Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
МЭДЭЭЛЛИЙН ХУРДТАЙ ӨРСӨЛДЬЕ
( Редакцийн зурвас )
 

Бид шинэ мянган, шинэ зууны эхний оныг үдэж байна. Хоёр зуун дамнан амьдрах хувь заяатай бид бүхнээс шинэ зуун юу шаардаж байна вэ? Мэдлэг, мэдээлал гэж энэ асуултад шууд хариулж болно.Тэгвэл түүнийг хаанаас авч болох вэ? Даян дэлхийд секунд, хором бүрт хэдэн зуу, мянгаараа нэмэгдэж буй мэдээллийн далайгаас чухамхүү өөрт хэрэгтэй “оюун ухааны сувд эрдэнэс”-ийг шүүрдэж, амьдрал, ахуйдаа хэрэглэж чадваас бид шинэ зуунд гологдохгүйгээр барахгүй хүн төрөлхтөн мэдлэгийн ханьсах үйл явцруу түрэн орж, эрэмгий зоригтой алхах болно.

Таны дэлгэн уншиж буй “ Монголын анагаах ухаан” сэтгүүл эмч, эмнэлгийн ажилтанд хэрэгтэй шинжлэх ухааны болон мэргэжлийн холбогдолтой мэдлэг, мэдээллийг түгээх эрхэм үүргээ биелүүлэхэд та бид, өөрөөр хэлбэл сэтгүүлийн редакц, сэтгүүлийг захиалан уншигч, дэмжипч нарын хамтын хүч чармайлт тун чухал юм. Шинэ зууны эхний онд “Монголын анагаах ухаан” сэтгүүл манай улсын шилдэг эрдэм шинжилгээний сэтгүүлээр шалгарсан нь сэтгүүлийн бичигчид, уншигчдыг үнэлсэн хэрэг. Хойшид энэ нэр хүндийг хадгалж, захиалан уншигчдын тоог эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг манай нийт эмч, эмнэлгийн ажилтан нар гүнээ ухаарч, сэтгүүлээ захиалж, олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг болтол нь урам, дэм өгнө гэдэгт найдаж байна.

Энэ ялдамд “Монголын анагаах ухаан” сэтгүүлийг өдий дайны нэртэй, зүстэй болгоход сэтгүүлийн эрхлэгчээр олон жил ажиллаж, хүч, оюунаа харамгүй зориулж ирсэн Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрыи гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, Профессор Пагважавын Нямдаваад ажил, эрдмийн харгуй зам нь ашид дардан байхын ерөөл талвия.

“Монголын анагаах ухаан” сэтгүүл уламжлалаа хадгалах болно. Энэ сэтгүүлдээ эмч, эмнэлэгийн эжилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварт зориулсан хэрэглэгдэхүүнийг эрдэм судлалын бүтээлээс дутуугүй нийтэлнэ. Энэ зорилгоор “Өрхийн эмчийн лавлах”, “Интернетийн сан” буланг шинээр нээх болно.

Эмнэлгийн мэргэжлийн хэн ч болов захиалан уншиж болох энэхүү сэтгүүлийг тогтмол хэвлэгдэн гарахад “Монос” ХХК -ийн ерөнхййлөгч Л.Хүрэлбаатарын нэгэн адил эрдэм номыг дээдэлж өгөөмөр тус хүргэж ажиллахыг бид уриалж байна. Гар сунгаж, ивээн тэтгэсэн хүн бүхэнд манай сэтгүүл үргэлж нээлттэй бөгөөд тэдний ажил үйлс амжилт бүтээлийн тухай хэд хэдэн нүүр зориулахад ч бэлэн байна.

Эрдэм номын хишигбуян арвижиж байх болтугай.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профөссор, академич Л.Лхагва

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 293
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК