Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Элэгний архаг өвчний үед үхрийн нүдний шингэнийг хэрэглэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Рагчаа, Б. Бүтэд

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Примепено стекловидное тело при лечении различных болезней печени 25 больно. Результаты исследований показывают  что, применение стекловидно го тела при болезни печени более эффект ивно при острых вирусных эпидемических гепатитах, чем при хронических форма х.

Үхрийн нүдний шингэнийг тарилгын аргаар нүдний олон төрлийн өвчний үед хэрэглэж эмчилгээний тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Эдийн эмчилгээний онолын үндэс био идэвхжүүлэгчтэй холбоотой бөгөед уургийн болон ферментийн биш байдаг. Харин бидний евчтөнд уулгаж хэрэглэсэн үхрийн нүдний шингэн бол уураг, ферментийн бодис юм. Бид үхрийн нүдний шингэнийг элэгний архаг ба цочмог үрэвсэлтэй 25 өвчтөнд 0,5 граммаар 3 удаауулгаж хэрэглэснийг нас хүйсний байдлаар хүснэгт 1-т харуулав.

Хүснэгт 2-оос үзэхэд эмчилгээнд гол төлөв элэгний архаг үрэвсэл, элэгний сррвижил өвчтэй хүмүүс хамрагджээ.

Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 5 нь элэгний шүүгдэгч нянгийн гаралтай цочмог үрэвслээр анх удаа өвдсөн болно. Бусад өвчтөн урьд өмнө нь шүүгдэгч нянгийн гаралтай цочмог үрэвслээр 2-3 удаа өвдөж уг өвчин нь байн байн үгдэрч байжээ.

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН.

1. Элэгний цочмог үрэвслийн үед хэрэглэхэд цусанд билирубин богино хугацаанд түргэн буурч элэгний үйл ажиллагаа нь сайжран өвчтөний байдал сайжрав.

2.  Элэгний архаг идэвхтэй хэлбэрийн 5 өвчтөний нэгэнд нь уг бэлдмэл тохироогүй, бөөлжих шинж үзэгдэв.

3.  Элэгний аажим явцтай архаг үрэвсэлтэй 5 хүнд эмчилгээний үр дүн сайн болох нь зөвхөн субъектив шинжээр тодорч байв.

4.  Элэгний сорвижил, элэгний анхдагч  өвчний үед зөвхөн тэнхээ тамир сайжрах, хэвлийд ус тогтох нь багасав.

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ.

Үхрийн нүдний шингэнийг элэгний цочмог үрэвслийн үед хэрэглэх нь сайн үр дүнтэй байгаа бөгөөд харин элэгний архаг үрэвслүүдийн үед зөвхөн субъектив шинжийн хүвьд сайжрал үзэгдзж байна. Мөн элэгний сорвижил, өменгийн үед тодорхой үр дүн бага байна. Үхрийн нүдний шингэнийг элэгний цочмог ба архаг шүүгдэгч нянгийн үрэвслийн үед өргөн хэрэглэж үр дүнг биохимийн ба иммунологийн гистохимийн шинжилгээгээр судлах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 971
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК