Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, Б.Баярчимэг, С.Наранцэцэг

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны их сургууль, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг

 

Дэлүү хэвийн байрлалд зүүн хавирганы нумын цаагуур орж, суганы дундаж шугамаар IX-XI хавирганы хооронд байрладаг /1/.

Дэлүүний ар гадарга дээш, арагш ба нуруу тийш, өмнөд гадарга доош, урагш ба зүүн хавирганы нум тийш чиглэж, өмнөд дотор талаараа нойр булчирхайтай тус тус хиллэдэг /1-4.7-11/. Дэлүүний байрлал бие бялдраас хамаарна.. Үүнд: астеник бие бялдартай хүмүүст дэлүү босоо, гиперстеник бие бялдартай хүмүүст өрцний төвгөр дээр байрласнаас дэлүү хөндлөн байрладаг.

Дэлүү зууван буюу хагас cap хэлбэртэй, хажуугийн гадрага цүнхээр, дотор гадрага хотгор байдаг /2-3,7/

Дэлүүний цус дүүрэлтээс шалтгаалан дэлүүний хэлбэр, хэмжээнүүд янз бүр байна 13, 9/.

Орчин үед клиникийн практикт хэт авиан оношлогоо нэвтэрсэн нь оношлогооны том амжилт, дэлүүний хэвийн ба эмгэг өөрчлөлтийг илрүүлэх талаар тэргүүлэх шинжилгээний арга болохыг гадаадын /N.Hassani., 1976; Haden-Anserf.-, 1978;

Н.М.Мухарлямов, 1987; А.И.Дергачев, 1995; Р.И.Габуния., У.К.Колесникова., 1995/ болон манай судлаачид/П.Онхуудай.,1993,2000/тэмдэглэжбайна.

Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээг судлан тогтоох нь хойшлуулшгүй чухал асуудал мөн.

Судалгааны ажлын зорилго ба зорилтууд.

Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилгээний лавламж хэмжээг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг щийдвэрлэв. Үүнд:

1. Монгол хүний дэлүүний дагуу хөндлөн хэмжээс, индексийн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ, нас, хүйсийн хамаарал

2. Монгол хүний дэлүүний дүрс, хил хязгаар, бүтэц, нягтралын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ, нас, хүйсний хамаарлыг тус тус тогтоох явдал байв.

Судалгааны шинэлэг тал. Монгол хүний дэлүүний хэт авиан шинжилпээний лавламж хэмжээг өөрийн орны нөхцөлд анх удаа судалсан.

Судалгааны аргачлал. Бид 1999-2000 онуудад Төрийн тусгай Албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Хорихын нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн 10-р төв, Бор- Өндөр, Хөвсгөл аймгийн төв, Тариа, Хотонт, Өгий-нуур, Өлзийт, Төвшрүүлэх суманд хэт авиан шинжилгээний үзлэгт орж, эрүүл гэж оношлогдсон 294 шинжлүүлэгчдэд тусгай судалгааны карт боловсруулж, судалгааг явуулсан.

Судалгаанд Япон улсын Хитачи, Алока, 1 ошиба фирмийн суурин ба зөөврийн аппаратыг ашиглаж, стандарт байрлалаар хэт авиа үүсгэгчийг байрлуулж, монгол хүний дэлүүний дагуу, хөндлөн хэмжээс, индекс, хэлбэр, хил хязгаар, бүтэц, нягтралын хзт авман шинжилгээний лавламж хэмжээг нас ба хүйстэй уялдуулан авч үзэж дүгнэлт хийсэн.

Бид судалгаанд хамрагсдын насыг залуу /18-36 нас хуртэлх/, идэр /36-56 хүртэлх/, ахмад 56-аас дээш/ гэж авч үзсэн.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдааг тодорхойлов.

Судалгааны үр дүн ба хэлцэмж.

Судалгаанд хамрагсдын 88 /29.9%/ нь 18-36 насны, 101/34.4%/ нь 37-55 асны, 105 /35.7%/ нь 56-74 насны хүмүүс тус тус байв. Хүйсний хувьд 151 /51.4%/ нь эрэггэй, 143 /48.6%/ нь эмэггэй байлаа.

Хүснэгт 1-ээс үзэхэд монгол хүний дэлүүний уртын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ нь Frank ба бусад /1986/., А.И. Дергачиев /1987/ нарын судлагаанаас бага байна. Монгол хүний дэлүүний хөндлөн хэмжээ хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ нь Frank ба бусад /1986-ын дүгнэлттэй дүйж, Г.П.Сидорова., В.Н.Демидов /1987/., Р.И.Габуния., Е.К.Колесникова /1995/нарынхаас бага, П.Онхуудай /1993/ дүгнэлтээс их байна.

Монгол хүний дэлүүний индексийг хэт авиан шинжилгзэний лавламж хэмжээ нь Niederan ба бусад /1976/, А.И Дергачев /1995/ нарын судлагаанаас их байна. Монгол хүний дэлүүний дүрс зууван буюу хагас cap, хил хязгаар тод-жигд, бүтэц ижил төрелшилттзй, нягтрал бөөрний цуллагийн нягтралтай ижил байна. Монгол хүний дэлүүний дүрс, хил хязгаар, бүтзц, нягтралын хэм авиан шинжилгзэний лавламж хэмжээ нь нас, хүйснээс хамаарахгүй. байна.

Дүгнэлт

1. Хэт авиан шинжилгээгээр монгол хүний дэлуүний дагуу хэмжэзс 10.97 см, хөндлөн хэмжЬэс 4.19-4.89 см, индекс 38.34-52.5 2 тус тус байгааг тогтоов.

2. Дэлүүний дүрс, хэлбэр зууван буюу хагас cap, хил хязгаар тод-жигд, бүтзц ижил төрөлшиттзй, няпграл бөөрний цуллагын нягтралтай ижил байна.

Ном зүй

1.Габуния Р.И., Колесникова Е.К Компьютертомография в клинической диагностике. Руководство для врачей. Москва. Медицина-1995. с.170-177.
2.Дергачев А.И Ультраквуковая диагностика заболеваний внутренных органов. Москва. 1995. с.166-
167
3.Клиническая ультразвуковая диагностика /под ред. Проф Н.М.Мухарлямова/ Руководство для врачей. В двух томах. Том 1. Москва. Медицина, 1987, с.312-313
4. Онхуудай П. Дүрслзл оношлогоо Улаанбаатар хот, 1993 он.х. 97-98.
1.Онхуудай П. Дүрслэл оношлогооны чухал асуудлууд. Улаанбаатар хот. 2000 он. х. 19-20
2.Онхуудай П. Дүрслэл оношлогооны сонголт, дэс дараалал. Улаанбатаар хот 2000 он.х,44-45.
3.Frank ба бусад Ultrasonograhy of the spleen. 1986. p.107-108
4.Niedelerau eft.al, Ulfrasonograhy of the abdomen. Heidelberdi. Spinger -Yeri ag.1976.p.104-106
5.Haden -Ansert S.L Textbook of .diagnostic ulfrasonoqraphy. Saint L onis. Moc by Comaptry. 1978.p.317-320.
6.Hassani N. Ultrasonography of the abdomen. - Heidelberg Springer-Yerlag. 1976.p.87-88.
7.Weill F.S. Ultrasonography of the digestive diseases. Saint.Lous. 1978.p.318-319.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.ОНХУУДАЙ


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2912
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК