ.

Титэм судсандаа бүлэнгийн бөглөрөлгүй үед үүссэн зүрхний шигдээсийн эмгэг жамыг 1972 онд судлаач Mesqueta булчингийн онол /myogenic theory/ -оор тайлбарлажээ. Уг онолоор титэм судасны том салаануудад судас хатуурлын өөрчлөлт болсоноор цусны урсгал удааширч, зүрхний булчингийн цусан хангамжийн жигд байдал алдагдан, хэсэг булчингийн эсүүд /миоцит/ аажмаар үхжиж, завсрын фиброз холбогч эдээр солигдон, үйл ажиллагаа нь аажим аажмаар буурдаг бол нөгөө хэсэг эсүүд нь хэт ачааллын улмаас томордог. Ийнхүү титэм хамааралтай зүрхний судасны цус хомсдолын кардиомиопати /зүрхний булчингийн эмгэгшил/ үүсэн гүнзгийрсээр зүрхний шигдээсийн дэвсгэр болох бөгөөд энэ үед зүрх хэвийн хэмжээнээсээ 2-3 дахин томордог байна.

Цус хомсдолын кардиомиопати /ИКМ/ нь зүрхний шигдээс үүсэх гол нөхцөлийг бүрэлдүүлэх учир шигдээс нь өөрөө энэ өвчнийг оношлох нэг үзүүлэлт нь болдог.

Е. Raftery ба бусад судлаачид /1969/ зүрхний архаг дутагдлаар хүндэрсэн зүрхний судасны цус хомсдох өвчтэй хүмүүсийг “зогсонгишлын кардиомиопати” гэж оношилж байсан бол 1970 оноос G. Burch ба бусад судлаачид "ишемийн кардиомиопати” гэсэн нэр томъёог хэрэглэхийг санал болгожээ. Үүнээс хойш титэм судсандаа судас хатуурлын гэмтэлтэй, зүрхний хөндийнүүдийн томролттой, ханууд нь жигд бус зузаарсан, булчиндаа нэлэнхүйдээ болон голомтолсон холбогч эдийн өөрчлөлттэй тохиолдлуудад уг оношийг тавих болсон байна. Баруун европт тавигдаж буй энэ онош нь ОХУ-д цөөн тавигддаг шигдээсийн дараахь том оноштой адил KDtVi гэж судлаач В.Ь. Симоненко /1999/ дурдсан байдаг.Гадаадын олон судлаачдын үзэж байгаагаар булчингийн онолоор тайлбарлагдах шигдээс нь цөөнгүй тохиолддог байна. Pacheco О.Е ба бусад судлаачынхаар/1995/ 37%, Kasper Е.К. -нхаар/1994/11 % тохиолдож байжээ. tskandrian А ба бусад судлаачид /1992/ зүрхний ишеми өвчний илэрхий эмнэл зүйн шинжтэй өвчтөнүүдийн 5-8%-д нь ишемийн кардиомиопати оношлогдож, шигдээсээр хүндэрсэн тухай дурдсан байдаг.

Манай орны уулархаг нутагт хүйтний стресс, өндрийн гилокси хоёр хамтарч зүрхний булчингийн бодисын солилцоонд урт удаан хугацаанд нөлөөлснөөс болж зүрхний өвөрмөц маягийн өвчин-ИКМ үүсдэг тухай судлаач А. Өлзийхутаг /2000/ дурдаад, Хэнтий нурууны бүс нутагт амьдардаг хүмүүсийн дунд 4.9±1.5%, Алтайн нуруунд 11.4±1.9%, Хангайн нуруунд 19.3±2.4% тус тус тохиолддог гэжээ. Тэрээр оршин суух газар өндөрсөж, орчны температур багасан хүйтэрч, хүйтний үргэлжлэх хугацаа нь уртсах тусам ИКМ тохиолдлын тоо олширч байгааг тэмдэглэсэн байдаг. -   тохиолдлуудыг булчингийн онолоор тай л барлагдах шигдээс;

- Судсандаа цөөн тооны хатуурлын товруут өөрчлөлттэй, сүв нь 25%-иас дээш нарийсаагүй, зүрхний булчингийн томролтгүй, ямар нэгэн холбогч эдэн голомтгүй тохиолдлуудыг агшилтын улмаас үүссэн шигдээс гэж үзлээ,

Судалгааны үр дүн, хэлцэмж:

Судалгаанд нийт 51 тохиолдол хамрагдагдсанаас 311 60,78±6.84%/ нь эрэгтэй, 20 / 39,22±6.84%/ нь эмэгтэй байлаа. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1,6 дахин их нас барсан байв. Т эдний дундаж нас 60,11 ±7,31 байж насны хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд насны онцын ялгаа /60.18±1.71, 60.90±2.15/ ажиглагдсангүй

Бид монголчуудын дунд булчингийн онолоор тайлбарлагдах зүрхний шигдээсийг судлах зорилгоор;

Зүрхний титэм судас ба булчинд гарсан микро ба макро өөрчлөлтийн онцлогийг тогтоох зорилтыг дэвшүүлэн судалгааг явуулав.

Судалгааны аргачлал ба материал: Нийт 51 тохиолдлыг судалгаанд хамруулан, тохиолдол бүрийн зүрхийг жигнэн, граммаар хэмжиж, титэм судсыг Г. Г. Автандиловын аргаар өвчиж, судсан дахь өөрчлөлтүүдийг тодорхойлов.

Судалгаанд хамрагдагсдын титэм судас ба зүрхэнд гарсан өөрчлөлтөөр нь 3 бүлэг болгон авч үзлээ. Үүнд:

Титэм судсандаа шинэ тромбын бөглөрөлттэй тохиолдлуудыг бөглөрөлийн улмаас үүссэн шигдээс;

Гол судасны эхлэл хэсэг, титэм судасны том салаануудад хатуурлын өөрчлөлттэй, эсвэл титэм судасны хатуурлын улмаас сүв нь нарийсан, шнур маягтай болж, фиброзон эдээр битүүрсэн, биелж хэлбэржсэн хоёрдогч тромботой, зүрх хэмжээгээрээ томорч, булчиндаа тархмал том, жижиг холбогч эдэн сорвижлын өөрчлөлттэй

Дээрх хүснэгтээс үзэхэд ЗШ-ээр нас барсан 51 тохиолдлын 82.36% /42/ нь зүрхний булчингийн томролттой,бөглөрсөн байлаа.

Зураг 1. Титэм судсанд гарсан өөрчлөлт

1.Титэм судсанд бага зэргийн өөрчлөлт илэрсэн

2.Титэм судас товруугаар нарийссан

3.Титэм судас бүлэнгээр бөглөрсөн

Харин зүрхний томролтгүй 9 /17.64±5.33%/ тохиолдлын 7,84±3.76%-д нь тромбын бөглөрөлт илрэв. Судалгааны энэхүү тоо баримтаас үзэхэд ЗШ-ээр нас барагсдын 33.33±6.6%-ынх нь титэм судас бүлэнгээр бөглөрч, үлдсэн 66.67±3.49%-ынх нь титэм судас бага зэрэг өөрчлөлттэй буюу нарийссанаас шигдээс болсон байлаа /Зураг 1/.

Нас барагсдын олонх болох 27 /52.94±6.99%/ тохиолдолд судас нь атеросклерозын товруугаар нарийссан байлаа. Үүнээс зүрхний булчин нь томорсон 25 тохиолдлоос 19 /37.25±6.77%/-д нь зүрхний жин 500-600 гр, том жижиг^г хатуурлын голомт, гол судасны хатуурал өргөсөл байгаа нь булчин гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс байв. Эдгээр 19 өвчтөний 11 нь өмнө нь зүрхний шигдээс болж байсан ба 5 нь кардиосклерозтой, 3 нь АД ихсэх өвчтэй байлаа. Энэ

19 тохиолдлын зүрхний жин нь 500-600 гр байсан нь 8.Б. Симоненко ба бусад судлаачдын “ишемийн кардиомиопатийн үед зүрхний жин ойролцоогоор 500 гр байдаг ба АД ихдэх өвчин 30% тохиолддог” гэсэнтэй ойролцоо байна.

Бусад 6/11,76±4,51 %/-д нь зөвхөн булчингийн томролт илэрч байлаа, Эдгээрээс 4нь АД ихсэх өвчтэй, 1 нь чихрийн шижинтэй, 1 Н1э нугасны гэмтэлтэй байв.

Судас нарийссан боловч /сүвний нарийсал 25-50%/, зүрх томроогүй 2 /3.92±2.72%/ тохиолдлыг судасны агшилтын улмаас үүссэн шигдээстэй гэж үзлээ.

Титэм судас бүлэнгээр бөглөрч нас барсан 17 / 33.33±6.6%/ тохиолдлоос 13-т нь зүрх хэмжээгээрээ томорсон байлаа. Энэхүү 13-аас 11 тохиолдлын зүрхний булчин нь том /9/, жижиг хатуурлын /21 голомтуудтай байв. Иймээс эдгээрийг булчин гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс байхыг үгүйсгэхгүй. Учир нь ийм шигдээсийн үед бүлэн нь хоёрдогчоор хэлбэрждэг, Манай энэ тохиолдлуудын хувьд судас нь хатуурлаар нарийсан бөглөрч, утас маягтай болсон 9/, бүлэн нь биелсэн хоёрдогч бүлэнгүүд /2/ байлаа.

DM Spain ба бусад судлаачдын 25 жилийн туршид хийсэн задлан шинжилгээний материалаас үзэхэд титэм судсандаа тромботой тохиолдлын 25%-д нь, ЗШ үүссэн тохиолдлын 75%-д нь атеросклерозын товруугаар бөглөрсөн байжээ. Уг тохиолдлуудад судас хатуурлын товруунууд нь зүүн ховдлын тэжээл дутагдаж, үйл ажиллагаа нь буурснаас үүссэн титэм -хамааралтай зүрхний булчингийн эмгэгшилийн улмаас бөглөрлийг үүсгэсэн байв. Энэ үед титэм судсанд зогсонгишол болж, судас хавагнаснаас судас хатуурлын товруу шилжин хөдөлж хоёрдогчоор бүлэнгийн бөглөрлийг бий болгодог байна, Шигдээс болсноос 1 цагийн дотор нас барагсдад бүлэн 16%, 1-14 цагт 37% байсан бол

24 цагаас дээш хугацаанд 53%-д илэрч байсан нь бүлэн бол хугацааны хамаарлаар нэгэнт үүссэн шигдээсийн үр дагавар болж буй учир шигдээс анхдагч, бүлэн хоёрдогч гэсэн концепцийн үндэслэлтэйг харуулж буй хэрэг юм. Т итэм судсанд хоёрдогчоор үүсэж байгаа, цагаан эсийн олшролоор өдөөгдсөн бүлэн нь аажмаар хэлбэржих боловч бөглөрлийн

Дээрх 13 тохиолдлын 2-т нь зүрхний булчиндаа урьд нь ямар нэгэн хатуурлын^ голомт үгүй, бүлэн шинээр үүссэн / бөглөрлийн онолоор тайлбарлагдах шигдээс/ байлаа.

Зүрх томроогүй 4 /7.84±3.76%/ тохиолдолд бүлэн шинээр үүссэнийг бөглөрлийн онолоор тайлбарлагдах шигдээс гэж үзлээ.

Нас барагсдын 7 /13.73±4.82%/-ынх нь титэм судсанд бага зэргийн өөрчлөлт илэрснээс 4 /7.85±3.77%/ тохиолдолд зүрх хэмжээгээрээ томорсон байлаа. Үүнээс 2 тохиолдолд нь гол судас нь судас хатуурлын эхний үе шат болох өөхөн- фиброзон товруут өөрчлөлттэй, титэм судасны сүв нь 25%- г иар нарийссан байв. Зүрхний булчинд нь олон жижиг голомтот холбогч эдэн сорвитой, нэг нь урьд нь 3LU болж байсан өгүүлэмжтэй байв.Бусад 2 тохиолдолд нь АД ихэсдэг суурь өвчтэй байж, шигдээсээр хүндэрсэn байлаа. Нас барагсдын 5.88±3.29%-д нь титэм судсандаа бага зэргийн өөрчлөлттэй, зүрх хэмжээгээрээ томроогүй байхад шигдээс үүссэн нь титэм судасны агшилттай холбоотой байж болох юм.

1 Ишемийн шат

2.Үхжлийн шат

3.Сорвижлын шат

4.Зүрх задарсан

Зүрхний булчинд шигдээс болсон үед булчингийн эд эсийн өөрчлөлт цагаар, хоногоор өөрчлөгдөж байдаг.

Бидний судалгаанд хамрагдсан 51 хүний 16/31.37±6.49%/ нь 3-12 цагт буюу ишемийн шатандаа, 35 /68.63+6.49%/ нь 12-72 цагийн хооронд буюу үхжлийн шатандаа нас барав. 6 тохиолдолд зүрх задарч тампонат болсон байлаа.

Давхардсан тоогоор 27 /52,94±6,99%/ тохиолдолд үхсэн булчингийн ширхгүүд бөөм ба эгнээгээ алдан, 12 / 23,53±5,94%/ тохиолдолд цитоплазм эвдэрч, 10/19,6±5,55%/ тохиолдолд эсийн сийвэн /цитоплазм/ ягаан толигор болсон, 15 /29,41 ±6,38%/ тохиолдолд залгиур эс ба олон хэлбэржилтэт эсийн тоо, 8 /15,69±5,09%/тохиолдолд цагаан эсийн тоо олширсон зэрэг эсийн өөрчлөлтүүд гистологи шинжилгээнд гарсан байлаа. Шинэ шигдээсийн голомтын өөрчлөлтөөс гадна холбогч эдийн том голомттой 20, жижиг тархмал голомттой 12 тохиолдол байлаа.

Зураг 3.Зүрхний шигдээсийг үүсгэж буй шалтгаан

1. Булчин гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс

2. Бөглөрлийн онолоор тайлбарлагдах шигдээс

3. Титэм судасны агшилтын улмаас үүссэн шигдээс

4. Бусад өвчний хүндрэл байдлаар үүссэн шигдээс

Дээрх зургаас үзэхэд Монголчуудын дунд булчин гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс 62.75±6.77%, бөглөрлийн онолоор тайлбарлагдах шигдээс 11.76±4.51%, титэм судасны агшилтын улмаас буюу мэдрэлийн гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс 9.80±4.16%, бусад өвчний хүндрэлийн улмаас үүссэн шигдээс 15.69±5.09% байгаа нь шигдээс титэм судасны бүлэнгийн бөглөрлөөс бус нарийслын улмаас буюу булчин гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс их байгааг харуулж байна. Гадаадын судлаачид IС.В. Гурав ба бусад 1997/ булчин гарвалт шигдээсээр эрэгтэйчүүд 90%, 45-55 насны хүмүүс голчлон өвддөг гэсэн бол булчин гарвалт шигдээс бүхий манай хүмүүсийн 78.13±7.31% нь эрэгтэйчүүд, ихэнх нь 60-аас дээш насныхан байлаа. Булчингарвалт шигдээстэй 32 хүний 18 нь трансмураль, 14 нь жижиг голомтот шигдээстэй байлаа. Булчингарвалт шигдээс нь аажим явцтай, дасан зохицол ихтэй байдаг нь судалгааны явцад харагдсан юм. Т ухайлбал: бидний судалгаанд зүрхийг тэжээгч титэм судасны 2 салаа нь хоёулаа 75%-иас дээш нарийссан, зүрхний өмнөд ба ар хананд субэндокард, интрамураль, трансмураль байдлаар булчинг холимог гэмтээсэн, гэнэтийн хурц цүлхэн бүхий 1 тохиолдол гарлаа.

Өвчтөн B.C. 58 настай эрэгтэй. 2000 оны 10 сарын 10-нд бух биений яс болон, цээжний зүүн доод хэсгээр хүчтэй хатгуулж өвдөнө, хар хөлс цутгана, 2 хоногийн өмнөөс амьсгаадаад, цээж давчдаад, ханиалгаад байсан, одоо тэсвэрлэхийн аргагүй боллоо, урьд нь хааяа зүрхээр өвддөг байсан /ишеми өвчин гэж оношлогдож байсан нь картанд бичигдсэн байв/ Сүүлийн үед явахад амьсгаадаад байх болсон гэсэн өгүүлэмжтэйгээр УБ хотын нэгдсэн III эмнэлэгт ирж хэвтсэн. Нийт ор хоног 9 байв.

Үзлэгээр: Өвчтөний биеийн байдал хүнд. Айсан царайтай, амьсгаадангуй. Арьс салст цайвар, чийглэг. Амьсгал 1 минутад 23, зүрхний цохилтын тоо 1 минутад 92 удаа, АД 80/50 мм МУБ байлаа. Зүрхийг чагнахад авиа нь маш бүдэг, хэм жигд, шуугиан сонсогдохгүй байв.

Шинжилгээнд: 10 сарынЗ-ны цусны ерөнхий шинжилгээнд цагаан эс 5.7*109/л, улаан эсийн тунах хурд

24 мм/цаг буюу “хайчны” шинж илэрсэн.

Ферментийн шинжилгээгээр: миоглобин болон КФК-МВ- ийн тест /-/ гарсан, де Ритисийн коэффициент 1-тэй тэнцүү, харин ЛДГ542 U/L байлаа.

ЗЦБ-ээр: Синусийн хэмтэй. Хэм алдагдал жигд бус. Ховдлын олон хэлбэрт, олон голомтот экстрасистол илэрсэн. Зүүн ховдлын өмнөд таславч, орой, хажуугийн хананд эмгэг Q шүд/1.11./илэрч, STсегмент изотэнхлэгээс 1- 4 мм өргөгдсөн байлаа.

Зүрхний чанд авиан шинжилгээгээр: Ао-3.0, LA-4.6, Ао s~1.8, EDD-7.2, ESD-6.0, EDV-272, ESV-180, SV-92, EF-0.34, FS-17, Efsl-10.3, iVSd-0.6, iVSex-0.1-0.2, PWex-0.8., Зүрхний зүүн хэсэг томорсон. Зүүн ховдлын өмнөд таславч, орой, хажуу ханын хөдөлгөөн буурсан /гипо, акинези/, агших үйл ажиллагаа нь багассан байв.

Рентгенд - Уушгины 2 талд, цээжний хөндийд бага зэрэг уутлагдсан шингэнтэй. Гялтан хальсны зузааралтай. Зүрх хөндлөн хэмжээгээрээ томорсон байлаа.

Задлан шинжилгээнд зүрх хэмжээгээрээ томорсон, 765 гр жинтэй, хөндий нь өргөссөн байлаа. Өмнөд оройн хэсэгт оройн хэсгээс эхлэн суурь луу чиглүүлж хөндлөн байдалтайгаар 7 удаа зүслэг хийж үзэхэд оройн хэсгийн өмнөд талд бусад эдтэйгээ харьцуулахад үл мэдэг ялгарам цайвар талбайтай голомт байв.

Гистологи шинжилгээнээс үзэхэд өвчтөн шигдээсийн үхжлийн шатандаа /булчингийн ширхгүүд хөөж бүдүүрсэн, сийвэн нь уургийн усархаг хувиралтай, бөөм нь зарим хэсэгтээ хайлсан, зарим бөөм нь томорч, уртасч татагдсан мэт болсон, булчингийн ширхгүүд завсраар голомтлог шинжтэй, нейтрофил ба дугариг эсийн нэвчдэстэй, зарим хэсэгт фибрин ширхэг бөөгнөрөн, судсууд нь өргөссөн/ нас барсан ба зүрхний булчингийн олон хэсэгт/6 зүслэгт/ фибринин ширхэгийн бөөгнөрөлт, холбогч эдийн ургалт ихтэй, булчингийн багцнуудыг хооронд нь салгаж тусгаарласан байлаа. Титэм судсыг барихад хөшүүн хатуу шинжтэй, шохойжиж, гүрдийсэн, өмнөд уруудах салааны сүв маш нарийсч, бараг битүүрсэн, баруун салааны диаметр 0.6 см, сүвийн диаметр нь 0.2 см болж нарийссан байлаа,

Титэм судасны гистологи шинжилгээнд зүүн салааны судасны сүвийг нарийсган, цагираглаж байрласан атеросклерозын товруутай, зарим хэсэгтээ шохойжсон голомттой, булчинт давхарга нь хатингаршиж, нимгэрсэн, зарим хэсэгтээ алга болсон байлаа. Энд сүвний нарийсал mod илэрч байв.

Титэм судасны баруун салаанд цагираглаж байрласан фиброзтой, шохойжиж хатуурсан голомттой, холестерины талст ихтэй, хатуурсан голомт хагарч дахин сувагжсан /реканализаи/ байв. Титэм судасны барууны, зүүн салаанд атеросклерозын өөрчлөлт макро болон гистологийн шинжилгээгээр mod илэрсэн байв.

Ийнхүү задлан шинжилгээгээр зүрхний өмнөд ба ар хананд зүрхний булчинг субэндокард, интрамураль трансмураль байдлаар холимог гэмтээсэн ЗШ ба хурц цүлхэн байсан нь бүрэн оношлогдсон юм. Энэхүү холимог өөрчлөлтөөс ЗЦБ болон ЭхоКГ-д зөвхөн урд ханын ЗШ нь оношлогдож, ар болон суурь хэсгийн субэндо болон трансмураль шигдээс нь оношлогдоогүй болно.

Дээр дурьдсан өөрчлөлтүүдээс үзэхэд ©вчтөнд шигдээс эмнэл зүйн өвдөлттэй болон багтрах хэлбэрээр, ялангуяа зүрхний архаг дутагдал маягаар аажим эхэлж, багажийн шинжилгээгээр өмнөд ханын шигдээстэй нь нотлогдсон юм.

Уг тохиолдол нь булчингийн онолоор тайлбарлагдах шигдээстэй байсан ба өвчтөн энэ байдалдаа удаан дасан зохицож байжээ. В.Б. Симоненко ба бусад судлаачдын /1999/ “Булчингарвалт шигдээсийн үед титэм судасны атеросклерозын нарийсалт, булчингийн том ба жижиг | голомтот холбогч эдэн голомтууд, завсрын эдийн фиброзон өөрчлөлтүүд илэрч, дасан зохицлын улмаас зүрхний булчингийн эс томорсон байдаг” гэсэнтэй дээрх гистолог шинжилгээний дүн ерөнхийдөө тохирч байна.

ЗШ үүсэх 2 үндсэн шалтгааны нэг болох бусад өвчний ^ хүндрэлийн улмаас үүссэн шигдээс 15.69±5.09% тохиолдож байгаа нь гадаадын судлаачдынхтай харьцуулахад харьцангуй их байна. Монгол хүмүүсийн дунд тохиолдох шигдээс нь голчлон титэм судасны өвчний гаралтай / 84.31±5.09%/, ялангуяа булчингарвалт онолоор тайлбарлагдах нь элбэг байна.

Дүгнэлт:

1. ЗШ-тэй хүмүүсийн дунд зүрхний булчин томрох / 82.36±5.33%/, титэм судас нарийсах өөрчлөлт /52.94±6.99%/давамгайлж байна.

2.  СудалгааH.D хамрагдагсдын дийлэнх нь / 68.63±6.49%/ 3-72 цагийн дотор нас барж байна. Гистологишинжилгээнээс харвал үхсэн булчингийн ширхгүүд бөөм ба эгнээгээ алдах /52,94±6,99%/, эсийн сийвэн ягаан толигор болох /29,41±6,38%/, мөн эвдэрч гэмтэх /23,53±5,94%/, холбогч эдийн том /39.22±6.84%/ ба жижиг /23.53±5.94%/тархмал голомтот өөрчлөлтүүд давамгайлж байлаа.

3.  Монголчуудын дунд булчингарвалт онолоор тайлбарлагдах шигдээс 62.75±6.77%, бөглөрлийн онолоор тайлбарлагдах шигдээс 11.76±4.51%, титэм судасны агшилтын улмаас буюу мэдрэлийн гарвалт онолоор тайлбарлагдах шигдээс 9.80±4.16%, бусад өвчний хүндрэлийн улмаас үүссэн шигдээс 15.69±5.09% байгаа нь шигдээс титэм судасны тромбын бөглөрлийн улмаас бус нарийслын улмаас үүсэх нь элбэг байгааг харуулж байна.

4. Монгол хүмүүсийн дунд ихэвчлэн титэм судасны өвчний гаралтай, ялангуяа булчин гарвалт онолоортайлбарлагдах ЗШ элбэг байна.

Ном зүй

1.Өлзийхутаг А. Монголын уулархаг мужийн суугуул хүмүүсийн дасан зохицол, бүс нутгийн эмгэг. УБ, 2000 он. 252, 258-260 х.
2.Гуреев С.В. Хирургическое лечение ишемичеекой кардиомиопатии: Автореф. Дис. .. .канд. Мед. Наук. - М.,1997.
3.Симоненко В.Б, Бойцов С.А, Глухов А.А. Клинико- мо.рфологические особенности дилатационной и ишемической кардиомиопатий Терапевтический архив. 1999, №12. 64-67 стр.
4.Burch G. Е., Giles T.D., Colcolough HI //Amer. Heart J. -1970-Vol. 79, №3.-P. 291-292. w \\\\\\\'
5.Kasper E.K., Agema W.R., Hutchins G.M. et al //J. Amer. Coll. Cardiol. -1994. -Vol. 23, №3. - P.586-590.
6.Iskandnan A.S., Helfeld Н., Lemlek J.. et al. // Amer.Heart J. -1992,- Vol. 54. №8. - Pp. 1033-1038.
7.Pacheco P.E., Novoa J.E., Cox R.A. II P.R. Health Sc.j. -1995. - Vol. 14. №4. - Pp. 269-273.
8.Spain DJvt and Bradess VA /Am J Med Sci, 1960; 240:701/
9.Spain D.M. and Bradess VA/Circulation, 1960; 22:816/
10.Raftery E. B., Banks D.C., Oram S. // Lancet. -1969. -Vol. 2. №7631. - Pp. 1146-1150.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.ЛХАГВА


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1335
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК