Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Хүүхдийн төрөлхийн сохролд улаанууд өвчин нөлөөлж байж болзошгүй асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т.Булган, Л.Энхбаатар

Анагаах ухааны их сургууль, Халдварт өвчин судлалын төв

 

ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд нийт 1.5 сая хүүхэд хараагүй байгаагаас 40%-д нь шалтгаан тодорхойгүй, 30%-д нь удамшлын гаралтай, 21 %-д нь хүүхэд насанд тохиолдсон, 6%-д төрсний дараа, 3%-д жирэмсний үеийн сул хараа, сохрол байгаа юм /7/. Монголд нүдний алба хөгжсөнөөс хойш 71 жил болсон боловч монгол хүүхдийн сул хараа, сохролын үндсэн шалтгаан, ангилал зүй, тархалтыг эдүгээ хүртэл судлаагүй байна.

Нийгмийн хөгжлийн өвөрмөц үе шатыг дамжсан, зах зээлийн шилжилтийн үед явж буй ардчилсан Монгол оронд хөдөлмөрийн чадвар, эрүүл мзндэд шууд нөлөөлдөгсул хараа, сохролыгсудлахньбидний залгамж ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийн сурч боловсрох, ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрүүл мэнд, нийгэм хамгааллын бодлогын нэг хэсэг болох юм. Бид Лондонгийн Сохролоос сэргийлэх төвтэй хамтран монгол хүүхдийн сул хараа, сохролын тархалт үндсэн шалтгаануудыг тодорхойлох зорилго тавьж судалгаа хийсэн.

Судалгааны материал, арга зүй. Судалгааг Монгол орны байгаль цаг уур, газар зүйн бүс нутгийг төлөөлж чадахуйц Дорнод, Өмнөговь, Ховд Төв, Булган, Орхон, Дархан-Уул, Баянхонгор зэрэг 9 аймгийн 137 суманд 3 үе шаттайгаар ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу 277329 хүүхдэд нүд судлалын уламжлалт аргуудыг хэрэглзн хийсэн болно. Статистикийн боловсруулалтыг "Epi info6” тархвар судлалын цахим тооцоолуур программыг ашиглан гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүнгээс: Нийт судалгаанд хамрагдсан 277329 хүүхдээс ДЭМБ-аас гаргасан сул хараатай, сохор хүүхдийн бүлэгт багтах 58 хүүхдэд хийсэн судалгааны дүнгээс харахад 1000 хүүхдэд сул хараа, сохролын түвшин дунджаар 0.20 байлаа.

Сул хараа, сохролд хүргэж буй шалтгаануудыг анатомийн болон эпилепсийн ангиллаар авч үзлээ. Үүнд анатомийн ангиллаар болорын эмгэг 37.9%, торлогийн өвчин 17.2%, харааны мэдрэлийн өвчин 17.2, нүдний алимны өвчин 10.3%, этиологийн ангиллаар шалтгаан тодорхой бус 48.3%, удамшлын гаралтай 27.6%, хүүхэд насанд тохиолдсон сул хараа, сохрол 15.5% тус тус үндсэн шалтгаанууд болж байв /диаграмм 1,2/.

Дээрх байдлаас үзэхэд монгол хүүхдийн сул хараа, сохролд хүргэж буй өвчнүүдээс болорын өвчин зонхилж байгаагийн ихэнх хувийг катаракт /86.3 %/ эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Гадаадын эрдэмтдийн үзэж буйгаар катаракт өвчнийг үүсгэх үндсэн шалтгаануудын нэг нь улаанууд өвчний халдвар билээ. Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний 3 сард угөвчнөөр өвчлөхөд урагт өөрчлөлт орж төрөлхийн улаануудын хам шинжтэй /ТУХШ/ хүүхэд төрдөгбайна. АНУ-д 1963-1964 оны улаанууд өвчний дэгдэлтийн үеэр 12.5 сая хүн өвчилсний дотор 10500 нярай халдварласан байна. Үүнээс 328 хүүхдийг судлахад 12% нь нүдний эмгэгтэй байсны 54% нь катаракт, 31% микрофтальм, 25%-д нь эвэрлэгийн цагаа, 15%-д нь глауком илэрч байжээ /6/.

Карибын тэнгисийн Ямайка арлын хараагүй хүүхдийн сургуульд хийсэн судалгаагаар катаракт өвчнөөс сохорсон хүүхэд 39% эзэлж байсны тал хувь нь төрөлхийн улаанууд өвчний гаралтай байв /5/.

Хойд Энэтхэгт катаракт өвчтэй хүүхдүүдэд иммуноглобулин М эсрэг биеийг тодорхойлоход 26 %-д нь илэрчээ /4/. Хөгжингүй орнуудад жирэмслэх насны эмэгтэйчүүд болон 12-13 насны охидод улаануудын эсрэг дархлаажуулалт хийдэгбайна. Англид 1970-1978 онд 12-13 насны охид, 1988 оноос бүх шинээр төрсөн нярайд болон эсрэгбиегүй төрөх насны эмэпгэйчүүдэд дархлаажуулалт хийснээр өвчлөл буурчээ. 1970 оны эхээр 100000 жирэмсэнд 1000 хүрч байсан бол 1980- д оны сүүлчээр 2-5 болтлоо, халдварласан нярай жилдээ 100 байсан бол 4-5 болтлоо буурчээ. Б.Ганбаатар нь 1991-1993 онд халдварт өвчний клиникийн төв эмнэлэгт улаанбурхан өвчний оноштой 36 тохиолдолд Герман улсын вирус судлалын молекулын иммунологийн төвд энцогност мазерн-LgG улаанбурхан, энцогност-Rubella LgG улаануудын эсрэгбие илрүүлэх шинжилгээ хийхэд 36.2%-д улаануудын эсрагбие, вакцин хийлгэсэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн 32 хүүхдэд шинжилгээ хийхэд 43 2%-д улаанбурханы эсрэг бие илрээгүй байна /1/.

Мөн 1966 онд судлаач Р.Туул П.Нямдаваа нар халдвартын клиникийн эмнэлэг болон Дорноговь, Төв аймгаас эмнэлзүйн хувьд улаанбурхан гэж оношлогдсон 43 өвчтөний цусны ийлдсэнд шинжилгээ хийхэд шинжилсэн бүх сорьцын 93%-д улаанбурханы эсрэг IgM, 79%-д улаануудын эсрэг IgM, 3 өвчтөнд улаанбурхан улаануудын IgM хавсарсан халдвар явагдсаныгтогтоожээ /2/. Сүүлийн үеийн судалгаагаар 1999 оны улаанбурханы дэгдэлтийн үед 0-15 насны 796 хүүхдэд шинжилгээ хийхэд 39.65% улаанууд өвчний эсрэгбие илэрсэн байна. Иймд хүүхдййн сул хараа, сохролд шалтгаан тодорхойгүй 48.3%, болорын өвчин 37.9% байгаа нь улаануудын халдвар нөлөөтэй байж болзошгүй тул цаашид нарийвчлан судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна /3/.

Дүгнэлт

Уг судалгаанаас дараах урьдчилсан дүгнэлт гарч байна. Үүнд:

  1. Монгол хүүхдийн сул хараа, сохрын түвшин 1000- д дунджаар 0.20 байна.
  2. Сул хараа, сохролын үндсэн шалтгаан анатомийн ангиллаар болорын өвчин ,37.9%, торлогийн өвчин 17.2%, харааны мэдрэлийн өвчин 17.2% байна.
  3. Сул хараа, сохролын үндсэн шалтгаан этиологийн ангиллаар шалтгаан тодорхойгүй 48.3%, удамшлын 27,6%, хүүхэд насанд тохиолдсон 15.5% байна.
  4. Сул хараа, сохролын үндсэн шалтгаан болж буй болорын эмгэгээс катаракт өвчин зонхилж буй нь жирэмсний үе дэх халдварт улааиууд өвчний нөлөө байж болзошгүй байна.
Ном зүй

1.Ганбаатар Б., \\\\\\\"Улаанбурханы эсрэгбиеийн таньцыг судалгааны гурван бүлэгт харьцуулан судалсан нь”, Улаанбаатар, 1993, гар бичмэл
2.Туул P., Нямдаваа П., “Улаанбурханы эсрэг вакцинжуулагтын хамралын түвшин, дархлал тогтоц, өвчлөлийг судалсан дүн”, Анагаах Ухааны Эрдэм шинжилгээний ажлын үр дүн, 1977, т.235
3.Туул P., Нямдаваа П., “Улаанбурханы эсрэг
в.акцинжуулалтын хамралын түвшин, дархлал тогтоц, өвчлөлийг судалсан тайлан”, 2000
4.Eckstein М.В., Brown DWG., Foster A., Richards AF., Gilbert CE., Vijayalakshmi P., Congenital rubella in South India: diagnosis using saliva from infants with cata¬ract. BMJ. 1996, 312, 161
5.Moriarty BJ., Childhood blindness in Jamaica Brit. J. Ophthalmol. 1988, 72,, 65-67
6.World Health Organisation, Geneve. Prevalence and causes of blindness and low vision, Benin, Weekly Epidemiology Record, 1991, 66, 337-344
7.Wolf SM., Ocular manifestations of conmgenital rubella in a prospective study of 328 cases of congenital rubella, J.Paediatric Ophthalmol. Strabismus, 1973, 10, 101-141
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : профессор Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1123
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК