Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 2(10)
Хэт нам авианы шинжилгээний Б арга
( Лекц )

М.Мөнхсайхан

“Болор Мэлмий” нүдний эмнэлэг

 

Агуулга:

  1. Хэт нам авианы шинжилгээ буюу ЭХО гэж юу вэ
  2. B-scan-ны онцлог
  3. B-scan-аар нүдний аль хэсгийг шинжилж болох
  4. Aлимын болон ухархайн хэвийн бүтцүүд
  5. Илэрсэн өөрчлөлтийг хэрхэн үнэлэх
  6. B-scan хийх үндсэн зарчим
  7. Тохиолдлууд

ЭХО-ны талаар товч

ЭХО гэдэг нь: хэт нам давтамжтай дууны долгион ямарваа нэг орчинд тархахдаа тэр орчинд шингэх, эргэж ойх зэргээр үйлчилдэг ба энэ нь тухайн орчны хатуу зөөлөн чанараас хамаарч янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл, тусгай эхо-хошууны тусламжтай дууны долгионыг орчнуудаар тархааж тухайн орчны шинж чанараас хамаарч янз бүрээр ойж ирсэн долгионыг хүлээн аван дэлгэцэн дээр дүрслэн харуулж буйг хэлнэ.

ЭХО шинжилгээнд янз бүрийн долгионы уртыг ашигладаг. Жишээ нь:

  • хэвлийнх: 1-2МHz
  • нүднийх: 8-12MHz
  • ультрасаунд биомикроскопи: 40-100MHz

Б-ЭХО-ны онцлог

1. Долгионы цацаргалтын хэлбэр:

  • шугаман
  • бүтэн
  • “S” хэлбэрийн

2. Эхо-өнцөг (Angle of sound beam): энэ нь эхо шинжилгээний нэг чухал зүйлийн нэг бөгөөд эхо долгион тухайн гадаргуу дээр хэдий чинээ тэгш, перпендикуляр очно төдий чинээ эргэж ойх нь сайн байдаг. Ингэснээр мэдээллийг сайн өгнө.

3. Эхо-өсгөлт (Gain): дэлгэц дээр харагдаж буй жижиг хэмжээний өөрчлөлийг илүү сайн харах боломжийг олгоно. Эмч өөрийн хүссэнээр томруулж харж болно.

4. Долгионы давтамж - Децибэл (dB): нүдний ЭХО-д долгионы давтамж нь 0-85 dB (95 dB хүртэл) байдаг. Тодорхой урт бүхий долгионы давтамжийг эмч хүссэнээрээ өөрчилснөөр ялган оношлогоог хийх боломжтой болдог. DB-г 3 хуваадаг. Үүнд:

  • бага: 0-60
  • дунд: 60-70
  • өндөр: 70-аас дээш

Жишээ нь: шилэнцрийн арын хууралт (Pos­terior Vitreos Detachment-PVD) нь дунд болон өндөр давтамжинд харагдана, бага давтамжинд харагдахгүй. Харин торлогийн ховхролт (Retinal Detachment-RD) бүх давтамжинд харагдана.

5. Амплитуд - A scan – А ЭХО: эхо долгион нь дэлгэц дээр янз бүрийн хэлбэлзэл бүхий шүдээр илэрхийлэгдэнэ. А-scan-ны тусламжтайгаар:

  • биометри буюу анатомын хэмжээсүүдийг хэмжинэ
  • хиймэл болрын тооцоо (IOL calculation) хийх боломжтой

6. Тод байдал – B-scan – Б-ЭХО: нүдний бүтцүүд нь өөрийн хэлбэр дүрсээрээ харагдах ба янз бүрийн тодрол бүхий хар-цагаан зураглалаар дэлгэц дээр дүрслэгдэнэ.

B-scan-ны тусламжтай алимын дотоод бүтцүүдийг хооронд нь ялган харах боломжтой бөгөөд мөн алимын арын зай хэсгийг шинжлэх боломжтой. Дараах өөрчлөлтүүдийг илрүүлнэ. Үүнд:

  • болор болон түүний арын капсул (катаракт, болрын арын капсулын урагдал, мултарсан болон живсэн болор, болрын масс гэх мэт)

  • шилэнцэр (шилэнцрийн үрэвсэл, шилэнцрийн цус харвалт, астероид хиалоз)
  • шилэнцрийн арын капсул (шилэнцрийн арын капсулын бүрэн ба бүрэн бус ховхролт)
  • торлог (торлогийн ховхролт, торлогийн доорх шингэн болон цус, торлогийн бүслүүр, ретинобластом)
  • судаслаг (шингэний болон цус харвалтын гаралтай судаслагийн ховхролт)

 

  • Склер (склерит, склерийн язрал)
  • Харааны мэдрэл (экскаваци, харааны мэдрэлийн друз, харааны мэдрэлийн колобом, хавдарууд, харааны мэдрэлийн гэмтэл, харааны мэдрэлийн үрэвсэл)
  • Алимын гадна булчингууд
  • Ухархай (хавдарууд, абсцесс, гематом, ухархайн үрэвсэл, ухархайн варикс)

  • гадны биетүүд (болрын доторх, шилэнцрийн, харааны мэдрэл доторх, ретробульбар болон алимын доторх янз бүрийн байрлалтай)

  • мэс заслын дараах өөрчлөлтүүд (хиймэл болрын мултарал, алимын дотрох хий ба агаар, силикон тос, склерийн углуурга)

Aлимын болон ухархайн хэвийн бүтцүүд

B-scan хийх үед эвэрлэг, өмнөд хорго, өмнөд хоргын гүн зэрэг нь харагдахгүй ба үүнтэй холбоотойгоор зураглалын эхний 2-3мм-т ямар нэг дүрс үүсдэггүй.

  1. Болор хэвийн үед болор бүхлээрээ харагдахгүй ба зөвхөн түүний арын капсул нь харагдана. Арын капсул нь дунд-өндөр давтамжинд харагдана. Катарактын үед зуйван дугуй хэлбэрийн өндөр эхо-ойлт бүхий болор бүхлээрээ харагдана.
  2. Шилэнцэр тунгалаг харагдана. Настай хүнд бага хэмжээний цэгэн, бага эхо ойлтууд харагдаж болно.
  3. Шилэнцрийн арын капсул хэвийн үед харагдахгүй. Настай хүнд бага эхо ойлт бүхий хөдөлгөөнтэй мембран шилэнцэр торлог хоёрын дунд ХМХ-д бэхлэгдсэн байдалтай харагдаж болно.
  4. Торлог, судаслаг, уураглаг давхрага эдгээр 3 бүтэц нь хэвийн үед өндөр эхо-ойлт бүхий нэг бүхэл болж харагдана. Ямар нэг эмгэгийн үед тус тусдаа ялгаран давхрага үүсгэн харагдана.
  5. Харааны мэдрэл алимын арын бүсэд шаантаг хэлбэрийн хоосон сүүдэр хэлбэрээр харагдана.
  6. Алимын гадна булчингууд алимын гадаргуу, ухархай орой хоёрын хооронд ээрүүл хэлбэртэй эхо-сүүдэр хэлбэрээр харагдана.

Өөрчлөлтийг үнэлэх

1. Байрлал:

  • болрын
  • шилэнцрийн
  • алимын доторх
  • харааны мэдрэлийн
  • алимын арын буюу ухархайн

2. Цар хүрээ:

  • өргөн хүрээний (алимын ихэнхи хэсгийг хамарна. Хоёроос дээш тооны байрлалд өөрчлөлт орсон байна).
  • хэсэг газрын (өөрчлөлт нь тодорхой нэг хэсгийн хамарна. Бусад хэсгүүд нь харьцангуй хэвийн байна).

3. Хэмжээ: энэ ойлголт нь хавдар юмуу эсвэл нэг төрлийн шинж чанар бүхий хэмжиж болох өөрчлөлтийн үед гарч ирнэ. Жишээ нь: хавдарын хэмжээ, торлогийн доорхи цус харвалтын зузаан, судаслагийн үрэвслийн үед түүний зузааныг хэмжих г.м.

4. Хэлбэр, үрс:

  • цэгэн
  • мембран хэлбэрийн
  • бүхэл хэлбэрийн

5. Эхо-ойлт:

  • бага (70-аас ээш dB буюу өндөр давтамжинд харагдана)
  • дунд (60-аас ээш dB буюу дунд – өндөр давтамжинд харагдана)
  • өндөр (бүх dB буюу давтамжинд харагдана)

6. Бүтэц:

  • хатуу болон зөөлөн
  • ердийн болон ердийн бус

7. Хөдөлгөөн:

  • хөдөлгөөнтэй
  • хөдөлгөөнгүй

B-scan хийх зарчим

1. Машиныг асааж бэлдэнэ.

2. Өвчтөнийг бэлдэнэ. Өвчтөнийг хэвтээ эсвэл суугаа байрлалд шинжилгээг хийж болно. Дараах 3 тохиолдолд суугаа байрлалд хийнэ. Үүнд:

  • өвчтөн хэвтэж чаддаггүй буюу нугас нуруу тулгуур эдийн өвчинтэй үед
  • өвчтөнийг суулгах эсвэл босгоход хүндрэлтэй, өвчтөн өөрөө хөдлөж чаддаггүй буюу суугаа, тэргэнцэртэй үед
  • мэс заслын үед нүдэнд агаар эсвэл ямар нэг хий ашиглаж шахсан үед

Дээрхээс бусад бүх тохиолдолд B-scan-ыг хэвтээ байрлалд хийнэ.

3. Шинжилгээг “conjuctival contact” буюу салстад хүрэлцэх техникээр хийх бол мэдээ алдуулах усаалга усаана.

4. “Lid contact” буюу нүдийг аниулж зовхины гаднаас шинжлэх эсвэл “conjuctival contact” техникийн алийг нь ч ашигласан бай эхо-ны хошуугаар нүдэн ээр хүчтэй даралт учруулж болохгүй. 1,2,3-аар хуруугаар хошууг барьж 4 болон 5-аар хуруугаар өвчтөний хацар орчимд тулна. Гар хөндий байж болохгүйг анхаарна уу!

5. Эхо-ны хошууг алимын гадаргууд перпендикуляр байдлаар барьж шинжилнэ.

6. B-scan-ыг дангаараа эсвэл A-Scan- тай хавсарч хийж болно. Шаардлагатай бол авсан зурган дээрээ “Vector-A” хэмжилтийг нэмж хийнэ. Энэ нь тухайн өөрчлөлтийн хэмжээсийг тодорхойлоход туслана. Жишээ нь: хавдарын хэмжээ, торлогийн доорхи цус харвалтын зузаан, судаслагийн үрэвслийн үед түүний зузааныг хэмжих г.м.

7. “Probe position”-ЭХО хошууны байрлал: Хошууны үндсэн 3 байрлалыг ашиглан алимын 4 квадрантыг бүхэлд нь шалгаж бүтцүүдийг үнэлнэ. Хошууны үзүүр хэсэгт тодорхой нэг тэмдэг байх ба тухайн тэмдэгний байрлалаас хамаарч дараах 3 байрлалд хуваадаг. Үүнд:

  • transverse-хөндлөн байрлал. Эхо долгион хэвтээ чиглэлээр тархана. Хошууны тэмдэг нь 3 эсвэл 9 цагт байрлана. Уг байрлалаар шанаа болон хамар талын квадрант дахь өөрчлөлтийг илрүүлнэ.

  • longitudinal-дагуу байрлал: эхо долгион босоо чиглэлээр тархана. тэмдэг 6 эсвэл 12 цагт байрлана. Уг байрлалаар дээд болон доод квадрантыг шинжилнэ.
  • obligue-ташуу байрлал. Шаардлагатай бол ташуу байрлалаар шинжилж болно. Аливаа өөрчлөлтийн байрлалыг илүү нарийн тогтоох боломж олгоно. Хошууны тэмдэг нь бусад үлдсэн цагуудад байрлана.

5. Илэрсэн өөрчлөлтийг ээр урьдсан “өөрчлөлт үнэлэх зарчим”-аар үнэлж шинжилгээний хариуг бичиж зургийг хэвлэж хавсаргана.

B-Scan тохиолдолууд

Ном зүй

1. “Basic and Clinical Science Course” section 12. Retina and Vitreous. American Academy of Ophthalmology. 2011-2012
2. “Ophthalmic Ultrasound” The Sankara Nethralaya. Ronald L Green, Muna Bhende. 2007
3. “Ultrasound for Ophthalmology” Jonn D Jean. 2009
4. “Atlas of Ophthalmic Ultrasound” 2010
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1506
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК