Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Дорноговь аймгийн төвийн хүн амын дунд харшил өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Отгончимэг, Т.Зэвгээ /1961 оны төгсөгч/, Ц.Цэрэгмаа, С.Мөнхбаярлах

Анагаах ухааны их сургууль

 

Орчин үед агаар орчны бохирдолт, үйлдвэржилт, химижилт, хотжилтын зэрэгцээ улс орны хөгжил, газар зүйн байрлал, ахуйн хэрэглээний өөрчлөлт зэргийг дагасан дэлхий дахинд харшил өвчний өвчлөл мэдэгдэхүйц ихсэж байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна /1.2.5.6.8. 9.11.14.15.18.20/.

Хэвлэлийн материалаас үзэхэд харшил өвчний өвчлөл, түүний тархалт ихсэж байгаа төдийгүй өвчний явц нь цочмог , хүндрэл олонтой тохиолдох болсон байна / 3.4.16.17.19.21/.

Иймээс уг өвчний шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, эмгэг жамыг судлан, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэхасуудлыг боловсронгуй болгох нь анагаах ухааны зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг хэвээр байна.

Манай оронд энэ талын судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа ба амьсгалын замын харшлыг оношлох асуудалд тодорхой ахиц гарч байна /1.6.7./.

Харшил төслийн хүрээнд Улаанбаатар хотын үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар нийт ажилчдын 20.3% нь, Эрдэнэт хотын үйлдвэрийн ажилчдын 12.9% нь харшлын ямар нэг өвчтэй болох нь тогтоогдсон байна/1.2.5/

Харшил өвчний тархалт үүсэх шалтгаан нөлөөлөх хүчин зүйлийг судлан тогтоох хүрээлэн буй орчинтой уялдуулан бүс нутаг хоорондын болон бусад орны судлаачдынхаа харьцуулан судлах, харшил өвчний оношлогоо урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох зэрэг асуудлууд нь нэн чухал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон

Судалгааны зорилго, зорилт:

Аймгийн төвийн хүн амын дунд харшил өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах зорилго тавьсан

Судалгааны ажлын материал» арга зүй

- Судалгааг АУИС-ийн Эмгэг физиологийн тэнхим, АУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь АУК, тус аймгийн поликлиник, өрхийн эмнэлгүүдэд хийж гүйцэтгэв.

- Аймгийн төвийн 1200 насанд хүрэгсэд, 600 сургуулийн хүүхэд, нийт 1800 хүнийг санамсаргүй түүврийн аргаарсудалгаанд хамруулав.

-Судалгаанд хамрагсдад тусгай карт хөтөлж асуумжийн арга болон үзлэг хийж, манай оронд зонхилон xapujnnтөрүүлдэг 8 төрлийн аэроаллергенаар арьсны сорил шинжилгээ хийж харшлын шалтгааныг тодорхойлсон.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж:

Хүснэгт 1. Харшил өвчний тархалтын байдал

Дорноговь аймгийн төвийн хүн амын дунд харшил өвчний тархалт 10.5±0.72% байгаа нь асуумж болон эмчийн үзлэгээр тогтоогдсон нь харшил өвчний тархалт бага биш байгааг харуулж байна /Хүснэгт 1/.

Бусад орны судлаачдынхтай харьцуулж үзэхэд Америкийн нэгдсэн улсад 20% орчим, Тайваны Тайпей хотын хүн амын 10.8%, Таджикстаны нам дор бүсийн районы хүн амын 7.9% нь харшил өвчтэй байгаа нь бидний судалгааны үр дүнтэй ойролцоо байлаа /11.17.19.20/.

Судалгаанд хамрагдсан насанд хүрсэн хүмүүсийн 72.2% буюу 868 нь Дорноговь аймгийн уугуул иргэн, 27.8% буюу 332 нь- бусад аймаг хотоос шилжин суурьшсан хүмүүс байгаа нь үндсэндээ нутгийн хүмүүс хамрагдсан байна.

Харшил өвчтэй хүмүүсийн асуулгад хариулсан байдлаас үзэхэд харшил өвчин нь зун 35.4%, хавар 17.1%, намар 12.1%, өвөл 4.8% нь тус тус хөдөлдөг гэжээ. Энэ нь харшил өвчний өвчлөл, дахилт нь улирлын хамааралтай болохыг харуулж байна. Харшил ихэвчлэн хавар, зуны улиралд хөдөлж дахилт өгч байгаа нь мод, бут болон хог ургамал ид ургах, тоо.еоо гүвэх хугацаатай /5.6 сараас 8 сарыг дуустал/ тохирч байна.

Хүснэгт3. Аймгийн төвийн хүн амын дунд асуумжийн аргаар харшил үүсгэх шалтгааныг тодорхойлоход:

Бидний судалгаагаар аймгийн төвд харшил өвчин үүсгэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг асуумжийн аргаар авч үзэхэд харшил үүсгэх шалтгаанаас ургамлын болон ахуйн тоос /82.2%/ зонхилох хувийг эзэлж байлаа /Хүснэгт 3/. Харин харшил хөдөлж дахихад нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзэхэд удмын нөлөө насанд хүрэгсдэд 7.2%, хүүхдэд 17.1%, амьсгалын замын архаг үрэвсэлт өвчин 70.9%, ходоод гэдэсний архаг үрэвсэлт өвчин 46.7%, мэдрэлийн цочролт байдал 57.2%, ажлын нөхцөл 25.8%, хүрээлэн буй орчны нөлөө 81.2% гэж хариулсан байна.

Асуумж болон бодит үзлэгээр харшлын ямар нэг өвчтэй болох нь тогтоогдсон 188 хүнд арьс хөтгөх сорил тавихад насанд хүрэгсдийг 77.5% буюу 91 нь эерэг үр дүн илэрснээс ургамлын аллерегенд 23%, ахуйн тоосны аллөргенд 26.3%, хавсарсан аллергенд 50.7% нь мэргэшсэн байлаа.

Мөн сорилд хамрагдсан 64 хүүхдийн 32.8% буюу 21-д сорил эерэг байснаас ургамлын аллергенд 23.8%, ахуйн тоосны аллергенд 52.3%, хавсарсан аллергенд 23.9% тус тус мэдрэгжсэн байв.

Сорилын үр дүнгээр насанд хүрэгсэд хавсарсан аллергенд зонхилон мэдрэгжсэн байхад, хүүхэд ахуйн тоосны аллергенд илүү мэдрэг болох нь тогтоогдлоо.

Аймгийн төвийн хүн амын дунд явуулсан арьс хатгах сорилын үр дүнгээр шарилж/Arts/, гэрийн тоосны хачигны аллергенд IDer.pl эерэг хяналтын хариутай ойролцоо ба түүнээс том хэмжээний улайлт гүвдрүү үүсгэж мэдрэгшүүлэх чадвар харьцангуй өндөр байгаа нь Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн арьсны сорилын үр дүнтэй дүйж байна /1,2,3/.

Арьсны улайлтын голчын дундаж хэмжээний хувьд Улаанбаатар хотын дундаж хэмжээнээс/Arts 27.8+2.6; Der.p27.8±3.6/ статистик үнэн магадлал бүхий ялгаа ажиглагдлаа /t=2.2;t=3.2/

Энэ нь Дорноговь аймгийн төвийн хүн амын дунд дээрхи аэроаллеогенд мэдрэгших нь хотынхоос харьцангуй бага байна.

Хүснэгт 5. Харшил өвчний эмнэл зүйн хэлбэр

Энэхүү судалгаагаар хүүхэд ба насанд хүрсэн хүмүүст эмнэлзүйн хувьд харшлын ринит, конъюктивит зонхилон тохиолдох хэлбэрүүд болж байна.

Дүгнэлт

1. Дорноговь аймгийн төвийн насанд хүрэгсдийн дунд харшил өвчний тархалт 10.3+0.87%, хүүхдэд 10.6+1.25%байгаа нь уг өвчний тархалт багагүй байгааг харуулж байна.

2.Аймгийн төвийн хүн амын дунд харшил өвчин ^ үүсгэх шалтгаан нь ургамлын /шарил^ болон ахуйн тоосны аллерген /Art.m, Der.p/, бусад аэроаллергены хавсарсан хэлбэрүүд байна.

3.Нөлөөлөх хүчин зүйлд хүрээлэн буй орчны нөлөө, ажлын нөхцөл, амьсгалын замын үрэвсэлт өвчин, ходоод гэдэсний замын архаг үрэвсэл, мэдрэлийн цочролт байдал зонхилж байна.

4.Сайншанд хотын хүн амын дунд хүүхэд ба насанд хүрэгсдэд харшлын ринит, конъюктивит, риио- конъюктивит зэрэг эмнэлзүйн хэлбэр нь давамгайлан тохиолдож байна.

Ном зүй

1. Мөнхбаярлах.С. УБ хот дахь аэроаллергены судалгаа ба оношлогоог боловсронгуй болгох асуудалд. АУ- дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.УБ.1999
2. Мөнхбаярлах.С, Зэвгээ.Т, Лхагеасүрэн.Ц. УБ дахь зонхилох аэроаллергены судалгаа. МАУ. УБ. 1999.№3, х.16
3. Мөнхбаярлах.С, Наранцэцэг.Л, Лхагвасүрэн.Ц. Зонхилох аэроаллерген ба амьсгалын замын харшил өвчний эмнэл зүйн хамаарал. Эрдмийн чуулган 41. УБ 1999. х.81
4. Мөнхбаярлах.С, Зэвгээ.Т, Наранцэцэг.Л. Амьсгалын дээд замын оношлогоонд иж бүрдэл байдлаар хандах нь. Эрдмийн чуулган 41 УБ.1999, х.95
5. Оюун-Эрдэнэ.Л Харшил өвчний тархалт , харшил үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг Эрдэнэт хотын зарим үйлдвэрийн ажилчдын дунд судалсан нь. АУ-магистрын зэрэг горилж бичсэн дипломын төсөл. УБ.1998
6. Рэгзэдмаа .Т.УБ хотын сургуулийн насны хүүхдийн поллиноз өвчний тархалт, шалтгаан, эмнэл зүй, эрт илрүүлэх арга. АУ-магистрын зэрэг горилж бичсэн дипломын төсөл . УБ.1998 г.
7. Раднааханд.Н. Монгол хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин. АУ-дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. УБ 1993.
8. Сангидорж.Б.Аэропалинологической режим и заболоваемость поллинозом в Уланбаторе. Тесис докладов.МГМУ.Улаанбаатар.
9. Цэрэгмаа.Ц. Состояние свертывающей и противосвертывающей системы крови при аллергических реакциях немедленноготипа. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских наук. Москва 1990.
10. А.Д.Адо. В.В.Ноеицкого. Патологическая физиология. 1994. с. 114-134
11. Аскаровй.Р.М. Эпидемиология поллиноза в низко- средне и высокогорного районах Таджикстана. Международный симпозиум по аллергологий и клинической иммунологии. Тезисы докладов. Алма-Ата. 1992
12. Бай.И.О. Бронхиальная астма в полупустынной зоне юга Казахстана . . Международный симпозиум по аллергологий и клинической иммунологии. Тезисы докладов. Алма-Ата. 1992
13.Богова .А.В. Экология и аллергия.. Международный 1. симпозиум по аллергологий и клинической иммунологии. Тезисы докладов. Апма-Ата. 1992
14.Лолора-Младшего, Т.Фишера , Д. Адеивмана. Клиническая иммунология и аллергология. Москва, 2000, с. 138-394.
15. Литвицкого.П.Ф. Патофизиология. Москва, .1997. с.232-248
16. Рой Паттерсон. Аллергические болезни диагностика и лечение. Москва, 2000
17.Huang.JL et al. Increasing prevalence of childhood allergic diseases and the risk factors for the development of allergy in Taipei. Taiwan. 5 th West-Pacific Allergy Symposium. Abstracts. 1997 ;4
18. Myron.A. Allergies A to Z. USA.1997.
19. Norman.H. American Lung Association. Family guide to astma and allergies.USA. 1997.
20. The Merck Manual of diagnosis and therapy. Seven¬teenth edition. USA.1999; pp. 1041-1066
21. Sang II Lee. .Changing prevalence of allergy in Korea.. 5 th West-Pacific Allergy Symposium. Abstracts. 1997;2
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.БАЯРТ /1981 оны төгсөгч/


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1346
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК