Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Улаанбаатар хотын хүн амын дундах эпилепси өвчний тархалт / 1998 оны байдлаар /
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг

Анагаах ухааны хүрээлэн

 

Судлагдсан байдал:

Гадаадын судлаачид эпилепси өвчний тархалтын судалгааг ихэвчлэн тодорхой нас, хүйс ялангуяа хүүхэд, өсвөр насны бүлгүүдэд явуулсан байна. Судалгаагаар гарсан тархалтын үзүүлэлтүүд ихээхэн хэлбэлзэлтэй байна. Энэхүү ялгаа нь газар зүй, байгаль цаг уур, амьдралын нөхцөл мөн эпилепсийн ангилал, судалгааны аргатай холбоотой гэж судлаачид үздэг. Эпилепси өвчний тархалтыг судлах ангилал, судалгааны аргатай холбоотой гэж судлаачид үздэг. Эпилепси өвчний тархалтыгсудлах асуудал 1970-аад оны сүүлчээр их анхаарал татах болсон.

1999 оны ДЭМБ-ын эпидемиологи-статистикийн мэдээгээр дэлхий дээр одоо 40 сая эпилепситэй хүн байгаа бөгөөд дэлхийн хүн амын 0.68 хувийг эзэлж байна. Жилд 2 сая хүн шинээр өвчилж 10 сая хүн удаан хугацаагаар тахир, дутаа болдог гэж тэмдэглэжээ /11/. W.GIennox /1951/ -ын судалгаагаар Дэлхийн хүн амын 0.3 хувь, дэлхийн II дайны дараа 0.6 хувиар тохиолдож байгааг тэмдэглэжээ. Японд Wada Т. /1960 он/ 1000 хүн амд 10-15, ЗХУ-д Хмельницкий (1960 он) 0-14 насанд 1000 хүүхдэд 1,73 гэж тогтоожээ /3/. Африкийн орнуудад эпилепсийн тархалт өндөр байна. Франклин /1971 он/-ы судалгаагаар 1 настай 1000 хүүхдийн 20 нь эпилепситэй байна. Нигерт 1000 хүн амд 24-28 тархалттай байна (Walker A. Each, 1972; Osuntokun.B.O, 1972) [12]. J.G.Gomez /1974/нарын судалгаагаар Колумбын Богат хотын хүн амын дотор эпилепсийн тархалт 100,000 хүн амд 1950 тохиолдол илэрсэн нь хэвлэлд нийтлэгдсэн судалгааны дотор хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж 1978 онд цохон тэмдэглэжээ J.G.Gomez, E.A.Rieiegas and J. Torres, 1978/ [14].

Г.К.Ушакова, B.A. Коелегевой нар 1973 онд 18 нас хүртэлх хүүхэд, өсвөр насныхны дунд Эпилепсийн тархалт 1000 хүн амд 0.27 тохиолдол байна гэж тогтоожээ /5/. Энэтхэгт эпилепси нь 1000 хүн амд 40- 66 тохиолдолтой байгааг/Walker А, 1972/ тэмдэглэжээ /14/.

Өмнөд Солонгост King, Yong нар/1978/ шоронгийн хоригдлуудын дунд 1000 хоригдол тутам 19 тохиолдлыг илрүүлсэн нь ердийн хүн амын дундах үзүүлэлтээс 3 дахин их байгааг тэмдэглэжээ /16/.

Kentucky хотын хүн амын дунд эпилепсийн тархалт хүн амд 570 тохиолдолтой байна гэж Hardin нар 1978 онд тогтоосон.Халууралтын таталтын тархалт 100.000 хүн амд 1700 тохиолдолтой байна гэж R.G.Baumann нар 1978 онд тэмдэглэсэн .W.Hauser /1983/ 100.000 хүн амд эпилепсийн өвчлөл дунджаар 30-50 тохиолдол байгаа боловч улс орноор ихээхэн хэлбэлзэлтэй 6айна.Үүнд:100000 хүн амд Японд -17.3, Австралид -100 орчим ба эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү хэмжээтэй тохиолддог гэжээ.

Хөгжиж байгаа орнуудад эпилепсийн тархалт хөгжилтэй орнуудаас өндөр байгааг тэмдэглэсэн.Үүнд: 1000 хүн амд Гани, Заир, Угандад 6-8 тохиолдол, Өмнөд Родез, Эфиоп Сенегалд -8 тохиолдол, Нигерт- 13.9, Чилид-19, Колумбид-19.6 тархалттай байгааг дурджээ.В.А.Карлов өөрийн “Эпилепси” /1990/ номондоо хүн амын дунд /7/ эпилепсийн тархалт 0.8- 1.2% байна. Дэлхий дээр 30 саяас багагүй эпилепситэй хүн амьдардаг гэжээ /7/.

Эпилепси ихэвчлэн хүүхэд насанд эхэлдэг болохыг судлаачид бүр 1971 онд /Э.Хрепелин, 1926; И.И.Мусакенс нар /10-20насанд/ тэмдэглэж байжээ.Зарим -судлаачид 20-30 хүртлэх залуу насанд эпилепси өвчин эхэлдэг гэжээ /Громов.С.А, 1987/ .Тэгвэл В.А.Карловын /1991/ ишлэлээр ихэнх тохиолдолд 16 хүртлэх насанд эхэлдэг гэж үзсэн.30 наснаас хойш илэрсэн эпилепсийг “хожуу эпилепси гэх ба энэ нь нийт эпилепсийн 11,1 %-г эзэлдэг /Сараджишвили П.М нар, 1972//9/.

Эпилепсийн тархалтыг хүмүүсийн ажил мэргэжлээр ялган судалсан С.А.Громовын судалгаагаар 1000 ажилчид хүн амд 2.9, тариачдад 8.0, албан хаагчдад 4;5 тохиолдол байжээ /4/.

Эпилепситэй өвчтөнүүдийн насны бүлгийн эзлэх хувийн жинг судалсан зарим судлаачийн судалгаагаар 0-9 нас хүртэл 31%, 10-19 нас 29%, 30-39 нас14%, 40 наснаас дээш 6% тус тус эзэлж.байна / Ерохина Н.Г, ишлэлээр 6/.

А.Акимова /1997/, бичихдээ мэдрэлийн системийн өвчний дотор эпилепси элбэг тохиолдох бөгөөд янз бүрийн насны 1000 хүн амд 4-6 тохиолдол, мэдрэлийн өвчний өвчлөлийн 6-8%-ийг эзэлдэг гэжээ.

А.Б.Гехт, Г.Н.Аванкян, Е.И.Гусев /1999/ нарын судалгаагаар эпилепси өвчний тархалт 1000 хүн амд 5-7, эпилепсийн өвчлөл 100000 хүн амд 50-70 тохиолдол, бүх хүн амын 5% нь амьдралынхаа хугацаанд нэгээс доошгүй удаа уналт өгдөг ба 20-30% нь насан турш уг өвчинтэй хэвээр байдаг байна. Эпилепситэй өвчтөний 1/3-ийн нас баралтын шалтгаан нь уналт байдаг байна.

XX зууны эхний хагастай харьцуулбал эпилепсигээр өвчлөх нь ахимаг насны хүмүүст элбэг тохиолдох болсон байна.Дэлхий дээр 40000 хүн эпилепситэй өвчтөний 75%-аас доошгүй нь эрчимтэй эмчилгээ хийгдэхгүй байна гэжээ /10/

Монгол оронд эпилепси өвчний тархалттай холбогдсон, хэвлэгдсэн цөөн тооны судалгаа, мэдээлэл бий.Үүнд: Б.Чойдог /1978/ эпилепси өвчний тархалт хүүхэд, өсвөр насны /0-18 хүртэл нас/ 1000 хүн амд Улаанбаатар хотын Найрамдал дүүрэгт-1.87 тохиолдол, Ховд аймагг-1.57, Увс-1.48, Хэнтийд-1.82 үзүүлэлттэй байна гэж тогтоожээ.Эпилепсийн өвчлөл эрэгтэй хүүхдэд охидуудаас олон тохиолддог /2:1 харьцаатай/, мөн Сэтгэл мэдрэлийн больницод 1969 онд эмчлүүлэгчдийн 27.2%, 1972 онд 43%-ийг элилепситэй өвчтөн эзэлсэнийг тус тус дурьдаж тэмдэглэсэн /1/.

Сэтгэцийн зарим зонхилох нозологи өвчний 1000 хүн ногдох интенсив үзүүлэлтийг гаргаж үзэхэд эпилепси 1,53 оногдож байна гэжээ /Дорждамба.Ш, Бямбасүрэн.С 1986/.

Ш.Дорждамба сэтгэцийн эмгэг- мансуурал судлалын төвийн материалаар /1958-1993/, нутаг дэвсгэрийн бүсээр судлахад эпилепси 1000 хүн амд Хангайн бүсэд 0.5, Алтайн бүсэд 0.5, Талын бүсэд 0.6, Говийн бүсэд 0.4, хотуудад 0.7, нийт Монгол улсын хэмжээнд 0.6 үзүүлэлттэйг гаргасан байна.

Н.Орёл, Ш.Дорждамба, С.Бямбасүрэн нарын /1991- 1995/ эпилепси евчнийг нас хүйсний байдлаар гаргасан судалгаагаар :16 хүртэлх нас, 16-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-5^, 60-аас дээш насны бүлгүүдийн дарааллаар хувиар үзүүлбэл: эрэгтэй хүн амд-7.87, 4.06, 9.74, 10.41, 9.9, 4.82, 2.79, 2.28, 3.04

эмэгтэй хүн амд-4.82, 3.3, 7.87, 7.87, 5.83, 3.55, 2.28, 1.52, 1.52, 1.52, бүх насны эрэгтзй хүн амд

эмэгтэй хүн амд 41.88% байна,/2/.

Судалгааны ажлын зорилт:

Улаанбаатар хотын гурван /Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул/дүүргийн 5 ба түүнээс дээш насны бүх хүн амын дунд эпилепсийн тархалтын түвшинг нас, хүйсний ялгаагаар судлан тогтоох зорилт тавьсан.

Судалгааны арга, материал:

Улаанбаатархотын Баянгол, Сонгинохайрхан, Хан- Уул дүүргүүдийн /эр-137429, эм-145955/ хүн амыг хамарч эпилепситэй өвтөнийг илрүүлж бүртгэх үзлэгийг өрхийн эмч нар, зөвлөх төвийн мэдрэлийн эмч нар, эпилепсийн нарийн мэргэжлийн эмчийн түвшин дээр илрүүлэн оношилж бүртгэн насны 13 бүлэгт ялган эр, эм хүйсээр тархалтын үзүүлэлтүүдийг тогтоосон. Эпилепситэй өвчтөнүүдийгсудалгаанд авахдаа дараах зарчмууд, хэмжүүрүүдийг баримталсан. Үүнд: ’’Эпилепси гэдэг нь дахин давтагддаг, уналт таталт бүхий тархины архаг өзчин бөгөөд уналт таталт нь тархины нейронуудын хэт цэнэгжилтийн үр дүнд үүсч клиник параклиникийн янз бүрийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэнэ” гэсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тодорхойлолт, түүнийг батлах үзлэгийн болон эмнэлгүүдийн бичиг баримт хийлгэсэн параклиник / компьютер, томографи, реоэнценфалографи, гавлын рентген зураг, нүдний уг, нугасны усны гм/ шинжилгээнүүд, электроэнцефалографи шинжилгээг гардан хийж, анамнезыг еөрөөо нь болон гэр орны мэддэг хүмүүсээс давхар асуун магадлах, зарим тохиолдолд эпилептологч эмч уналтыгөөрөө харах гэх мэт аргуудыг хослон хэрэглэж оношийг тогтоосон. Судалгаанд хамрагдсан дүүргүүдийн сэтгэл мэдрэлийн кабинетуудын эмч нарын бүртгэлтэй тулгалт хийж тодруулав.

Судалгааны дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүн амын дунд эпилепситэй 494 /эр 255, эм 239/ өвчтөн илэрснийг судалгаанд хамрагдсан дүүрэг тус бүрээр гаргавал:

-Сонгинохайрхан- 182 /эр 85,эм 97/

-Баянгол-175 /эр 106, эм 69/

-Хан Уул-137 /эр 64, эм 73/ тохиолдол тус тус илрэв.

Эпилепсийн тархалтын үзүүлэлтүүдийг дараах насны 13 бүлгүүдээр, хүйсийн ялгаагаар 1000 хүн ам тутам ногдох давтамжийг дүүрэг тус бүрээр болон нэгтгэсэн дүнгээр гаргав /Хүснэгт1/. Уг хүснэгтэд харуулснаар 3 дүүргийн хүн амын дунд эпилепсийн тархалтын үзүүлэлт 1000 хүнамд 1.74/эр 1.86, эм 1.64/ байна. Нас хүйсийн дэлгэрэнгүй бүлэглэлээр судалсан дээрх үзүүлэлтээс үзвэл дурдсан насны бүлгүүдээр тархалтын үзүүлэлтийн хэлбэлзэл эрэгтэй хүнамд 0.73 /8-18 насны бүлэг/ -ээс 3.07 хүртэл /40-44 нас/, эмэгтэй хүн амд 0.10 /5-7 нас/-аас 3.21 /40-44 нас/-ийн дотор хэлбэлзэж байна, Хамгийн өндөр үзүүлэлт эрэгтэйчүүдэд 40-44 нас /3.07/, эмэгтэйчүүдэд 40-44 насны /3.21/бүлгүүдэдтустусажиглагдав. Эпилепсийн тархалтын түвшин 55-59 насны бүлгээс эхлэн дараагийн насны бүлгүүдэд буурах хандлага эр, эм аль ч хүйсийн хүн амд ажиглагдаж байна.

Судалгааны насны бүлгүүдээр 2 хүйсийн нэгггэсэн дүнгээр гаргасан тархалтын үзүүлэлтүүдийг /1000 хүн амд/ хооронд нь харьцуулж статистикийн магадлагаатай ялгаатай / Р-0.05-0.001/ насны бүлгүүдийг илрүүлэв. Үүнд:5-15 насны үзүүлэлтүүд 19- 54 иасны хоорондох бүх долоон насны бүлүүдийн 19- 24н, 25-29, 30-39н, 40-44н, 45-49н, 50-54 насны үзүүлэлтүүдээс, 16-18 насны үзүүлэлт 19-49 насны хоорондох насны бүлгүүдийн /19-24, 25-29, 30-34, 35- 39н, 40-49н/ тархалтын үзүүлэлтээс тус тус статистик магадлагаатай байна.

Харин 19-49 насны үзүүлэлт 55-75 хоорондох насны бүлгүүдийн үзүүлэлтээс статистик магадлагаатай их үзүүлэлттэй байна /Р-0.05-0.0001/.

Магадлагаатай ялгаагүй насны бүлгүүд буюу тархалтын түвшин ижилдүү, ойролцоо үзүүлэлтүүдтэй насны бүлгүүдэд 5-18 насны болон 55-75+ насны хоорондох насны бүх бүлгүүд харъяалагдаж байна.

Дээр дурьдсанчлан насны нарийвчилсан бүлгүүдээр гаргасан эпилепсийн тархалтын үзүүлэлтээр насны бүлгүүд хоорондоо ихээхэн Монгол оронд эпилепси өвчний тархалттай холбогдсон, хэвлэгдсэн цөөн тооны судалгаа, мэдээлэл бий.Үүнд: Б.Чойдог/1978/ эпилепси өвчний тархалт хүүхэд, өсвөр насны /0-18 хүртэл нас/ 1000 хүн амд Улаанбаатар хотын Найрамдал дүүрэгт-1.87 тохиолдол, Ховд аймагт-1.57, Увс-1.48, Хэнтийд-1.82 үзүүлэлттэй байна гэж тогтоожээ.Эпилепсийн өвчлөл эрэгтэй хүүхдэд охидуудаас олон тохиолддог /2:1 харьцаатай/, мөн Сэтгэл мэдрэлийн больницод 1969 онд эмчлүүлэгчдийн 27.2%, 1972 онд 43%-ийг эпилепситэй өвчтөн эзэлсэнийг тус тус дурьдаж тэмдэглэсэн /1/.

Сэтгэцийн зарим зонхилох нозологи өвчний 1000 хүн ногдох интенсив үзүүлэлтийг гаргаж үзэхэд эпилепси 1,53 оногдож байна гэжээ /Дорждамба.Ш, Бямбасүрэн.С 1986/.

Ш.Дорждамба сэтгэцийн эмгэг- мансуурал судлалын төвийн материалаар /1958-1993/, нутаг дэвсгэрийн бүсээр судлахад эпилепси 1000 хүн амд Хангайн бүсэд 0,5, Алтайн бүсэд 0.5, Талын бүсэд 0.6, Говийн бүсэд 0.4, хотуудад 0.7, нийт Монгол улсын хэмжээнд 0.6 үзүүлэлттэйг гаргасан байна.

Н.Орёл, Ш.Дорждамба, С.Бямбасүрэн нарын /1991- 1995/ эпилепси өвчнийг нас хүйсний байдлаар гаргасан судалгаагаар :16 хүртэлх нас, 16-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-аас дээш насны бүлгүүдийн дарааллаар хувиар үзүүлбэл: эрэгтэй хүн амд-7.87, 4,06, 9.74, 10.41, 9.9, 4.82, 2.79, 2.28, 3.04 эмэгтэй хүн амд-4.82, 3.3, 7.87, 7.87, 5.83, 3.55, 1,78 , 2.28, 1.52, 1.52, 1.52, бүх насны эрэгтэй хүн амд 58,02 эмэггэй хүн амд 41.88% байна,/2/.

Судалгааны ажлын зорилт:

Улаанбаатар хотын гурван /Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул/ дүүргийн 5 ба түүнээс дээш насны бүх хүн амын дунд эпилепсийн тархалтын түвшингнас, хүйсний ялгаагаар судлан тогтоох зорилт тавьсан,

Судалгааны арга материал:

Улаанбаатархотын Баянгол, Сонгинохайрхан, Хан- Уул дүүргүүдийн /эр-137429, эм-145955/ хүн амыг хамарч эпилепситзй өвтөнийг илрүүлж бүртгэх үзлэгийгөрхийн эмч нар, зөвлөхтөвийн мэдрэлийн эмч нар, эпилепсийн нарийн мэргэжлийн эмчийн түвшин дээр илрүүлэн оношилж бүртгэн насны 13 бүлэгт ялган эр, эм хүйсээр тархалтын үзүүлэлтүүдийг тогтоосон. Эпилепситэй өвчтөнүүдийг судалгаанд авахдаа дараах зарчмууд, хэмжүүрүүдийг баримталсан. Үүнд: ’’Эпилепси гэдэг нь дахин давтагддаг, уналт таталт бүхий тархины архаг өзчин бөгөөд уналт таталт нь тархины нейронуудын хэт цэнзгжилтийн үр дүнд үүсч клиник параклиникийн янз бүрийн өөрчлөлтөөр илэрхийлэгдэнэ” гэсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн тодорхойлолт, түүнийг батлах үзлэгийн болон эмнэлгүүдийн бичиг баримт хийлгэсэн параклиник / компьютер, томографи, реоэнценфалографи, гавлын рентген зураг, нүдний уг, нугасны усны гм/ шинжилгээнүүд, электроэнцефалографи шинжилгээг гардан хийж, анамнезыг өөрөөс нь болон гэр орны мэддэг хүмуүсээс давхар асуун магадлах, зарим тохиолдолд эпилептологч эмч уналтыг өөрөө харах гэх мэт аргуудыг хослон хэрэглэж оношийг тогтоосон. Судалгаанд хамрагдсан дүүргүүдийн сэтгэл мэдрэлийн кабинетуудын эмч нарын бүртгэлтэй тулгалт хийж тодруулав.

Судалгааны дүн: Судалгаанд хамрагдсан нийт хүн амын дунд эпилепситэй 494 /эр 255, эм 239/ өвчтөн илэрснийг судалгаанд хамрагдсан дүүрэг тус бүрээр гаргавал:

-Сонгинохайрхан- 182 /эр 85,эм 97/

-Баянгол- 175 /эр 106, эм 69/

-Хан Уул- 137 /эр 64, эм 73/ тохиолдол тус тус илрэв.

Эпилепсийн тархалтын үзүүлэлтүүдийг дараах насны 13 бүлгүүдээр, хүйсийн ялгаагаар 1000 хүн ам тутам ногдох давтамжийг дүүрэг тус бүрээр болон нэгтгэсэн дүнгээр гаргав /Хүснэгт1/. Уг хүснэгтэд харуулснаар 3 дүүргийн хүн амын дунд эпилепсийн тархалтын үзүүлэлт 1000 хүнамд 1.74/эр 1.86, эм 1.64/ байна. Насхүйсийн дэлгэрэнгүй бүлэглэлээр судалсан дээрх үзүүлэлтээс үзвэл дурдсан насны бүлгүүдээр тархалтын үзүүлэлтийн хэлбэлзэл эрэгтэй хүнамд 0.73 /8-18 насны бүлэг/-ээс3.07 хүртэл /40-44 нас/, эмэгтэй хүн амд 0.10 /5-7 нас/-аас 3.21 /40-44 нас/-ийн дотор хэлбэлзэж байна. Хамгийн өндөр үзүүлэлт эрэгтэйчүүдэд 40-44 нас /3.07/, эмэгтэйчүүдэд 40-44 насны /3.21/ бүлгүүдэд тус тус ажиглагдав. Эпилепсийн тархалтын түвшин 55-59 насны бүлгээс эхлэн дараагийн насны бүлгүүдэд буурах хандлага эр, эм аль ч хүйсийн хүн амд ажиглагдаж байна,

Судалгааны насны бүлгүүдээр 2 хүйсийн нэгггэсзн дүнгээр гаргасан тархалтын үзүүлэлтүүдийг /1000 хүн амд/ хоороид нь харьцуулж статистикийн магадлагаатай ялгаатай / Р-0.05-0.001/ насны бүлгүүдийгилрүүлэв. Үүнд:5-15 насны үзүүлэлтүүд 19- 54 иасны хоорондох бүх долоон насны бүлүүдийн 19- 24н, 25-29, 30-39н, 40-44н, 45-49н, 50-54 насны үзүүлэлтүүдээс, 16-18 насны үзүүлэлт 19-49 насны хоорондох насны бүлгүүдийн /19-24, 25-29, 30-34, 35- 39н, 40-49н/ тархалтын үзүүлэлтээс тус тус статистик магадлагаатай байна.

Харин 19-49 насны үзүүлэлт 55-75 хоорондох насны бүлгүүдийн үзүүлэлтээс статистик магадлагаатай их үзүүлэлттэй байна /Р-0.05-0.0001/.

Магадлагаатай ялгаагүй насны бүлгүүд буюу тархалтын түвшин ижилдүү, ойролцоо үзүүлэлтүүдтэй насны бүлгүүдэд 5-18 насны болон 55-75+ насны хоорондох насны бүх бүлгүүд харъяалагдаж байна.

Дээр дурьдсанчлан насны нарийвчилсан бүлгүүдээр гаргасан эпилепсийн тархалтын үзүүлэлтээр насны бүлгүүд хоорондоо ихээхэн ялгаатай байна. Үүнд: Эпилепсийн тархалтын хамгийн өндөр үзүүлэлт 1000 хүн амд 40-44 насанд 3.15, дараа нь буюу харьцангуй өндөр үзүүлэлттэй бүлгүүдэд 19- 24н, 25-29н, 30-34н, 35-39н, 45-49н, 50-54 насны бүлгүүд /3.15-1.73/ орж байна.

Харьцангуй хамгийн бага үзүүлэлттэй насны бүлгүүдэд 5-7н, 8-15н, 55-59н, 60-74н, 75+ насны бүлгүүд 0.45-1.08/1000/ гэсэн үзүүлэлтийн хэмжээний дарааллаар орж байна.

Хүйсийн ялгаагаар эпилепсийн тархалтын үзүүлэлт нийт насны дүнгээр эрэгтэй, эмэгтэй хүйст ойролцоо боловч /эр-1.86/1000, эм-1.64/1000/ эрэгтэйчүүдэд харьцангуй илүү үзүүлэлттэй байна/Р-0.05/.

Насны бүлэг тус бүрээр гаргасан үзүүлэлтүүдээр ч эр, эм хүйоийн хооронд магадлагаатай ялгаатай үзүүлэлт гараагүй. Гэвч 19-24н, 45-49н, 75+ насны бүлгийн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү өвчлөх хандлага илрэв, /2.93-1.07/1000/.. Эпилепсийн тархалтын хамгийн өндөр үзүүлэлт эрэгтэйчүүдэд 40- 44н, /3.07/1000/, дараа нь 45-49н, 19-24н, 25-29н, 30-насны бүлгүүд /3.18-2.61/1000/ тус тус орж байна.

Дээр дурьдснаас үзэхэд тодорхой зарим нас, хүйс эпилепсигээр өвчлөхөд зарим холбогдолтой байна гэж үзэх үндэстэй юм.Үүнд: эрэгтэйчүүдэд 19-24н, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49 насны бүлгүүд, эмэгтэйчүүдэд 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, насны бүлгүүд юм. Энэ нь тухайМ нас, хүйс, ажил амьдралын болон бие махбодын онцлог, тухайлбал эрэгтэйчүүдэд осол, гэмтлийн болон судасны шалтгаант нэрвэгдэлд өртөмтгий байжболох нас, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт зэрэг физиологийн эрүүл өөрчлөлтүүдтэй холбогдолтой байж болох насны онцлогууд илэрч байна гэж таамаглах үндэслэлтэй .

Бидний судалгаанд хамрагдсан нийслэлийн 3 дүүрэг/Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул/тус бүрээр эпилепсийн тархлалтын түвшинг тогтоосон дүнгэзс үзэхэд харьцангуй илүү тархалт Хан-Уул дүүргийн хүн амын дунд илрэв, /2.58/1000/. Дараа нь Баянгол 1.58/ 1000, эр, эм хүйсийн аль алинаар нь Хан -Уул дүүргийн үзүүлэлт магадлагаатай их байна /Р-0.01-0.001/. Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн хүн амын эпилепсийн тархалтын давтамжийн харьцуулалтаар хоорондоо статистикийн магадлагаатай ялгаагүй байна.

Эпилепсийн тархалтын түвшин тогтоосон гадаадын судлаачдын судалгаатай харьцуулахад үзүүлэлт хоорондоо маш их ялгаатай байна. Бүх насны 1000 хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр тооцоолоход 0.8- 66 тохиолдлын дотор хэлбэлзэлтэй байна.Харин хүүхэд, өсвөр /0-18нас/-д 1000 хүүхдэд 1.27-20 тохиолдлын дотор тус тус хэлбэлзэж байна.Үүнээс үзэхэд манай судлаачдын судалгаагаар эпилепсийн тархалтын түвшин гадаадын ихэнх судлаачдынхаас бага үзүүлэлттэй байна.Хүйсээр ялган судалсан судлаачдын судалгаагаар эрэгтэйчүүдэд зонхилсон гэсэн дүгнэлттэй байгаа нь дээрхи судалгааны байдалтай ижил байна.

Хүснэгт1. Эпилепсийн тархалтыг 1000 хүн амд нас, хүйсийн ялгаагаар насны бүлэг тус бүрээр топгоосон нь /1998 оны байдлаар/

Манай оронд бүх насны хүн амын дунд эпилепсийн тархалтын түвшинг судалсан судалгаа үгүй бөгөөд хүүхэд, өсвөр /0-18/ насныхны дунд 1,48-1.87/1000 гэсэн үзүүлэлттэй харьцуулахад бидний үзүүлэлт ойролцоо 1.75/1000/ байна.

Дүгнэлт

  1. Бидний судалгаагаар УБ хотын тодорхой хүн амын дунд эпилепсийн тархалтын түвшин 1000 хүн амд 1.74/эр-1.86, эм-1.64/ үзүүлэлттэй байна.
  2. Хамгийн өндөр үзүүлэлт эрэгтэй хүн амд; 3.07/ 1000/40-44н/, эмэгтэй хүн амд-3.24/100/40-44н/.
  3. Хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэйчүүдэд зонхилсон байна.
  4. Насны хувьд хамгийн өндөр үзүүлэлт 42-44 насанд /3.15/1000, дараа нь 19- 24н, 25-29н, 30-34н, 35-39н, 50-54 насны бүлгүүд /3.15-1.73/1000-ын хооронд хэлбэлзэлтэй/ орж байна.
  5. Эпилепсийн тархалтын түвшин гадаадын ихэнх судлаачдынхаас бага үзүүлэлттэй байна.
  6. Бидний судалгааны нэг онцлог нь эпилепсийн тархалтын үзүүлэлтийг насны дэлгэрэнгүй бүлэглэгчээр гаргаж тархалтын үзүүлэлтүүдийн насны онцлогийг болон харьцангуй өртөмтгий насны бүлгүүдийг хүйсийн ялгаагаар илрүүлэн тогтоосонд оршино. Ийм өртөмтгий бүлэгт 25-44 насны хоорондох бүх насны бүлгүүд орж байгаа нь эрэгтэйчүүдэд осол гэмтлийн болон судасны шалтгаант нэрвэгдэлд өртөмтгий байжболох нас, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт зэрэг физиологийн өөрчлөлтүүдтэй холбогдолтой байж болох насны онцлогууд илэрч байна гэж таамаглах үндэслэлтэй.
Ном зүй

1. Б.Чойдог “Эпилелсия у детей и подростков в условиях МНРДиссертация на соискание ученой степени кандидата медицинских наук, 1987
2. Ш.Дорждамба, С.Мягмарсүрэн, Н.Орёл, Л.Эрдэнэбаяр “Хорьдугаар зууны үеийн Монгол улс дахь сэтгэцийн эмгэгийн тархалтын байдал” УБ хот.1996 он.
3. Власова К.Д.Моисива Л.И.и др.!,Эпидемиология нервных и психических болезней.”Мед.1979,с.75-78
4. Громов.С.А. “Реабилитация больных эпилепсий “ Мед.1987,с. 8-12
б.Гусев Е.И. Виленский Б.С. и др ”Организационные вопросы диспансерации неврологических больных” Журнал невропатологий и психатрии. Мед. 1987-12 с. 1872-1874
6. Ерохина Л.Г, Виленский Б.С.Кузнецо П.С. ’’Основы организаций неврологической помощи населению. Мед. 1981,с.10-15
7. Карлов В.А.”Эпилепсия”Мед. 1990.3
8. Морозова Т.Г.иО структуре неврологической заболеваемости в СССР ’’Журнал невропатологий и психатрий имени С.С.Корсакова Мед.1987,с.1060-1066
9. Сараджишвили П.М.Геладзе Т.Ш. ’’Эпилепсия” Мед.1977,5.
Ю.Гехт А.Б. Авакян Г.Н. Гусев Е.И.Современные стандарты диагностики и лечения эпилепсии в Европе. Журнал неврологии и психиатрии имени С.С.Корсакова, 1999-7,4-7.
11.’’Масштаб неврологических и психиатрических проблем в последнем десятилетии XX века и тенденции их будущего развития в свете статистическо-эпидемиологических данных ВОЗ. Журнал неврологий и психиатрий имени С.С.Корсакова, 1999-9.4
12. Victor Jonasseseu, Hanz Zellweger Raven Press .Genetics in Neurology 1983
13. R.J.Baumann, B.M.Marx and M.G.Leonidaxis, 1978, Epilepsia 19, pp.75-80
14. R.J.Gomez, E.Arcinigas and J.Torres 1978 Neurology,28.pp.90-94
15. L.T.Kurland /1959/Epilepsia 16142-161
16. L.P.Kind and P.Young 1978239.2674-2675
17. Asian and Oceanian congress of neurology. September 1-6, 1991, Tokyo.Japan.81-87, 161, pp.232- 235
18. Richard Appleton, Gus Baker, David Chadwick, David Smith. Epilepsy, 1992
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2323
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК