Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Монголын бага насны хүүхдийн Д аминдэмийн түвшин
( Судалгааны өгүүлэл )

 У.Цэрэндолгор

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Хүний биед шаардагдах Д-аминдэмийн хэрэгцээ нь Д аминдэм агуулсан хоол хүнс болон нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгжих Д аминдэмийн нэгдлээс хангагдах шаардлагатай болдог /Holmos, Kummerow, 1983/.

Д аминдэмийн идэвхгүй хэлбэрийн урьтал нэгдэл нь нарны гэрлийн 280-310 нанотетр долгионы урттай хэт ягаантуяаны нөлөөгөөр идэвхтэй хэлбэрт шилжиж, бие махбодын Д аминдэмийн солилцоонд оролцдог /1, 7, 8, 10/.

Гэвч энэ нь тухайн газар орны өргөрөг, нарны гэрлийн хэт ягаан туяаны идвэхийг хэмжээ, хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс шалтгаалах бөгөөд дэлхийн бөмбөрцгийн голч бүслүүрээс дээш өндөр өргөрөгт орших газар оронд нарны хзт ягаан туяаны цацрагийн нэгж хугацаанд ялпрах идэвхийн хэмжээ нь бага мөн Д аминдэмийн хувирал явагдахад наранд удаан хугацаагаар байх хэрэггэй болдог байна, Зарим судлаачид хүйтэн сэрүүн цаг агаартай газар оронд өвлийн улиралд нарны хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ нь хүний биед Д аминдэмийн хувирал явуулах хэмжээнд хүрдэпгүй гэж үзжээ /1, 7, 8/.

Д-амин дэмийн 2 дахь эх үүсвэрт загасны элэг, загасны дотор эрхтний тос, өндөгний уураг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүн орох бөгөөд Д- ам.индэмээр баяжуулаагүй ердийн хоол хүнсний зүйлээр хүний биеийн Д-амин дэмийн хэрэгцээ хангагдах болмжгүй пэж судлаачид үздэг /1,6,7,8,9,10/.

Бага насны хүүхдэд дээр дурьдсан 2 эх үүсвэр дутагдсанаас цусан дахь 25 /ОН/Д- аминдэмийн нөөц багасч рахит өвчин үүсэх угтвар нөхцөл бүрддэгбайна. 25 /ОН/ бие махбоддахь Д-аминдэмийн нөөцийг илэрхийлж байдаг гол метаболит юм /1,4,5,7,10/. Монгол хүүхдийн цусанд анх 1999 онд 25 /ОН/Д-г тодорхойлсон /2,3./ бөгөөд цаашид монгол орны цаг уур, улирал, хоол хүнсний онцлогтой холбон судлах шаардлагатай байгаа юм.

Судалгааны материал, арга зүй. Манай судалгаа Улаанбаатар, Налайх, Мөрөн, Рэнцэнлхүмбэзэрэгхот, аймаг, сумдад явагдсан бөгөөд Мөрөн хот, Рэнцэнлхүмбэ суманд зөвхөн зун, намрын улиралд, Улаанбаатар хот, Налайхад 4 улирал дараалан явагдав.

Судалгаа 4 үе шатаар явагдсан бөгөөд эхний үе шатанд судалгаанд хамрагдах үүрэг, хороо, өрхийн хүүхдүүдийг хэсэгчлэн түүврийн аргаар сонгосон болно. Үүнд:

Улаанбаатар хотоос 200, Налайхаас 50 хүүхэд, Мөрөн хотоос 100, Рэнцэнлхүмбэ сумаас 50 хүүхдийг тус тус санамсаргүй түүврийн аргаар сонгож, Мөрөн хот, Рэнцэнлхүмбэ сумын хүүхдийг 2 дахин, Улаанбаатар хот, Налайхын хүүхдийг 4 дахин судалгаанд хамруулав. Судалгаа нь нийт 400 хүүхдийг хамарч, эрэгтэй 114, эмэгтэй 108 хүүхдийг шинжилгээнд сонгов. Хаврын улиралд нийт 38 хүүхэд/ дундаж нас 1.8±2.3 сар/ шинжилгээнд хамруулсан бөгөөд Улаанбаатар хотоос 28, Налайхаас 10 хүүхэд тус тус сонгогдов, Зуны улиралд нийт 76 хүүхэд /дундаж нас 26.4±1.8 сар/ шинжилгээнд хамрагдаж, Улаанбаатар хотоос 18, Налайхаас 10, Мөрөн хотоос 1 Рэнцэнлхүмбэ сумаас 19 хүүхэд тус тус сонгогдож, нийт 78 хүүхэд /дундаж нас 28.9±2.1 сар/ шинжилгээнд хамрагдав. Өвлийн улиралд нийт 30 хүүхэд /дундаж нас 26.6±2.3 сар/ сонгогдсон бөгөөд Улаанбаатар хотоос 20, Налайхаас 10 хүүхзд тус тус шинжилгээнд хамрагдав.

Сийвэнд 25 /ОН/Д тодорхойлох ’шинжилгээг Австралийн Сиднейн Их сургуулийн Д-аминдэмийн дундаж хэмжигдэхүүний ялгаааг Т-шалгуур /Anova, Multible comparation/ хэрэглэн тооцоолов.

Сийвэн дэх 25 /ОН/Д-ийн хэмжээ нь 18 /нмол/л-ээс доош тодорхойлогдсон хүүхдийг Д аминдэмийн дутагдалтай буюу рахиттай, 25-125 нмол/л хэлбэлзлийн түвшинд тодорхойлогдсоныг хэвийн хэмжээ гэж үзэв /1,4,9,10/.

Өгүүллийн үр дүнгийн хэсгийн текст болон хүснэгтэнд судалгааны үр дүнгийн дундаж хэмжигдэхүүн ба стандарт алдааг /±SD/ тэмдэг хэрэглэн бичив.

Судалгааны үр дүн. Шинжилгээнд хамрагдсан хүүхдийн цусны сийвэнд тодорхойлогдсон 25 /ОН/Д- ийн хэмжээний дундаж түвшинг хот, аймаг, сум болон улирлаар ангилан тогтоож, хүснэгт-1 харуулав.

25 /ОН/Д-ийн дундаж түвшйн нь хаврын улиралд шинжилгээнд хамрагдсан нийт хүүхэд 21.9±3.8 нмол/ л, зуны улиралд шинжлэгдсэн хүүхэд 40.3±2.9 нмол/ л, намрын улиралд 22.6±.9 нмол/л-ээр тус тус тогтоогдож, зуны улиралд судлагдсан хүүхдийнхээс статистикийн магадлал бүхий өндөр байв.

Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан хүүхдийн’ 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь хаврын улиралд 22.2± 5.1, зуны улиралд 35,6±3.3, намрын улиралд 26.3+5.5, өвлийн улиралд 24.7±4.9 нмол/л тус тус байсан ба зуны улирлын 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь хавар судлагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшингээс статистикийн магадлал бүхий өндөр (Anova р<0.05) боловч намар, өвөл судлагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшингээс статистикийн мэгэдлэл бүхий их байж чадахгүй байв.

Налайх дүүргээс судлагаандхамрагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь хаврынулиралд 21.4±3.5, зуны улиралд 61 2±15.8, намрын улиралд 18.2±3.4, өвлийн улиралд 17.4±1.7нмол/л ба зуны улиралд судлагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь бусад улиралд судлагдсан хүүхдийнхээс статистикийн магадлал бүхий өндөр байв.

Мөрөн хотоос судалгаанд хамрагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь зуны улиралд 35.0±3.5, намрын улиралд 22.2±2.6 нмол/л тус тус байсан.ба зуны улирлын дундажтүвшин нь намрынулирлынхаас статистикийн магадлал бүхий өндөр байна

(Anova ‘ р<0.001/.

Рэнцэнйхүмбэ сумаас судалгаанд хамрагдсан хүүхдэд 25/ОН/Д-ийн дундаж түвшин нь зуны улиралд 41.7±5.2 нмол/л тус тус байсан ба зуны улирлын дундаж түвшин нь хамрын улирлынхаас статистикийн магадлал бүхий өндөр байна (Anova р<0.01).

Нэг ижил улиралд судлагдсан хот, аймаг, сумын хүүхдэд 25 /ОН/Д-ийн дундаж түвшингийн-ялгаа нь статистикийн магадлалтай биш байв.

Цусны сийвэндэх 25 /ОН/Д нь 18 nmol/l-c доош тодорхойлогдсон буюу Д-амнндэмийн дутагдалтай хүүхэд шинжилгээнд хамрагдсан нийт хүүхдийн 40.5%/ 90/ эзэлж байв. Үүнийг улирлаар харьцуулж үзвэл хавар судлагдсан хүүхдийн 60.5% /23/, зун судлагдсан хүүхдийн 10.5% /8/, намар судлагдсан хүүхдийн 51.3% /40/, өвел судлагдсан хүүхдийн 63.3% /19/ нь тус тус Д аминдэмийн дутагдалтай илрэв. Эдгээр үзүүлэлтүүдийгхарьцуулжүзэхэд өвөл, хаврынулирал дахь Д аминдэмийн дуталтай хүүхдийн үзүүлэлт бусад улирлынхаас өндөр байгаа нь статистикийн магадлалтай байв /з<0.001 /. Үүнийг хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2-т харуулсан үр дүнгээс үзэхэд өвөл, хаврын улиралд Д-аминдэмийн дуталтай хүүхдийн үзүүлэлт хамгийн өндөр, дараа нь намрын улирлын үзүүлэлт орж байна.

Хэлцэмж

Цусанд эргэлдэх 25 /ОН/Д-ийн хэвийн хэмжээ 25- 125 нмол/л-ын хэмжээнд хэлбэлзэх бөгөөд 25 нмл/л- ээс доош бол Д-аминдэм дутглд орох эрсдэлтэй буюу рахит өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг гэж үздэг / 1,6,9,10/. Цусны эргэлтэнд байх 25 /ОН/Д-ийн хэмжээ нь хүний бие дэх Д-аминдэмийн дотоод эх үүсвэрээс нарны гэрлийн нөлөөгөөр хувирсан 25 /ОН/Д -аас голдуу бүрддэг гэж зарим судлаачид үзсэн байдаг/1/. Хэрэв'зуны улиралд' нарны гэрлийн нөлөөгөөр Д- аминдэмийн хувирал хангалттай явагдах нөхцөл бүрдэж чадвал 25/ОН/Д-нь хангалттай хэмжээгээр нөөцлөгдөж, өвлийн улирлыггэтлэн давах, хэрэв зуны улиралд нарны гэрэлд хангалттай хугацаагаар байж чадаагүй бол 25 /ОН/Д-ийн нөөц дутмаг, өвлийн сүүлчээс эхлэн багасаж, хаврын улиралд Д- аминдэмийн дуталд ордог хэмээн судлаачид үздэг / 1,4,5,7,8,10/.

Манай судалгааны дүнгээс үзвэл монгол хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь зуны улиралд бусад улирлынхаас арай өндөр боловч Улаанбаатар хотод 4 улирал дараалан хийсэн судалгаагаар зуны улиралд 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь хаврын улирлынхаас өндөр, харин намар, өвлийн судалгааны дундаж түвшингээс их байж чадахгүй байна.

Зуны судалгаанд хамрагдсан Налайхын хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшин болох 61.2±15.7 нмол/л нь Налайхын бусад улирлын судалгааны дундаж түвшин бүрээс их байгаа нь эдгээр хүүхэд шинжилгээнд орохооос 1 сарын өмнө 50000 нэпжтэй Д-аминдэмийн 1 ширхэгийг уусан байсантай холбоотой байж болох юм.

Улаанбаатар, Налайх, Мөрөн хот болон Рэнцэнлхүмбэ сумаас зуны судалгаанд хамрагдсан хүүхдийн 25 /ОН/Д-ийн дундаж түвшингүүдийн дунд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдахгүй байв. /Anova Multiple comparisions р>0.05/.

Үүнээс үзвэл монгол хүүхдийн цусан дахь 25 /ОН/ Д-ийн хэмжээ нь зуны улиралд бусад улирлынхаас арай их боловч өвлийн улирлыг гэтлэн давах нөөцөд хүрэхгүй, намраас эхлэн хэмжээ нь буурч, өвөл, хаврын улиралд Д-аминдэмийн дуталд өртөж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Тэрчлэн манай судалгаагаар монгол хүүхдэд тогтоогдсон 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь цусны эргэлтэнд байвал зохих 25 /ОН/Д-ийн хэвийн хэмжээтэй дүйцүүлж үзэхэд зунаас бусад улиралд хэвийн хэмжээний доод хязгаарт хүрэхгүй байв. Үүнээс үзвзл монгол орны бага насны хүүхдэд Д-аминдэмийн хэмжээ нь зуны улиралд хангалттай нёөщлөгдөж чадаагүйгэээс бо-гш, хүйтэн сэрүүний ушгралд Д- амиидэмийн дуталд өртөх эрсдэл өндөр байна.

Дүгнэлт

  1. Монголын бага насны хүүхдэд 25 /ОН/Д-ийн нөөц бага бөгөөд рахит өвчинд өртөх эрсдэл өедөр байна.
  2. Монгол хүүхдэд тогтоогдсон 25 /ОН/Д-ийн дундаж түвшин нь зунаас бусад улиралд цусанд байвал зохих хэвийн хэмжээний доод хязгаарт хүрэхгүй байна.
  3. Бага насны хүүхэд хүйтэн сэрүүний улиралд Д- аминдэмийн дуталд өртөх нь илүү байв.
Ном зүй

1.Хита Д,Маркса С.Дж. Нарушенйя обмена кальция. Москва. Медицина, 1985, с.11-12; 161-174
2.Цэрэндолгор У. Цусны сийвэигийн 25/ОН/Д-ийн хэмжээ “Монголын бага насны хүүхд^йн дундах рахитын тархалт сэргийлэлтийн асууДал” нэг оэдэвт бүтээл Улаанбаатар хот, 1999, х. 65-75
3.Цэрэндолгор У.Рахиттай ба эрүүл хү^хдийн Д- аминдэмийн түвшин”, Эрдэм шинжййгзэний ажлын дүн” 2000 он
4.Barbara Waiters , Bsc, RD, John C.Godel, MD, and Tapan K.Basu, PhD, FACN Calciumstatus of Northern Canadian Mothers and Their Newborn Infants Journal of the American College of Nutrition, Vol. 18, № J, 122 126 / 1998/ *
5.Guyton and Hall Parathyroid Hormone, Calcitonin, Calcium and phosphate Metabolism, Vitamin D, Bone and Teeth Textbook of Medical physioipgy. 9 edition, Phila Delphia-London 1994; pp.985-1002,
6.John M.Pettifor and Elvis D.Daniels Vitamin D deficiency and Nutritional Rickets in .Children in:Feldman, Glorieux.and Pike ed: Vitamin D 1997; pp. 662-78
7.Matsuoka LV, et al., Sunscreens suppress cutaneous vitamin D3 synthesis J.CIin. Endocrinol. Metab 1987 ; p 64: pp. 1165-8
8.Michael F.Holick Photosynthesis of vitamin D3 in: Feldman, Glorieux, and Pike ed: Vitamin D, 1997; pp.33-39
9.Hell A.Breslau and Joseph E.Zerwekh Pharmacology of vitamin D preparations in: Feldman, Glorieux, and Pike ed; Vitamin D, 1997; pp.607-18
10.Rosalind S.Gidson Principles of Nutritional Assessеment Oxford University, Press 1990; p. 389-90, 391-6, 405 -6
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : профессор Д.Малчинхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1220
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК