Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Зүрхний шигдээсийн үеийн эмгэг физиологийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа, Л.Лхагва, Д.Амгаланбаатар, Г.Дэжээхүү

Анагаах ухааны их сургууль, Хүмүүн эмнэлэг, Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг

 

Зүрхний шигдээсийн /ЗШ/үед болон шигдээс болсон талбайн хэмжээнээс хамаарч гэмтсэн булчингийн агших үйл ажиллагаа их, бага хэмжээгээр буурдаг ажээ. Үйл ажиллагааны энэхүу алдагдал нь хөдөлгөөн хомсдох /гипокинези/, хөдөлгөөнгүй болох /акинези/, төгсгөлд нь хөдөлгөөн хямрах /дискинези/ байдлаар илэрнэ, Шигдээс болсон эхний 2-3 долоо хоногийн туршид дасан зохицлын хөдөлгөөн ихсэлт /гиперкинези/ сул илэрдэг    /M.S.Rutley, 1978., Ю.Н.Беленкова, 1979/.

C.Rackley ба бусад судлаачдын бичсэнээр бол Л 1977/ зүрхний зүүн ховдлын булчингийн гэмтэл 10% байвал цацалтын үзүүлэлтбуурч, 15%-иас дээш байвал тэлцийн төгсгөлийн эзэлхүүн /end diastolic volume/ ихсэж, 25%-иас дээш байвал зүүн ховдлын дутагдлын эмнэл зүйн шинж илэрдэг бөгөөд хэрэв зүүн ховдлын . булчин 40=өөс дээш хувь гэмтвэл зүрхний шокд ордог ^байна.

ЗШ=ийн үед цацалтын үзүүлэлт багасах, өөрөөр хэлбэл зүрхний шахуургын үйл ажиллагаа алдагдах нь түүний агших чадвар /систол/ буурсантай холбоотой болох тухай судлаачдын бүтээл цөөнгүй байдаг боловч зүрхний тэлцтэй /диастол/холбогдуулан судалсан ажил ^ цөөн байна /А.Н.Тестемицану, 1983/.

зүрхний булчингийн /ЗБ/ тэлцийн төгсгөлийн эзэлхүүн ба даралт нь зүрхэнд ирж буй ачааллыг, агшицын төгсгөлийн эзэлхүүн /end systolic volume/ ба даралт нь зүрхнээс гарч буй ачааллыг тус тус илэрхийлдэг билээ /А.В.Шпектор ба бусад,1998/, Зүрхэнд ирж буй ачаалал нь хураагуур судасны агшилтын байдал, орчиж буй цусны эзэлхүүн, дээд ба доод хөндийн хураагуурын сорох чадвар, амьсгалын тогтолцоо зэргээс хамаардаг, Харин зүрхний агшилтын хүч зүрхэнд ирж буй ачаала^ ба зүрхний булчингийн тэлцийн төгсгөлийн уртаас хамаардаг байна /Е. Richard ба бусад, 2000/.

Зүрх нь өөрийн агшилтын хүчээ нэмэх замаар бие махбодод шаардлагатай цусыгтараадагбөгөөд энэ нь миоген механизмаар явагддаг. Bepeep хэлбэл зүрхэнд ирж буй ачаалал ихсэж, ЗБ-ийн тэлэгдэх чадвар нэмэгдсэнээс зүрхний дотоод даралт ихсэнэ. Энэ нь гол судасны даралтыг ихсэхэд /Анрелийн афефект/ хүргэх ба үүний улмаас агшицын төгсгөлийн эзэлхүүн багасч, тэлцийн төгсюлийн эзэлхүүн нэмэгдэн, Франк-Старлингийн хууль ёсоор шинэ, хүчтэй агшилтыгхийдэг
байна /Б.И.Ткаченко, 1994/, Харин ЗШ-ийн үед булчингийн гэмтэл 15%-иас дээш байвал тэлцийн төгсгөлийн эзэлхүүн ихэсдэг тухай өмнө нь өгүүлсэн билээ.

Монголчуудын дунд ишемийн улбаат кардиомиопати цөөнгүй /А.Өлзийхутаг, 2000/ байгаатай холбоотой миоген шигдээс ч элбэг байгаа нэгэк онцлог бидний судалгаагаар нотлогдсон билээ /Д.Нарантуяа, 2001/. Иймд зүүн ховдлын агших, тэлэх физиологийн үйл ажиллагаа ЗШ-ийн үед хэрхэн өөрчлөгдөж буйг судлах зорилгоор, зүрхний агшиц, тэлцийн төгсгөлийн хэмжээ, эзэлхүүн, цацалтын үзүүлэлт, хануудын хөдөлгөен, зузаарал, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал зэргийг судлах зорилтыг дэвшүүлэн тавклаа.

Судалгааны аргачлал, хэрэглэгдэхүүн. Бид АУИС-ийн зүрх судасны тэнхим, Улсын клиникийн I эмнэлэг, Улаанбаатар хотын нэгдсэн III эмнэлэг, хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Эмгэг судлал, шүүх эмнэлгийн төвийн материаллаг бааз дээр түшиглэн Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан аргачлалын дагуу 1995-2001 оны хооронд судалгаагаа хийж гүйцэтгэлээ.

Судалгаанд ЗШ-тэй '33-74 насны 112 эрэгтэй, 32 эмэгтэй нийт 144 өвчтөн хамрагдав, ЭхоКг үзүүлэлтийг судлаач Н.Түвшинбатын 1988 онд    /ЭХЯ-ны

дотрын асуудал шийдвэрлэх комиссын 04 тоот протокол/ боловсруулсан Монгол хүний ЭхоКГ-ийн хэвийн хэмжээг харьцуулж авав.

Судалгааны үр дүн, хэлцэмж, Судалгаанд 112/ 77.7%/ эрэгтэй, 32 /22.23%/ эмэггэй /нийз^44 хүн/ хүн хамрагдсан батэдний дундаж нас 56.8±7.36 байлаа. 3LU-ээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.5 дахин илүү өвчилсөн байв /р<0.001/. ЗШ зүрхний булчинг трансмураль байдлаар /72.2±1.69%/ зонхилон гэмтээж, үлдсэн хэсгийг жижиг голомтот гэмтэл /27.7±4,08%/ эзэлж байлаа.

ЭхоКГ-ийн шинжилгээгээр 83.33±7.91%-д нь зүүн ховдлын ханын хөдөлгөөний хомсдол /гипо/ болон хөдөлгөөнгүй /акинези/ бүс илэрсэн нь J.Fuji-ынхтай харьцуулахад харьцангуй цөөн, Д.И.Чикашвилийнхтай /1995/ харьцуулахад олон тохиолдож байна.

ЕБОагшицын төгсгөлийн эзэлхүүн, EDV-тэлцийн төгсгөлийн эзэлхүүн, SV-нэг удаагийн агшицын эзэлхүүн, EF-цацалтын үзүүлэлт, LA-зүүн тосгуур, Ао-гол судас, ESD-агшицын төгсгөлийн хэмжээ, EDD-тэлцийн төгсгөлийн хэмжээ, IVSd-тэлцийн үеийн ховдол хоорондын таславчийн зузаан, IVSex-ховдол хоорондынтаславчийн хөдөлгөөн, PWd-тэлцийн үеийн ар ханын зузаан, Pwex-ap ханын хөдөлгөөн эрс буурна. Харин зах хязгаарын эсэргүүцлээ нэмэгдүүлэх,-зүрхний цохилтын тоогоо олшруулах, эргэлдэж буй цусны ерөнхий эзэлхүүнээ ихэсгэх замаар хураагуурын цусны ирэлтээ нэмэгдүүлнэ.

2. Гол судасны хатуурлын үед зүүн ховдол агшихад уг судасны хавхлага фиброзон цагирагтай хамт доош шилжих уян хатан чанар нь алдагдсанаас зүүн ховдлын агшилтын ашигт үйлийн чадамж алдагдана, Иймээс агшилтын хүч, даралтаа нэмэгдүүлэх замаар гол судас РУУ цусаа бүрэн шахах оролдлогыг хийнэ. Ингэхдэз дээр дурьдсан байдлаар хураагуурын цусны ирэлтээ ихэсгэхээс гадна агшицын.төгсгөлийн эзэлхүүнээ багасгах замаар үлдэгдэл цусаа нэмэгдүүлж, тэлцийн төгсгөлийн эзэлхүүнээ ихэсгэн цацалтын үзүүлэлтээ нэмэгдүүлнэ.

3. Трансмураль шигдээсийн үед нэгэнт спираль булчин үхжиж, уян хатан чанараа алдсан байх тул шахалтын үйл ажиллагаа алдагдаж, цацалтын үзүүлэлтийг нэмэгдүулэх гэсэн ажиллагаа суларч, уг үзүүлэлтэрс буурна. Харинжижигголомтот шигдээсийн үед гэмтлийн талбай бага байх тул пүрш маягийн хөдөлгөөн хийх үед жижиг гэмтэл төдийлөн саад болохгүй учир цацалт төдийлөн буурч чадахгүй юм, /1зрайлийн эрдэмтэн судлаачдын /S.Matetzky ба бусад, 1995/ субэндокардын шигдээсээр өвчилсөн 150 өвчтөнд кийсэн судалгаанаасүзэхэд цацалтын үзүүлэлт ихэссэн гр=0.01/, АНУ-ын судлаачдынхаар /B,lrenpen ба бусад, 1996/ субэндокардын шигдээстэй 45 өвчтөнд зүүн ховдлын тэлцийн төгсгөлийн даралтыг өвчилсний цараахь 1-6 долоо хоногийн дараа хэмжиж үззхэд ихэсч эайсан тухай тэмдэглэсэн нь бидний тайлбарыг годотгож байна.

4. Хэвийн үед гол судасны хавхлаг фиброзон цагирагтай хамт доош татагдах үед уг хавхлагийн дээхэн талд байрлах титэм судасны сүв нь хамт татагдаж, цус орох үүд нь өргөсдөг. Гэвч гол судасны хатуурлын улмаас энэ чадвар нь алдагдаж, титэм судсаар урсах цусны ерөнхий эзэлхүүнийг багасган, өвчнийгдаамжруулах эргэх холбоог бий болгоно. Хзрэв энэ үед титэм судасны хатуурал хавсарсан байвал эргэх холбоо улам баттай тогтох болно. Учир нь
судлаач Ю,Н.Шанины /1998/ бичсэнчлэн "зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын үед үүссэн сүүний хүчил, аденозин нь гол судсаар цус шахагдах үед цустай хамт титэм судасны урсгалд орж ирсэнээр уг судсыг өргөсгөх нөлөөг үзүүлдэг” ажээ. Гэвч судас хатуурлын улмаас энэ нөлөөгөө үзүүлж чадахгүй болно.
 

Ном зүй

1.Болдсайхан Б. Митрал стенозын уеийн зүрхний клиник-физиологийн зарим онцлог, Докторын /Ph D/ дисс, Улаанбаатар 1999.
2.Нарантуяа Д. “Монгол хүмүүсийн дунд тохиолдох зүрхний шигдээсийн эмнэл зүйн онцлог ба оношлогооны асуудалд” Дисс, Канд, Наук, УБ, 2001, х.141
3.Өлзийхутаг А. Монголын уулархаг мужийн суугуул хүмүүсийн дасан зохицол, бус нутгийн эмгэг. УБ, 2000 он, х, 252, 258-260
4.Тестемицану А.Н. О роли изменеий диастолы сердца в механизмах развития недостаточности кровообращения, Терапевтический архив. 1983. №5
5.Шпектор А.В. Кардиология: Ключи к диагнозу, 1998, с.276-279
6.Чиквашвили Д.И. Сокирка Г.М., Руда М.Я. Сравнительная прогностическая значимость комплекса клинико-инструментальных показателей у больных, перенесших острый инфаркта миокарда, Результаты много факторного анализа по данным 2 летнего проспективного наблюдения, Кардиология 1995 №9, с.43.
7.Fujiit3., Wahabe Н,, Katok-Gap. Heart G 1976, V.17. pp. 630-648. v
8.Irimpen A, M et. ai. Lack of ventricular remodeling in non Q wave myocardial infarction. Abs.1996.
9.Matetzky S et.al. Q wave and non Q wave Ml after thrombolysis. Abs. 1995.
10.Richard E Klabunde. Cardiovascular Physiology Web Resource. 12.18.2000. http:www oucom.ohiou.edu/ CVPhysiology/CF007.htm
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Цэрэндаш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1420
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК