Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Цөсний хүүдийн хурц үрэвслийн хэт авиан оношлогооны зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, В.Баярчимэг, С. Наранцэцэг /1991 оны төгсөгч/

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг

 

Элэг судлалд хэт авиан оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, цөсний хүүдийн эмгэгийг илрүүлэх талаар тэргүүлэх оношлогооны арга болохыг гадаадын/1,3,4-10,15-21/ болон манай судлаачид /2,11-14/ тэмдэглэж байна.Цөсний хүүдийн үрэвслийн хүндрэлийг

А. Цөсний хүүдийн: а.Цөсний хүүдийн б.Цөсний хүүдий идээлэх, в.Цөсний хүүдийн цооролт

Б. Цөсний хүүдийн гаднах: а. буглаанууд, б. хэвлийн гялтангийн үрэвсэл гэж анги лдаг /4.21 /.

49  хүртэлх насанд 65.1%, 60-аас дээш насанд 90% / БАКоролев., ДЛ.Пиковский., 1971/, 80-аас дээш насанд бүх өвчтөнд /В:И.Стручков ба бусад., 1978/ цөсний хурц үрэвслийн хүндрэлүүд тохиолддог байна. Цөсний хурц- үрэвслийн хүндрэлийг дүрслэл оношлогооны бусад аргаар оношлох боломж муутай бөгөөд хэт авиан оношлогооны оношлох бүрэн боломжтой юм /1,3-7,9-10,15-21/.

Судалгааны зорилго: Цөсний хүүдийн хурц үрэвслийн хэт авиан шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинж тэмдгүүд гэж ангилан авч үзэх нь судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны аргачлал: Хэт авиан шинжилгээг Япон улсын Алока, Хитачи, Тошиба фирмийн аппаратыг ашиглан явуулсан.

Шинжлүүлэгчийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлэн гүнзгий амьсгал авахуулан түгжүүлж, хэт авиан үүсгэгчийг хөндлөн байрлуулж, аймхай мөгөөрснөөс хүйс хүртэл буюу доош шилжүүлэн шинжилж, цөсний хүүдийн урт, өргөн, өндөр, цөсний хүүдийн ханын зузаан, цөсний хүүдийн эргэн тойрон хэт авиан нягтрал буурсан зон тодрох, цөсний хүүдийн хэлбэр дүрс алдагдах зэрэг шинж тэмдгүүдийг тодорхойлно. Цөсний хүүдий дээр байрласан үед хэт авиан үүсгэгчийг хавирга хоорондуур ташуу байрлуулна. Зарим тохиолдолд цөсний хүүдийн байрлал өөрчлөгдсөн үед шинжлүүлэгчийг зүүн, баруун хажуу ба босоо байрлуулж, хэт авиан үүсгэгчийг дагуу хөндлөн ташуу байрлуулж шинжилнэ.

Цөсний хүүдийн урт, өргөн ба өндрийн хэмжээс, цөсний хүүдийн ханын зузааныг Ц.Бадамсэд., Б.Цэрэндаш /2000/ нарын боловсруулсан Монгол хүмүүсийн элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээтэй харьцуулсан.

Бид 1998-2000 онуудад П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Хорихын нэгдсэн эмнэлгийн хэт авиан оношлогооны кабинетуудад цөсний хүүдийн хурц үрэвсэл ба цөсний хүүдийн хурц үрэвслийн хүндрэлүүд /цөсний хүүдий идээлэх-6, цөсний хүүдийн цооролт-2, цөсний хүүдийн гаднах буглаа-3/ гэж оношлогдсон 60 өвчтөний хэт авиан шинжилгээгээр илэрсэн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн.

Шинжлүүлэгчдэд клиник,лаборатори, цөсний хүүдий авах мэс ажилбар, биопсийн шинжилгээгээр оношийг баталсан.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлов.

Судалгааны үр дүн, хэлцэмж:  Бид судалгаанд хамрагдсан өвчтөний хэт авиан шинж тэмдгүүдийг хүснэгт 1-ээр харуулав.

Хүснэгт 1-ээс үзэхэд хэт авиан Мерфийн шинж тэмдэг, цөсний хүүдийн хана хоёрлох, цөсний хүүдийн хана зузаарах шинжүүд давамгайлж /р<0.05/ илэрч байна. Дээрхи шинжүүд нь Eressler ба бусад /1973/,D.S.Weil! /1978/8 О.Н.Минушкин., Л.П.Орлова., /1980/О.Н.Минушкин /1987/, М.М.Мордвов., М.М.Богер., / 1988/, А.И.Дергачев /1995/ нарын дүгнэлттэй дүйж байна,

Цөсний хүүдийн хурц үрэвслийн хүндрэлүүдээс цөсний хүүдий идээлэх 6.6%± 3.2-д, цөсний хүүдийн цооролт 3.3%2.3-д, цөсний хүүдийн гаднах буглаа 5%±2.8-д тус тус илрэв.

Цөсний хүүдийн идээлэх хүндрэлийн үед 66.7%-д цөсний хүүдийн хөндийд олон тооны хэт авиан ойлт ихэссэн голомтот өөрчлөлт тодорхойлогдож, шинжлүүлэгчийн байрлалыг өөрчлөхөд цөсний хүүдийн арын хананд дээрхи өөрчлөлтүүд шилжихгүй байх нь N.Hassan /1978/, О.Н.Минушкин /1987/ нарын дүгнэлтийг баталж байна.

Цөсний хүүдийн цооролтын хэт авиан шинж нь цөсний хүүдийн хана нимгэрч, энэ хэсэгт шууд хиллэсэн хэт авиан ойлтгүй голомтот өөрчлөлт тодрох нь О.Н.Минушкин., В.В.Болдырев /1982/ нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн цөсний хүүдийн хүндрэлгүй хурц үрэвслийн хэт авиан шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж ангилсан.

Үүнд:А.Үндсэн шинжүүд:  Хэт авиан Мэрфийн Шинж ТЭМДЭГ

б.Цөсний хүүдийн хана хоёрлох

в.Цөсний хүүдийн хана зузаарах

г.Цөсний хүүдийн ханын нягтрал жигд тархмал ихсэх

д.Цөсний хүүдийн хөндийд хэт авиан нягтрал нэлэнхийдээ жигд бус болох

е.Цөсний хүүдийн эргэн тойрон хэт авиан нягтрал буурсан зон тодрох

з. Цөсний хүүдийн хэлбэр дүрс алдагдах

Б.Туслах шинжүүд:

а.   Цөсний хүүдийн ханын нягтрал жигд хязгаарлагдмал ихсэх

б.   Цөсний хүүдийн хөндийд хэт авиан нягтрал хана дагасан жигд бус болох

Дүгнэлт

1. Цөсний хүүдийн хүндрэлгүй хурц үрэвслийн үед хэт авиан үндсэн шинж тэмдгүүдээс хэт авиан Мэрфийн шинж тэмдэг 90.0%±3.9-д, цөсний хүүдийн

хана хоёрлох 73.3%±5.7-д, цөсний хүүдийн хана зузаарах 70.0%±5.9-д, цөсний хүүдийн хэлбэр дүрс алдагдах 65.0%±6.2-д туслах шинжүүдээс цөсний хүүдийн ханын нягтрал жигд хязгаарлагдмал ихсэх30.0%±5.9-д, цөсний хүүдийн хөндийн хэт авиан нягтрал хана дагасан жигд бус болох 26.7%±5.7-д илэрдгийг тогтоов.

2. Цөсний хүүдийн хурц үрэвслийн хүндрэлүүдээс цөсний хүүдий идээлэх 6.6%±3.2-д, цөсний хүүдийн цооролт 3.3%±2.3-д, цөсний хүүдийн гаднах буглаа 5.0%±2.8-дтус тус илрэв.

Ном зүй

1.Бабачев С.И., Калантаров К. Д., Ёкорунский И.А. ба бусад Ультразвуковая диагностика заболеваний желчного пузыря и желчных путей.-Клин.мед. 1982.№2. с.59-64.
2. Бадамсэд Ц,, Цэрэндаш Б., Туяа С, Монгол хүмүүсийн элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ Улаанбаатар хот. 2000, №2. х.6,7,
3. Богер М.М., Мордвов С.А. Ультраквуковая диагностика в гастроэнтерологий. М.Медицина,1988.С.47-48.
4. Демидов В.Н., Широкова К.И., Сидорова Г.П. Ультразвуковая диагностика заболеваний желчного пузыря и желчных путей. Клин.мед.1982.№2. с.59-64.
5.Дергачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренных органов. Москва. 1995. с.162- 165
6.Зубовский Г.А. Лучевая и ультразвуковая диагностика заболеваний печени и желчных путей, М.Медицина. 1988.С.37-49.
7.Клиническая ультразвуковая диатостика / Под.ред.проф.Н.М.Мухарлямова /Руководство для врачей. В.Двух томах. Том 1, М.Медицина. 1987.С.233- 263.
8.Минушкин О.Н., Орлова Л.П. Соверменные методы диагностики и лечения виутренных болезней.М.1980. с.115-116.
9.Мишукин О.Н., Болдыров В,В. Болезни жалчных путей и поджелудочной железы. У.1982.с.15-17.
10.Минушкин О.Н. Ультразвуковая диагностика заболеваний желчного пузыря - Вестник рентгенологий и радиологий. 1989. N°1.c.58-63.
11.Онхуудай П. Дүрслэл оношлогоо. Улаанбаатар хот. 1983, х.93-95.
12.Онхуудай П. Дүрслэл оношлогооны чухал асуудлууд. Улаанбаатар хот 2000.x.33-38.
13.Онхуудай П. Дүрслэл оношлогоо, сонголт, дэс дараалал. Улаанбаатар хот. 2000.X.33-34.
14.Сонин С., Амараа Р. Элэгний хатуурал өвчний үеийн цөсний хүүдийн ханын өөрчлөлт-АУИС Багш нарын эрдмийн чуулган. 33.1996.x.231-233.
15.Яхонтов О.И., ба бусад. Ультразвуковая диагностика хирургических заболеваний печени, желчных путей и поджелудочной железы, Хирургия,1981. №10. с.70-75.
16.Blais I., Kinstinger F., Bokohsa L., et al. Radiol.1982. Vol. 63.2.85-90.
17.Bressler et.al. Ultasound in diagnosis of Liver dis¬ease I. Clin. Ultrasound. 1973. Yol.l.pp.220-226,
18.Goldberg B.B. Ultrasonics cholangiography. Ra¬diology. 1976. Vol. 118. Pp.401-404.
19. Haasan N. Ultrasonography of the digestive dissease Saint lohn. 1973. 512.
20. Woill F.S. Ultrasonography of digestiv diseases. Sainti. Onis. 1978, 512.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.ОНХУУДАЙ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1134
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК