Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Монгол орны газар зүйн янз бүрийн бүсийн хүмүүсийн цусны урсах хурд, хүчилтөрөгчийн хэмжээ, минутын эзлэхүүн
( Судалгааны өгүүлэл )

А. Өлзийхутаг

Анагаах  ухааны дээд сургууль

 
Абстракт

Автором изучена скорость кровотока у 308 здоровых коренных жителей обоЗ его пола в возрасте 20—50 лет из четырех различных климатогеографических зон; высокогорья—Хангай (а) Алтай (б), среднегорья—Хэнтэй (в), низкогорья—Сэлэнгэ (г). Скорость кровотока изучалась методом м. Е. Рольского, модифицированным М. м. Миррахимовым. При этом скорость кровотока констатировалась замедленной по мере вознышения местожительства с достоверным различием (р<0,02—р <0,001). Корреляционный анализ между замедлением скорости кровоюка и высотой местности выявляет у меренную прямую связь r=+(-(0,2—0,3) Насыщение крови кислородом констатировалось статистически досюверно меньше у высокогорцев, чем у низко-горцев (р <0,05) Напротив того. что минутный объем сердца (МОС) констатиро-вался невыходя общих прйнятых норм, статиетически достоверно больще у высоко-горцев (Р<0,02). Таким образом по мере возвышения местожительства приобретает обратиую среднюю связь для мос. (r= + 0,25).

Эд эсийн цусан Хангамжийг тодорхойлох чухал хүчин зүйл бол тууний урсгалын хурд, хүчилтөрөгчийн хэмжээ, минутын эзлэхүүн зэрэг юм.

Хэвлэлийн материалаас үзэхэд барокамерийн хүчилтөрөгч дутах нөхцөлд цусны урсгал хурдасдаг болохыг судалжээ. [1,11 -13] Гэтэл хүчилтөрөгч хэт ихээр  дутагдах нь цусны урсгалыг удаашруулна гэж судлаачид тогтоожээ [2]. Дунд ба өндөр уулын бүсэд богино хугацаагаар амьдрахад цусны урсгал хурдсаж байхыг нотолсон ажил [3-5] нилээд бий. Мөн Тяня-Шань болон Памирын өндөр Ууланд хагас жилээс доошгүй амьдарсан хүмүүсийн цусны урсгал удааширч байсныг ажигласнаас гадна эдгээр хоёр уулын хүмүүсийн цусны урсгалын хурд бас харилцан адилгүй байсныг тодорхойлжээ [3, 5, 6] Андын 45С0  хумүүсийн цусны урсгал удаан байсныг судлан бичжээ. [10] Бас далайн түвшнээс дээш 2000-2070 метрт ор 11их „Дже:мчук4< сувиллын хүмүүсийн цусны урсгал хурдан байсныг тодорхойлжээ. [7 Зарим судлаачид [4] дунд уулын бүсийнхэнд цусны урсгал хурдан байна гэж мэдээлжээ. Гэтэл 1600-2020 метрийн өндөрлөгт оршин суугчдын цусны урсгал хэвийн хэмжээнд байна гэж бас бичжээ [8].

Хэвлэлээс үзэхэд цусны минутын эзлэхүүн өөртөө агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээнээс хамаарах учир оршин суух газар өндөрсөх тутам Тянь- Шанийн уулын түүний эзлэхүүн их болно гэж судалжээ [4,10]. Гэтэл хүмүүст судалгаа хийж тэдний цусны минутын эзлэхүүн хэвийн хэмжээнд байна гэж тодорхойлжээ (3,8]. .Ийнхүү газар зүйн янз бүрийн бүсийн хүмүүсийн цусны урсгалын хурд ба минутын эзлэхүүнийг судалсан ажил цөөн төдийгүй тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй байна. Иймээс бид монгол орны газар зүйн янз бүрийн бүсийн хүмүүсийн цусны урсгалын хурд хүчилтөрөгчийн хэмжээ, минутын эзлэхүүн зэргийг судлах зорилт тавилаа. Судалгааны материал ба арга зүй. Монгол орны газар зүйн янз бүрийн бүсийн хүмүүсийн цусны урсгалын хурдыг Хангай (а) Говь-Алтай (б) Хэнтий (в) Хэрлэн-Сэлэнгийн сав газар (г) зэрэг дөрвөн нутагт 20-50 насны 308 эрэгтэй эмэгтэй хүмүүст судлав. Цусны урсгалын хурдыг М. Е. Вольскийн боловсруулсан сахар-саримасны аргаар судлав. ]3] Цусны минутын эзлэхүүнийг хоёр өөр бүсийн нийт 32 эрүүл хүнд физикийн аргаар тодорхойлов. Судалгааны үр дүн ба дүгнэлт. Судалгаанд сонгон авсан эрүүл хүмүүсийг хүйсээр бүсчлэн ялгаж шууны тараагуур судаснаас уушгины калциар хүртэл урсах цусны хурдыг саримасны үнэр мэдрэх хугацаагаар, шууны тараагуур судаснаас хэлний капилляр хүртэлх цусны урсгалын хугацааг сахар амтлагдах хугацаагаар тус тус тодорхойлов. Хүснэгтээс үзэхэд шууны тараагуур судаснаас уушгины капилля р хүртэл эрэгтэй, эмэгтэй хүний цусны урсах дундаж хугацаа Хангайн нурууныханд тус бүр 11,0 + 0,57 сек, 10,4 ± 0,49 сек, Говь-Алтайнханд 11,1 + 0,63 сек,   10,1 + 0,57  сек,  Хэнтийн  уулынханд   10,1 ±0,5 8 сек, 9,1 + 0,38 сек, Сэлэнгэ-Халхын голын сав нутгийнханд 8,8+0,49 сек 9,0 + 0,42 сек тус тус тодорхойлогдов. Шууны тараагуур судаснаас хэлний капилляр хүртэл урсах цусны хурд эрэгтэй эмэгтэй аль ч хүйсэнд дээрх хугацаанаас арай удаан байв.

Хүснэгт 2-т газар зүйн янз бүрийн бүсийн хүмүүсийн цусны урсах хугацааны ялгааг тодорхойлов.

Хүснэгтээс үзэхэд  тараагуур судаснаас уушгины капилляр хүртэлх урсах цусны хурд өндөр уулын бүсийн. эрэгтэйчүүдэд 25,0-26,1 %, эмэгтэйчүүдэд 12,2-15,5 %, шууны тараагуур судаснаас хэлний кагилляр хүртэл урсах цусны хурд мөн бүсийн эрэгтэйчүүдэд 10-12,1 % эмэгтэйчүүдэд 8,5-13,2 % тус тус нам уулынхнаас удаан байна. (Р<0,02—0,001). Цусны урсах хурд нь оршин суух газар орон өндөр болох тутам удаашрах шууд хамааралтай байгаа (г=+ (0,2—0,3)

Энэхүү шууд хамаарал нь Хангайн бүсийнхэнд илүү тодорхой харагдав. Үүнээс үзэхэд цусны урсах хурд тус орны өндөр уулын бүсийнхэнд нам газар оршин суугчдынхаас статистикийн тод ялгаатай удаан байгаа бөгөөд харин нам уулын бүсийнхний цусны урсах хурд хэвлэлд  бичигдсэн дундаж хугацаатай адил байна. Өндөр уулын бүсийнхний цусны урсгал ийнхүү удаан болдог нь физиологийн дасан зохицох үйл ажиллагааны илрэл байж болох юм. Учир нь  хүчилтөрөгчөөр ялимгүй ч гэсэн байнга дүтагдах  учир эд эс өөрийн физиологийн шаардлагат хүчилтөрөгчийг үрсэн өнгөрөх цуснаас авахдаа түүний хөдөлгөөний хурдыг сааруулж байж бүрэн хангаж авдаг байж болох юм. Энэ санаа бидний судалгааны үр дүнгээс урган гарч байна. Бид өндөр  уулын ба нам уулын бүсийн хүмүүсийн цусны хүчилтөрөгчийн хэмжээг судалж, зүрхний минутын эзлэхүүнийг тодорхойлов. Хүснэгтээс үзэхэд цусан дахь хүчилтөрөгчийн хэвтээ өндөр уулын бүсэнд нам уулын бүсийнхнээс дунджаар 5 % бага байхад (Р<0,05) зүрхний минутын эзлэхүүн аль ч бүсэнд хэвийн хэмжээнд тодорхойлогдож байгаа боловч өндөр уулын бүсэнд нам уулынхнаас дунджаар 0,52 л/мин-аар их байна. (Р<0,02) Ийнхүү цусны хүчилтөрөгчийн хэмжээ оршин суух газар өндөрсөх тутам урвуу хамааралтай г=-0,4, зүрхний минутын эзлэхүүн шууд хамааралтай байна. (г+0,25). Цусны хүчилтөрөгчийн хэмжээ багасах тутам зүрхний минутын эзлэхүүн ихсэх нь физиологийн зохицлын шууд илрэл болж байна. Тухайлбал эд эсийг шаардлагат хүчилтөрөгчөөр хангахын тулд   зүрхээр их хэмжээний цус дамжин бүх биед тарж байна. Өндөр уулын хүмүүсийн эд эсийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангахад зориулагдсан зохицоо бол нэгдүгээрт цусны урсгал удаашрах, хоёрдугаарт зүрхний минутын эзлэхүүн ихсэх, гуравдугаарт хүчилтөрөгчийн шаардлага багасахад тулгуурлаж байна. Бидний судалгаагаар өндөр уулын бүсийнхний зүрхний нэгэн агшилтанд ногдох хүчилтөрөгчийн коэффициент нам уулынхнаас 0,52-оор бага байна. Энэ нь өндөр уулынхны эд эсэнд явагдах исэлдэх хэвийн үйлдэлд бага хэмжээний хүчилтөрөгч зарцуулагддаг зохицолдоотой болсон хэрэг юм. Бидний судалгааны энэ дүн өндөр уулынхны гадаад амьсгалын хийн солилцоо ба үндсэн солилцоо нам газрынхаас доогуур бага байна гэж судалсан [3] болон бидний урьд нь тогтоосон судалгааны дүнтэй нэг талаас бас ян цав нийлж байна.

Ном зүй

1. Колчинская А. 3. Всесоюзная конференция патофизиологов. Тез. док л. М. 1960. 81—82.
2. Вохмянин П. Ф. Воен. сан. дело 1940. 7. 25.
3. Миррахимов М. М. Сердечно-сосудистая система в условиях высокогорья. Ленинград. 1968.
4. Бедалова С. М. Горный климат и сердечно-сосудистая патология. Баку 1965. 25.
5. Гринштейн Б. Я. Некоторые показатели гемодинамики, электрокардио-графии, баллистокардиографии и периферической крови у жителей Памйра, Автореф. канд. дисс. Фрунзе 1966
6. Тыныбеков А. Т. О показателях гемодинамики и аппарата внешнего дыхания у жителей Киргизий матер. П науч. сесс. Фрунзе 1965 . 5
7. Аванян Р. М. Бадалян Г. О. Дрампян Ф С. Погосьян С. А. Тер. архив 1957..8. 36. .
8. Джайлобаев А. Д. функция аппарата кровообрашения и внешнего дыхания
в уеловиях высокогорья Тянь—Шаня. Тр. Кир. гос. мед. ин-та. Вопросы кардиологии в условиях высокогорья. Тр. 36, 1 Фрунзе 1965. 3.
9. Венеlli L. et. аГ. — I. Рhysiol. 1958. 50. 2. 571.
10. Rotta А. — Аnег. Неаtr J. 1958. 669—676.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 780
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК