Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Эрүүл монгол хүний цусны α-липопротеидын холестерины түвшин, насны хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Д.Энэбиш, Д.Пүрэвсүрэн, Э.Энхбат

Анагаах ухааны их сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Лабораторийн онош зүйн нийгэмлэг

 

Сүүлийн жилүүдэд судас хатуурах, зүрхний ишеми эрт оношлох, эдгээр өвчнүүдэд өндөр өртөмтгий байдлыг илрүүлэх, эмчилгээний явцыг хянахад цусны
ийлдэс ба сийвэнд нийт холестеринт (н-ХС) түүний чөлөөт (дан) ба эфиржсэн (холбоот) бүлгүүдийг шинжлэхээс өмне а-холестерин (а-ХС) буюу их нягттай липопротеидын холестериныг (МНЛ П- ХС) тодорхойлох асуудалд ихээхэн анхаарч байна.

Липопротеид нь цусны липидийн бүлгүүдийг “зөөвөрлөх” үндсэн үүрэг бүхий, эсийн мембрант байгууламжийг бүрдүүлэгч уураг ба липидээс тогтсон нийлмэл бодис бөгөөд а-липопротеидын (а-ЛП)45-55% нь уураг, 30% нь фосфолипид (ФЛ) 18% нь холестерин (ХС) түуний уламжпалт нэгдлүүд юм.

АНУ-ын эмнэл зүйн нийгэмлэгэзс (ААСС) 1988 онд илэрхий гиперхолестеринеми байгаа зүрхний ишеми өвчнийгэрт оношлох зорилгоор ийлдэсний бага нягттай липопротеидын холестерины (БНЛП-ХС) түвшинг заавал шинжлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийп гарган мөрдөж байгаа бөгөөд 1993 оноос ИНЛП-ХС -ыг (а-ХС) бас нэмж шинжлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм.

Орчин үеийн ойлголтоор сх-ЛП нь судасны хананд холестерин (ХС) хурахаас сэргийлэх сонгомол чанартай XG-ыг гөлгөр булчингийн ба хөхөлж (эндотель) эсүүдийн мембранаас нэгдүүлэн авч элгзнд ,:тээвэрлэн” хүргэдэг.

ХС-ны судае хатуурахаас сзргийлэх (антитероген) механизм нь түүний найрлага дахь апопротеин хэмээх уурагт бодисуудтай холбоотой болохыг судлаачид (S. Eisenberg et al, 1975; P. Avogaro et al, 1978; B.H. Титовнар, 1986; ПА. Возлян нар, 1989; Т.И. Регеранд нар, 1990; О.В. Александрович нар, 1992. гм) илрүүлжээ. Цусанд энэ өвөрмөц уургууд багасахад ЛП-ын XG нэгдүүлэх чадвар нь буурдаг байна.

Судас хатуурах болон зурхний булчингийн шигдээс өвчнийг эрт илрүүлэхэд цусанд альфа XG-ыг шинжлэх нь нийт ХС шинжлэхээс даруй 8 дахин мэдрэг байдаг (Т.И.Туркина, Л.Ф. Марченко, 1987)

Патоморфологийн судалгаагаар судас хатуурах (атеросклероз) өвчний I үе нь хүүхэд, өсвөр насанд ихэзр илзрдгийг тогтоосон байна. (Е.Д. Айнгорн нар, 1984; Е. Schaefer, 1984; В.Г. Вогкралик нар, 1986; Т.Г, Дорофеева нар, 1987; J. Brunzel et al, 1988; А.И. Вербицкая нар, 1989 гм.)

Манай оронд хүн амын тевлөрел, хотжилт эрчимжих хандлагатай байгаа одоо үед судас хатуурах өвчин, зүрхний ишеми өвчин, шигдззс цөенгүй тохиолдож байна. Насанд хүрсэн хүн амын 20-25% нь зүрх судасны өвчтэй (Г. Буян-Өлзий, 1990) дотрын өвчлелд зүрх судасны зонхилж байгаа (Б.Оргил, 1990) зүрх судасны евчин монголын эрүүл мэндийн тулгамдсан асуудал (Ц.Мухар, 2000) болоод байгаа орчин үеийн нөхцөлд эрт оношлогооны зорилгоор цусны а-холестериныг тодорхойлох ньэрдэм шинжилгээиий практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд юуны өмнө эрүүл хүүхзд, насанд хүрэгчдийн липидийн солилцооны үзүүлзлтүүд, ялангуяа ийлдэсний а-ХС -ны түвшин/лавламж хэмжээг судлан тогтоох нь нэн тэргүүний хэрэгцээ болж байна.

Судалгааны материал, арга зүй. Ижилтгэсэн нөхцөлд лавлах бие хүмүүсээс (харьцангуй эрүүл хүүхэд, насанд хүрэгчдээс) өлөн үеийн судасны цусыг 1 удаагийн тариурын зүүгээр авч ийлдсийг ялган авч шинжлэв,

Өнөөдер дэлхий дахинд альфа-ЛП~ын ХС-ыг тодорхойлохдоо хлорт марганцын давсны
оролцоотойгоор цусны ийлдэсний бета-ЛП- ыг гепарииаар тундасжуулахад хиломикрон нь өремтөн хөвж, альфа-ЛП нь уусмалд дангаараа үлддэг. Энэ хэсгэзс нь авч н-ХС тодорхойлдог аль нэг сонгомол (аргаар үзэж байна.

Бид энэ зарчим дээр үндэслэсэн аргаар (В.Н.Титов, 1979) альфа-ЛП-ыг ялган авч цууны ангидридтай урвалжуулж ХС тодорхойлдог Илькийн сонгомол арганд суурилсан автомат шинжлүүрээр (Humalyzer-2000) 0-14 насны 114 монгол эрүүл хүүхэд, 275 насанд хүргзгчдийн цусны ийлсзнд а-ЛП-ын XG-ыг тодорхойлж, лавлах хэмжззний олон улсын холбооны дүрмийн дагуу бүртгэл зүйн боловсруулалт хийж дундаж түвшинг тогтооеон юм (Хүснзгт 1),

Судалгааны дүн, хэлцэмж

Бидний судалгаараар 0-14 насны эрүүл хүүхдийн цусны ийлдэсний а-ХС-нытүвшин 1.60±0.02 (1.54-1.66) ммоль/л байна. Харин насанд хүрэгчдзд 1.71 ±0.02 (1.65-1,77) ммоль/л байлаа.

Цэвзр ба хэрэглээний химийн олон улсын зевлөлийн эмнэл зүйн комисс, змнзл зүйн химийн олон улсын холбооноос баталсанлавламж хзмжээгээр (СИ) ИНЛПЧаХС-ыг 0.9-1.9 ммоль/л гзж тогтоожэз.

Эрүүл хүүхдийн цусны ийлдэсний а-ХС-ны түвшинг С.Е.Лебедькова нар (1985, 1987) 1.5 + 0.03; И.Я.Бобоходжаев (1987) 1.42±0.05; А.Ю.Василенко нар (1987) 1.2±0.02 ммоль/л гэж тус тус тогтоосонтой бидний судалгааны дүнгхарьцуулахад монгол хүүхдзд харьцангуй их талдаа байгаа юм (р<0.05).

Насанд хүрэгчдийн а-ХС-ны түвшингийн (ммоль/л) харьцуулалтыг хүснэгг 2-д үзүүлэв.

Эрүүл хүний цусны а-ЛП-ын ХС нь насны ялгаанаас хамаарч бараг өөрчлөгддөггүй бөгөөд төрөл бүрийн хүчин зүйлд өртөж хэлбэлзэх нь нэн ховор гэж (В.В Меныииков нар, 1987) судлаачид тэмдэглэжзэ.

Монгол хүүхэд, насанд хүрэгчдийн а-ХС-ны түвшин төдий л их зөрөөгүй байгаа нь бидний судалгааны дүнгээс харагдлаа .Харин бид масанд хүрэгчдийн цусны ийлдсэнд энэ үзүүлэлтийн түвшинг насны 5 бүлгээр гаргаж үзсэн юм (Хүснэгт 3)

Насанд хүрэгчдийн а-ХС-ны насны хамаарлыг гаргаж үзэхэд 20-29, 40-49 насныханд 1.7-1.9; 30-39, 50-59 иасныханд ойролцоо буюу 1.5-1.9; 60-с дээш . насныханд бусад насны бүлгүүдийн дундаж түвшинд |буюу 1.6-2.0 ммоль/л орчим гарч байгаа иь насны эрс хэлбэлзлэл ажиглагдахгүй байгааг харуулж байна

Дүгнэлт

1. Эрүүл монгол хүүхэд, иасанд хүрэгчдийн цусны а-ХС-ны лавламж хэмжээг 1.60±0,02; 1.71 ±0.02 ммоль/ л гэж тогтоож байиа.

2. Монгол хүүхэд, насанд хүрэгчдийн а-ХС-ны түвшин гадаадын судлаачдын гаргасан ажил нэрт үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Энэ нь монгол хүний липидийн солилцооны дасан зохицлын онцлог байж болох юм. Иймд монгол хүний энэ үзүүлэлтийг эмнэлзүйн практикт харьцуулан үнэлэхдээ гадаадын судлаачдынхыг бус, бидний тогтоосон дүнг баримтлах боломжтой.

3. Монгол хүний цусны а-ХС-ны түвшин наснаас хамаарч эрс хэлбэлзэхгүй байгаа нь гадаадын судлаачдынхтай дүйж байна.

4. Зүрх судасны өвчин монголын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй өнөө үед а-ХС-ныг өргөнөөр шинжилж, эрт оношлогоо, змчилгээний явцыг хянах зайлшгүй шаардлагатай.

Ном зүй

1.Айнгорн Е.Д , Метальская В.А., Чернышева Н.П и др. Апопротеин и липиды липопротеидов плазмы крови детей с отягощенной наследственностью по ишемической болезни сердца. Вопр.охр мат. 1984, 22 с.18-20
2.Иванов Ю.А., Шейман И.Б. (Ловов). Определение холестерина липопротеидов высокой плотности двумя методами. Лаб. дело 1981, 11 с.700-701
3.Иванов Ю.А., Шейман И.Б. Уровень а-холестерина и артерно-венозная разность содержания липидов. Лаб дело 1983, 1 с.18-19
4.Климов А.Н., Плавинский С.Л, О причинах высокого уровня холестерина липопротеидов высокой плотности в Санкт-Петербурге. Кардиология 1997, 3 с.22- 25
5.Лаборатормое измерение липидов, липопротеинов и аполипопротеинов. (леревод с англ) М 1997 с.132-167
6.Плавинский С.Л., Кузнецев А.С. Перекисное повреждение липопротеидов высокой плотности и их холестерин-акценторная функция У пациентов с ишемической болезнью сердца и у здоровых лиц. Физиология человека 1997.1 с. 103-107
7.Плавинская С.И., Шестов Д.Б и др. Роль общего холестерина плазмы крови и холестерина липопротеидов высокой плотности в прогнозе ИБС-а. Анализ результатов проспективного популяционного исследования с использованием компьютерного моделирования. Кардиология 1997,2 с.55-58 _
8.Регеранд Т.Н., Лизенко Е.И. и др. Выделение липопротеидов сыворотки крови человека методом осаждения и определение их липидного состава Лаб дело 1990,4, с.48-51
9.Титов В.Н., Творогова м.г., Контарджян Н.Г., Аламдорова И.А и др. Холестерин липопротеидов высокой плотностм при вторичных гиперлипопротеидемиях. Лаб.дело 1983.2 с.11-17
10.Титов В.Н., Чернядьева И.Ф. Липопротеиды высокой плотности: Метаболизм и диагностическое значение. Лаб. дело. 1987.8 с.563-571
11.Титов В.Н. Патогенез атеросклероза для XXI века, Клин. Лаб. Диаг. 1998.1 с.3-11
12. Туркина Т.И., Марченко Л.Ф. Диагностическое значение определения холестерина липопротеидов высокой плотности в клинике. Педиатрия 1987.7 с.14-18
13.Финагин Л.К., Литовка И.г. Микрометод определения холестерина липопротеидов в капиллярной крови. Лаб, дело 1989, 7 с.10-13
14.Энэбиш. Д. Цусны альфа-липипротеидын холестериныг тодорхойлох судалгаа. Монголын анагаах ухаан. 1995 3 х,28-31
15.Энэбиш Д Эрүүл хүүхдийн цусны ийлдэсний холестерин, түүний бүлгүүдийн түвшин. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 39 илтгэлүүдийн хураангуй. УБ.
16.Энэбиш Д., Чимэддагва Б., Оюунчимэг Ү., Сүхбаатар Б. Насанд хүрсэн эрүүл монгол хүний цусны ийлдэсний липопротеидын бүлэглэлийн түвшин. АУИС-ийн багш нарын эрдмийн чуулган 40. УБ. 1998. х.108~ 109
17.Avogaro P., Cazzolato G., Bittolo Beta!. HDL-cho-lesterol, apolipoprotiens A and B Age and index body
weight. Atherosclerosis. 1978, 31, p.85-91
18.Jorma Viikari., Tapani Ronnemaa., Asko Seppanen et al. Serum lipids and lipoproteins in Children, Adolescents and Young Adults in 1980-1986. Annals of Medicine 23; 53-9, 1991
19.Tryglyceride, High Density Lipoprotein and Coronary Heat Disease. JAMA Jannary 27; 1993 vol. 269, 4. p.505-518
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 839
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК