Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Ургийн бөөрний хэт авиан оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Д.Баярсайхан /1981 оны төгсөгч/, Э.Лувсандагва

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

Ургийн төрөлхийн болон удамшлын эмгэгийг жирэмсэн үед нь оношлох нь эх барих ба хүүхдийн анагаах ухаанд их ирээдүйтэй чиглэл болж байна. Ургийн эмгэгийгэрт илрүүлэх нь ураг, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, улмаар бага насны хүүхдийн эндэгдлийг багасгахын тулгуур асуудаг юм.

Жирэмсэн эмэгтэйн ургийн оношлогоонд хэт авиа ашиглах болсон нь оношлогоо эмчилгээний түвшинг эрс сайжруулж байна /Бахарёв В.А., Каретникова Н.А., Гасан- Джалалова С.А, 1987/. Хэт авианы шинжилгээгээр ургийн шээс ялгарах эрхтний тогтолцооны бараг бүх эмгэг өөрчлөлтийг жирэмсний 15-17 долоо хоноггүйд нь 50%, IT- 22 долоо хоногтойд 90% хүртэл оношлох боломжтой /Kurjak A., Latin V., Mandruzzato G. ба бусад, 1984/болжээ.

Харин манай оронд жирэмсний хэвлий дэх ургийн эрхтэн тогтолцооны лавламж хэмжээ, гажгийг судалж тогтоосон судалгаа байхгүй байна.

Зорилго: Жирэмсний хэвлий дэх ургийн бөөрний хэт авиан бүтэц тэдгээрийн лавламж хэсгийг тогтоох.

Судалгааны аргачлал: ЭНЭШТ-д хөдөөгийн зарим аймгийн 16 долоо хоногоос дээш хугацаатай 963 жирэмсний ургийг 3.5 Мгц давтамж бүхий, хагас дугуй гартай хэт авианы “Sonoace" /Солонгос/ аппаратын тусламжтайгаар судалгааг явуулав. Жирэмсэн эмэгтэйг нуруугаар нь хэвтүүлж, жирэмсний хугацааг хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг аргаар тодорхойлж, ураг болон түүний харагдах эрхтнүүд, тусгайлан ургийн бөөрийг хэт авиагаар шинжлэв.

Судалгааны үр дүн: Бид хэт авианы шинжилгээг 963 жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулан ургийн бөөр шээсний замыг шинжлэв.

Уг судалгаанд хотоос 563 /58.5%/, хөдөө орон нутгаас 400 /41.5%/ жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдав. Жирэмсэн эмэгтэйчүүдийн нас 15-45 байлаа.

бидний судалгаанд хамрагдсан змэгтэй 18-аас бага настай 3.6%, 36-гаасдзэш настай 6.7%, 18-30 насны змэгтэй 79.2% байв.

Дээрх зургаас харахад 19-35 долоо хоногийн настай ураг харьцангуй олон 59.9%, 18-аас бага долоо хоногтой ураг 22.2%, 36-аас дээш долоо хоногтой ураг 26.6% хамрагдсан байна. 963 жирэмснийг хэт авиагаар шинжлэхэд жирэмсний 17 долоо хоногтойгоос ургийн бөөр харагдаж эхэлсэн ба хэт авиагаар ургийн бөөрийг дагуу зүсэхэд хэвийн үед урт зууван хэлбэртэй, ургийн бүсэлхий орчим байрлаж, бөөрний зах хязгаар нь жигд бус, бөөрний эд нь зэргэлдэх эрхтнээс нь багт, ATT нь- бөөрний төв? хэсэгт хэт авиа ойлт ихэссэн зурвас байдлаар юмуу, эсвэл хэт авиа ойлтгүй нарийн хүсэг байдлаар зурвас төдий харагдав. Харин хөндлөн зүсэхэд бөөр дугуйхэлбэртэй байсан ба бөөрний үүдэвчийн төвд ялиагүй шингэн-бүхий шулуун харагдав. Энэ шулуун нь 4см-ээс. өргөнгүй байв. Бөөрний цуллагийн нэлээд зах хэсгээр хэд хэдэн тооныдугуй хэлбэрийн хэт авиа сөрөг бүтцүүд байсан нь бөөрний пирамидууд болно. Хэвийн үед жирэмсний төгсгөлд эдгээр пирамид нь 0.4-0.6 см орчим байна. Ургийн хос бөөрний тойргийн нийлбэрийн хэвлийн тойрогт харьцуулсан тогтмол тооны үзүүлэлтийг 17-40 долоо хоногийн настай 24 урагт тогтоов.

Ургийн хоёр бөөрний тойргийг уг ургийн хэвлийн тойрогтой харьцуулахад 0.2995±0.03, /р<0.05/. Дундаж алдаа 0.001 байна.

Ургийн давсаг зөв дугуй хэлбэртэй дөт авиа сөрөг үүсгэвэр ургийн аарцаг орчим байрлаж байв.

Хэлцэмж: fepenxnPiH гажгийн асуудал бол удмын санг ариун байлгахын нэг нөхцөл мөн. Тиймээс тэдгээрийг ураг үед нь оношлохын тулд хэвийн хэмжээг тогтоох нь чухал гэж судлаачид үзжээ. Хэт авиагаар шинжилсэн жирэмсний бүхий л хугацаанд ургийн хоёр бөөрний тойргийн нийлбэрийг ургийн гэдэсний тойрогт харьцуулахад тогтмол 0.3 орчим байв. Энэ тооноос ихсэх юмуу багасах тохиолдолд ургийн бөөр-шээсний замын гажигтай байж болохыг сэжиглэдэг байна. /Серебрянный В.Л., Медведев М.В., 1988/.

Бидний судалгаанд 17-оос дээш долоо хоногтой 963 жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн бөөрний хэт авианы бүтцийг шинжлэхэд бөөрний зах хязгаар нь жигд бус, ATT нь зурвас байдлаар харагдав.

Дүгнэлт

1. Ургийн бөөр жирэмсний 17 дахь долоо хоногтойгоос эхлэн хэт авиагаар харагдаж байна.

2. Жирэмсний бүхий л хугацаанд ургийн хоёр бөөрний тойргийн хэмжээ нь ургийн хэвлийн тойрогтой харьцуулахад 0.3±0.001 байна.

3. Тухайн тогтмол тооноос ихсэх юмуу, багасах 0.       тохиолдолд бөөр шээсний замын гажиг гэж сэжиглэж болно.

Ном зүй

1. Бахарёв В.А., Каретникова Н.А., Гасан-Джалалова САА Современные аспекты перинатальной диагностики наследственной патологии. Акуш. И гинек, 1987, №4, с.3-5
2. Kurjak A., Latin V., Mandruzzato G. at ail. J. perinat. Med. 1984. Vol. 12. №6. Pp.291-312
3. Серебрянный В.Л., Медведев M.B. Внутриутробная ультразвуковая диагностика пороков развития мочевой системы. Нефропатия при врождённых и наследственных заболеваниях детей. с. 148-150
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.ОНХУУДАЙ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1985
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК