Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 4(117)
Монгол хүний толгойн антропометрийн судалгааг мөшгөх нь
( Судалгааны өгүүлэл )

М.Гуул,  Л.Лхагва,  Д.Чулуунбаатар

 Анагаах ухааны хүрээлэн,  Анагаах ухааны их сургууль

 

Одоогоос 2500 жилийн тэртээ суут сэтгэгч, эмч Гиппократ «Бие бүтцийн судлал нь анагаах ухааны үндэс мөн» гэжээ. Хүн судлалын ши^жлэх ухааны хамгийн чухал салбарын нэг нь хүний морфологи судлал бөгөөд хүнийг маш өргөн хүрээтэй цогцолбороор судалдаг ухаан юм. Хүний морфологи судлалд бодгалийн хувирал, насны хөдлөл зүй, бие бялдрын галбир, өөрчлөлтийг судлахаас гадна хүний эд эрхтний хэмжээ, тэдгээрийн холбоо хамаарлыг бүхэл бүтэн махбодын түвшинд шинжлэн дүгнэдгээрээ чухал ач холбогдолтой /20/. Хүний толгойн антропометрийн хэвийн хэмжээ, насны хедлөл зүйн хамаарал, нүүрний төрх, хэлбзрийг экологийн хүчин зүйлтэй нь холбон үзэж судлан тогтоосон хзрэглэгдэхүүн цеөнгүй байна. Шведийн бүтэц зүйч

А.Рециус /1842/ хүний толгой болон гавлын ясны хэмжээсүүдийн хоорондын хамаарыг тооцон гаргаж индексүүдийг тодорхойлон, ангилан үззж байжээ. Түүний ангиллаар бол 75.9 см хүртэл хэмжээтэй, долихокефали, 76.0 см хүртэл мезокефали. 81.0 см дэзш брахкефали гэж тэмдэглэжээ /Я.Я.Рогинский 1978-аас иш татав/.

Америкийн эрдэмтэн Вгоса /1862/, Welcker /1862/, Thurman /1864/, Huxley /1866/, Weisbash /1869/, Ihertng /1873/, Meyer /1877/, Virchow /1877/, Gildmeister /1878/ , Carr/1879/, Kolmann /1877/, Fr Agr /1883/ ззрэг олон эрдэмтэд дээрхийн ижил судалгааг цаг хугацаа, орон зайн өөр өөр нөхцөлд явуулж, үр дүнг нь тооцож байжээ. /Stewart, 1939-аас иш татав/.

Тэдний судалгаагаар Broca, Welker нарын судалгааны  дүнг авав/. Broca/1862/ Welcker /1885/ Dioiichocephaly 75 хүртэл 70.6-82.5 cm Brachicephaly 85.8см-ээс дээш 82.6-88 5 cm хэмжээсүуд гарсан байна. Энэ мэт олон эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Австрали, Африкийн хүн амын ихэнх хэсэг, Евролын өмнөд болон хойд хэсгээр Америкийн Бразили, Энэтхэгийн зарим хэсгийн хүн амд долихокефали хэлбэр илүү зонхилж байхад, брахикефали хэлбэр нь Төв Европ, Балканы арлууд Азийн өмнөд, төв хэсэг, өмнөд Америк, хойд Америкийн хүн амын дунд илүүтэй зонхилж байна. Энэ нь хүний амьдралын түүхэн хөгжил, амьдарч буй экологийн орчин нөхцөл, газар зүйн онцлог, тухайн улс үндэстний ёс заншил, хэрэглэж байгаа хоол хүнсний зүйл, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой байж болохыг харуулж байна.

Welicker өөрийнхөө судалгаагаар орчин үеийн ев[эоп хүний гавлын эзлэхүүн /эр 1450 см , эм 1300 см /-тэйг тогтоож, гавлын эзлзхүүн ихсэх тутам уураг тархины жин нэмэгддэгийг тодорхойлжээ.

1500-1600 см эзэлхүүнтэй гавлын ясанд 94 гр тархи, 1600-1700 см эзэлхүүнтэй гавлын ясанд 95 гр тархи байдаг гэж нотолсон ч байдаг. Х1Х зууны 50- иад онд К.М.Бэр өөрийн судалгаагаараа хүний толгойн болон гавлын. ясны хэлбэрийг ангилж үззх анхны алхмыг хийж, хүний толгой нь хэлбэрийн хувьд өөр өөр байдаг /таван өнцөгт, өндөг маягийн, шаантаг маягийн зуйван, бөөрөнхий/ бөгөөд энэ нь амьдарч буй газар зүйн онцлог, зан заншилтай холбоотой байж болохыг тзмдэглэж байсан байна.

Оросын эрдэмтэн В.В.Бунак /4/ өөрийн олон жилийн хөдөлмөрийнхөө дүнд хүний толгойг шинжлэн судлах болон хэмжил зүйн аргачлалыг боловсруулж, хүний толгойн хзвийн хэмжэзнүүдийгмэдэх ньанагаах ухааны практикт зайлШгүй хэрэгтэйг дүгнэжээ. Түүнчлэн эрдэмтэн В.И.Пашкова /16/ өөрийн судалгаагаар орос хүний толгойн болон гавлын ясны хэвийн хэмжээсүүдийг топоон, эрэгтэй эмэгтэй хүний гавлын ясан дахь онцлогуудыг тодорхойлж бусад эрдэмтдийн хийсэн судалгаатай өөрийнхөе судалгааг харьцуулан үзсэн байна.

Пашковагийн судалгаагаар эрэггэй хүний гавлын яс нь эмэгтэй хүнийхээс хэмжээгээрзэ харьцангуй том байсныг тэмдэглэжээ.

Я.Я.Рогинский, М.Г.Левин /19/ нар орос хүний толгойн хэвийн хэмжээсүүдийг ашиглан толгойн болон нүүрний хэсгийн төрхийг гурвалжин, зууван, дөрвөлжин, дугуй хэлбэрийн гэж тодорхойлсон судлагааны хэрэглэгДэхүүн байдаг.

Хүний толгойн антропометрийн судалгаанд гавлын яс ба толгойг бүхэлд нь судлахаас гадна гавлын ясыг бүрэлдүүлж буй яснуудыг тус тусад Mb хэмжих тэдгээрийн хэлбэр хэмжээ, онцлог, байдлуудыг тогтоосон баримт нэлээд тааралдаж байна.

Р.Маг1т,В.п.Алексеева, Г Ф.бебец нарын аргачлалаар О.П.Коровянский, Найнис, Б.А.Федосюткин нар /12/хүний эрүүний ясанд шугаман болон өнцгөн хэмжээсүүдийг хийж судалгааныхаа үзүүлэлтэнд үндэслэн хүний эрүүний ясаар хүйсийг тодорхойлсон байна. Дэлхий дахинаа хийсэн судалгаанаас үзэхзд төрхтнүүдийн болон популяцийн хоорондын гавлын ясны онцлогуудыг тодорхойлсон баримт/4,16,19,21, 29/басбайна. Европжуу төрхтний гавлын ясны нүүрний хэсэг нь гонзгойдуу, хамрын угаар гүн, соёоны хонхор гүн илэрсэн байхад, негр төрхтнийхөд гавлын яс өргөн, хамрын уггүн биш байна. Монголжуу төрхтний гавлын яс нь хавтгай, өргөн, нүдний ухайрхай том, хамрын уг гүн биш ажээ.

Монголын эрдэмтэд мэргэд ч хүний бие бүтзц зүйг сонирхон судлан иржээ. 1712 онд орчуулсан «Солбицон барих бодрол бичиг» хэмэзх судар бичиг, «Дээрээс тогтоогдсон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг» дөрвөн боть хүний бие бүтэц зүйн сурах бичигт бодит амьдралтай ойр буюу жинхэнэ хүний бие дээр судлан дүгнэлт хийсэн баримтууд байна /24/.

Манайд бие бялдарын хүи судлалын судалгаа түүний дотор гадаад шинж төрх, бие хэмжил, бие бялдрын хөгжилтийн судалгааг 1950-иад оноос эхлэн хийжэхэлсэн байна. Үүнийгцагхугацааны дарааллаар авч үзвэл сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжилтийг Ч.Чүлтэмдорж /35/, монгол охидын өсөлт хөгжилтийн зарим үзүүлэлтийг Х.Лхагважав /11/, охидын өөлт хөгжилтийн онцлогийг П.Цэндсүрэн /33/, 0-17 наоны хүүхдийн бие бялдрын хөгжилтийг Д.Батчулуун /3/, сургуулийн насны хүүхдийн цусны- даралт, бие бялдарын өсөлт хөгжилтийг Ц.Дашдаваа /9/. Улаанбаатар хотын нэг хүртэлх насны хүүхдийн бие бялдар, мөдрэл сэтгэхүйн хөгжилтийг ГОросоо / 15/, сургуулийн сурагчдын эрүүл мэндийн'байдлыг монголын бүс нутгийн нөлөөлөгч хүчин зүйлүүдтэй холбон Ч.Цолмон /32/, монгол хүүхдийн бие бялдрын хөгжилтийг хотжих үйл явцтай холбож Ш.Уранчимэг / 30/, Говийн бүсийн хүүхдийн бялдрын хөгжилтийг М.Эрдэнэ /37/ нар тус тус судлан тогтоосон байна. Нярай хүүхдийн өндөр 10 жилд /1951-1961/./35/ 0.86- 1,12 см, жин 126-180г өсөн нэмэгдснийгтогтоосны дээр хот, хөдөөгийн хүүхдийн бие бялдарын хөгжилтийн хэмжигдзхүүн ялгаатай байдгийг илрүүлжээ.

Зарим судлаачид үзүүлэлтийг/11, 33/ 1956-1957 онд Швейцарт П.Хаймендингерийн хийсэн судлагааны үзүүлэлттэй харьцуулаад «монгол охидын биеийн өндөр 10 гаруй жилийн өмнөх үеийнхээс дунджаар 3.7 см, биеийн жин 1.7 кг өссөн боловч үе тэнгийн европ охидоос өндрөөрөө дунджаар 7.0 см, жингээр 5.3 кг- аар дутуу байна» гэж дүгнэжээ. 1961 онд Улаанбаатар хотноо хийсэн/10/судалгааны материалтай харьцуулж үзээд охид, хөвгүүдийн бие бялдарын хөгжилд өсөлтийн хурдсал ажиглагдаж байгааг тэмдэглэсэн байна. Хүүхдийн /3/ биеийн жин, өндөр, толгойн болон цээжний бүслүүрийн хэмжээ зэрэг бие зүйн ерөнхий үзүүлэлтийг амьдралын анхны сараас эхлэн бэлгийн бойжилтын үе хүртэл нас насаар нь тогтоосон байхад 0-1 нас хртэлх хүүхдийн толгойн эргэн тойрны хэмжэзг /15/ cap бүр хэмжин, толгойн эргэн тойрны хэмжээ хэрхэн өөрчлегдөж буйг судалжээ.

Нэг хүртлэх насны хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ нь 6 сартай эрэгтэй хүүхдийнх 7,98 см, эмэгтэй хүүхдийнх 7.31 см болдог ба нэг нас хүртэл толгойн эргэн тойрны хэмжзэ эрэгтэй хүүхдэд 11.18 см-ээр, эмэггзй хүүхдэд 11.12 см-ээр нэмэгддэг бөгөөд нзг настай хүүхдийн толгойн эргэн тойрны хэмжээ эрэгтэйд 47.25±0.14см, эмзгтэйд 48.39±0.13 см хэмжээтэй болдог байна. Нэг хүртэл эрзгтэй хүүхдийн цээжний бүслүүрийн хзмжээ 14.27 см, эмэгтэй хүүхдийнх 13.37см-ээр нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд эрэгтэй хүүхдийн цэзжний хэмжээ толгойн бүслүүрийнхээс 0.42 см, эмэгтэй хүүхдийнх 0.25 см- ээр илүү байгаа нь зрүүл монгол хүүхдийн бие бялдрын өв тэгш хөгжлийг илтгэн харуулж байна гэж дүгнэжээ.

Сурагчдын бие бялдрыи байдал өсөлт хөгжлийн / 32/ ерөнхий зүй тогтлын дагуу явагдаж, өсөлт хурдсалын үзэгдэл үргэлжилж, охидын биеийн өсөлт хөгжилт хөвгүүдийнхээс хожуу ажиглагдажбайгаагтус тус тэмдэглэзд бие бялдрын хэвийн үзүүлэлтээс хөвгүүдийн 6.4%, охидын 9.3% нь жингийн дутагдалтай, хөвгүүдийн 1.6%, охидын 1.8% нь намхан байгааг тогтоожэз.

Сургуулийн насны хүүхдийн даралт ба бие бялдрын өсөлт 19/ хөгжилт бүтээлдээ уулархаг говийн, тал хээрийн бүсийн болон Улаанбаатар хотын сурагчдын цусны даралтык хэвийн хэмжэз, бие бялдрын өсөлт хөгжилтийн үзүүлэлтийг тогтоож, судалгааны дүнд уулархаг бүсийн сурагчдын даралт хзвийн хэмжээний хамгийн өндөр түвшинд, тал хэзрийн бүсийн сурагчдынх хэвийн хэмжээний хамгийН бага түвшинд байсныг тэмдэглэжээ.

Судалгаандаа монгол хүүхдийн /30/ бие бялдрын өсөлт хөгжилтийн талаар хийсэн емнөх судалгаанд байгаль, цаг уур, хотжилт зэрэг орчин нөхцлийн олон хүчин зүйлсийн нөлөөг тооцож үзээгүйг тэмдэглээд 1970-аад он хүртэл хүүхдийн бие бялдрын өсөлт хепжилтөнд эрчимтэй илэрч байсан өселтийн хурдсал сүүлийн жилүүдэд саарч, хүүхдийн өсөлт тогтмолжиж байна гэжзэ. Түүнчлэн тохилог орон сууцанд амьдардаг хүүхдүүд бие бялдрын өсөлт хорооллынхоос илүү байгаа нь амьдрал ахуйн тааламжтай нөхцөл хүүхдийн бие бялдрын есөлтөнд эерэг нөлөөтэйг тогтоожээ.

Манай орны нөхцөлд анх удаа /37/ байгаль, цаг уурын янз бүрийн бүсэд амьдардаг суугууль хүн амын хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт, бэлгийн бойжилт, тэдний бие махбодын хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицох морфологи, физиологийн онцлогийг илрүүлэх судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд Хөвсгөлийн тайгын бүсэд амьдардаг хөвгүүдийн биеийн үндсэн үзүүлэлтүүдийн жилийн дундаж өсөлт 14-15 насанд хамгийн их байхад охидын биеийн өндөр 11-12 насанд жин, цээжний бүслүүр 13-14 насанд эрчимтэй өсч байгааг, охид 12- 14 настайдаа хөвгүүдээс өндөр, 12-16 насанд жингээрээ хүнд, 13-17 насанд цээжний бүслүүр Хэмжээгээр их байгааг, Хөвсгөлийн тайгын бүсийн 12- 17 настай хөвгүүд, 16 хүртэлх настай охид үе тэнгийн Якут хүүхдүүдээс намхан, харин 14 хүртэл насны хөвгүүдийн цэзжний тойрог хзмжээ мөн насны Якут хүүхдүүдийнхэзс их байгааг судлан тогтоосон байна.

Энэ мэтчилэн иш татвал манай улсад хүүхэд, өсвөр үеийн бие бялдрын үндсэн үзүүлэлтийг тогтоох, харьцуулан судлах, өсөлт хурдслын үзэгдлийитүвшинг тодорхойлох -үйл ажиллагааны болон сэтгэхүйн хөгжлийн счцлог, байгаль, цаг уурыи янз бүрийн бүсэд амьдардаг сургууль хүн амын хүүхдүүдийн бие бялдрын хөгжилтийн зарим үзүүлэлтийг оудалж, спортын төрөл, дасгалжилтын байдлаас хамааран тамирчдын бие бялдрын хөпжил хоорондоо ялгаатайг, тамирчдын бие бялдрын үндсзн үзүүлэлт нь спортоор хичээлэдэггүй хүмүүсийнхэз илүү байдгийг судлан тогтоожээ.

“Монголын тамирчдын ажиллах чадвар, морфофизиологийн зарим үзүүлзлт” бүтэзлдээ /10/ өөрийн судалгааг 27 жилийн өмнө хийсэн Тарваагийн судалгааны үр дүнтэй харьцуулан дү^нэжээ. Судалгааны дүнгээс үзвэл биеийн өндөр 6.38 см-ээс / 23-25 нас/, 8.24-/19-20 нас/ хүртэл, биеийн жин 14.48 кг-аас /20-21 нас/17.20 кг хүртэл /19-20 нас/ цзэжний бүслүүр 6.47 см-ээс /23-25 нас/ 10.82 см /19-20 нас/ хүртэл, уушгины амьдралын багтаамж 338.0 мл-ээс / 19-20 нас/450 мл /17-18 нас/хүртзл нзмэгджээ. Түүний дотор хүнд жингийн бөхчүүдийн цэзжний бүслүүр, уушгины амьдралын багтаамж, гарын сарвуу, нурууны хүчний үзүүлэлт эрс нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн 27 жилийн дотор бөхчүүдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн ерөнхий үзүүлэлт мэдэгдзхүйц сайжирсныг харуулж байна. Мөн *23-25 насны бөхчүүдийн биеийн өндөр, цээжний тойрог хэмжээг Монгол улсын хүн амын 18-49'Насиы эрэгтэйчүүдийн дундаж хэмжээтэй /Я.Нямдорж, 1994/ харьцуулахад биеийн өндер 10.64 см-ээр, биеийн жин 12.58 кг-аар цээжний тойрог9.76 см-ээр илүү байгааг судлан тогтоосон байна.

Монгол бөхийн морфо-физиологийн шинжийгтүүнд нөлөөлсөн био-экологийн хүчин зүйлстэй холбон судалж /7/ монгол бөхийн дүр төрхийг тодорхойлжээ. Судлаач уг судалгаа бүтээлдээ 17-25 насны бөхчүүдийг бөхөөр хичээллэдэггүй залуучуудтай харьцуулахад биеийн жин, цээжний тойрог, уушгины амьдралын багтаамжаараа илүү, хөл богино, бугуйн тойрог их, өздөг аарцаг өргөн, Ке1легийн болон амьдралын индексийн үзүүлэлтүүд давамгай, түүшин, шанаа өргөн, шүдний талбай их, харин нүдний талбайн хэмжээ Сзга зэрзг монгол бөхийн уламжлалт шинжийг тогтоосон байна. Мөн сүүлийн 20 гаруй жилийн дотор

  1. 25 насны бөхчүүдийн бие бялдрын ерөнхий үзүүлэлт мэдэгдэхуйц нэмэгдэж өсвөр залуучуудын бие бялдрын хөгжилтийн хурдсалт болжээ гэж дүгнзсэн байна. Судлаач П.Дагвасүрэн 18-20 насны хүний толгойн үзүүлэлтүүдийг судлаад

Толгойн индекс 2               73.6-7-5.1

Магнайн талбай /см /        76.3-86.3

Шанааны өргөн /см/          12.58-13.0

Эрүүний зузаан /см/          1.09

    Түүшийн өргөн /см/             10.56-12.7

    Шүдний талбай /мм /         0.48-0.55

    Нүдний талбай /мм /           2.22-2.55

    Чихний талбай /см /            17.31-19.3

байгааг тогтоож улмаар хүзүү нь толгойныхоо бүслүүртэй тэнцэхүйц бүдүүн, хацрын яс нь товгор, урдаас нүүр нь дервөлжин хзлбэртзй, чих нь хулгардуу, нүд жижиг, онигор, хамар шонхор байна гэж тодорхойлжээ.

Насанд хүрэгчдийн бие бялдрын судалгааг тухайлбал хөдөөгийн насанд хүрэгчдийн антропометрийн судалгааг 1988-1995 онд/13/. Хангай, тал хззр, тайгын бүсийн хүн амын бие бялдар, физиологийн зарим үзүүлэлтийг/14/, монгол хүний тавхайн морфометрийн судалгаа, бүлгийн хувьслыг / 36/, 18-45 насны монгол эмэгтэйн антропометрийн судалгааг/17/ нарын зэрэг эрдэмтзд судалсан байна.

Манай оронд насанд хүрэгчдийн бие бялдрын төрх, хэмжэзний /13/ талаар судалж байсан ажлуудыг ерөнхийд нь монгол хүний биеийн шинж төрх буюу угсаатны холбогдолтой, биеийн морфологийн буюу хэмжил зүйн асуудлаар судалсан ажлууд гэж хувааж үзэж болохыг тэмдэглэжээ.

Эртний болон угсаатны хүн судлалын чиглзлийн судалгаа анхаарал татаж байна, Тухайлбал монголын түүхийн бүхий л үеийн хүний ясны олдворуудыг судалж /28/ манай орны баруун хзсэгт шинэ чулуун зэвсгийн үеэс хүннүгийн үе хүртэл европ, монгол төрхтен холилдон иргзншиж байсан бөгөөд хүрлийн сүүл, төмрийн эхэн үед баруун монголын сүүлч, хүннүгийн эхзн үед өнөөгийн монголчуудын төрх хэв шинж бүрэлдзн төлөвшсөн гээд Төв ба Дорнод Монголын дөрвөлжин булшны соёлын эзэд олох хүннү нар нь монголчуудын өвөг дээдэс болохыг эртний хүн судлалын үүднззс баталсан байна. Мөн Д.Түмэн /1993/ -Тэшиг сум/ хүртэл, хөндлөн тзнхлэг 154.7 мм-ээс/ Архангай аймаг, Өлзийт сум/162.8 мм /Урианхай, Ховд аймгийн Мөнххайрхан сум/ хүртзл, толгойн үзүүлэлт 80.0-аас /Ховд, урианхай/ 87.8 хүртэл /мянгад, Ховд/ шанааны өргөн 144.2 мм /Архангай аймаг, Батцэнгэл сум/-ээс 151.2 мм /дархад, Хөвсгөл аймаг/ хүртэл хэлбэлздэг гэж үзжээ.

Хотон угсаатны нүүрний төрхийг насны хөдлөл зүй, удамшлын гарал үүсэлтэй нь холбон /34/ судалсан байна.

Хотончууд нь дунд зэргийн өндөр нуруутай, чанх урдаас нь харахад гонзгойдуу нүүртзй, хажуугаасаа урагшаа түрэнгүй, хөнхөр нүдтэй, өндөр хянгатай, нүдний өнгөний хувьд бор шаргал, хар өнгө зонхилдог гэж тодорхойлсон байна.

Хүний толгойн антропометрийн судалгаанд хамруулан үзэж болох дараах еудалгаа байна. Бүрэн шүдгүйдлийн үед согог заслын эмчилгээ, үйл ажиллагаа, гоо сайхны үндсийг/18/, нярай болон 3 хүртэлх насны хүүхдийн толгойн эргэн тойрны болон урт, өргөний хэмжээ, зулайн урт, өргөн, ташуу болон талбайн хэмжзэг тогтоож эргзлтийн тогтолцоо, түүний хзмжил зүйнталаар, монгол хүүхдийнбайнгын шүдний зуултын эрүүл ба эмгэгтөлөв, эрүүл хүүхдийн шүдний үзүүлэлтийг/31/, /2/ монгол хүний нүүр, гадна хамрыь хэмжээсүүдийг 121 судалсан байна.

Нярай хүүхдийн /8/толгойн бүслүүр 35.45±2.06 см, толгойн урт 11.77±0.31 см, толгойн өргөн 9.31±0.30 см хэмжзэтзй байх ба 6 сартайд здгззр үзүүлзлт нь эрчимтэй өсч толгойн бүслүүр нь 43.30±0.10 см, урт нь 13,70+0.28 см, өргөн нь 12.21 ±0.31 см хэмжээтэй болдог байна.

Хүүхзд өсвөр үеийн болон насанд хүрзгчдийн бие бялдрын хөгжил, хэв шинж, хзвийн хэмжззг тогтоосон нь амьдралын хангамж, хөделмөрийн нөхцөл, хүний бие махбодод нөлөөлөх гадаад орчны нөлөөллийг үнэлэх, хүний биологи зохилдолгоо, зрүүл мзндийн байдлын үндсэн хандлага, змнзлзг урьдчилан сзргийлзх ажлын үр дүнг тодорхойлох олон талын ач холбогдолтой юм.

Ийнхүү монгол хүний бие бялдрын талаарх судалгаа сүүлийн жилүүдзд нзлззд зрчимтзй судлагдаж байна.

Энэхүү өгүүллийнхзз дараагийн хзсзгт хүний интерьер үзүүлэлтүүдийг судлан тогтоох яс хэмжил, гавал хзмжил, эрхтэн хэмжил, эд эсийн хзмжил ззрэг чиглзлүүдззр монгол хүнийг судалсан мздээллүүдийг нзгтгзн авч үзлзз.

Эмгзг анатомийн задлан шинжилгэзгззр зүрхний титзм судас болон гол судасны хатуурлын морфометрийн судалгааг /61, ургийн бөөрний дззд булчирхай болон тунгалагийн тогтолцооны хөгжпийн бүтэц, үйл ажиллагааны онцлогийг /5/, ургал мэдрзлийн симпатик тогтолцооны нам идзвхижилтзй өсвөр насны охид хевгүүдзд цул, сав зрхтний цусны бичил зргзлтийн торны төгөлдөржсөн загвар бүтзц үйлийн онцлогийг /1/, заадасны бүтэц, судасжилтыг гавал ба түүний орчны зарим бүтцийн судасжилтын хзлбзртзй холбон /27/ онцлогийг тогтоон судалсан томоохон хэрэглэгдэхүүн байна.

Түүнчлэн эд, эрхтний хэмжил зүйн чиглэлээр монгол хүний тархи, таван цул эрхтэн, хоол боловсруулах замын эрхтнүүд, дотоод шүүрлийн зарим булчирхайн үлэмж бүтцийн болон таван цул зрхтний бичил бүтцийн хзмжил зүй /24/, цул эрхтни.й эрүүл ба зарим змгэгийн үеийн гистоморфометрийн судалгаа / 25/, хүний нурууны нугалмын антролометрийи үзүүлзлт /26/-ИЙГ судлан тогтоосон байна.

Ийнхүү тоймлон авч үзвээс манай зрдзмтзд антопометрийн тодорхой чиглзлүүдзэр судалгаа шинжилгзз 'хийж байгаа боловч монгол хүний толгойн антропометрийн судалгааг тун бага судалсан нь харагдаж байна. Иймд знз чиглзлийн судалгааг иж бүрдлээр хийж хзвийн хэмжзэ, хзлбзр төрхийгтогтоох явдал өнөөгийн нөхцөлд нэн чухал шаардлагатай байгааг харуулж байна.

Анагаах ухаан, Хүн судлалын чиглзлд багтах монгол хүний кранилоги нь дараах ач холбогдолтой гэж бид үззж байна. Үүнд:

1/Хүний түүхэн хөгжил дэх тухайн үндэстний талаархи шинжлэх ухааны үнэтэй мэдээлэл болно.

  1. Мэдээлэл нь анагаах ухааны, эмнэлзүйн, шүүх эмнэлэг.змгэг судлалын зэрэголон салбарын практикт жиших үндсэн хэрэглэгдэхүүн болно.
  2. Анагаахухааны сургалт, судалгаанд мэдээллийн үндсэн хэрэглэгдэхүүн болоход оршино.

Дүгнэлт

Манай оронд сүүлийн жилүүдэд хүний бие зүйн, тавхайн, нурууны нугалмын антропометр, зарйм угсаатны төрхийн, түүнчлэн дотор эрхтний судалгааг ердийн хэмжилтийн болон хэт авиа, рентген, тооцоолуурт томографийн арга зүйгээр нэлээд амжилттай хийжзэ. Харин монгол хүний толгойн антропометрийн судалгааг иж бүрдлээр хийсэн судалгааны материал судлаачдын .бүтзэлд ховор байгаа нь энэ чиглэлийн судалгааг хийж шинжлэх ухаан, хүн судлалын үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болох нь чухал байгааг илтгэж байна.

Ном зүй

1.Амгаланбаатар.Д.Динамика становления дефинитивной конструкций детей микрососудов миокарда и бульбарной коньюнктивы человека ‘и животных с низким уровнем активации симпатико- адреналовой системы в постнатальном онтогензе” Автореф. Дисс, на соиск. Уч.ст.д .мед.наук. УБ. 1995.33, с.
2.Бат-Эрдэнэ Ш.Хирургические лечение деформаций наружного носа и носовой перегородки” Автореф.Дисс.на соиск к.м.н. УБ. 1995.33 с.
3.Батчулуун. Д.Физическое развитие детей от 1- ого месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акселерации развития школьников. Г.Улан- Батора. Автореф. на соиск. уч.ст.к.м.н, 1981.3.2 с.
4.Бунак. В.В.Антропометрия Уч. Пед. Гиз. 1941.
5.Бурмаа.Ч. Морфофункциональные параллели в развитии надпочечных желе и лимфоидных органов плода человека. Автореф. Дисс.на соис.уч.ст.к.м.н. УБ, 1982.18.С
6.Галцог.Л. Морфометрическая характеристика атеросклероза аорты и коронарных артерий сердца по секционным материалам. АвторефДисс.на соиск. уч.ст.к.м.н. УБ;1978.24.с.
7.Дагвасүрэн.П. Монгол бөхийн морфофизиоло гийн шинж, түүнд нөлөөлсөн био-экологийн хүчин зүйлс. АУ-ны боловсролын докторын /PhD/ зэрэг горилсон диссертаци. УБ.1999.
8.Дагданбазар.Б. Васкуляризация передного родничка в процессе его заращения, Автореф.Дисс.на соиск. уч.ст.к.м.н. УБ. 1992.21.с.
9.Дашдаваа.Ц. Сургуулийн насны хүүхдийн цусны даралт ба бие бялдрын өсөлт хөгжилт” АУ-ны дэд эрдэмтний зэрэг горилж бичсэн зохиолын хураангуй. УБ. 1991.24. х
10.Загдсүрэн Д, Монголын тамирчдын ажиллах чадвар, морфофизиологийн зарим үзүүлэлт” Анагаах ухааны дэд докторын зэрэг горилж бичсэн диссертаци. УБ.1998.103.х.
11.Лхагважав. Х.”Материалы -к установлению возраста коренного насления МНР в судебно- медицинском отношении” *Дзд эрдэмтний зэрэг горилсон бүтээлийн хураангуй. УБ.1972.16.x.
12.Коровянский.О.П. Найфнис. И.В. Федосютким.Б.А. Диагностика ^ половой принадлежности и формы лица индивидуума по нижней челюсти. Судебно медицинская экспертиза.
1984,№3. С.34-39.
13.Намсрайнайдан Л. Хевгүүд, охидын хэв шинжит галбир, ангилал, хэмжээ. IVINS 4252-95.1995
14.Нямдорж Я. Морфофизиологическая характеристика коренных населений основных экологических ниш” Монголии. Автореф.Дисс.на. соиск.уч.ст.к.б.н. УБ, 1994.
15.Оросоо.Г. Физическое и нервно-психическое развития детей первого года жизни. Г.Уланбатор” дэд эрдэмтний зэрэг горилсон збхиолын хураангуй. УБ.1990.24.х.
16.Пашкова.В.И.Судебная остеология.Москва, 1968.С.5-54.
17.Пүрэвсүх С. Основные антропометрические показатели женщин 18-45 летнего возраста города Улаанбаатара. Автореферат диссертаци на соискание ученой степени кандидата медицинских наук. Г.Улаанбаатар., 2000., 26.х,
18.Пүрэвжав.Н.Функционально-эстетические основы ортопедического лечение полноеутрате зубов. Диссертация на соискание ученой степени медицинских наук. Москва 1989.
19.Рогинский.Я.Я, Левин.М.Г, Антропология. Москва,1987.г.
20.Robert Bennet Bean. The cephalic index, head Length and Breadth in old Virginians. Physical anthropology Document s II. American journal of Physial. Anthropology Vol XXII. №2.July-september 1934. P.247- 287.
21.Stewart.T.D.Anthopometric nomenclature the cephalic /Length-Breadth/ index. Physical anthopology Document s II. American journal of Physical. Anthropology Vol XXII. №1. October-December 1936.p.97-159.
22.Сүхбаатар.С. ’’Заадасны бүтэц, судасжилтыг гавал ба түүний орчны зарим бүтцийн судасжилттай холбон судалсан нь” Анагаах ухааны дэд докторын зэрэг горилж бичсэн зохиолын хураангуй. УБ.1997.32.x
23.Тарваа Н,”Физические развитие спортсменов МНР”.Дэд эрдэмтний зэрэг горилсон зохиолын хураангуй. УБ.1972.
24.Туул.М.”Насанд хүрсэн монгол хүний дотор эрхтний хэмжилзүй” АН-ын дэд докторын зэрэг горилсон диссертаци.УБ.1996
25.Туул.М. Цул эрхтний эрүүл ба эмгэг үеийн гистоморфометрийн судалгаа. Дууссан ажлын тайлан. УБ.20Ш-00078.1999.
26.Туул.М. Батбаяр.Х.Лхагва Пүрзв.Р. Хүний нурууны нугалмын антропометрийн үзүүлэлт. Дууссан ажлын тайлан. УБ.2000-00071.1999.
27.Түндэврэнцэн С.Морфометрическое изучение сердца монголов в нбрме и при некоторых патологиях в аспекте опрёделения типовой принадлежнЬети его васкуляризаций” Автореферат диссертации на соискание ученой степени кандидата медицинских нак. Улаанбатор,, 2000, 21.с.
27Түмэн Д. “Монгол зртний хүн судлалын судалгааны зарим дүнгээс” Монгол хүн с/длал, Тэргүүн дэвтэр. УБ. 1995,237.243.х.
29.Howells.W.W.The designation of the principle anthropometric Landmarks on the head and skull. Physial anthopology Document II. American journal of physical anthropology. Vol XXII, №3 and supplement april-june 1973.p.477-494:
30.Уранчимэг Ш/’Улаанбаатар хотын охид, хөвгүүдийн бие бялдрын өсөлт; хөгжилтийн онцлог Монгол хүн судлал. Тэргүүн дэвтэр.УБ.1995.188-196.х.
31.Цолмон X. Монгол хүүхдийн баййгын шүдний зуултын эрүүл ба эмгэг төлөв” Анагаах ухааны дэд докторын зэрэг горилж бичсэн диссертаци.йн автореферат, Софи.1983. 31.х.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4306
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК