Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Дээд мэдрэлийн үйл ажиллагаагаар нь хүний харилцааны чадварыг үнэлэх боломж
( Судалгааны өгүүлэл )

Г.Сүхбат

Монголын физиологчдын нийгэмлэг

 

Харилцаа хэмээх ойлголтыг сэтгэл судлалын толь бичигт нийгмийн үйлийн харилцааны утга санаа бүхий аспект гэж тодорхойлоод, харилцааны үндсэн үүрэг нь бодгаль хүн түүний элемент бүрийг хадгалж, нийгмийн нийтлэгт хүрэхэд оршино гэжээ /4, 8/. Харилцаа нь тохируулгын, мэдээллийн, сэтгэл хөдлөлийн, танин мэдэхүйн үүрэгтэй /4, 5, 81. Хүний популяцид сэтгэл хөдлөлийн харилцааны зэрэгцээ аман болон бичгийн хэлний харилцаа шийдвэрлэх үүрэгтэй /6, 7, 8/. Энэ нь өргөн утгаараа нийгмийн хөгжлийн амин чухал асуудал нь хүмүүсийн харилцаанаас шууд хамааралтайг харуулж байгаа бөлгөөд 20-р зууны эхэнд сэтгэцийн физиологийн үндсийг туршин шинжлэлээр тогтоож урьд өмнө байгаагүй эргэлт шинжлэх ухаанд гарсны нэг нь Нобелийн шагналт анхны физиологич И.П.Павловын Дээд мэдрэлийн үй,л ажиллагааны 12, 6/ сургаал билээ. Дээд мэдрэлийн үйл ажиллагааг И.П.Павлов хүрээлэн байгаа орчин, түүний хүчин зүйлүүдтэй харилцахад чиглэсэн бие махбодын бүхий л үйл ажиллагаа гэж үзсэн бөгөөд үүнд их тархины гадарга төв мэдрэлийн тогтолцооны бусад бүтцүүддээ ноёлох үүрэгтэй гэжээ. Төв мэдрэлийн тогтолцооны үндсэн үйл явц нь түүний сэрэл саатлын нэгээс нөгөөд шилжих хөдлөл зүй бөгөөд энэ нь хүч, тэнцвэр, хөдлөнгө чанар хэмээх үзүүлэлтээр тодорхойлогддог ажээ. Энэ үзүүлэлтүүд хир зэрэг илэрч байгаагаар нь дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинжийг тодорхойлдог.

ДМҮА-ны үйл ажиллагааны нэгжийг нөхцөлт рефлекс гэж томъёолжээ /1, 6/. Харилцааны чадвар гэдэг нь нэг ёсондоо нөхцөлт рефлексийн хэлбэр хэмээн ойлгож болно, Хүн дээд мэдрэлийн үйл г ажиллагааныхаа хөгжлөөр бүх амьд байгалийн д дотроос тэргүүлдэг бөгөөд энэ нь тэдний нийгэмшин амьдрах боломжийг олгосон гэдэгт хэн ч эргэлзэхгүй бизээ. Нийгэмшин амьдрах үндэс нь тэдний харилцаагаар тодорхойлогдоно.

Үүнээс үүдэн хүний дээд мэдрэлийн үйл ажиллагаагаар нь тэдний харилцааны чадварыг үнэлэх боломж байгаа эсэхийг судлах зорилго тавилаа,

Зорилт

1. Монгол оюутны харилцааны чадварын төвшинг тодорхойлох.

2. Монгол оюутны ДМҮА-ны хүч, тэнцвэр, хөдлөнгө чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох.

3.   Монгол оюутны харилцааны чадвар түүний ДМҮА-ны хүч, тэнцвэр, хөдлөнгө чанарын үзүүлэлтүүдийн хоорондох хамаарлыг тогтоох.

Судалгааны арга зүйн хэмжээ

Судалгаанд нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог хүн амын бүлэг болох оюутан залуусыг хамрууллаа. Судалгаанд харьцангуй эрүүл .1445 оюутан /эмэгтэй 1004, эрэгтэй-441 / хамрагдлаа. Харилцааны чадварыг КОС сорилоор, ДМҮА -ны хүч тэнцвэр, хөдлөнгө чанарыг А.Ц.Пунинины сорилоор тус тус тодорхойлж, судалгааны үр дүнг тооцон бодох машинд “Excel 5.0 for Windows” программаар боловсруулж, үнэн магадыг Сьюдентын шалгуураар тооцлоо.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Тайлбар: **р< 0.001 *р< 0.05

Судалгаанд хамрагдсан оюутнуудын ихэнх нь /44.2 ±1.9%/ харилцааны чадвараараа дунд зэрэг, 32.4±1.8% муу, 23.4±1.65% нь сайн байлаа. Хотын оюутнууд хөдөөний оюутнуудтай харьцуулахад харьцааны чадвараараа илүүтэй байгаа нь /харилцааны чадвар сайтай хотын оюутнуудын эзлэх хувь 26.2±2.06 байхад хөдөөний оюутнуудад 20.6±1.27 %/ амьдарч буй орчин нь бие сэтгэцийн хөгжилд нөлөөлдөг хүчин зүйл тул /1, 8/ тэдний харилцааны чадварт нөлөөтэй болохыг харуулж буй хэрэг бизээ.

2- р хүснэгтээс харахад харилцааны чадварын хувьд хүйснээс хамаарах мэдэгдэхүйц ялгаа ажиглагдахгүй байна.

Тайлбар: * -р< 0.05

Судалгаанд хамрагдсан оюутнуудын олонхи нь ДМҮА-ны хүч тэнцвэр хөдлөнгө чанарын үзүүлэлтүүдээрээ дунд зэрэг байлаа /ХүснэгтЗ/. ДМҮА- ны хүчний сайн үзүүлэлт эрэгтэйчүүдийн 20±1.8%, тэнцвэрийнх 26.7±2.1% - нд тус тус тохиолдож байхад эмэгтэйчүүдэд 16.7±1.2%, 22.6±1.3% байлаа. Ийнхүү эрэгтэй оюутнууд ДМҮА-ны хүч, тэнцвэрийн үзүүлэлтээрээ эмэгтэйчүүдээс илүүтэй/р<0.05/ байгаа нь хүйстэй холбоотой биологийн онцлог байж болох юм. 4р хүснэгтээс харахад харилцааны чадвар муутай оюутнуудад ДМҮА -ны хүч, тэнцвэр, хөдлөнгө чанар муутай оюутнуудын эзлэх хувь мэдэгдэхүйц их байхад, /эмэгтэйд: 57.9±2.5%., 47.6±2.5%, 63.4±2.4%.,эрэгтэйд: 50.4±4.6%., 41.9±4.5%.,41.9+4.5% /харилцааны чадвар сайтай оюутнуудад эдгээр үзүүлэлтүүд /эмэгтэйд: 35.7±3,3 %, 35.4±3.2,%, 39.4±3.4%,эрэгтэйчүүдэд; 32.8±4.3 %,25.2±3.9%,37±4.4%/ дээрхитэй харьцуулахад статистикийн үнэн магадтай /р<0.001/ бага-тохиолдож байна.

Тайлбар: **р< 0.001 *р< 0.05 Харилцааны чадвар муутай оюутнуудад ДМҮА -ны хүч, тэнцвэр .хөдлөнгө чанарын сайн үзүүлэлт бага харин харилцааны чадвар сайтай оюутнуудад энэ үзүүлэлт мэдэгдзхүйц их тохиолдож байна /Зураг 1/. Энэ нь ДМҮА-ны хүчтэй хэв шинжийн хүн амьтад хүнд бэрхшээлтзй иөхцөлд илүү тэсвэртэй гэж үзсэнтэй дам холбоотой байж болно.

Бүхэлд нь авч үзвэл ДМҮА-ны хүч, тэнцвэр, хөдлөнгө чанарын үзүүүлэлт сайжрах тутам оюутны харилцааны чадвар сайжирч байгаа зүй тогтлыг анх удаа илрүүлсэн нь ДМҮА -гаар нь харилцааны чадварыг урьдчилан тодорхойлох боломжийг нээж байна.

Дүтнэлт

1.Судалгаанд хамрагдсан оюутнуудын ихэнх нь /4.2±1.9%/ харилцааны чадвараараа дунд зэрэг, хотын оюутнууд хөдөөний оюутнуудтай харьцуулахад харьцааны чадвараараа илүүтэй, харин хүйснээс хамаарах мэдэгдэхүйц ялгаа ажиглагдахгуй байна.

2.0юутнуудын олонхи нь ДМҮА-ны хүч тэнцвэр . хедлөнгө чанарын үзүүлэлтүүдээрээ дунд зэрэг' хамрагдаж байгаа бөгөөд, эрэгтэй оюутнууд ДМҮА -ны хүч, тэнцвэрийн үзүулэлтээрээ эмэггэйчүүдээс илүүтэй /р<05/ байна.

3.ДМҮА-ны хүч, тэнцвэр, хөдлөнгө чанарын үзүүүлэлт сайжрах тутам оюутны харилцааны чадвар райжирч байгаа зүй тогглыг анх удаа илрүүлж, ДМҮА- гаар нь харилцааны чадварыгурьдчилантодорхойлох нэгэн боломжийг нээж байна.

Ном зүй

1.Агаджянин Н А, Тель, Л.З., ЦиркинДИ, Чеснокова СА, Физиология человека, Сотис.1998, 526 с.
2.Воронин Л.Г. Физиология высшей нервной деятельности, Москва 1979, 310 с.
3.Зилов В.Г. Судаков К.В., ЭнштейнО.И. Элементы информационной биологии и медицины, Москва-2000, 456 с.
4.С.П.Рубинштейн Основы общей психологии Юпитер 1999, 705 с.
5.Л.Д.Столяронко Осиовы психологии практикум Феникс, 2000, с.556 -
6.К.В.Судаков Рефлекс и функциональная система, Новогород, 1997, 395с.
7.Физиологические основы здоровья студентов, Москва, 2001 /под.ред. К.В.Судакова/360 с.
Arlene V, Vadum; Neil О.Rankin, Psychological Re¬search, M!C,Graw Hill, 1998, 491 p
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4135
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК