Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 2(10)
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ОРБИС нүдний эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав
( Редакцийн зурвас )
 

2011 оны 7-р сарын 06, Лхагва гариг, 13:09

Олон улсын ОРБИС нүдний эмнэлэг 2001 оноос хойш 10 жилийн араа Монголд дахин ирэв. Ийнхүү тавдахь удаагаа 2011 оны 6-р сарын 19 нд хүрэлцэн ирсэн онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд 12 чиглэлээр нүдний нарийн мэргэжлийн үзлэг эмчилгээ хийж байна. Эмч нар хуваарийн агуу олоо хоног тутам өрөв өрвөн хүнтэй багаар солигдож, урьдчилан сонгож бэлтгэгдсэн, ховор бэрхшээлтэй эмчилгээ, хагалгаа хийх шаардлагатай өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа

2011 оны 6-р сарын 4 нд Буянт-Ухаад байрласан ОРБИС эмнэлгийн онгоцонд хүрэлцэн очиж, хагалгаа хийж байгаа явц, эмч нарын сургалт, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн байдалтай танилцаж, мэргэжилтнүүдтэй ярилцав.

ОРБИС эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах хүмүүсийг мэргэжлийн эмч нараар дамжуулан бүх аймаг, үүргийн иргэдийг хамруулж, 3 сарын өмнөөс урьдчилан бэлтгэсэн. ОРБИС эмнэлгийн гадаад эмч нарын багт ажиллаж байгаа нэг чиглэлийн нарийн мэргэжлийн эмч гэхэд долоо хоногт 25 орчим хүнд үзлэг хийж, 8-10 удаагийн хагалгаанд орж ажиллаж байгаа аж. ОРБИС эмнэлгийн ажлын хоёр ахь олоо хоног хүүхдийн тусламж үйлчилгээнд дагнан зориулагдсан. Энэ олоо хоногт Эх нялхсын эрдэм шинжилгээний төв маш идэвхитэй хамтран ажиллаж, үзлэг эмчилгээнд хялар засах, зовхины төрөлхийн өөрчлөлттэй, төрөлхийн нүдний гажигтай хүүхдүүдийг хамруулжээ. Энэ төрлийн хагалгаа, эмчилгээг хийхэд манай улсын хувьд нүдний торлог, шилэнцэртэй ажиллах багаж, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байдаг. арин эмч мэргэжилтнүүдийн хувьд хамтран ажиллахад бэлтгэл сайтай байсан байна.

ОРБИС эмнэлэг ээр мөн бүх аймаг, дүүргээс нүдний эмч, сувилагч нар, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд, резидентурт энэ чиглэлээр суралцагсдад зориулан тус бүрийн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлагыг тусгасан тусгай хөтөлбөрөөр сургалт явагдаж, гадаадын өндөр ур чадвартай эмч нарыг манай 2-3 залуу эмч хагалгаанд дагалдан орж ажиллав.

ОРБИС эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа монгол эмч нарын багийг ЭМЯ-ны Нүдний ерөнхий мэргэжилтэн Ж.Баасанхүү эмч ахлан удирдаж байна.

http://www.moh.mn

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 330
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК