Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Улаанбаатар Хотын Хүн Амын Амьсгалын Замын Өвчлөл, Нас Баралтыг Судалсан Дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Сувд, А.Энхжаргал, О.Оюун-Эрдэнэ, Г.Нарантунгалаг, Н.Сайжаа

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The Study of Respiratory System Disease Morbidity And Mortality of Ulaanbaatar City Population

This survey had conducted for determining respiratory system disease and mortality trend of Ulaanbaatar city population and for developing evidence based recommendations. In accordance with the methodology we had done meta-analysis and statistical analysis on data 2004-2008. For the data analysis we used SPSS and parametric and non-parametric tests were used for determining disease changes and differences of seasonal, age and gender.

In recent 5 years, in Ulaanbaatar, respiratory system disease cases are continuously leading 5 leading causes of disease.
In 2008, respiratory system disease cases were 865.0 per 10000 populations and it is compare to 2004 increased by 10-30 percent. Children and women are more tend to attend to hospitals due to diseases cases. The survey also revealed that incidence of pneumonia (116.7-145.8 per 10000 populations) was the most visited case from other ICD10 causes of diseases. The mean age of mortality of respiratory system disease was 36.6±31.8 and the oldest age was 101 and the youngest was under 1 year old during 2004-2008 in Ulaanbaatar. During spring season, acute respiratory system disease, chronic bronchitis pneumonia and others respiratory system disease cases were more admitted from the respiratory system disease. Whereas, during autumn season, emphysema, during winter season bronchitis were the leading causes of respiratory system disease admission (x2=33.779, p=0.013).
Conclusion
The statistics, 2004-2008 in Ulaanbaatar, were showing respiratory system disease trend constantly and continuously increasing. Age, gender and seasonal characteristics were signifi cantly correlated with the respiratory system disease. During these 5 years, 932 deaths were recorded and mean age of dying was 36.6±31.8.

The Study of Respiratory System Disease Morbidity And Mortality of Ulaanbaatar City Population

This survey had conducted for determining respiratory system disease and mortality trend of Ulaanbaatar city population and for developing evidence based recommendations. In accordance with the methodology we had done meta-analysis and statistical analysis on data 2004-2008. For the data analysis we used SPSS and parametric and non-parametric tests were used for determining disease changes and differences of seasonal, age and gender.

In recent 5 years, in Ulaanbaatar, respiratory system disease cases are continuously leading 5 leading causes of disease.
In 2008, respiratory system disease cases were 865.0 per 10000 populations and it is compare to 2004 increased by 10-30 percent. Children and women are more tend to attend to hospitals due to diseases cases. The survey also revealed that incidence of pneumonia (116.7-145.8 per 10000 populations) was the most visited case from other ICD10 causes of diseases. The mean age of mortality of respiratory system disease was 36.6±31.8 and the oldest age was 101 and the youngest was under 1 year old during 2004-2008 in Ulaanbaatar. During spring season, acute respiratory system disease, chronic bronchitis pneumonia and others respiratory system disease cases were more admitted from the respiratory system disease. Whereas, during autumn season, emphysema, during winter season bronchitis were the leading causes of respiratory system disease admission (x2=33.779, p=0.013).
Conclusion
The statistics, 2004-2008 in Ulaanbaatar, were showing respiratory system disease trend constantly and continuously increasing. Age, gender and seasonal characteristics were signifi cantly correlated with the respiratory system disease. During these 5 years, 932 deaths were recorded and mean age of dying was 36.6±31.8.

Оршил

 Дэлхийд жилд 55 сая хүн нас барж байгаагийн таван хувь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг бөгөөд үүнд ойролцоогоор 1.4-6 сая америк доллар зарцуулдаг ажээ [4]. Бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл тохиолдол нь амьсгалын дээд замын цочмог халдвар бөгөөд жил бүр  амьсгалын замын өвчний улмаас эндэж буй таваас доош насны таван сая хүүхдийн гурван сая (75.0%) нь уушгины үрэвслийн улмаас нас барж байна [5]. Улаанбаатар хот Монгол улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байна. Хүн амын нягтрал нэг квадрат км-т 210 хүн оногдож байгаа нь томоохон суурин газар болох Орхон (нягтрал 99), Дархан-уул (нягтрал 27)-аас даруй 2.1-7.8 дахин их нягтралтай байна. Иймээс Монгол улсын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж буй амьсгалын замын өвчлөл, нас баралтын хандлагыг тогтоож өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно.

Судалгааны материал, арга зүй

 Судалгааны зорилго, үр дүнтэй уялдуулан баримтын дүн шинжилгээ болон эрүүл мэндийн статистик мэдээлэлд эргэмж судалгааны аргаар дүн шинжилгээ хийсэн. Боловсруулалт хийхэд амьсгалын замын өвчлөлийн тоо, амьсгалын замын өвчлөлийн улмаас нас барсан тохиолдлын тоо гэсэн хоёр үндсэн хэмжигдэхүүнийг олон улсын өвчлөл (ОУӨ)-ийн X ангилалын дагуу авч ашигласан.

Үүнд: − Амьсгалын дээд замын цочмог халдвар (J00-J06)

− Амьсгалын доод замын халдвар (J10-J11)

− Уушги тэлэх (J43)

− Уушгины үрэвсэл (J12-J18)

− Архаг хамрын салстын үрэвсэл (J30-J32)

− Бронхит (J40-J42)

− Уушгины архаг бөглөрөлттэй бусал өвчин (J44)

− Багтраа (J45-J46)

− Амьсгалын тогтолцооны бусад өвчлөл (J20-J22, J33-J39, J47-J99)

Судалгааны тоон мэдээллийг SPSS программд хөрвүүлэн тохирох параметрийн болон параметрийн бус тестүүдээр өвчлөл, нас баралтыг улиралчлал, нас, хүйсийн харилцан хамаарлаар тогтоосон. 

Үр дүн

 Судалгааны үр дүнг нэгдүгээрт амьсгалын замын өвчлөл, хоёрдугаарт амьсгалын замын өвчний улмаас нас барсан тохиолдол гэсэн хоёр үндсэн бүлгээр тайлагналаа.

Нэгдүгээр бүлэг

Улаанбаатар хотын сүүлийн 5 жилийн тэргүүлэх 5 өвчлөлийн шалтгаанд амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол шингээх эрхтэн тогтолцоо, осол гэмтлийн шалтгаант өвчин тэргүүлж байна. 2008 онд 10000 хүн амд ногдох амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 865.0, осол гэмтлийн шалтгаант өвчин 791.0, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин 824.1 байсан бөгөөд 2004 онтой харьцуулахад 10-30 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал: 2004 онд 10000 хүн амд ногдох амьсгалын эрхтэн  тогтолцооны өвчин 638.2 байсан бол 2008 онд энэ үзүүлэлт 865.0 болж 26.2 хувиар нэмэгджээ (Зураг 1). 

Зураг 1. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан, 10000 хүн амд, Улаанбаатар хот, 2004-2008 он

Улаанбаатар хотын хүн амын амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл сүүлийн 5 жилд тогтвортой нэмэгдсэн хандлагатай байна (Зураг 2). 

Зураг 2. Улаанбаатар хотын хүн амын амьсгалын замын өвчлөл, 2004-2008 он

Хүн амын амьсгалын тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хандсан байдлыг хүйсээр авч үзэхэд эмэгтэйчүүд илүүтэй ханддаг зүй тогтол ажиглагдав(Зураг 3).

Зураг 3. Хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөл, хүйсээр, Улаанбаатар хот, 2004-2008 он

Эрүүл мэндийн статистик мэдээнд бүртгэгдсэнээр аль ч насны бүлэгт өвчлөлийн хувийн жин нэмэгдсэн, ялангуяа 1-4 насны хүүхдүүдийн өвчлөл давамгайлж байна (Зураг 4).

Зураг 4. Улаанбаатар хотын хүн амын амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл, насны бүлгээр, 2004-2008 он

Амьсгалын тогтолцооны өвчнийг ӨОУ-ын ангилал тус бүрээр авч үзэхэд хатгалгаа хамгийн их (10000 хүн амд 116.7-145.8) бүртгэгддэг байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Амьсгалын тогтолцооны өвчин, ӨОУАнгилалаар, 10000 хүн амд, Улаанбаатар хот, 2004-2008 он

Эх сурвалж: ЗГХА-ЭМГ, статистикийн алба, 2004-2008 он

Эрүүл мэндийн статистик мэдээнд 2004 онд 10000 хүн амд 128.5 хатгалгаа өвчин ногдож байсан бол энэ үзүүлэлт 2008 онд 17.3 хүнээр нэмэгдэж 145.8 болжээ.

Зураг 5. Амьсгалын тогтолцооны өвчин, хатгалгаа, 10000 хүн амд, Улаанбаатар хот, 2004-2008 он

Хоёрдугаар бүлэг

 Эрүүл мэндийн статистик мэдээгээр 2004 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдол 10000 хүн амд 2.15 байсан бол аажим буурсаар 2008 онд 1.92 болсон байна. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтад эрэгтэйчүүд илүү тохиолдож байна (Зураг 6).

Зураг 6. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт, хүйсээр, 10000 хүн амд, Улаанбаатар хот, 2004-2008 он

Амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг ангилалаар авч үзэхэд хатгалгааны улмаас нас барсан тохиолдол тал (58.9%) хувийг нь эзэлж байна. 

Зураг 7. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт, ӨОУ-ын ангиллаар, Улаанбаатар хот, n=932, 2004-2008 он

Хүснэгт 2. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт, ӨОУАнгилалаар, Улаанбаатар хот, 2004-2008 он

АТӨ-ний шалтгаант нас баралт, (10000 хүн амд) 

Сүүлийн 5 жилд амьсгалын тогтолцооны өвчний шалтгаанаар нас барсан хүний дундаж нас 36.6±31.8 байсан бөгөөд хамгийн бага нь 0, хамгийн их нь 101 настай байжээ (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт, хүн амын дундаж нас, хүйсээр, Улаанбаатар хот, 2004-2008 он

Сүүлийн 5 жилд (2004-2008 он) амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдлын хамгийн их хувь нь хавар (34.3%), өвлийн (29.7%) улиралд тохиолдсон байгаа ч ямар нэг статистикийн магадал бүхий ялгаатай байдал ажиглагдсангүй (p=0.831).

Зураг 8. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт, улиралаар, Улаанбаатар хот, n=932, 2004-2008 он 

Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын нийт тохиолдлуудын дийлэнх нь тав, дөрөв, арванхоёрдугаар саруудад тус тус тохиолдсон байв.

Зураг 9. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол, сараар, Улаанбаатар хот, n=932, 2004-2008 он

Сүүлийн 5 жилд 15-аас доош, 55-аас дээш насны бүлгийн хүн амын амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдлууд илүү бүртгэгддэг байна. 15-аас доош насанд өвөл, хаврын улиралд, 55-аас дээш насанд намар өвчлөл илүү бүртгэгдсэн байв (Зураг 10).

Зураг 10. Амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдлууд, насны бүлэг, улирлаар, n=932, Улаанбаатар хот, 2004-2008 он

Хүснэгт 3-аар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг ӨОУАнгилал тус бүрээр харуулав. Амьсгалын дээд замын цочмог халдвар, архаг, амьсгууртас бронхит, уушгины хатгалгаа, бусад амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол хаврын улиралд илүү зонхилдог байв.

Хүснэгт 3. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол, ОУ-ын өвчний ангилалаар, улирлаар, Улаанбаатар хот, 2004-2008 он

Харин намар уушги тэлэх, энфиземи, өвөл багтраа өвчний улмаас нас барах тохиолдол тус тус илүүтэй тохиолддог нь статистик магадлал бүхий хамааралтайбайна (Хүснэгт 3). Амьсгалын тогтолцооны өвчин болох уушгины хатгалгааны шалтгаант нас баралтын тохиолдлын дийлэнх нь 15-аас доош насны хүүхдүүд (35.4%, 330) байсан юм.

Хүснэгт 4. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол, ОУ-ын өвчний ангилал, насны бүлгээр, Улаанбаатар, 2004-2008 он

Хэлцэмж: Эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэгдсэн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орсоор байна. Энэхүү судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчлөлөөр хүүхэд, эмэгтэйчүүд илүү өвчилж эмнэлэгт ханддаг болох нь ажиглагдлаа. Амьсгалын тогтолцооны өвчнийг ӨОУ-ын ангиллаар харьцуулан авч үзэхэд гэрээр эмчлэгдэх боломжгүй нилээд хүндэрсэн өвчлөлүүд илүүтэй бүртгэгдсэн дүр зураг харагдаж байна. Эндээс амьсгалын тогтолцооны цочмог, хөнгөн зэргийн өвчлөл огт бүртгэгдэхгүй гэрээр эмчлэгддэг байж болох талтайг статистик мэдээлэл харууллаа. Өвөл, хаврын улиралд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа нь цаашид угтан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байхыг харуулж байна. 

Дүгнэлт

1. Сүүлийн 5 жилийн нийслэл Улаанбаатар хотын тэргүүлэх 5 өвчлөлийн шалтгааныг авч үзвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтлийн шалтгаант өвчин тэргүүлж байна. Нийт амьсгалын замын өвчний дийлэнх нь 1-4 насны хүүхдүүд байна. Эрүүл мэндийн статистик мэдээнээс амьсгалын тогтолцооны өвчнийг ӨОУАнгилал тус бүрээр харахад хатгалгаа хамгийн их (10000 хүн амд 116.7-145.8) бүртгэгддэг байна.

2. Эрүүл мэндийн статистикийн 2004 онд амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдол 10000 хүн амд 2.15 байсан бол аажим буурсаар 2008 онд 1.92 болсон байв. Амьсгалын тогтолцооны өвчний улмаас нас барсан тохиолдлын 60.2 хувь нь эрэгтэй, дундаж нас нь 36.6 буюу хөдөлмөрийн насны хүн ам байна.

3. Эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэгдсэн амьсгалын тогтолцооны өвчлөлд нас, хүйс, улирлын байдал хамааралтай байна. Хаврын улиралд амьсгалын дээд замын цочмог халдвар, архаг, амьсгууртас бронхит, уушгины хатгалгаа, бусад амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын тохиолдол илүү зонхилж харин намар уушги тэлэх, энфиземи, өвөл багтраа өвчний улмаас нас барах тохиолдол тус тус илүүтэй тохиолддог нь статистик магадлал бүхий хамааралтай байна.

 

Ном зүй

1. Reducing Risk -Promotion Healthy Life, World health report, 2022, WHO. 2002
2. Population reports: Meeting the Urban Challenge, Volume XXX, Number 4, Fall 2002
3. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт, 2004, 2005, 2006, 2007, 2008
4. WHO, World Health Organization Fact Sheets. 2000. Air pollution. (online) http://www.who.int/inf-fs/en/fact187. html (18 March 2005 )
5. Stansfi eld, S. Shepard, D. 1993. ACUTE RESPIRATORY INFECTION, Jameson D, Mosley W, Measham A, Bobadilla J, (eds.) Disease control priorities in developing countries, pp 67-90, Oxford
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2190
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК