Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Вирусийн шалтгаант арьсны зарим өвчний эмнэл зүй, цитологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Хандсүрэн, Б.Ганбаатар

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

We investigated 67 patients with herpes zoster (71.9 %) and herpes simplex (20 9 %) to determine the clinical features and the result of cytological examination. According to our investigation:

  1. . Herpes zoster is mostly occured at the age of 6-20 or 70­85 years and in autumn or summer. The clinical symptoms were begun by the along any sensory nerves ( 71.69+6.18).The phatological lesions were localized along the nerves intercostalis (69.1+6.24).
  2.  Herpes simplex mostly occurred at the age of 0-15 years (75.5 %)in spring (71.42%). The clinical symptoms were begun by the itch or wriggle and the  localized on the phatological lesions were localized on the face  and lip (86.07+13.08).
  3.  The cytological examination is a simple ,easy, useful and has a high diagnostic (95.46) ability.

 We consider that the immunological examination is most important method for determining the clinical features and epidemiology of skin diseases caused by virus and it.s future purpose of our research work .

     Pp 12-16,  Tables 5, Picture 5, References 12

Арьсны өвчний шалтгаан судлалд тохиолдлоороо герпес вирусийн халдвар сүүлийн үед судлаачдын анхаарал татах болсон асуудлын нэг бөгөөд Ф.Ассад. И.Борокка (1978) нарын судалгаагаар:

Энгийн герпес (Herpes simpler) virus-HSV), бүслүүр үлд (Varicella zoster virus-VZV) зэрэг вирусийн шалтгаантай арьсны өвчний евчлөл нэмэгдзх хандлагатай байгаа нь ажиглагджээ.

АНУ-д хийгдсэн статистик ажиглалтаар герпес вирусийн шалтгаантай арьсны тохиолдол жилдзэ 20 сая хүрч өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа нь тоггоогдсрн байна.

Дэлхийн Эрүүл мзндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр вирусийн гаралтай евчний тохиолдол герпес виурсийн халдвар 2-р байр эзэлж байна.

Манай оронд-Арьсны евчин судлалын үндэсний төвийн дүн бүртгэлйн судалгаагаар 1990-1996 онуудад нийт 256 өвчлөлийн тохиолдол бүртгэгджээ.

Вирусийн гаралтай арьсны өвчний үед өвчин үүсгэгчийг илрүүлэх,тэрчлэн гарч буй эмгэгөөрчлөлтийн пато-механизмыг лабораторийн аргаар судлах нь эмчилгээ оношлогооны чухал ач холбогдолтой болж байна. Энэ талаар манай орны эмнэлгийн лрактикт ялангуяа вирусийн гаралтай арьсны өвчний үүсгэгчийг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийгдэгүй байгаагийн зэрэгцээ герпес вирусийн халдварын үед илрэх арьсны эмгэг өөрчлөлтийг лабораторийн шинжилгээний үзүүлэлттэй харьцуулан судлаагүй байна.

Судалгааны ажлын зорилго,зорилт

Судалгааны энэ ажилд Herpes simplex Varicolla zoster вирусийн халдварын  эмнэл зүйн онцлог ,энэхүү халдварын үед гарч буй арьсны эмгэг өөрчлөлтийг цитологийн аргаар шинжлэх, шинжилгээний дүнг уг өвчний эмнэл зүйн шинжийн илрэлтэй харьцуулан судлах зорилго тавив. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Эмнэл зүйн асуумж судалгааны “ картаар Her­pes simplex, Herpes zoster гэж оношлогдсон 57 өвчтөнөөс 40 асуултаас судалга авч статистикийн боловсруулалт гаргав.Судалгаанд сонгон авсан өвчтөний материалд “мөхлөг агуулсан Гигант эс илрүүлэх шинжилгээ хийж эмнэл зүйн үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргав.

Судалгааны материал , арга зүй

Судалгаанд 1996-1997 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиник болон амбулаториор үйлчлүүлж,эмнэл зүйн шинжээрээ Herpes simplex. Herpes zoster гэж оношлогдсон 67 өвчтөнийг сонгон доор дурдсан картаар асуулга судалгаа авч шижилгээ хйив.

  1.      Эмнэл зүйн асуумж судалгааны картын үндсэн
агуулга

  1.  Асуумжинд: Өвчтөний нас, хүйс, эмчлүүлсэн байдал, өвчлөлийн тоо ба улирал, өвчин үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл, зовиур шаналгаа зэрэг нийт 27 үзүүлэлтийг оруулав.
  2.  Эмнэл зүйн үзлэгт: Морфологи элемент, голомтын байдал, нэг бүлэгт байгаа цэврүүний тоо, цэврүү, цэврүүнцэрийн хэмжээ болон шингэний шинж чанар, арьсан дээрх эмгэг голомтын талбайн хэмжээ болон байрлал зэрэг 10 үзүүлэлтийг оруулсан болно.

2. Цитологи шинжилгээ

Герпес вирусийн халдварын ялган оношлох цитологи шинжилгээ нь мэдрэг (sensitivity) болон өвөрмөц (specifity) чанараараа иммунофермент (фермент холбоот эсрэг бие)-ийн урвалтай харьцуулахад ойролцоо, харьцангуй энгийн, манай орны лабораторийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой хурдавчилсан арга юм. Цитологи шинжилгээний олон хувилбарыг арьс өнгөний шинжилгээнд өргөн хэрэглэж байгаа бөгөөд энэ судалгаанд доор дурдсан хувилбарыг сонгон авч аргачлал боловсруулан шинжилгээнд хэрэглэв.

  1.  Шинжлэгдэхүүн

Судалгаанд хамрагдсан өвчтөний арьсан дээр гарсан цэврүүт элементээс зааварын дагуу сорьц авав. Цэврүүний оройн хэсгийг мэс заслын ариун хутга, хайчаар нээж, эмгэг голомтод агуулагдаж байгаа шингэнийг хөвөн бөмбөлөгт шингээж, цэврүүний ёроолыг мэс заслын хутгаар хөндөж эрүүл арьс болон хялгасан судсыг гэмтээлгүйгээр эмгэг элөментийг хусаж авав.

  1.  Наалдац

Судалгаанд зориулан авсан материалыг ариутгасан тавиур шилэн дээр жигд түрхэж аргачлалын дагуу наалдац бэлтгэн тасалгааны хэмд хатааж, дараа нь 95%-ийн спиртзэр бэхжүүлэв.

  1.  Будалт

Бэхжүүлсэн наалдцыг зозин-азурын уусмалаар будаж, 5-7 минут үйлчлүүлзн   нийтээр баримталж буй аргаар угааж хатаав.

2.4  Шинжилгээний дүгнэлт

Бэлтгэсэн наалдацыг гэрлийн микроскопийн 90x10 өсгөлтөөр тосон системд харж, мөхлөг агуулсан Гигант" эсийг харах талбайд илэрсэн, илрээгүй гэж дүгнэв.

Судалгааны үр дүн

Судалгаанд "герлес" оноштой 67 өвчтөнг асуумж картаар сонгон авч бүслүүр үлд, энгийн герпесийн эзлэх хувийг харьцуулан үзэхэд 79.1 %+4.96 (53) нь бүслүүр үлд 20.9+4.96 (14) нь энгийн герпес өвчтэй болох нь тогтоогдов.

Харьцуулсан судалгааг дотор нь нарийвчлан задалж үзэхэд 28.3% нь (үүний 73.6% нь бүслүүр үлд, 26.4% нь энгийн герпес) дагалдах өвчтэй, 4.47% нь (3)-д (100% бүслүүр үлд) хүндрэл ажиглагдав.

Судалгаанд хамрагдагсдыг нас хүйсний байдлаар авч үзэхэд 6-20 насны хүмүүс бүслүүр үлдээр өвчлөх нь (11.32+16.98%) бусад наснаас харьцангуй их байгаа бөгөөд ялангуяа 70-85 насны өвчлөлийн тохиолдлыг (13.20%) 30-70 насны хүмүүсийн өвчлөлтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. Түүнчлэн энгийн герпесийн өвчлөл 0-10 насанд өндөр, 10-20 насанд 0-10 насыг бодвол буурах хандлагатай байна. 35-аас дээш насанд энгийн герпес вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй, бүслүүр үлдийн халдвар 3.7%-5.6% байна.

Судалгаанд хамрагсдын 33 (51.75%) нь эрэгтэй, 34 (49.25%) нь эмэгтэй байна. Үүнээс Бүслүүр үлд, Энгийн герпес өвчний өвчлөлийг салган авч үзэхэд: бүслүүр үлдтэй өвчтөний 49.05% (26) иь эрэгтэй, 50.95% (27) нь эмэгтэй, энгийн герпестэй өвчний хувьд эрэгтэй, эмэгтэйн тохиолдол адил 50% (7) байв.

Герпес вирусийн халдварыг улирлын байдлаар харьцуулан үзвэл: өвөл 17.91 %±4.68 (12) хавар 26.6%±5.41 (18), зун 29.85%±5.59 (.20), намар 25.37%±5.31 (17) бүртгэгдэж байна. Энэ үзүүлэлтийг зураг 2-т харуулахад хавар, зун, намрын улиралд үндсэндээ адил, өвөл бага гэсэн үзүүлэлт харагдаж байгаа боловч герпесийн халдвар манай оронд жилийн 4 улиралд тасралттүй бүртгэгдэж герпесийн тохиолдлыг улиралаар нь хооронд нь харьцуулан үзвэл үлдийн өвчлөл харьцангуй өндөр буюу ер нь энгийн герпесийн халдвар бидний судалгаанд харьцангуй цөөн тохиолдож байгаа нь ажиглагдав.

  Герпес халдварын улиралчлалын байдлыг насны бүлэгт харьцуулан үзэхэд 11-15 насанд 17.9%±4.68 (12) 6-10 насанд 14.9%±4.35 (10) 16-20 насанд 11.9%±3 95 (8) 70-75 насанд 10.4%±3.73 (7) насанд зонхилон тохиолдсон ба үүний 21 6%±6.8 (8) нь өвөл, 27%±7.3 (10) нь хавар, 24.3%+7.05 (9) нь зун, 27%±7.3 (10) нь намар бүртгэгдсэн байна. 11-15 насанд намар 50% (4) 16-20 насанд хавар 50% (4) 70-75 насанд зун 57.1% (4) тохиолдолтой байгааг цаашдын судалгаандаа эпидемиояогийн талаас нарийвчлан тодруулах шаардлагатай юм.

Өвчлөлийн тохиолдлыг асуулга судалгааны зарим үзүүлэлттэй харьцуулсан байдал

Судалгаанд хамрагдсан бүслүүр улдтзй 53 өвчтөнөөс салхин цэцэг өвчнөөр өвчилсөн эсэхийг тодруулахад 64%±7.28 (35) нь үгүй 30%±6.29 (16) нь тийм, 6% ±3.26 (2) нь мэдэхгүй гэж хариулсан байна.

  Энэ үзүүлэлтээс харахад бүслүүр үлдээр өвчлөгсдийн 30%±6.29 нь урьд өмнө энэ вирусийн бүлэгт хамаарагдах герпесийн бүлгийн аль нэг халдварт өртөж байсан байна.

  Асуумжаас үзэхэд судалгаанд хамрагдагсдын 61 буюу 91.04±3.49 нь анх удаа: 6 буюу 8.96±3.49 нь давтан евчилсөн байгаа нь герпес вирусийн бүлэгт хамрах зарим вирусийн халдварын дараах дархлал тогтцын судалгааг халдварын үзүүлэлттэй харьцуулан судлах шаардлагатай болохыг харуулж байна. Тухайлбал бүслүүр үлдээр 100%, энгийн герпесээр 57.1 ±13.23 анх удаа, 42.85±13.23 нь давтан өвчилсөн анамнезтай байна.

Өвчний шинж тэмдэг буюу халдварын эхлэлийн байдлыг авч үзэхэд бүслүүр үлд евчин 71.69%±6.18 (38) нь аль нэг мэдрэхүйн мэдрэлийн судас дагаж евдөх өвдөлтөөр, 22.64±5.74 (12) нь халуурч, 22.64±5.74 (12) нь томуу төст шинжэзр, 5.66±3.17 (3) нь ямар нэг шинж тэмдэггүйгээр харин энгийн герпес өвчин 50%±13.36 (7) нь халуурч 35.7%±12.30 (5) нь томуу төст шинжээр 28.54%± 12.07 (4) нь ямар нэг шинж тэмдэггүйгээр өвчилж эхэлсэн үзүүлэлт харагдав.(Хүснэгт3)

   Өвчтөний зовиур шаналгааг доорхи үзүүлэлтээр тодруулан үзэхэд бүслүүр үлдтэй өвчтөнд тууралд гарсан тохиолдол 96.2%±2.62 (51), аль нэг мэдрэлийн судал дагаж өвдөх зовиур 94.3%±3.18 (50), халууралт 28.3±6.18 (15), загатнаж ирвэгнэх зовиур 24.5%±2.43 (13) байхад знгийн герпестэй өвчтөнд загатнаж ирвэгнэх зовиур 50%+13.36 (7), халууралт 42.83Ь±13.22 (6), халуу оргих зовиур 42.8±13.22 (6) байна. (Хүснэгт 4)

  Бодит үзлэгийн зарим үзүүлэлт

  Бүслуур   үпд болон энгийн герлестэй өвчтөний арьс салстад бүлэг бүлгээрээ байрласан цэврүү, цэврүүцэр зонхилон ажиглагдав. Эдгээр цэврүүнцэрийн нэг бүлэгт байрлах байдлаар үзэхэд бүслүүр үлдтзй өвчтөнд 10.31 ±0.98, энгийн герпестэй өвчтөнд 7.09±1.23 буюу нэг бүлэгт багтах цэврүүнцэрийн дундаж тоо бүслүүр үлдтэй өвчтөнд харьцангуй их байна.(Хүснэгт5 )


 

  Арьсан дээрх эмгэг голомтын байрлал: бүслүүр үлдтэй өвчтөний 69%±6.24 нь N. ientercostalis 9.09%±3.87 нь N. ophthalmicus, 7.2%±5.04 нь N. auricularis magnus дагаж байрласан ба 43.64% нь биеийн баруун талд, 56.36% нь зүүн талд байрлалтай байв. N. maxillaris, N. mandibularis, N. auricularis-ыг дагаж байрласан нэг тохиолдол бүртгэгдэв.

Энгийн герпестэй өвчтөний 50%±13.36 нь нүүрэнд, 35.71 %±12.80 нь уруул дээр, 21.42%±10.96 нь байрлалтай байв. Нүүр-уруул, уруул-хацар, хацар-нүдний салст, хацар-жавьжинд давхардаж байрласан голомт тус бүр нэг илрэв.

9.3. Цитологи шинжилгзэний үзүүлэлт

Судалгаанд хамрагдсан 67 өвчтөний 22-д цитологийн шинжилгээ хийв.

Цитологи шинжилгээний үзүүлэлтийг өвчин үүсгэгч вирусийн бүлгээр харьцуулж үзвэл: бүслүүр үлд 59.09% (13), энгийн герпес 40.9% (9) байна.

Цитологи шинжилгээний үзүүлэлтийг Тигант" эс илэрсэн байдлаар дүгнэсэн бөгөөд 21 буюу 95.46%±4.44-д нь "Гигант" эс илэрсэн, 1 буюу 4.54%±4.44-д нь “Гигант" зс илрээгүй болно.

Шинжилгээг дүгнэхдээ вируст гэмтсэн хучуур эдийн эс нь хэмжээгээрээ томорсон, бөөм нь олон мөхлөгтэй болж ганц нэгээрээ буюу бөөгнөрч байрласныг Гигант" эс илэрсэн гэж тооцов. (Зураг 5 )

Судалгааны  үр дүн, хэлцэмж

Герпес вирусийн шалтгаант арьсны эмгэг өөрчлөлтийн судалгаа анагаах ухааны онол-практикийн чухал асуудлын нэг болон тавигдаж байгаа учраас энэ ажлын хэлцэмжинд арга зүй нь ижил төстэй зарчмаар хийгдсэн эрдэмтдийн хэвлэлийн тоймтой өөрсдийн судалгааг харьцуулж үзэв.

  Бидний судалгааны   үр дүнгээс   үзэхэд арьсны өвчний дунд вирусийн халдвартгерпес өвчин 1.6% тохиолдож байгаа нь баруун европын орнуудын үзүүлэлттэй харьцуулж үзвэл тийм ч өндөр биш байгаа боловч сүүлийн жилүүдэд манай оронд өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь герпес зостер, энгийн герпес өвчнүүдийг ялган оношлож змчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг оновчтой төгс шийдвэрлэх шаардлага тавигдаж байна. Герпес вирусийн шалтгаант арьсны өвчинд хүйсний ялгаа ажиглагдахгүй байгаа тухай И.Ф.Баринский, Б.А.Беренбейн, Г.А. Дмитриев, M.D.Lawrence зэрэг эрдэмтдийн хэвлэлийн тоймтой бидний судалгааны үзүүлэлт (эрэгтэй 49.25%, эмэгтэй 5075%) үндсэндээ тохирч байна.

Вирусийн шалтгаант арьсны өвчний судалгаанд насны ангиллын зарчим чухал суурь эзэлдэг бөгөөд энэ нь халдвар судлалын талаасаа дархлалын системийн төлөвшлийн үндсэн үзүүлэлт болдог учраас бид судалгаанд хамрагдсан хүмүүсийн өвчлөлтийн байдлыг насны бүлэглэлээр нарийвчлан гаргаж үзэхэд:

Бүслүүр үлд 6-20 насанд 39.62%, 70-85 насны хүмүүст 13.20%, энгийн герпесийн өвчлөл 0-10 насны хүүхдэд 57.14% тохиолдож байгаа нь герпес вирусийн шалтгаант арьсны өвчнийг бага насны хүүхдийн дунд судлаж тархалтын шалтгааныг тогтоох асуудал чухал болж байна. Түүнчлэн биеийн эсэргүүцэл сулартзан - үед "энгийн герпес вирус" идэвхжиж нуугдмал халдвар илэрч байгааг R.J.Courtney, K.L. Powell нар судлаж тогтоосныг харгалзан энгийн герпес вирусийн халдвар тархалтыг дархлалын системийн үйл ажиллагаатай харьцуулан судлах нь бидний цаашдын зорилт болж байна.

Герпесийн өвчлөл улирлын шинж чанартай тохиолддог гэж олон судлаачид тодорхойлжээ. Тухайлбал С.А. Глауберзона (1940) Е.В. Малкова (1963) нар бүслүүр үлд нь хавар, намар ихэвчлэн тохиолддог гэж тэмдэглэсэн байхад бидний судалгаагаар бүслүүр бүлд нь зун (35.84%), намар (28.30%) давамгайлан тохиолдож байна.

И.Ф. Баринский, А.К.Шубладзе А.А. Каспаров, В.Н. Гребенюк нарын 69 хүнийг хамруулан судалсан судалгааны дүгнэлтэнд энгийн герпес нь намар, өвлийн улиралд зонхилон өвчлүүлж байгаа тухай мздээлжээ. Харин бидний судалгаагаар энгийн герпес 71.42% хаврын улиралд бүртгэгдсэн байна. Цаашид халдвар тархалтын улиралчлалын асуудлыг манай орны газар зүйн байрлал, цаг агаар, уур амьсгалтай холбон эпидемиологийн талаас нь нарийвчлан судлах шаардлага тавигдаж байна гэж үзэж байна.

Бидний судалгаанд хамрагдсан хүмүүст бүслүүр үлд 100% анх удаа бүртгэгдэж байгаа нь энэ өвчин дахидаггуйг, энгийн герпес өвчин 57.1+313.23 нь анх, 42,9±13,23 нь давтан тохиолдож байгаа нь уг өвчин анхдагч ба дахилтат хэлбэр гэж ангилсан И.Ф.Баринский, А.Г. Букринская, Б.А. Беренбейн, Е.В. Владимирова, С.И. Довжанский, Ю.К. Скрипкин, F. Walter зэрзг эрдэмтдийн дүгнэлттэй ойр байна. Харин бүслүүр үлдтэй өвчтөний 30%-д салхин цэцэг өвчнөөр өвчилсөн гэсэн үзүүлэлт гарч байгаа нь сүүлийн үед бүслүүр үлд нь хүүхэд ахуйдаа салхин цэцэг өвчнөөр өвчилсний улмаас биед хадгалагдсан вирус идэвхжиж

бүслүүр үлд өвчин үүсдэг гэсэн Е.В. Владимирова, Ю.К. Скрипкин зэрэг судлаачдын дүгнэлтийг нотлох нэг баримт болж болох юм. Эдгээрээс үзэхэд манай орны хувьд герпес вирусийн бүлэгт хамрах вирусийн халдвэрын дараах дархлал тогтцын судалгааг халдвар тархалтын хэд хэдэн үзүүлэлтээр харьцуулан судлах шаардлага гарч байна.

Бүслүүр үлд өвчин аль нэг мэдрэхүйн мэдрэлийн судал дагаж өвдөх өвдөлтөөр эхэлдэг тухай олон хзвлзлийн тоймд тэмдэглэсэн байна. Бидний судалгаанд энэ өвчин ихэнх тохиолдолд (71.69±6.18) өвдөлтэөр эхэлж байгаа нь А.А. Каламкарян (1973) нарын судалгаатай үндсэндээ адил төстэй байв.

Энгийн герпестэй өвчтөний 50± 13.36% загатнаж, ирвэгнэдэг гэсэн өгүүлэл тэмдэглэгдсэн нь дээрх судлаачдынхтай адил байв.

Герпес өвчний үед арьсан дээрх эмгэг голомтын нэг бүлэгт байгаа цэврүүнцэрүүд 7.09±10.81 байгаа нь герпес вирусийн халдварын үед нэг бүлэгт 1-12, 3-5 цэврүүнцэр зонхилж байгаа тухай Е.В.Владимирова, И.Ф. Баринский, А.К. Шубладзе, А.А. Студницин, А.Б. Беренбейн, Е.В. Владимиорва, F. Walter, MG,Spear нарын олон судлаачид бүслүүр үлд өвчний голомт хавирга хоорондын мэдрэлийн судал дагаж, энгийн герпес өвчтний голомт нүүр, уруул дээр байрлаж байна гэж үздэг. Бидний судалгааны ажилд ч гэсэн бүслүүр үлдийн 69.1 ±6.24% нь хавирга хоорондын мэдрэлийн судал дагаж, энгийн герпесийн 86.07113.08% нь нүүр, уруул дээр байрласан байв.

Бидний судалгаанд хамрагдаж цитологийн шинжилгээ хийлгэсэн тохиолдлын 95.46%-д нь Тигант" эс илэрсэн нь D, Braun, Ү. Becker, P.G'Spear нарын энэ чиглэлээр хийсэн судалгааны үзүүлэлттэй үндсэндээ ойролцоо байгаа бөгөөд энэ үзүүлэлт герпес вирус нь хучуур эдийн зсэд үржиж, змгэг голомт үүсгэж байгааг нотлохын хамт шинжилгээний энэ аргыг эмнэлгийн практикт өргөн хэрэглэх боломжтойг харуулж байна.

Дүгнэлт

1.    Арьсны өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж буй арьсны өвчний дунд  "герпес" өвчин 1.6%-ийг эзэлж байна.

2.  Судалгаанд хамрагсдын дунд бүслүүр үлд 6-20 нас болон 70-85 насанд 52.82%,  зун намрын улиралд 64.14% тохиолдож, ихэнхдээ (100%) анх удаа өвчлөгсөд байлаа.

3.    Бүслүүр үлдийн клиник шинж 71.69±6.18%
өвдөлтөөр эхэлж, хавирга хоорондын мэдрэлийн судал
дагасан байрлал 69.1 ±6.24%  илэрч байлаа.

4.Энгийн герпесийн өвчлөл 0-15 насанд (78.5%) давамгайлж, хавар (71.42%) зонхилон бүртгэгдэж байна.

5.Энгийн герпес нь 50± 13.36% загатгаж ирвэгнэх шаналгаагаар эхэлж 5 0±13.36% нүүрээр, 35.71±12.80% уруул дээр байрласан байлаа.

6.Герпес вирусийн халдварын үед хийж буй цитологи шинжилгээний энэ арга нь оношзүйн магадлал өндөртэй (95.46±4.44) манай орны эмнэлгийн практикт хэрэглэхэд знгийн хялбар арга гэж үзэж байна.

7.Герпес вирусийн шалтгаант арьсны өвчний эмнэл зүй, халдвар тархалтын судалгаанд дархлалын судалгааны аргыг өргөн хэрэглэх нь цаашдын судалгааны  чухал  зорилт болж байна.

Ном зүй

1.Романенко, В.Н., Далул Махмуд., Гангренозная форма опоясывающего лишая у больного распрострзненным псориазом. Вест.дерм, и вен, 1990. 10. 62-63
2.Савчак, В.И., Паранеопластический гангренозно-буллезный опоясывающий герпес. Вест дерм.м вен, 1989. 8. 63-65.
З.Эюралидзе, Л.К.,Хамаганова, И.В.,Мальцева, Н.Н., Генерализованный герпес у беременных. Вест.дерм. и вен, 1990, № 8, 60-62
4.Braun, D.,Pererra L.,Norrild, В., Application of De¬natured, electrophoretically separated, and immobilized lusates of herpes simplex virus J.vial, 49, pp 142-153, (1983)
5.Becker, Y.,Dym, H.,Sarov, J., Herpes simplex vi¬rus DNA. Virology, 36, 184-192, (1988)
6.Ben-Porat, T.,Veach, R.A.,Lhara, S., Localization of the regions of homalogy between the genomes of herpes simplex virus. Virology 127, 194-204, (1978)
7.Courtney, R.J.,Powell, K.L., immunologycal and biochemical characterization of polypeptides indused by herpes simplex virus. J.Viral, 38, 483-896, (1988).
8.Lawrence, Corey, M.D.,Patricia, G., Spear.Ph.D., Infections with herpes simplex Viruses Medical Progress, 314-686, (1988)
9.Spaete, R.R.,Frenkel, N., Glycoprotein specified by herpes simplex virus. Plenum press. New York. (1992)
10.Spear, P.G., Membrane proteins specified by herpes simplex virus. J.Virology, 17, 991-1008, (1992)
11.Walter, F.Lever, M.D., Histopathology of the skin. New York, 360-367, (1983)
12.Wildy, P.,Russel, W.C., i he morphology of her¬pes virus. Virology, 12, 202-22, (1990)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4010
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК