Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Цөмийн анагаах ухаан ба хүний биологи
( Судалгааны өгүүлэл )

П.Онхуудай, С.Эрдэнэчимэг

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Цөмийн анагаах ухааны үндсийг ойлгоё гэвэл хүний бие махбодын физиологи, химийг сайтар судалсан байх нь зүй бөгөөд цөмийн анагаах ухааны шинжилгээ, оношлогоо нь хүний эд, эрхтний үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт гарахаас өмнө, үйл ажиллагааны алдагдлын үед оношлох чадвартай байдгаараа онцлог юм.

Дүрслэл физиологийн аргаар хүний эс, эд эрхтэн тогтолцоог судлах нь цөмийн анагаах ухааны оношлогоо шинжилгээний үндэс болно. Энзхүү арга нь цацраг идэвхт изотопыг химийн холбогчтой хэрэглэдэг бөгөөд тэр нь хүний биеийн биологийн элементтэй тусгай замаар харилцан үйлчлэлд ордог. Тэрхүү молекулын химийн ойлголт ба түүний биологийн системтэй харилцан үйлчлэх зам нь цөмийн оношлогооны аргын үндэс суурь болдог юм. Жишээлбэл: Элгэнд дүрслэх оношлогоо хийснээр элэгний хэвийн болон эмгэгүйл явцыг илрүүлнэ. Үүний тулд элэгний физиологийг мэдэрснээс ямар тусгай цацрагт эмийг оноон элгэнд аваачих вэ гэдгийг шийдэх ёстой.

Элэгний эс-гепатоцит нь цуснаас билибрубиныг зайлуулан цөс рүү ялгаруулдаг нь НЮА-ийн био- хуварилалт /био диструбац/-ийг ашиглахад тусалж байгаа юм. Мөн злэг нь залгигч /фагоцит/ эсийг агуулдаг нь элзгний дүрслэл о^ошлогоонд цацараг идэвхт хүхэрл эг ко лл оид ы г хэрэглэх боломжтой болгож байна /4.5.7.8/,

Хүний бие 'махбодыг нэг бүхзл бүтэн цогц гэж ойлгоно. Ийм учраас цацраг идэвхт бодисыг биед оруулахдаа нэгэн тусгаарласан эрхтэнтэй бус, бүхэл бүтэн цогцтой харьцаж байна гэсэн үг. Цацрагт эм нь бүхий л биеэр тархах бөгөед био хуваарилалтын дагуу, тодорхой эрхтэн, тогтолцолд илүү давамгай очсон байх ёстой.

Бүхэл цогц биеийн үйл ажиллагааг ойлгоно гэдэг нь биеийн янз бүрийн “тусгаар шингэнүүд^-тэй холбож ойлгоно. “Тусгаар юм шиг шингэнүүд гэж үзвэл оношлогоонд ашиглаж буй цацраг идэвхт изотоптой холбогдсон олон олон бодисууд нэгтусгаар шингэнэзс нөгөө тусгаар шингэн рүү дамжин байдаг /1,2,6,9/.

Хүний бие махбод нь нэг бүхэл цогц гэж ойлгогдох учраас биеийн евөрмөц хзсгүүдийн эрүүл ёсоороо ажиллах, хамгаалагдах нь нэг бүхэл бүтэн цогц гздгээр харилцан зохицуулагдаж байдаг. Эрхтэн буюу эрхтэн тогтолцоо бүр өөрийнхөө үйл ажиллагааг бүхэл бүтэн бие махбодын төлөө түйцэтгзнэ. Жишээ нь:

Хоол боловсруулах тогтолцоог хоолоор хангах -Уушгийг хүчилтөрөгчөөр хангах -Зүрх судасны тогтолцоо эд, эрхтэн рүү тэдгээрийг зөөх үүрэг гүйцэтгэх Янз бүрийн ялгаруулах тогтолцоо хорт бүтээгдэхүүнийг зайлуулах

Дээрх бүх тогтолцооны үйл ажиллагаа нь бие махбод дахьэс бүрийгэрүүл орчинд байлгах үйл явцыг зохицуулж байна, Энэ нь биеийн өвөрмөц хэсгүүд нь бие махбодын бүхэл бүтэн үйл ажиллагаг эрүүл байлгахын тулд хамтран ажилладаг гэсэн үг. Энэ бүх тогтолцооны хяналт, харилцан зохицуулалтын үүргийг мэдрэлийн болон дотоод шүүрлийн тогтолцоо гүйцэтгэнэ, Биеийн эрүүл орчинг барьж байхын тулд гомеостазис тусалж байдаг.

1.Биеийн тусгаар шингэнүүд /загвараас үз/ Цемийн оношлогоог хийхдээ цацраг! эмийг голдуу судсаар тарьж оруулна. Энэ нь цус руу, бүр нарийсвал цусны сийвэн рүү оруулж байна гэсэн үг. Цусны сийвэн нь тусгаар шингэнүүдийн нзг юм. Цөмийн анагаах ухаан нь цацрагт эмийгцусаар дамжуулан аль эрхтний эсэг оруулахыг яг таг топгоосон байдаг. Жишзэлбэл: бамбайн эсэд, аль эсвэл зүрхний эсэд гэх мэт.

Биеийн шингэн. Хүний биеийн бүх жингийн бараг 60%-ийг нь ус ззэлнэ. Биеийн эс ба шингэний хооронд голдуу ус байдаг. Бие янз бүрийн орчин зайнд мөн ус байна. Бие дэх ууссан буюу зайлуулагдах ус нь олон янзын химийн бодистой байдаг бөгөөд тэдгээрийг 2 гол хэсэг болгож үзнэ.

   1. органик бус молекулууд

   2. органик молекулууд

   3.Органик бус молекулууд: натри, хлор, кали, кальци, фосфат, бикарбонат, төмөр, хүчилтөрөгч, карбон, диоксид, иод.

   4.Органик молекулууд: сахар, өөх, уураг, ДНХ, РНХ, өндөр энергит холбогчтой АТФ, аминдэм.

Эсийн дотоод шингэний хэмжээ. ЭДШ-ийн хэмжээ нь биеийн бүх усны гуравны хоёртой тэнцэнэ. Хүний биед олон янзын /улаан эс, элэгний эс, зүрхний эс/ хэв шинжтэй эсүүд байдагчгэсэн ЭДШ нь бүрдяийн /химийн бодисын төрөл, төвшрүүлэг/ хувьд адил төстэй байна. Эсийн эрүүл байх нь эсийн бурдлийн байдлаас хамааралтай.

Эсийн гадаад шингэк. ЭГШ бүрдэл нь ЭДШ-тэй харьцуулахад маш ялгаатай. Жишээлбэл ЭГШ нь өндөр төвшрүүлэгтэй натри, хлор, бага төвшрүүлэгтэй кали, фосфатаас бүрддэг. ЭДШ нь үүний эсрэг бүрдэлтэй. ЭГШ нь цаашид өөр тусгаар шингэнүүдэд хуваагддаг. Тухайлбал, ЭДУШ сийвэн-, тунгалаг.

Эс дундын шингэн. ЭДУШ нь ЭГШ-ний нэг хэсэг бөгөөд зд ба эсийн эргэн тойронд байна. Эдийн шингэн ч гэж нэрлэдэг. Ийм учраас ЭДУШ нь биеийн “дотод орчин” буюу “дотод тэнгис” болж хүний биеийн байнга буюу тогтонги эрүүл байдлыг/гемостаз/ хангаж байдаг.

Сийвэн, тунгалагийн шингэн. Сийвэн, тунгалаг нь ЭГШ-ийн буюу эдийн шингэн юм.

Цус. Хүний цус нь эд, эсэгтэжээлийгавчирдагзөөгч систем бөгөөд хаягдлыг зайлуулдаг.

Цусны сийвэн нь эсийг хүрээлэн байдаг ЭДУГ, гадаад орчин хоёрыг холбогч юм. Хоол боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн нь сийвэнд шимэгдзн авагддаг нь бөөрний шүүлтүүр болон уушгины альвеолын агаар, сийвэн хооронд "явагч” хүчилтөрөгч, карбон диоксид зэргээр тайлбарлагдана. Сийвэн нь эсийг хүрээлж буй эдтэй холбож өгдөг, Цусан дахь сая саяар тоологдох ЦУЭ нь ураг, гемоглобиныг их хэмжээгээр агуулсан байдаг. Энэхүү улаан эсийн үндсэн үйл ажиллагаа нь хүчилтөрөгчийг зөөвөрлөгч юм. В лимфоцит нь тусгай эсрэг биетийг үйлдвэрлэх “хариуцлагатай” үүрэгтэй. Цусандахь ЦЦЭ нь янз бүрийн хэв шинжит эсүүд байдаг бөгөөд бие махбодыг гадны “түрэмгийлэгч” бичил биет, харь бодисоос хамгаалах үүрэгтэй.

Тунгалаг. Хялгасан судсаар солилцоог шингэний хөдөлгөөн нь яг таг тэнцвэржилтэй байдаггүй. Хялгасан судасны артерийн төгсгөл' сүлжээнээс орхии гарах шингэн нь венийн төгсгөл сүлжээнийхээс илүү байна. Илуүдэл шингэн нь буцаж эдэд шингэхгүй бөгөөд түүнийг тунгалаг шингэн гэж нэрлэдэг.

Бурдлийн химийн түвшин /загвараас үз/

Энд атом, молекулын бүтцийг ойлгосон байх хэрэгтэй. Жишээ .нь устөрегч, нүүрстөрөгч, хүчилтөрөгч, азот.

Химийн холбоос. Химийн холбоос гэдэгнь тухайн элементийн атомын гадна хүрээ нь "дүүрснээр”, атом тогтонги байдалд орно гэсэн үг.

Энэ зорилгод хүрэх 3 замтай.

-эсвэл өөрөө өөр атомд электроноо өгнө -эсвэл өөр атомаас электрон авна -эсвэл өөр атомтай электронуудыг хуваана.

Ш Биологийн молекулууд

Биеийн тусгаар шингэнүүд болон эсэг би.ологийн молекулууд оршин тогтоно. БиЪлогийн молекулуд нь биеийн хими/биохимийн урвалаар зохицогдох бодисын солилцоо /метаболизм/~ын суурь болдог. Ус органик болон органик бус молекулууд нь биологийи молекул юм. Жишээ нь органик молекул : DTPA, HIDA, өөх , уураг, нуклейны хүчил.

IV Биологийн молөкулууд

Бие махбод нь олон янзын эсээс бүрдэх ба мөн олон янзын үйл ажиллагатай.

Үйл ажиллаганы зохицуулалт

Хүний бие махбодийн үйл ажиллагааны зохицуулалт нь мэдрэл, дотоод шүүрлийн тогтолфо болон гестозаар явагдана.

Ном зүй

1.Basic sciences. ln;.Harbert J.C, Eckelman WC, Neuman RD, eds, Nuclear Medicine: diagnosis and therapy, NewYork: Thieme Medical Publishers; 1996:1- 358.
2.Huttan BF, ed. Basic sciences. In: Murray IPC, EU PJ, cd. Nuclear Medicine in clinical diagnosis and treatment. London: Churckill Livingstone; 1994:277-1388.
3.Laroc M-P , Broat SH; Sochor H; Maisey M; Pigo P. Myocardinal Imaging, London, Martin Dunitz. 1993.
4.O’Conner M.K. The Mayo Clinic. Manual of Nuclear Medicinye. London, NewYork, Tokyo, 1996
5.Онхуудай П. Дүрслэл оношлогоо, Улаанбаатар, 1996.
6.Онхуудай П. Дүрслэл оношлогооны чухал асуудлууд. Улаанбаатар, 2000,
7.Онхуудай П. Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал. Улаанбаатар, 2000.
8.Saha GB. Fundamentals of nuclear pharmacy. New York: Springer Verlag; 1992
9.Thrall J.H; Zeissman H.A.Nuclear Medicine, Boston, 1995
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2247
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК