Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Ретиноскопи шинжилгээний арга
( Лекц )

Н.Амаржаргал

Солонго эмнэлэг

 

Рефракцыг тодорхойлох объектив, субъектив аргууд байдаг. Объектив аргын нэг нь ретиноскопи юм. 0-6 настай хүүхдэд түгээмэл хэрэглэдэг. Энэ шинжилгээний арга нь скиаскопийн шинжилгээний аргатай зарчмын хувьд ижил боловч офтальмоскопын хавтгай толины оронд шууд ретиноскопи багажийн гэрлийг хүүхэн хараанд тусган нүдний угаас ойх гэрлийн рефлексийн хөдөлгөөнөөр рефракцын гажгийг тодорхойлдогоороо ялгаатай юм.

  • Ретиноскоп багaж нь хоёр төрөлтэй. Үүнд:

Угаас ойх гэрлийн рефлекс нь шугаман буюу дугариг хэлбэртэй харагддаг.

Pетиноскоп багажны бүтэц

Pетиноскоп нь гэрлийн үүсгүүр фокус тохируулах болон харах тогтолцоо бүхий гар багаж юм. Ретиноскоп багаж 3-н үе шаттай ажилладаг. Үүнд:

  1. Гэрэлтүүлгийн шат
  2. Ойлтын шат
  3. Тусгалын шат

Гэрлийн багцыг нүдэнд тусгаснаар (гэрэлтүүлгийн шат) ажиллаж эхэлнэ. Дараа нь гэрэлтүүлсэн торлогийн дүрс нь нүдний алсын цэгт бай болж (ойлтын шат) тэгээд шинжлүүлэгчийн торлог дундуур гэрэлтүүлэлтийг хөдөлгөж мөн хүүхэн хараан дундуур харж, байн тодруулсан байрлал (тусгалын шат) илрэнэ.

Ретиноскопын чийдэнгийн гэрлийг шинжлүүлэгчийн нүдрүү ойлгон тусгахад хоёр янзын толь хэрэглэгддэг. Хавтгай толь нь гэрлийн цацрагийг торлог дундуур гэрлийн ойлттой ижил чиглэлд тусгана. Ретиноскопид хэрэглэдэг толины нөгөө хэлбэр нь гүдгэр толь бөгөөд түүний фокусын урт, шинжлүүлэгч ба эмч хоёрын хоорондын зайнаас богино байна. Эдгээр толины тусламжтайгаар ойлт болон тусгалын шат явагдана. Бага зэргийн холын харалгантай үед дүрс нь мөн гэрэлтүүлгийн үүсгэвэртэй ижил чиглэлд хөдлөх боловч бий болсон өнцөг нь хамаагүй их хэмжээтэй байна. Энэ нь харагдаж буй дүрс их үүсгэвэртэй харьцуулахад хурдан хөдөлж байгаагийн тэмдэг юм.

Хийх техник

Өрөөг харанхуйлана (гэрлийн рефлексийг тод харахын тулд). Шинжлүүлэгч болон эмчийн нүдний түвшин харалдаа байхаар тохируулан сууна. Эмч харааны тэнхлэгээс 5 градусаар гадагш байвал алдаа нь 0.50 D-тай тэнцүү болно. Харааны тэнхлэгээс хазайлттай байх тусам тэр хэмжээгээр алдаа нь их байна. Иймээс эмч ретиноскоп багажыг шинжлүүлэгчийн нүдний яг урд талдбайрлуулах хэрэгтэй.

Ретиноскопи хийх хамгийн тохиромжтой зай нь 66 см юм. Зай нь ихэвчлэн хийж байгаа хүний гарны урт болон угийн гэрлийн рефлексийн тунгалаг, тод харагдах боломжоос хамаарна. Зайг харгалзан үзнэ.

Мөн энэ зайнд +1,50D линз хийж үзнэ. Tохирлыг зайнд тооцоолон нэмэх линз хийнэ. Ихэвчлэн+1,50D байна. Нэмэх линзийг зайнаас хамаарч харгалзан үзнэ.

Гурван барууны дүрмийг баримтлан үзнэ. Өөрөөр хэлбэл, баруун гараар багажыг барьж, шинжлүүлэгчийн баруун нүдийг баруун нүдээрээ харж шинжлэнэ.

Зүүн нүдийг эсрэгээр шинжилнэ. Шинжлээгүй байгаа нүдээр нэг цэгт дүрс харуулна.

Гэрлийн рефлексийн хөдөлгөөний хурдан, удаан байдал, чиг, тод, бүдэг байдал, тунгалаг байдал, өнгө зэргийг ажиглан рефракцийн гажгийн хэлбэр болон зэрэглэлийг тогтоодог.

Ойлтын хөдөлгөөний хурд ба хурц байдлаас хамааран гэрлийн хугарлын гажигтай пропорциональ байна. Ойлтын хөдөлгөөн нь удаан ба бүдэг байвал хугарлын гажиг буюу алдаа нь өндөр байгаагийн шинж бөгөөд ойлтын хөдөлгөөн хурдан ба хурц байвал алдаа бага байгаагийн шинж юм.

Рефлекс нь багажны хөдөлгөөнийг дагаж байвал нэмэх шил, эсрэг байвал хасах шилний өөрчлөлтийг илэрхийлэнэ.

Хэрэв холимог хугарал байвал ойлтын хөдөлгөөн удаан, эсрэг, байна. Удаан дагаж байгаагаа эхлээд саармагжуулана.

Рефлексийн хэлбэрүүд:

Анхаарах зүйл:

Хялар

Хяларын үед хараа төвлөрүүлэлт шалгахад хүндрэлтэй байх магадлалтай бөгөөд өөр өөр чиглэлд харж буй нүдтэй тохиолдолд харааны тэнхлэгийн дагуу болгоомжтой зэрэгцүүлэхэд заримдаа хүндрэлтэй байдаг. Дотогш хяларын хувьд заримдаа хоёр нүдийг хоёуланг нь нэг адил ажиглах цэгээс шалгах явдал илүү дээр байдаг. Харин гадагш хялар үед эмч нүдэнд харааны тэнхлэгийнх нь дагуу үзлэг хийхдээ аль нэг талруу нь хөдлөнө.

Нүдний тунгалаг байдал алдагдсан тохиолдолд

Харааны тэнхлэгийн дагуу аль нэг хэсэгтээ бүдэгшилтэй байвал (эвэрлэг, болор, шилэнцэрийн бүдэгшил) нүдний угийн рефлексийг харахад хүндрэлтэй болно. Үзлэг хийж буй нүдэнд илүү ойртоход ойлт нь илүү хурц болдог бөгөөд энэ нь сайн арга боловч ажлын зайн линзний хэмжээ өндөр байна. Болрын цайлттай зарим хүмүүст хагаралттай ойлт үүсэх бөгөөд энэ үед ойлтын талууд нь эсрэг чиглэлээр тархдаг. Хэрэв ийм тохиолдол илэрвэл туршиж үзээд ойлтын төв хэсэгт төвлөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ ойлтын засвар ямар ч байсан голдуу эргэлтийн орчимд илэрдэг. Бүдэгшил илүү их, ажлын зай 1см байгаа үед ойлт үзэгдэхгүй байгаа тохиолдолд шилээр засрал авах боломжгүй.

Кератоконус

Эвэрлэг төв хэсгээр нимгэрч, конус хэлбэртэйгээр төвийсөн байдаг. Ихэнхдээ дүгнэхэд маш хүндрэлтэй ойлтыг бий болгодог бөгөөд хуйлран эргэлдэх ба хагарах хандлагатай ойлт үүснэ. Эдгээр нөхцөл байдалд голдуу хэвийн бус харааны гажиг илэрдэг.

Гэрлийн хугарлын өндөр алдаа

Гэрлийн хугарлын алдаа нь (-,+)6.00D-с илүү үед ойлт харьцангуй сүүмгэр “бүдэг” байдаг. (-,+)10.00D-с дээш алдаатай үед бол анхнаасаа ойлт бараг харагдахгүй байх бөгөөд энэ нь нэг тэнхлэг ойлттой юм шиг, нөгөөх нь ямар ч хөдөлгөөнгүй мэт ажиглагддаг. Маш өндөр хэмжээний харааны гажгийн хувьд ч адил байдаг. Энэ тохиолдолд мэдэх шаардлагатай хэдэн зүйлс байна. Эдгээр нь юуны түрүүнд хараах чадал нь 3/60-с бага байгаа бол хугарлын алдааг өндөр байна гэж үзнэ. Ойлт нь ямар замаар явж байгааг тогтоож чадахгүй бол эхлээд -6.00D-г, хэрэв энэ нь болохгүй бол + 6.00D линзээр туршина. Шаардлагатай бол (-,+) 10.0D–г эсвэл (-,+)20.0D–р туршина. Эдгээр линзүүдийн аль нэг нь ойлтын дүрсийг илүү тод харуулна. Хэрэв өвчтөн болоргүй нүдтэй бол (+)14.0D линзээр эхлэх нь сайн бөгөөд ажлыг хөнгөвчилнө. Линзүүдийг хийж рефлексийг тодруулан дүгнэлт хийх хэрэгтэй.

Хүүхэн хараа нарийн хүмүүс (нүдний даралтанд Pilocarpine хэрэглэдэг хүмүүс)

Хүүхэн хараа их нарийн байгаа үед ойлтыг харахад хүндрэлтэй байж болно. Ахимаг хүмүүсийн хүүхэн хараа нарийн, түүнчлэн болрын цайлттай байх магадлалтай байдаг. Рефлекс мэдэгдэхгүй тохиолдолд хамгийн сайн арга нь өвчтөнд ойртох явдал юм.

Давуу тал

  1. Нүдний эмч нар шинжилгээг хийвэл илүү үнэн зөв хийнэ.
  2. Тухайн хүнд тохирсон шилийг тааруулах боломжтой.
  3. Хүүхдүүдэд илүү тохиромжтой шинжилгээний арга.
  4. Сайн гаршиж хийж сурсан эмч алдаа бага гаргана.
  5. Уламжлалт арга бөгөөд онол, практик нь улам боловсронгуй болж хөгжсөн.
Ном зүй

1. Eugene M.Helveston ,MD Lynda M.Smallwood Vision and Refraction /2010/
2. Dr.Richard Yang Lecture /2001-2007/
3. Retinoscopy book John M.Corboy /2003/
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1006
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК