Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Гэмтлийн шалтгаант архаг остеомиелитийн үеийн дархлааны түвшинг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

   Г.Батбаатар, Б.Баярт, Б.Гоош

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

We studied 41 patients with chronic osteomyelitis and de­termine immunological characteristics such as number of lym­phocytes and their subsets level of serum immunoglobulins and activity of neutrophil phagocytosis. Our finding indicated that eel! immunity and neutropil activity was decreased more than humoral immunity. It was shown that this kind of patients needed for immunocorrection before or during specific therapy of osteomyelitis according tc immunomonitoring

P 16-17, Table 1, Picture 1, Refenences 7

Сүүлийн жилүүдэд архаг остеомиелитийн мэс заслын практикт эзлэх хувь өсч, хөдөлмөрийн чадвараа урт удаан хугацаагаар алдах, улмаар насан туршийн тахир дутуу болох магадлал эрс нэмэгдэж байгаагаас түүний змчилгээ урьдчилан сэргийлэх асуудлын анагаах ухаан, нийгмийн ач холбогдол улам чухал болж байна.  (1, 3, 4) Мэс заслын практикт асептик, антисептикийн техник улам боловсронгуй болж үйлчлэлийн өргөн хүрээтэй шинэ шинэ антибиотикууд нэвтэрсээр байгаа боловч архаг остеомиелитийн эмнэл зүйн үргэлжлэл болон явагддаг (1) бөгөөд цочмог остеомиелитийн 23-46% нь архаг хэлбэртээ шилждэг болохыг судлаачид тогтоожээ. (4,5,7)

Судлаачид ясны эдийн өөрчлөлт нь дархлалын үйл ажиллагааны хямрал дээр үндэслэн аутоиммун урвалаар явагддаг (1. 7) гэж үзэж байгаа бөгөөд энэ нь тухайн өвчтөнд дархлалын түвшин тогтоох шинжилгээ зайлшгүй хийж байхын чухлыг зааж байгаа юм.

Бид дархлаа-хяналт төсөлт ажлын хүрээнд ГСТКЭ-ийн (гэмтлийн эмнэлэг) мэс заслын II тасагт хэвтэж эмчлүүлж байгаа 8-49 насны эрэгтэй, эмэгтэй нийт 41 өвчтөнд дархлалын I түвшингийн үзүүлэлтүүдийг (лимфоцит болон тздгээрийн дэд бүлгийгхүрээ үүсгэх урвалаар (5) ийлдсийн иммуноглобулины түвшинг Манчинийн аргаар, нейтрофил эсийн залгих идэвхийг латекс залгиулах аргаар) тодорхойлж судалгааны дүнд Стьюдентийн аргаар статистик боловсруулалт хийж үнэний магадлалыг тодорхойлсон болно. Судалгаанд: -Гэмтлийн шалтгаант (ил хугарлын улмаас) тулгуур ясны архаг остеомиелиттэй 26 өвчтөн, - Мэс ажилбарын дараа хүндэрч остеомиелитээр өвдсөн 15 өвчтөн хамрагдсан бөгөөд тэдгээрийн 26,8% (11 өвчтөн) нь 6 сараас дээш хугацаагаар, 73.2% (30 өвчтөн) нь 6 cap хүртэлх хугацаагаар хэвтэж эмчлүүлж байлаа.

Бид дээрх эмгэгийн үед дархлааны үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж буйг эрүүл хүний лавлагаа хэмжээтэй харьцуулан 1-р хүснэгтэд үзүүлэв.

Хүснэгтээс харахад энэ эмгэгийн үед Т Лимфоцитын тоо хэвийн боловч Тх ба ТС эсийн өөрчлөлтөөс болж дархлааны гол үзүүлэлтийн нэг болох Тх / ТС эсийн харьцаа нэлээд багассан байна. Энэ нь уг эмгэгийн үед дархлааны үйл ажиллагаа нэлээд их хэмжээгээр дарангулагддаг болохыг харуулж байгаа үзүүлэлт юм.

  Шингэний дархлааны үзүүлэлтийн талаас сонирхолтой өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал В лимфоцитын тоо lgA-ын түвшин харьцангуй нэмэгдэж харин  lg G, lgM-ын түвшин буурсан нь харагдаж байна.

Энэхүү өөрчлөлтийг 2 янзаар тайлбарлаж болох юм.Нэгд, имсмуноглобулины нийлэгшил В эсийн идэвхжлээс шалтгаалдаггүй болохыг (6) харуулж байгаа ба хоёрт, уг эмгэгийн үед lgG болон lgM –ээр үүсгэгдсэн дархан бүрдмэл ихээр үүсдэгтэй (1.6) холбоотой байж болно. Энэ тохиолдолд цусны ийлдэсний дархан бүрдмэлийн хэмжээг тодорхойлж тэр нь ямар иммуноглобулинаар үүсгэгдсэн болохыг тогтоох шаардлагатай.

Архаг остеомиелитийн үед нейтрофил эсийн залгих идэвх мен дарангуйлагдсан байна. Энэ нь Т эсийн систем болон нейтрофил эсийн залгих идэвхи дарангуйлагдсан тохиолдолд аливаа эмгэг архаг ужиг хэлбэрт шилжих нэг нөхцөл болдогтой холбоотой юм.

Бидний ажиглалтын тоо харьцангуй цөөн боловч уг эмгэгийн үеийн эсийн дархлааны өөрчлөлт нь наснаас хэрхэн хамаарч буйг тодорхойлох зорилгоор судалгаанд хамрагдсан нийт өвчтөнийг насны зөвхөн 2 ангиллаар (47-с дзэш, 17-с доош) хооронд нь харьцуулж 1-р зурагт үзүүллээ.

Зургаас харахад 17-с дээш насанд Т эсийн тоо харьцангуй их байгаа (17-с дээш насанд Тс 16.25±0.64 байхад 17-с доош насанд Тс 14.24±0.8;р<0.05) бөгөөд үүнтэй холбоотой ТхТс эсийн харьцаа багассан байна. Энэ нь нас ахих тусам хүний дархлалын үйл ажиллагаа буурдагтай өөрөөр хэлбэл Тс эсийн тоо нэмэгддэгтэй холбоотой байж болох юм. Бусад үзүүлэлтүүдийн талаас үнэний магадлалтай өөрчлөлт илэрсэнгүй. Энэ бүгдээс үзэхэд гэмтлийн шалтгаант архаг остеомиелитийн үед дархлааны системийн үйл ажиллагаа түүн дотроо зсийн болон залгиур эсийн идэвх давамгайлан дарангуйлагддаг болох нь харагдаж байна. Тийм учраас уг эмгэгийн үед дархлааны түвшин тогтоох шинжилгээг зайлшгүй хийж үүний үндсэн дээр дархлаа заслын аргыг бусад уламжлалт эмчилгээтэй хавсран хийх нь эмчилгээний үр дүнг сайжруулах нэг чухал нөхцөл болох нь харагдаж байна

Ном зүй

1.Д.Авирмэд, П. Долгор. Хирургические лечение ОГО трубчатых костей у детей (Тезис докл Научно-практической конференций посвященной 50 летию хирургич. Больницы ЦРБК) УБ 1978 х. 40
2.Д.Авирмэд Хүүхдэд тохиолдох остеомиелит. Улаанбаатар 1997
3.Йегара В, Клиническая аллергология и
иммунология. Ill том М 1990
4.Житницкий Р.Е и др Социально экономическая оценка хронического травматического остеомиелита ОТП 1988 №7 с. 53-56
5.Ч.Пунцаг, К Вопросу диагностики и лечение хронического гематогенного остеомиелита Автореф К. м. Н УБ 1985,
6.Понякина И.Д. Лебедев К.А. и др. Ускоренный, метод постановки реакции розеткообразования. Лаб. дело 1983, №9, с. 48-50
7.Weiland A.J et al:/// Bane Jt surg (Am) 1984; 65: pp. 181-193


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 743
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК