Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Улаанбаатар хотын зарим сургуулийн ахлах насны сурагчдын дундах архаг өвчний тархалт, өвчлөлийн түвшин
( Судалгааны өгүүлэл )

П.Отгонбаяр, Г.Отгонсүрэн, Д.Баярсайхан, М.Цэндсүрэн, Д.Агиймаа

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

Сүүлийн жилүүдэд архаг өвчний тархалт жилд дунджаар 7% өсч байгаа ба сургуулийн өмнөх насныханд 17-20 %, сургуулийн ахлах насныханд 40% хүртэл тохиолдож буйг судлаачид /Вельтищев Ю.Е, Болева Я.С, 1987/тогтоосон байна.

Манай оронд 1000 сурагчдад 678.2 архаг өвчин иоогдож байгаагийн 14.5 нь амьсгалын эрхтний, 22.0 нь хоол боловсруулах эрхтний, 33.5 нь шээс ялгаруулах эрхтний, 12.3 нь чих хамар хоолойн, 86.0 нь нүдний, 427.5 нь шүдний, 69.5 нь мэдрэлийн змгэгтэй байна. /Э.Лувсандагва, Г.Оросоо, Н.Жаргалсайхан, 1995/ Түүнчлэн сурагчдын 58.8- 74.3% ньямар нэгархаг өвчтэй байгаагийн дотор шүд чих хамар хоолойн өвчний дараа харшлын эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг, мэдрэлийн эмгэг орж байна /Ч.Цолмон, 1995, Д.Малчинхүү, Н. Раднааханд, П.Отгонбаяр, Д.Байгаль, 1995/.

Дээр дурьдсан байдлуудаас үзэхэд өсвөр үеийн сурагчдын эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүдийг судлан илрүүлж, эрүүл мэндэд таатай орчин, амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд нийгмийн анхаарлыг төвлөрүүлж, тэдний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор бид Улаанбаатар хотын зарим сургуулийн /Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа”, “Оюуны Ундраа”, 28, 40, 47-р сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 37, 39, 49, 57, 72-р сургууль/, ахлах насны /12-18 нас/ сурагчдын дунд судалгаа явуулсан юм.

Судалгаанд нийт 9931 сурагч хамрагдсанаас эрэгтэй 4237 /42.7%/, эмэгтэй 5694 /57.4%/ байв. Эдгээрийн дотор 7772 /78.3%/сурагчид ямар нэгархаг өвчин илэрсэн болно. Судалгаа явуулсан 2 дүүргийн хувьд сурагчдын өвчлөлийгхарьцуулж үзэхэд Баянгол дүүргийн сургуулийн сурагчдын өвчлөл 1000-д 843.73+-5.8, Чингэлтэй дүүртйн сургуулийн сурагчдын өвчлөл 741.3+-5.7 тохиолдол байгаа бөгөөд өвчлөлийн түвшин үндсэндээ ойролцоо /Р0.05/ байна /Хүснэгт 1/.

Сурагчдын өвчлөлийн байдлыг эрхтэн тогтолцоогоор судалж үзэхэд шүдний эмгэг 6164 / 38.1 %/, чих хамар хоолойн эмгэг 3323 /20.5%/, бөөр шээсний замын эмгэг 1408 /8.69%/, булчирхайн эмгэг 1270/7.83%/, ншдний эмгэг 1200 /7.4%/, хоол боловсруулах эрхтний эмгэг 1037 /6.4%/, харшлын эмгэг 439/2.7%/ тус тус тохиолдож байна. Дээрх эмгэгүүдийг судалгаа явуулсан 2 дүүргийн сурапмдад харьцуулбал шүд, чих хамар хоолой, бөөр шээсний замын болон булчирхайн эмгэг ижил давамгайлан тохиолдожбайснаа хоол боловсруулах эрхтний эмгэг хотын захын сургууль буюу Чингэлтэй дүүргийн сургуулийн сурагчдад харьцангуй элбзг тохиолдож байв / Хүснэгт 2/.

Харин аль дүүргийн сурагчид, ямар өвчнөөр илүү өвдөж байгааг судлахад хотын төвийн сурагчид / Баянгол дүүргийн/ шүд, нүд, чих, хамар хоолой, хоол боловсруулах эрхтний эмгэгээр илүүтэй өвчилж байгаа нь үнэн магадтай тодорхойлогдов.

Бид сурагчдын өвчлөлийг хүйсээр авч үзэхэд өвчтэй гэж бүртгэгдсэн 7772 сурагчийн 60.1 %-д нь охид өвчилсөн байсан.

Дүгнэлт

1.Улаанбаатар хотын зарим сургуулийн ахлах насны сурагчдын дунд архаг өвчний тархалт *1000-д 782.6+-4.1 байна.

2.Сурагчдын өвчлөл охидын өвчлөл зонхилж /60.1 %/ байна.

3.Сургуулийн ахлах насны сурагчдын дотор шүд, нүд, чих, хамар хоолойн эмгэг эхний 3 байранд орж дараа нь бөөр шээсний замын, хоол боловсруулах эрхтний, булчирхайн эмгэгүүд орж байна.

Санал

  1. Өсвөр үеийн эрүүл мэндийн байдлаас гэр бүл гөлөвлөлт, хүний нөхөн үржихүйн асуудлууд шууд шалтгаалах учиртай. Түүний дотор охидын эрүүл мэнд чухал байр суурийг эзлэх ёстой. Учир нь эрүүл эхээс эрү^л хүүхэд төрнө. Иймд охидын эрүүл мэндийгөсвөр наснаас нь эхлэн хамгаалах талаар зохистой бодлого боловсруулан явуулах.
  2. Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалахын тулд юуны өмнө өсвөр үеийнхэнд зөвлөгеө өгөх, кабинетыг эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулах, сургуулиудыг хүүхдийн эмчээр хангах, тэдгээрийн үүрэгхариуцлагыг өндөржүүлэх. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг сургуулиудад тогтмбл хийж, үр өгөөжийг нь дээшлүүлэх.
Ном зүй

1.Лувсандагва Э., Оросоо Г., Жаргалсайхан.Н., “Хүүхдийн эрүүл мэндийн онол практикийн зангилаа асуудлууд” Эрдмийн их хурлын хуурангуй, 1995
2.Малчинхүү Д., Раднааханд Н., Отгонбаяр п., Байгаль Д., “Сурагчдын эрүүл мэнд Хүүхдийн хөгжил хамгаалал -1995
3.Цолмон Ч., “Хүүхдийн зрүүл мэнд” -Хүүхэд хөгжил хамгаалал-1995
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор Л.Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1341
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК