Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Уураг илчлэг дутлын (УИД) талаар 1992-1994 онд хийсэн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Ж. Батжаргал, М. Оюунбилэг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хоол судлалын төв

 
Абстракт

10534 children under 5 years of age were selected from 72 sum in 21 provinces and Ulaanbaatar city. All children in this study had four anthropometric variables measured: body weigth, height (length), head circumfer­ence, upper-arm circumference. Three anthropometric indicators were used to measure the prevalence of mal­nutrition: weigth -for - age, (underweigth), heigth -for – age (stunting) and weigth –for heigth (wasting). The prevalence of malnutritor6 and Z scores were calculated based on the median va ues of the United States National Center for Health Statistics (NCHS) Reference Population. The prevalence of moderate plus severe un-.derweigth was 12.6% ,11.8% and 10.2%o in 1992, 1993,1994.The prevalence of moderate plus sever stunting and wasting  were 26.4%, 25.9%, 21.7% and 1.7%, 2.3% 1994. In 1994 the prevalence of underweight and stunting were decreased from 1994.

 P18, Table1, figure1, Refenences 6

 

Оршил

1996 онд АНУ-ын Нью--Йорк хотноо хуралдсан дэлхийн хүүхдийн төлөө дээд хэмжээний уулзалтаас гаргасан "Хүүхдийн эсэн мэнд бойжих нөхцөлийг хангах, хамгаалах, хөгжүулэх тухай" тунхаглалын үйл ажиллагааны хөтөлбөрт 1990-ээд онд улс орон болгон хүүхдийн өсөлт хөгжлийг хянадаг тогтолцоотой болох, хоол тэжээлийн хурц дутлыг 1990 оны тувшнзэс 50%-иар бууруулахаар тусгагдсан. (1) Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Уураг-илчлэг дутлын тархалтын байдалд тодорхой хугацаа тутамд давтан судалгаа хийх шаардлагатай юм.

1989 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улсын"хүүхэд эмэгтэйчүүдийн байдалд хийсэн дүгнэлт"-ээр 1-6 насны хүүхдийн 20-60% нь ямар нэг хэмжээгээр хоол тэжээлийн дуталтай байгаа нь тогтоогджээ.

Судалгааны материал, арга зүй:

Судалгааг 1992, 1993, 1994 онуудад 21 аймаг, тэдгээрийн 72 сум, Улаанбаатар хотод явуулж 5 хүртэлх насны 10534 хуүхэд хамрагдав. (Хүснэгт 1)

  НҮБ-ын Хүүхдийн Сангийн 1989 оны судалгаагаар тураал 20%, Хоол судлалын төвийн 1992 оны судалгаагаар тураал 12%, улсын хэжээний 0-5 насны хүүхдийн хүн амын дунд эзлэх хувь (12%)-ийг тус тус үндэслэн статистикийн үнэний магадлалыг 90-95% байхаар тооцоолж түүврийн хэмжээг тогтоов.

Түүврийн сонголтыг нэгэн агшны задлан шинжлзх (тархалтын) судалгааны аргаар хийв.

Хүүхдийн бие бялдрын хэмжилтийг ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу хүүхдийн биеийн жинг хуүхдийн тавган жингээр жинлэж, урт (өндөр)-ыг зориулалтын урт (өндөр) хэмжигчээр хэмжив. (3)

Судалгааны үр дүн, хэлцэмж

5 Хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн хурц дутал буюу тураал (жин-насны үзүүлэлт <-2БО)-ын тархалтын тувшин эрүүл, хэвийн жинтэй хүн амын дунд байвал зохих хэмжээ (2%)-нэзс 1992 онд (12.6%о) 6 1993 онд (11.8%) 5.9, 1994 онд (10.2%) 5.1 дахин их байна. (График 1) [4, 5, 6]

Өсөлт зогсонгиших (өндөр-насны узүүлэлт <-2SD) буюу хоол тэжээлийн архаг дутал нь эруүл, хэвийн өндөртэй хүн амын дунд өсөлт нь зогсонгишсон хүүхдийн байвал зохих хэмжэз (2%)-нээс 1992 онд 13.2, 1993 онд 12.9, 1994 онд 10 дахин их байна. (График 1) [4, 5, 6]

Харин туранхай (жин-өндрийн үзүүлэлт <2SD) хуүхдийн эзлэх хувь (1.7%) эрүүл, хэвийн жин, өндөртзй хүн амын дунд байвал зохих хэмжээ (2%)-тэй ойролцоо байна. (график 1) [4, 5, 6]

Хоол тэжээлийн хурц дутал 1994 онд 10.2% буюу 2.4%-иар (р<0.02), хоол тэжээлийн архаг дутал 1994 онд 21.7% буюу 4.7%-иар (р<0.01), 1992 оны түвшин (12.6%)), (26.4%)-гээс тус тус магадлалтайгаар буурсан байна. (График 1)

Харин туранхай хүүхдийн эзлэх хувь 1993 онд 2.3% буюу эрүүл хзвийн жин, өндөртэй хүн амын дунд байх хэмжээнээс 0.3%-иар их бөгөөд энэ нь магадлалгүй байна. (график 1)

Дүгнэлт

  1. Хоол тэжээлийн хурц ба архаг дутлын түвшин нь эруүл хэвийн жин, өндөртэй хүн амын дунд байвал зохих хэмжээ (2%)-ээс өндөр хувьтай байна. 3 жилийн дундаж узүүлэлтээр хоол тзжээлийн хурц дутал 11.5%, хоол тэжээлийн архаг дутал 24.6% байна.
  2. Хоол тэжээлийн хурц ба архаг дутал 1992 оны түвшнээс 2.4%, 4.7%-иар буурсан байна. (р<0.002)
Ном зүй

1.Хүүхэд хөгжил хамгаалал үндэсний хөтөлбөр, Монгол улсын засгийн газар, 1993
2.Хүүхэд эмэгтэйчүүдийн байдалд хийсэн дүгнэлт 1990, НҮБ-ын Хүүхдийн сан, 1990
3.Определение изменений в состояний питания, ВОЗ, Женева, 1985
4.Профилактическое питание в медицине, ВОЗ, 1978
5.Hansen J.D.L Pettifor J.M, Protein energy mal¬nutrition, Mahidol University, 1997
6.Nutritional assessment in emergencies, WHO, Geneva, 1995
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1076
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК