Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Амаржих газарт ялгасан стафилококкийн залгиур хүрээг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Т.Тойвгоо

 
Абстракт

Провед.ено фаготипирование Г5С6 штаммов стафилококка, выделенных в 1973 —1980 гг. в родильных домах МНР. Было установлено, что в родильных дсмах в болынинстве случаев встречаются стафилококки лизирующиеся фагами 80/81, 80 и 52/52А/80 группы. На основании частого выделения этих стафилококков из патологических материалов новорожденных и медицинского персокала, в том числе у носителей „Злостных стафилококков" выше названные стафилококки считаются "Эпидемическими штаммамии, распространенными в настоящее время в родовспомогательных учреждениях МНР.

Янз бүрийн эмгэг материалаас ялгаруулсан стафилококкийн эх сурвалжийг олж тогтоох нь стафилококкт халдварын голомтыг илрүүлж, халдвар дамжих замыг таслан зогсоох гол нөхцөлийн нэг юм.

[1, 2, 11, 12, 13] Орчин үед биологийн идэвхээр өөр хоорондоо ялгаатай, халдваргүйжүүлэх болон олон зүйл эмийн бодист, ялангуяа хэд хэдэн антибиотикт зэрэг тэсвэржсэн стафилококкоор үүссэн идээрт болон үржил өвчин элбэг тохиолдож байгаа бөгөөд үүнийг „тахалт стафилококк" гэж нэрлэж |8, 11, 13, 15] байна.

Тахалт стафилококкийн хэв шинжийн нян залгиурын тусламжаар тодорхойлж тогтооно. Харин улс, орон бүрт өөр өөр хэв шинжийн стафилококк „тахалт" шинжтэй байхаас гадна нэг улсын дотор ч эмнэлгийн байгууллага бүрт мөн өөр өөр хэв шинжит стафилококк давамгайлж, [5, 6, 9, 10] болдог. „Тахалт стафилококк" гол төлөв цөөн тооны нян залгиурт мэдрэг байхаас гадна нэг улс оронд юм уу нэг эмнэлгийн байгууллагад тодорхой хугацаагаар давамгайлж байснаа өөр залгиур хүрээний стафилококкоор солигдох мэтээр үечлэн давтагдах шинжтэй байдаг байна. 1938 онд стафилококкийн залгиурыг тодорхойлсноос [15[ хойш 1960-аад он хүртэл гол телөв III хүрээний нян залгиурт мэдрэг стафилококкоор идээрт өвчин үүсэж байсан бол [11, 13, 15] 1956 онд 80-р залгиурыг нээснээс хойш 1 хүрээний, түүний дотор 52|52А|80/81 80/81, 29(52)52А бүлгийн нян залгиурт мэдрэг стафилококкоор үүсгэгдсэн идээрт болон, үжиг өвчин олонтаа тохиолдох боллоо [2, 7, 14}, Зарим судлаачид [3] бактерийн өсгөврийн музейд байгаа стафилококкийн 5163 омогт судалгаа хийж, З.ХУ-ын Саратов хотод 1959-1963 онд III залгиур хүрээний, 1965-1976 онд II залгиур хүрээний, 1977 оноос 1 залгиур хүрээний стафилококк зонхилж байгааг илрүүлжээ. ЗХУ-д одоо II хүрээний нян залгиурт мэдрэг стафилококк нилээд их элбэг байгаагийн дээр I хүрээний нян залгиурт. мэдрэг стафилококкийн ээлжит ихсэлт эхэлж, харин III хүрээний нян залгиурт мэдрэг стафилококкийн ээлжит бууралт болж байгааг мөн илрүүлжээ. Ийнхүү тодорхой хугацаанд, улс  орон бүрт тодорхой залгиур хүрээний стафилококк тархмал байдгийг харгалзан бид энэ ажлаараа манай улсын амаржих газар, тасгуудаас ялгасан стафилококкийг залгиур хүрээгээр нь тодорхойлох зорилт тавив.

Судалгааны арга зүй.

1973-1980 онд Улаанбаатар хотын I, III амаржих газар, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн амаржих тасгийн ажилтан, агаар, өрөө тасалгааны эд юмс, нярай хүүхдийн эмгэг материал, Дархан, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Дор-ноговь аймгийн амаржих тасгийн ажилтан нараас ялгасан стафилокок-кийн 1506 өсгөврийн залгиур хүрээг стафилококкийг хайлуулагч 24 төрөл олон улсын стандарт залгиурыг ашиглан тодорхойлов.

Судалгааы дүн.

Судлагдсан нийт өсгөврийн 45,2 хувь нь олон улсын стандарт залгиурын 4 бүлэгт мэдрэг байв. Үүний 63,1 хувь нь 80, 80/81 хүрээний залгиурт, 9,4 хувь нь 52 '52А'80 хүрээний залгиурт тус тус мэдрэг байсан нь манай оронд 1970-1980 онд I бүлгийн нян залгиурт мэдрэг .стафилококк зонхилж байжээ гэсэн дүгнэлт хийх үндэслэл болж байна. (Хүснэгт I) гэхдээ стафилококкийн олон улсын стандарт залгиурын дөрвөн бүлэгт багтаж байгаа бүх төрлийн залгиур манай оронд тохиолдож байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс стафалококкийн нян  залгиурын II бүлэгт мэдрэг стафилококк нь бусад  хүрээний залгиурт давхар мэдрэг байх нь олонтаа байв. Өөрөөр хэлбэл II, 11 + IV, П +III, II+ 1 хүрээний залгиурт мэдрэг стафилококк элбэг тохиолдож байна. Харин нярай хүүхдийн эмгэг материалд зөвхөн 80/81, 80, 52/52А'80 бүлэг, I, III хүрээний залгиурт мэдрэг стафилококк давамгайлж байгаагаас үзэхэд манай оронд, амаржих газар, тасагт 80/81, * 52;52А/80 бүлгийн залгиурт багтах „тахалт стафилококк" зонхилж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Эмнэлгийн ажилтнаас ялгасан стафилококк бараг 24 зүйл залгиурт хамаарагдаж байгаа ч тэдгээрийн 62,4 хувь нь зөвхөн 80 81,80, 52 '52А/80 бүлэгт багтаж байв. Эмнэлгийн өрөө тасалгааны аргаар, эд юмс, эмч, ажилтан, эх, хүүхдээс ялгасан стафилококк олон зүйл залгиурт мэдрэг. байхад харин нярайн эмгэг материалаас ялгасан стафилокк хязгаарлагдмал, цөөн бүлэг залгиурт мэдрэг байгаа онцлог ажиглагдсан нь нярайн стафилококкт халдварыг цөөн бүлэг стафило кокк үүсгэж байна гэсэн дүгнэлт хийх боломжтой болгож байна. Үүнийг стафилококкт халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эн түрүүнд харгалзан үзвэл зохих практикийн ач холбогдолтой зүйл гэж үзэж байна.

Бидний судалгаанд хамаарагдсан аймаг, хотын амаржих газар, тасгийн нийт ажилтнаас 32 хүн „тахалт сглфилэкоккийг агуулагч" байв. Эдгээр хүмүүсийн 78,1 хувьд нь шинжилгээ хийсэн тохиолдол бүрт 80, 80/81, -52/52А/80 залгиур хүрээний стафилохоккийн аль нэг нь дахин давтан илэрч байв. Энэ нь нярайн стафилохо^кт халдвар үүсэхэд „тахалт стафилококкийг агуулагчид голлох нөлөөтэй байдаг талаар гадаад орны судлаачдын дугнэлттэй [1, 4, 5, 6, 12] бидний шинжилгээний дүн тохирч байгааг харуулж байна,Хугацаанд халдварлаж байгааг судлах зорилгоор 50 нярай хүүхдийг төрс       ний дараахь 1-7 хоногт нь 4 - 5 удаа шинжилж,  стафилококкийн өсгөвөр ялгаруулан түүний залгиурын бүлэг, хүрээг тодорхойлоход (хүснэгт 2), мөн л 80/81, 52/52А/80, 80 залгиур хүрээний өөрөөр хэлбэл „тахалт" стафилококк давамгайлан тохиолдож байв. Амаржихаар ирж байтаа эхэд анхны өдөрт „тахалт" стафилококк бараг тохиолдохгүй байсан бол амаржих газарт удах тутам ийм стафилококк элбэг тохиолдох болж эхийг амаржих  газраас гарах үед буюу 6-7 дахь хоногт 46,4^-д нь илэрч байна. Энэ нь нэг талаас эхийн хамрын салстын бо лон хөхний товчны стафилококк „эмнэлэгт элбэг тохиолддог" стафилококкоор солигдож байгаа, нөгөө талаас „тахалт стафилококкийг агуулагч" болсон эхчүуд стафилококкт халдвар үүсгэгч нэгэн эх сурвалж болох боломжтой юм гэдгийг тус тус нотолж байна.

Гэхдээ эхийн хамрын салстын арчдас ба хөхний товчны арчдасанд тахалт стафилококк" харилцан өөр хугацаанд тодорхойлогдож байгааг
судалгааны дүн харуулав (хүснэгт 3). 

Тахалт стафилококк" эхийн хамрын салстын арчдасанд 2 дахь хоногоос илэрч байхад эхийн хөхний товчинд нилээд хожуу өөрөөр хэлбэл хүүхэд нь хөхөж эхэлснээс хойш анхны өдөрт буюу гурав дахь хоногоос илэрч байна. Эхийг амаржих газраас гарах үед нийт эхийн 44,4 хувьд хөхыий товчинд нь, 48,3 хувьд хамрын салстад нь „тахалт стафилококк" тус тус илэрч байв.

Энэ нь эхийн хөхний үрэвсэл үүсэхэд хүүхдийнх нь хамрын хөндийн салстын стафилококк голлох. үүрэгтэй байдаг талаар ЗХУ-ын эрдэмтдийн [5, 8, 10] судалгаатай бидний шинжилгээний дүн тохирч байгааг харуулж байна. Өвчтэй нярай хүүхдээс авсан шинжлэгдэхүүн, „тахалт стафилококк" агуулагч хүмүүст 80/81, 80,, 52/52А/80 бүлгийн залгиурт мэдрэг стафилококк давамгайлан тохиолдож байгаа нь манай орны амаржих газар, тасгуудад олон улсын I залгиур хүрээний стафилококк тархмал байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Ном зүй

1. А. К. Акатов, В. В. Сытина, М. Л. Хатеневер. Фаго и серотипирование стафилококков гсспитального проиехождения. „Ж. Микробиол\\\"., 1974. 7. 39—42.
2. Г. Г. Ключарева Фаготипирование стафилококков -Л., 1262. 29.
3. В. М. Световидова., С. И. Ковалева..., Динамика типов носительства и нх связь с фагогрупповой характеристикой патогекных стаф илококков. „ Ж. Мнкро-биол\\\", 1979. 4. 88—91,
4. Г. В. С идамон-Эр истави. Носительство натогенкых стафклококков персона-лом родильного дома и заболеваемость стафглскскксЕнми инфекциями новорожден-ных. Дисс. к.м.н. М., 1971
5. В. Т. Соколовский. Некоторые вопросы эпиде миоло гии и прсфилактики гнойно-воспалительных заболеваний в стационарах разного профиля и закрытых детских коллективах. Дисс. к.м.н. М., 1973.
6. Л. Н. Терновская. Характеристика микрофлоры полости носа у носителей золотистых стафилококков разных категорий „Ж. Микробиол\\\", 1981. 3. 91—92.
7. Л. И. Филипенко. Изучение механизма передачи стафилококковых инфекций дыхательных путей в детских лечебных учреждениях Дисс. к. м. н. 1979.
8. Г. Н. Чистович Патогенез стафилококковой инфекции Л., 1261
9. Н. А. Штерн Роль стафилококковой инфехции в заболевании новорөжденных детей „Педиатрия\\\" 1960. 3. 129.
10. К. В. Ященко Стафилококк при кишечных расстройствах у детей - Дис.с. д. м. н. Киев. , 1975.
11. Vogelsang T. Staphylococcal studies in hospital stafies 111 basteriophage typing “Actamicrobial. Scand’’ 1953.4.435
12. Krishna Mohan., Pal S.C. Reciprosal transmission of staphylococcus aures between man and animals 1.Commuh. diseases. 1973. 4. 186—189
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 436
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК