Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Оёдолгүй витрэктомийн практикын ач холбогдол
( Лекц )

Вине Гародиа1, Анупа Гулати1, Б.Оюунтуяа2

1 Визитек нүдний төв (New Delhi), 2 Солонго эмнэлэг

 

Энэхүү судалгаа нь нүдний арын хэсгийн мэс заслын зүслэгийн хэмжээг багасгаснаар түүнээс үүдэн гарах гэмтлийг бууруулж, үр дүнг тодорхойлох, мөн энэ аргын давуу болон дутагдалтай талыг үнэлэхэд оршино. Жижиг диаметр бүхий зүслэгээр оёдолгүй витрэктомийн багаж төхөөрөмж болон техникийг ашиглан мэс заса хийснээр:

  • Мэс заслын үргэлжлэх хугацаа богиносгоно
  • Мэс заслын дараа өвчтөнд зовиур багатай
  • Хараа хурдан сэргэх боломжтой.

Орчин үеийн витрэктомийн (PPV) үндсийг 1970 онд Robert Machemer тавьсан ба нэг оролтын хэсэг бүхий олон функцтэй 17G хушуу бүтээж энэ нь мэс заслын явцад нүдний дотоод даралтыг зохицуулах инфузи болон аспираци хийх хаалттай систем болсон нь нүд судлалын практикт агуу ололтыг авчирсан. 1975 онд O’Malley H нар 20G бүхий 3 оролтын хэсэгтэй систем хэрэглэн анхны витрэктоми (PPV) хийсэн. Сүүлийн жилүүдэд маш бага зүслэгээр салстаар нэвт хатган оёдолгүй витрэктомийн (TSVtransconjunctival sutureless virectomy) техник хөгжил дэвшлээ олж эхэлсэн. 2002 онд Fujii орчин үеийн 25G бүхий витрэктомийн системийг танилцуулан 2003 онд Eckhart 23G витрэктомийг хөгжүүлсэн. Эхэн үедээ зөвхөн цөцгийн бүдэгшлийн эмгэгийн үед хэрэглэж байсан бол одоо уг аргыг хэрэглэх мэс заслын заалт илүү өргөн хүрээтэй болж байна.

Мэс заслын заалт

  • Шар толбын нүх
  • Шар толбын хуниас
  • Торлог шилэнцэрийн татлага
  • Эпиретиналь мембран
  • Шар толбын хаван
  • Шилэнцэрийн цус харвалт
  • Гэмтлийн шалтгаант торлогийн хууралт
  • Регматоген шалтгаант торлогийн хууралт
  • Хиймэл болор шилэнцэрт живсэн тохиолдол
  • Хүнд хэлбэрийн увеит
  • Болор шилэнцэрт живсэн
  • Нүдний доторхи гадны биет
  • Эндофтальмит

Оёдолгүй витрэктомийн чиг хандлага

Болрын мэс засалд сүүлийн үед шинэлэг техник нэвтэрч маш хурдацтай хөгжиж байна. Энгийн аргаас оёдолгүй аргад шилжихэд хагалгааны дараах хараа сэргэлт хурдасч, мэс заслын дараа гарах хүндрэл буурсан. Үүнээс үүдэн мөн оёдолгүй витрэктомийг нүдний мэс засалд нэвтрүүлснээр хагалгааны дараах хараа сэргэлт хурдасч өвчтөнд зовиур бага байхаас гадна мэс заслын үргэжлэх хугацаа богиноссон. Салстыг нээж, мэс заслын багажуудыг оруулж бэхлэх, шархыг хаах хугацааг хэмнэнэ. Мөн 20G витрэктомийн (PPV) үед гардаг эмчилгээнээс шалтгаалсан гэнэт үүсэх торлогийн урагдлыг бууруулна. Учир нь склеротомын шархаар багажуудыг олон дахин оруулж авах явцад шилэнцэрийн суурийг гэмтээн торлогт урагдал үүсэх магадлалтай. Олон судлаачид склеротомын шарханд оёдол тавих хугацааг хэмнэх арга замыг эрэлхийлж 1985 онд Hilton oёдолгүй соруулах гуурс /infusion cannul/ сэдэн 1990 онд энэ санаагаа мэдээлж байсан.

1996 онд Chen шарх нь өөрөө аних зүслэг бүхий склеротомын арга сэдсэн ба хойноосоо урагшаа чиглэлтэй гүехэн склерийн уут үүсгээд түүгээр шилэнцэрлүү нэвтлэнэ. 50 өвчтөнд энэ аргаар хагалгаа хийсэн бөгөөд 47 хүнд нь оёдолгүйгээр шарх эдгэрсэн бөгөөд ямар нэгэн хүндрэлгүй эдгэсэн байна. Энэ арга нь оёдол тавихгүй хагалгааны явцад НДД-г хянах сайн талтай боловч салстад оёдол тавих нь хэвээр тул өвчтөнд хагалгааны дараа зовиуртай, шарх хурдан эдгэх тал дээр учир дутагдалтай байсан. Иймээс үүнийг сайжруулсан маш нарийн 23G, 25G систем бүхий витрэктомийн шинэ арга (TSV) гарсан.

25 G витрэктоми

2002 онд үндсэндээ 25G TSV практикт нэвтэрч склер, салстад аль алинд нь оёдол тавихгүй болсон. Энэ арга нийтлэг хэрэглэгдэн трокарын систем бүхий cоруулгын гуурс ашиглан хийгдэж байсан ба зарим мэс засалчид багажны ир нь амархан мохож салст, склерыг нэвт хатгахад хүндрэлтэй талаар тоочсон. Мөн маш бага шархаар орсон нарийн багажны уян чанар муугаас хагалгааны явцад алимыг хазайлгаж, хөдөлгөхөд төвөгтэйгээс гадна, ихэвчлэн зах хэсэгт шилэнцэр үлдэж нарийн нүхээр гарах шингэний урсгал муу байсан зэрэг нь 20G витрэктомитэй харьцуулахад хагалгаа удаан үргэлжлэхэд нөлөөлсөн. Нэмж хэлэхэд нарийн багаж нь амархан бөглөрч байсан.

23 G витрэктоми

25G витрэктомын дутагдалтай тал дээр үндэслэн Eckhardt 23G багаж ашиглан TSV аргыг нэвтрүүлсэн. Энэ нь 2 үе шат бүхий ажилбар бөгөөд 23G ирээр зүслэг хийн салст, склерт нэвтрэх чиглэлээс шалтгаалж 2 салангид багажны нэг буюу каннюлын бэхэлгээ үлдэнэ. 41 нүдэнд хийсэн бөгөөд шарханд оёдол тавих хэрэггүй гипотони үүсэхгүй, шархны хэмжээ жижиг, сutter-н хувьд 20G-тэй ойролцоо зэрэг нь хагалгааны явцад алимыг хазайлгаж хөдөлгөхөд амар зүслэгийн хэлбэр нь (shelve) шарх эдгэрэхэд сайн талтай бөгөөд шингэн шүүрэлт нь бага байсан.

Жижиг зүслэг бүхий витрэктомийн давуу тал: (TSV)

  • Салстыг нээлгүй нэвт зүслэг бүхий склеротоми хийгдэнэ
  • Мэс заслын шархнаас үүдэлтэй гэмтэл бага учирна
  • Мэс заслын үр дүн сайн
  • Харааны сэргэлт хурдан
  • Оёдол тавих шаардлагагүй жижиг шарх хурдан аниж эдгэдэг.

TSV систем нь шар толбонд нүх үүссэн үеийн хагалгаанд ERM хуулах, шилэнцэрийн цус харвалт, эндофтальмит, торлогийн хууралтын үед хэрэглэгддэг. Мөн нүдний даралттай хүнд торлог шилэнцэрийн мэс заслыг энэ аргаар хийхэд цаашид даралтын мэс засал хийгдэх үед эрүүл, наалдацгүй салсттай байх сайн талтай.

25G мэс заслыг шилэнцэрийн цус харвалт, гэмтлийн шалтгаант торлогийн хууралт, эмийн болон эмчилгээний шалтгаант торлогийн хууралт, шилэнцрийн хууралт, чихрийн шижингийн шалтгаант торлогийн өмнөх цус харвалт, торлогийн том хэмжээний урагдал зэргийн үед витрэктоми болон факоэмульсфикаци аргаар хиймэл болор тавих мэс заслыг хавсарч хийж болдог. Гэсэн хэдий ч бүслүүр болон силикон тосоор тампонад тавих хавсарсан мэс заслын үед 20G буюу стандарт витрэктоми тохиромжтой байж болох ч энэ тохиолдолд хайч пинцет, силикон тос зэргийг 20G склеротомигоор, харин шингэн болон гэрлийн хошууг 23G, 25G-н склеротомигоор хийж болно. Харин мэс засалд 1000cs (centistokes) силикон тос хэрэглэвэл 23G витрэктомийн аргаар жижиг зүслэгт хагалгаа хийж болно.

Энэ аргын дутагдалтай талууд:

  • 25G-д гэрэлтүүлэг бага
  • Багажууд нь уян чанар муу байдаг дутагдалтай юм.

Цаг хугацаа өнөгөрөх тусам эдгээрийн технологи нь улам сайжирсаар байна. Багажнуудын хувьд хатуу, хөдөлдөггүй болсон ба 25G-ын II эрэмбийн багажнуудын хатуу байдал нь 23G-тэй ойролцоо болсон. Гэрэлтүүлэг сайжирсан нь ксенон эх үүсвэртэй холбоотой. Мөн багажнууд нь хурдан шинэчлэгдэж олон төрлийн пинцет, хэвтээ босоо хэлбэрийн хайч, махир эндолазерын гэрэл зэрэг сайжирсны улмаас 2007 оноос ихэнх мэс засалчид илүү хүнд нийлмэл торлогийн хууралтын үед ч MIVS аргыг ашиглах болсон. 20G витрэктоми хийж байсан мэс засалчид 23G хийхэд 25G-г бодвол илүү амар, учир нь багажны хатуу байдал, шингэний урсгал, аспираци зэрэг нь 23G ба 20G хоёр нь ойролцоо байсан. Өнцөг үүсгэж тунель байдлаар зүслэг хийснээр хагалгааны дараах хүндрэлийг багасгадаг.

Витрэктомийн 23G ба 25G арга нь эмчид мэс заслын хугацаа богиносгох, мэс заслын үр дүнг сайжруулах боломжийг олгосон байна. Харин өвчтөнд мэс заслын дараах зовиур бага, шарх хурдан эдгэрч, хараа сэргэлт хурдан, хагалгааны дараа үүсэх астигматизм бага байсан сайн талтай бөгөөд витрэктомийн 20G-тэй харьцуулахад хагалгааны явцад үүсэх аюул бага.

Дүгнэлт

Витрэктомийн 23G ба 25G аргуудын аль аль нь багаж төхөөрөмжийн хувьд шинэчлэгдсэн, туршлага сайжирч байгаатай холбоотой хагалгааны заалт ч илүү мөн өргөн хүрээтэй болж байна. Энэ аргаар мэс засал хийснээр мэс засалчдад, өвчтөндөө илүү давуу талтай байгааг харуулж байна. Хагалгааг богино хугацаанд хийх нь илүү үр дүнтэй, хүндрэл багатай, гэмтэл бага учруулж, хийх боломжтой бөгөөд мэс заслын дараа хараа хурдан сэргэж, зовиур багатай үрэвсэл бага явагдаж, шарх хурдан эдгэж байна.

Ирээдүйд техникийн дэвшилтэт технологи илүү үр дүнтэй шилэнцэрийн cutter олон төрлийн багаж бүхий жижиг зүслэгт витректомийн алтан стандарт гарах болно.

Ном зүй

1. Basic Principles of Retinal Detachment Surgery. Lecture presented in the 63rd Annual Conference of All India Ophthalmological Society, Bhuvaneshwar, 2005.
2. Sato T,Iida T,Hagimura N,Kishi S.Correlation of Optical coherence tomography with angiography in retinal pigment epithelial detachment Associated with age realated macular degeneration. Retina 2010;34:910-4
3. Garodia VK, Kulkarni A. Silicone oil removal using vitrectomy machine: a simple and safe technique. Retina. 2010;21(6):685-7.
4. Michels RG. Vitreous surgery. St Louis: C V Mosby,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 705
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК