Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 2(42)
Хэвлийн, хөндийн яаралтай мэс заслын дараах шархны идээлэх хүндрэлийг эмчлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д .Жодов,П.Долгор

 
Абстракт

В настоящей работе представлены результаты лечення нагноившейся операционной раны у 54 больных. Представлены данные применения комбинированных методов лечение гнойной раны протеолитическими ферментами отечественного производства—панкипсином в комбинации со специально подобранными (по чувствитель-ности микрофлоры) аНтибиотиками. К основным критериям очишения раны служили исчезновение патогенной микрофловы из раны и нормализация РН среды в ней, на фоне общего клинического улучшения и уменьщения токсикоза у больных. Использованный авторами метод лечения гнойной раны позволил уменьшить период очищения гнойной раны в среднем на 5 дней по сравнению с обычными методами лечения раны, это позволило рано перейти на мазевую повязку или наложение на рану раннего вторичного шва до развития грануляционного покрова раны.

Шархыг эмчлэх, шархны халдваржилтыг судлах асуудал мэс заслын практикт улам бүр чухал болж байгааг [1—5] эрдэмтэд, судлаачид онцлон тэмдэглэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд антибиотикт тэсвэртэй нян, харшил урвал олширсонтой холбоотой юм. Идээлүүлэгч нянгаар халдваржигдсан шархыг амжилттай эмчлэх урьдчилсан нөхцөл бол шархны байдлыг нарийвчлан тогтоох асуудал байдаг. Шарханд байгаа нянгийн антибиотикт мэдрэмхий чанарыг тодорхойлох замаар идээт шархыг димексины тусламжтайгаар эмчилж сайн үр дүнд хүрч, өвчтөний эзлэх ор хоног 11 байсны 5,7 болгон бууруулжээ. [2]. Идээт шархыг ферментээр эмчлэх явц дунд үхжсэн эдийг байнга өөлөн авч байсан нөхцөлд өвчтөний эзлэх ор хоног 3,9 өдрөөр хорогдож байсныг тэмдэглэсэн байна. [1]

Идээт шарх цэвэршиж, төлжилтийн процесс эхлэхийн шинж нь шархны РН хүчлэг (5 ,3—5,4) орчингоос шүлтлэг (8,6 — 8,8) орчинд шилжих явдал юм гэжээ. [4]Антибиотикт мэдрэмхий чанар, иммунолог, цито болон гистологийн байдлуудыг нарийн судалсны үндсэн дээр шархыг антибиотик ба ферментээр эмчлэхэд шархны эдгэрэлт. түргэсч байгаа тухай бичсэн байна [5[Бид улсын клиникийн төв эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт эмчлэгдсэн 54 өвчтөний шархыг манай орны анхны энзимиолог-микробиологийн үйлдвэрлэлийн туршлага шинжилгээний төв лабораторт (эрхлэгч нь Ж. Цэрэндэндэв) үйлдвэрлэж байгаа фермент паккипсинээр эмчилсэн юме Эмчилгээ эхлэхийн өмнө шархан дахь нянтийн хэлбэр тэдгээрийн, антибиотикт мэдрэмхий, тэсвэртэй чанарыг дискийн аргаар шалгалаа.Энэ хүснэгтээс үзвэл хэвлийн хөндийн яаралтай мэс заслын дараах идээт шарханд гэдэсний савханцар 61,1%, стафилококк 22,2,8% протей 16,7% илэрсэн бөгөөд гэдэсний савханцар эритромицинд 93,8%, Гентамицинд 87,9%, неомицинд 78,8%,с тафилококк-гентамицинд 91, генэритромицинд 83,3%, неомицинд 75%, протей-эритромицинд 77,8%, ген-тамицинд 77,8%, олендомицид 66,7% тус бүр бусдаасаа илүү мэдрэмхий байлаа. Пенициллинд гурван төрлийн нян 100%   тэсвэртэй байсан ба гэдэсний савханцарт стрептомицин, оксациллин, тетрациклин 81,8—66,7%, стафилококкт стрептомицин, тетрациклин, олеандомицин 83,3—66,7, протейд стрегтомицин, оксациклин, тетрациклин 100% левомицетин 66,7% тус бүр тэсвэртэй байв. Эдгээрээс үзэхэд хэвлийн хөндийн яаралтай мэс заслын дараах идээт шарханд гэдэсний савханцар, стафилококк, протей байсан ба тэдгээр нь эритромицин (77,8—93,8%), гентамицин (77,8—91,7%), неомицин (75,0—78,8) зэрэгт илүү мэдрэмхий байтлаа пенициллин (100%), стрептомицинд (81,8—100%), левомицин, тетрациклин, олеандомицин, оксациллин (66,7—69,7%), мэтийн нилээд антибиотикт тэсвэртэй байлаа.

Эмчилж эхлэхийн өмнө идээ өнгөрөөр хучигдсан, үхжсэн эд бүхий шархны РН орчныг шалгаж үзлээ. Шарх нийтдээ хавантай, эмзэглэсэн, цочмог үрэвслийн бүх шинжийг агуулж байсны гадна савханцраар халдварлагдсан шархны РН орчин 5,9 байхад стафилококктой шархных 6,0 протей илэрсэн шархных 6,5 тус тус байв. Өөрөөр хэлбэл, шархны хүндрэлтийн 70,4% нь мухар олгойн үрэвслийн идээлсэн, үхжсэн эмгэг морфологийн хэлбэрүүд байсан бөгөөд нийт өвчтөний шархны РН орчны дундаж нь 6,1 байна. Бид баклабораторийн шинжилгээгээр илэрсэн нян мэдрэмхий антибиотикийг сонгон хэрэглэж, тэдгээрийн үржих нөхцөлийг бүрдүүлэгч идээ өнгөрөөр бүрхэгдсэн үхжсэн эдийг тогтмол цэвэрлэх нөхцөлд 1— 2%-ийн панкинсины уусмалтай чихээс боолтоор дээрх өвчтөнийг эмчлэв.

Уламжлалт аргаар хийсэн эмчилгээний үр дүнг бидний хоршилсон эмчилгээний үр дүнтэй харьцуулан гаргав. Үүнд: Идээт шүүстэй шархыг 10%-ийн хлорт натриар боож, заримдаа голдуу пенициллин, стерептомицин зэрэг аль элбэг тохиолдох антибиотикийг хэрэглэсэн 50 хүний шарх дунджаар 7—11 хоногийн дараа цэвэршиж байхад хоршилсон эмчилгээний дараах шархны эдгэрэлтийн дундаж хугацаа нь 3—5 хоног байлаа. Шарханд байсан идээ, өнгөр, үхжсэн эд, үрэвслийн бусад шинжүүд арилж, төлжилт эхлэв. Үүний зэрэгцээ өвчтөний шаналгаа багасч, биеийн байдал хөнгөрөв. Энэ нь шарханд уүссэн төлжилтийг хурдасгах, эсвэл хоёрдах оёдол тавих бэлтгэлийг эрт хийж эхлэх бололцоог олгож байлаа. Шархны төлжилтийг түргэсгэхэд Вишневскийн тосон боолтыг хэрэглэсэн ба хүснэгтээс харахад хоршилсон аргын дараа тосон боолтод шилжих хугацаа хоёр дахин багассаны гадна хоёрдох оёдол тавилтын хугацаа ч хорогджээ.

Идээт шархны цэвэршилтийн дараагаар түүний хоёрдох үе шатны эмчилгээг явуулж болох, эсэхийн шалгуурт бид дээрхийн адил шархны нян болон РН орчныг тодорхойлох аргаар  давтан явуулав. Яаралтай мэс заслын дараах идээт шархыг эмчилсэн хоршилсон аргын эцэст шарханд үхжсэн эд, идээ өнгөр, нян огт арилж, РН орчин нь шүлтлэг болон хувирч байв. Шархньг эдгэрэлтийг хурдавчлах үндсэн нөхцөл нь үхжсэн эд, утасны   зангилаа   зэргийг   боолт хийх бүрдээ нарийвчлан цэвэрлэж антисептик аль нэгэн уусмалаар угааж, арчих нь үр дүнтэй байлаа.

ДҮГНЭЛТ

1.  Хэвлийн хөндийн яаралтай мэс заслын шархны идээлэх хүндрэлтийг антибиотик болон фермент хамтруулан хоршилсон аргаар эмчлэх нь уламжлалт аргаас илүү үр дүнтэй байна.

2.  Хоршилсон аргыг хэрэглэхдээ шархыг тогтмол цэвэрлэж, үхжсэн хэсгийг авч, тохирох антибиотикийг сонгон панкипсинтэй хольж чихээс хийж шархыг бооно.

3.  Панкипсин нь бусад уураг задлагч ферментүүдийн адил шархны үхжиж буй хэсгийг түргэн унагаж цэвэршүүлэх, идээлүүлэгч нян дээр шууд үйлчлэхээс гадна бичил биетүүдийн хальс дээр үйлчилж түүнийг нэвтрэмтгий болгодог учир тэднийг антибиотикт илүү мэдрэмтгий болгоно.

4.  Шархыг эмчлэх, эдгэрэлтийг хянах, шархны шүүс татрах, цэвэрших хугацааг тогтоохын тулд нянгийн байдал болон түүний РН орчинг тодорхойлох шаардлагатай.

Ном зүй

1. Гостицев. В. К. Толстых П. И., Сажин В. П. Стручков Ю. В. Гамалея Л. А, Мазуров В. Г. Беляева О. А. Проточный ферментативный некролиз в лечении гнойных заболеваний мягких тканей. ж. Хирургия. 1980, II, 12—18.
2. Даниленко М. В., Павловский М. П., Бойко Н. И, Бешлей В. И. „Лечение гнойных ран димексидом. ж Хирургия 1980, 11, 8—Ц
3. Кузин М. И. Колкер И. М, Костюченок Б. М, Вуль С. М, Круглова А. А, Сомыкина Г. Д, Вандлев Г. К, Светухиы А. М, „Количественный контроль микрофлоры г.нойных ран\\\" 1980, II, 3—8.
4. Мазурик М. Ф., Щербань А. Д, Глиенко И. А, „Цитологическая характеристика гнойных ран и ее прогностическое значение в зависимости от изменения РН среды\\\". ж. Хирургия, 1980, II, 27—20.
5. Шалумов А. 3, Робустова Т. Г. Неробеев А. И, Караян А. С. „Применение диализа гнойных ран в комплекснсм лечекии флегмон лица и шейи.ж. Хирургия, 1980, 11, 23—27.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3234
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК