Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Хэвлийн мэс заслын түргэн тусламжийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Гоош, Пэ.Долгор

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Экстренная хирургическая помощь занимает ведущее место среди неотлож-нсй медицинсксй псмощи. Среди псказЕНий к зкстреькым операциям преобладал аппендицит (82 %) Полностью нерешена проблема позднего поступлекия больных с острыми хи-рургическо^и заболеваниями бркпзой пслости. В последнее время в нашей стране отмечается учгщекие бслььых с хс лецкститами, язвенной болезнью ' желудка и 12-перстнсй кишки. Подчерккваетея несбходимссть улучшения не только качества ра-боты врачей и лечебных учреждений, но и постояккото проведения широкой сани-тарно-простветительной работы среди населения по волросам острых хирургичес-ких заболеваний

Манай улсад социалист эрүүлийг хамгаалахын эрчимтэй хөгжиж байгаагий нэг тод илрэл бол эмнэлгийн түргэн тусламж хөгжиж түүний зохион байгуулалт боловсронгуй болон хөдөлмөрчдэд үзүүлэх түүний тусламжийн цар хүрээ, чанар чансаа үлэмж сайжирсан явдал юм. Эмнэлгийн түргэн тусламжийн нэг  үндсэн том бүрэлдэхүүн хэсэг нь мэс заслын түргэн туслам ж билээ. Энэ үед бүхэл гэмтэл  олон төрөл өвчин эмгэгийн 75%-д бага кит болон мэс заслын туслалцаа шаардагддагаас илт байна. Анагаах ухааны хөгжлийн явцад мэс заслыг тургэн туслам  дотроос гэмтлийн, тэрэхэлэгтэй төдий гэх зэргээр нарийсч салбарласан бөгөөд эдгээрийн дээрээс хэвлийн эрхтний мэс засал зонхилох гол нь бэлж үлджээ. Манай улсын хэмжээгээр нэг жилд хийгддэг бүх  хагалгааны талаас илүү хувь нь хэвлийн эрхтэнд хийгдэж тэдгээрийн гуравны хоёр нь яаралтай журмаар гүйцэтгэгдэж байна. МАХН. ардын засаг байгуулагдсаны анхны өдрөөсөө эхлэн хүн ардынхаа эрүүл энхийн асуудалд анхаарал халамж тавьж 1924 оны 4 сард нээсэн анхны эмнэлэгт, манай улсын мэс заслын алба, яаралтай мэс заслын хэлбэрээр үүсчээ. Манай ард түмний дунд алдаршсан өвгөн доктор П. Н. Шастинд энэ түүхийг эхлэх сайхан хувь тавилан ноогдсоныг дурсахад бахтай. Манай улсад мэс засал, тухайлбал мэс заслын түргэн тусламж үүсч хөгжсөн түүхийг хэдэн шат болгон тодруулж  болох юм. Үүнд:

1.  Мэс заслын тусламж үүсч тогтсон үе (1924-1934 он)

2.  Мэс заслын нарийн мэргэжлийн тусламж хөгжсөн үе(1935-1940 он)

3.  Мэс заслын тэнхим байгуулагдаж клиникийн мэс засал хөгжсөн үе (1941 -1953 он)

4.  Мэс заслын тусгай эмнэлэг ажилласан үе (1954-1960)

5.  Мэс заслын тусгай мэргэжлийн салбаруүд бий болсон үе (1960-1977)

6. Мэс заслын түргэн тусламжийг тёвлөрүүлсэй үе (1978 оноос)
Мэс заслын  хегжлийн эхний үеүд нь манай ард   түмний хань

Зөвлөлтийн эмч, эрдэмтэн багш нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнтэй салшгүй холбоотой.

Бид.ЭХЯ-ны сүүлийн 6 жил, УКТЭ-н мэс заслын тасгийн сүүлийн 3 жилийн материалыг авч судалсан билээ. Энэ судалгаанаас үзэхэд жилд хийгдэх хагалгааны тоо өсч, мэс заслын эмчилгээний үр дүн сайжирч байна. Одоо яаралтай мэс заслын 60 %, төлөвлөгөөт хагалгааны 35-40% аймаг орон нутагт хийгдэх болов. Энэ нь мэс заслын нарийн мэргэжлийн тусламж нийт хүн амд ойртож байгаа сайхан жишээ юм.

Мэс заслын эмчилгээг орон нутагт хийх бололцоо багаж төхөөрөмжийн талаар ихээхэн анхаарал тавьсны урд Хөвсгөл, Дархан, Ховд зэрэг олон аймгуудад мэс заслын орчин үеийн тасгууд байгуулагдан олон төрлийн хагалгаа хийх болжээ. Яаралтай хагалгааны гол (82 %) нь мухар олгойн цочмог үрэвслээр хийгдэж байна. Энэ өвчнөөр өвчлөх явдал сүүлийн жилүүдийн байдлыг харахад ихсээгүй нэг хэмжээнд байгаа боловч үхлийн хувь аажуу буурч байна. ЗХУ-ын томхон эмнэлгүүдэд энэ тоо 0,2 % -0,3 % байгаа гэж хэвлэлд бичсэн байна. Манай оронд 1979 онд 0,7  1980 онд 0,6 % байна. Үүнийг бууруулах зорилт тавигдаж байна. УКТЭ-т 1978-1980 онд 3188 хүн мухар олгойн цочмог үрэвслийн учир эмчлүүлсний 3159 нь мэс заслын эмчилгээ хийлгэжээ. Тэдний 517-д (17,8 %) мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлийн хэлбэр байв. Хотын өвчлөгчдийн 69,4 % нь хөдөөд, 80 % нь эмнэлэгт хожуу иржээ. Өвчтөний өгүүллийг үзэхэд өвчин намдахыг хүлээх, ходоод өвдлөө гэж өөрсдөө эм хэрэглэх явдлууд цөөнгүй байна.Эмнэлэгт хожуу ирэгсдийн дотор өндөр настан нилээд хувийг эзэлж, өвчний хүндрэлийг даахгүй байх явдал харьцангуй олон б айсан нь анхаарал татаж байна. Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогооны зөрөө 4,38 % байв. Манайд мухар олгойн үрэвсэл өвөл хаврын улирал хүнс тэжээлтэй холбоотой болох нь ажиглагдлаа. Олонтоо хийгдэх хагалгааны удаах байранд ивэрхийн хагалгаа орно. 1980 онд 550 хүнд энэ хагалгаа хийсний 107 (19,4 %) нь хавчигдсан учир яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэжээ. Хавчигдсан ивэрхийн хагалгааны дараах үхэл 4,57 % байв. Хүмүүсийн дунд ивэрхийгээ эмчлүүлэхгүй олон жил явж нас дээр гарсан хойно тэр нь хавчигдан хүндрэх явдал цөөнгүй байна. Үүний зэрэгцээ ивэрхий хавчигдмагц эмнэлэгт ирэхгүй, ивэрхийгээ өөрсдөө оруулах гэж цаг алдах явдал байгааг багасгах боломжийг нийт эмч эмнэлгийн ажилтнууд бүрэн ашиглах нь чухал байна. Мэс заслын эмчилгээний анхаарал татсан өөр нэг чухал асуудал нь гэдэс түгжрэлийн эмчилгээ билээ. Гэдэсний  түгжрэл  үхэл ихтэй. хүнд өвчний нэг хэвээр байна. Өвчин эхэлснээс хойш 6 цагййн дотор хагалгаа хийгдсэн бол гэдэс түгжрэлтэй өвчтөний үхэл 6-9 %, хагалгаа 6-12 цагийн дотор хийгдвэл 8-13 %, 12-24 цагт хийгдвэл 20—32 %, 24 цагаас хойш бол үхэл 35 % хүрдэг байна. (1). 1980 онд улсын хэмжээгээр гэдэсний түгжрэлтэй 107 хүн эмчлүүлсний 22 нь өвчин эхэлснээс хойш 24—48 цагийн дараа эмчилгээнд ирсэн байв. Гэдэсний түгжрэлийг эрт оношлох хөдөлмөрчдөд хэвлийн мэс заслын цочмог өвчнүүдийн шинж тэмдгийг таниулах, өвчтөнийг өвчний эхний үед эмнэлэгт түргэн хүргэх арга замуудыг бүрэн ашиглахын зэрэгцээ энэ эмгэгийг анагаах шинэ арга барилыг эзэмших шаардлагатай байна. Хэвлийн мэс заслын яаралтай өвчин дотор цөсний эрхтний үрэвсэл  ходоод 12 хуруу гэдэсний шархлааны хүндрэл цөөнгүй тохиолддог. Дээрхээс үзэхэд ЗХУ болон бусад социалист оронд өргөн дэлгэрсэн мэс заслын өвчний орчин үеийн оношилгооны  шинэ аргууд болох эндоскопи, багажит шинжилгээ, ходоодны шархлааны шинэ төрлийн хагалгаа, цөсний өвчний эмчилгээнд хэрэглэх билиодегестив холбоо, цөсний гоожуургууд зэрэг аргуудтай эмч бүр танилцахын чухлыг гэрчилнэ.

Дүгнэлт:

1. Хэвлийн мэс заслын цочмог өвчний шинж тэмдгийг хөдөлмөрчдөд таниулах, өвчилсөн хүмүүсийг өвчин эхэлсэн эхэн үед эмнэлэгт хүргэхэд бүх бололцоог ашиглах урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийх,

2.  Ивэрхий цөсний евчин, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөнийг диспансерийн хяналтанд бүрэн авч зохих төрлийн эмчилгээг цаг тухайд нь хийлгэх,

3.  Хэвлийн мэс заслын түргэн тусламжинд эндоскопи, багажит шинжилгээ, рентгений 24 цагийн шинжилгээг өргөн нэвтрүүлэх,

4.  Мэс заслын болон бусад мэргэжлийн эмч нарын хэвлийн цочмог өвчний оношлогооны чадварыг улам сайжруулах,

5.  Хэвлийн мэс заслын цочмог өвчний эмчилгээнд ерөнхий мэдээ алдуулах арга хагалгааны дараах орчин үеийн сувилгааг өргөн нэвтрүүлэх нь чухал байна.

Ном зүй

1. В. И. Стр^чков, Э. В. Луцевич, В. С. Савельев Руководство по неотлож-ксй Хирургий органов бргсшнсй полости. М. 1976 144—190
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1276
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК