Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Умайн гилгэр булчингарын үедэх эмгэг бүтэцзүйн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Б.Жаргалсайхан1, Д.Самбуупүрэв2, Б.Жав1

1Эрүүл Мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

The study included a topographical investigation of tne pathological changes of the endometrium and uterine leiomyoma with special reference to the site of myomata within the uterus.

Uterine leiomyoma reflects the hystological changes in endometrium. These different pathological patterns may be the result of a mechanical factor and hormonal factor. Atrophy of the endometrium, elongation and distortion of the glands may result from mechanical pressure exerted by the nodular mass of the myoma on the overlying or nearby endometrium.

Our study is proven to be one of the principles to be followed during conservative surgeries for necrosis of uterine leiomyoma.

Pp. 11-13, References 9.

Умайн гилгэр булчингарын (лейомиом) томрох ба багасах явцад цусны эргэлтийн хямрал, хөөнгешил, гиалиноз, шохойжилт ба үхжил хэлбэрийн хоёрдогч еөрчлөлт илэрдэг. Эрдэмтдийн судалгаагаар [3, 8] дурьдсан өөрчлөлтүүд нь үндсэндээ хавдрын доторх цусны бичил эргэлтийн хямралаас үүдэгдэж евчний шинж тэмдэгийн нарийн цогц бүрдэлийг бий болгодог байна [1, 2]. Энэ холбоонд гилгэр булчингартай умайн бүтэц үйл зүйг судлах нь зөвхөн практикийн төдий бус харин онолын хувьд зүй ёсоор сонирхол төрүүлж байгаа юм.

Судалгааны зорилго нь умайн булчингарын улмаас тайрагдсан умайн булчин ба салст давхаргын цусны эргэлтийн хямрал, бүтэц үйл зүйн өөрчлөлт ба умайн гилгэр булчингардах өөрчлөлтийн хооронд холбоо байгаа эсэхийг тодорхойлоход оршино.

Материал, аргазүй. Улаанбаатар хотын клиникийн нэгдүгээр амаржих газар (КНАГ)-т үзлэг ба шинжилгээгээр булчингартай хэмээн оношлогдсон 120 эмэгтэйд мэс засал эмчилгээ хийсэн. Мэс засал хийх гол заалт нь том хэмжээтэй хавдар 32, булчингарын салст доорх байрлал 18, биений юм алдагдах 20, хавдрын түргэн ургалт 8, хавдрын эд дотор үхжил ба цусны эргэлтийн хямрал нь шинж илрэх 25, дайврын эмгзгүүд булчингартай хамтын байрлал 17, тус тус байв.

Тухайн өвчтөнд булчингарын зангилаан доторх хоёрдогч өерчлөлт ба умайн булчин салстын бүтэц-үйлзүйг зд судлалын аргаар судалсан.

Энэ удаад нэгталаас үхжилийн болон сөнөрөлт (дистрофи) өөрчлөлт бүхий умайн гилгэр булчингарын, нөгөө талаас умайн дотор салст ба булчингийн бүтэц, үйл зүйн шинж байдал түлхүү анхаарч судлав.

Судалгааны дүн, хэлцэмж. Судалгаанд хамрагдсан 120 эмэгтэйн 98% буюу ихэнхи нь 1­4 жилийн турш эмнэлгийн хяналтад, зөвхөн 22 эмэгтэйн хавдар нь эмнэлэгт хэвтсэний дараа анх оношлогджээ. Төлөвлөгөөтэйгээр мэс хагалгаа хийлгэсэн 72 эмэгтэйд булчингарын зангилаа нь цусны эргэлтийн хямрал, үхжил буюу дистрофи өөрчлөлт зэрэг хоёрдогч өерчлөлт гэнэтийн тохиолдол хэлбэрээр илэрлээ. Харин яаралтай мэс засал хийлгэсэн 48 тохиолдлын 26 -д өвчний эмнэл зүй нь зангилааны хоёрдогч өөрчлөлтийн хэлбэрээр илрэв. 12 тохиолдолд зонхилох шинжийн шалтгаан нь булчингарын хажуугаар цаавруудын эмгэг болж байв.

Мэс хагалгааны хэмжээ тохиолдол бүрд өвчтөний биеийн байдал, нас, эмнэл зүй, умайн хүзүү, дайвруудын болон мэс заслын үед бага аарцаг дахь эрхтэнгүүдийн харагдах хэлбэр, зарим тохиолдолд хортой хавдар гэж сэжиглэж авсан эдийн яаралтай шинжилгээ зэргээс хамаарч байна.

Биет байдлаар гилгэр булчингарын 85 тохиолдолд зангилаа олон, харин 35 тохиолдолд зангилаа нэгээр үүний дотор 11 тохиолдолд ергөн суурьтай, умайн гялтан бүрхүүл дор, 10-т булчин хооронд, 14-т салст давхарга доорхи хэлбэрээр тус тус байрласан байна.

Хоёрдогч өерчлөлт бүхий булчингарлаг загилааны диаметр 3-24 см, 5см-ээс бага хэмжээтэй 29, 6-10см хэмжээтэй 67,11-ээс дээш 24 байна.

Эд судлалын шинжилгээ нь гилгэр булчингарлаг зангилаануудаас тойрны булчин, ойролцоо байрласан умайн их биеийн салст давхаргаас   материал   авч,   10 хувийн саармагжуулсан формалины уусмалд бэхжүүлж, лааны тосонд цутгасан эдээс 5 мкм зузаантай зүсмэгбэлтгэв. Зүсмэгийг гематоксолин-эозиний ба Ван-Гизоны ерөнхий будгийн аргаар будна. Эдийн бүтэц үйл зүйн байдлыг Щик урвалын арга хэрэглэн бэлдмэл доторхи гликозамионгликан ба гликогений агууламж, тархалтыг тодорхойлов.

Эд судлалын шинжилгээгээр бүгд 120 эмэгтэйн булчингарлаг зангилаанууд 42-т цусны эргэлтийн хямралын шинж, 58-д цусны хөдлөл зүйн хямралаас үүдсэн янз бүрийн хэмжээний үжил, үхжил, үүнээс 10 тохиолдолд шохойжилтийн голомт, 4-т цусархаг үхжил, 20 тохиолдолд зангилаан доторхи голомтот хаван тус тус ажиглагдав. Эдийн химийн шинжилгээнд гилгэр булчинлагхавдарт гликоген ба гликозамингликаны агууламж тархалт нь үхжилийн өөрчлөлттэй харьцуулахад жигд бус, тойрон байгаа булчин болон бусад эдтэй зэрэгцүүлэхэд бага хэмжээтэй байгаа нь тогтоогдов.

Эмнэлзүйн практикт үрэвсэлтэй холбоотой асуудал нэлээд сонирхоолтой байгаа юм. Хэвлэлийн тоймоос [4, 8] харахад илэрхий их үрэвсэл, заримдаа хавдрын эдээвэрлэл, гилгэр булчингарын эд дэхь үхжилт еерчлөлтийг дагалдана. Үрэвслийн тархалт нь умайг бүхлээр нь авах хүртэл хэмжээнд мэс хагалгааг өргөтгөх аюулд хүргэх талтай.

Умайн гялтангийн дор, булчин дундын байрлалтай үхжилийн өөрчлөлт бүхий зангилаануудтай 91 өвчтөнд үхжилийн захаар сийвэнт ба үлэмж залгиур эсийн холимог олон беемт цагаан эсийн ба тунгалгын эсийн өөрчлөлт эсийн нэвчдэс харагдав. Энэ тохиолдолд үхжилийн захаар сөнөрлийн өөрчлөлттэй олон хэлбэржилттэй эсүүд илрэв. Ийм зураглалыг үхжил гэж үнэлэн дүгнэлээ.

Умайн салстын шинжилгээний дүнг тусад нь авч үзлээ. Тухайлбал судалсан 120 тохиолдлын 96-д булчингарын зангилаанд хоёрдогч өөрчлөлтгүй гилгэр булчингарын үеийн салстын бүтэц үйл зүйн байдлаар онцлох ялгаа харагдаагүй. Биений юм ба насанд тохирсон эд үйл зүйн өөрчлөлт илэрлээ. Эдгээр өөрчлөлт нь судлаачдын [7, 9] урьд өмнө хийсэн судалгааны дүнтэй ойролцоо байлаа.

Салстын эдийн химийн шинжилгээгээр ЩИК/ +/ бодисын агууламж ба түгэлт салстын булчирхайлаг ба суурь эдийн дотор умайн булчингар хавдартай эмэгтэй 2 шатат биений юмны зураглалтай тохирч байв. Булчингар хавдаргүй эмэгтэйн хэвийн биеийн юмны үеийн салстын эд үйл зүйн онцлогтой дүйж байгааг зарим судлаачид [3,4] бичсээр байна. Тухайлбал биений юмны шүүрэлт шатны үед салстын булчирхайн эпителид ЩИК/+/ хүчтэй урвал ба үрэл ихсэх нь эпители дотор гликоген ба гликозаминогликан цугларсныг гэрчлэх баримт , юм.

Умайн их биеийн салстын нийт 24 эмгэг еөрчлөлтийн дунд архаг үрэвсэл 10 тохиолдолд хамгийн олон, салстын суурийн давхар голомтын хэт хувирал (гиперплази) 8, салстын ургацаг 6 тохиолдолд тус тус ажиглагдав.

Эдгээр тохиолдолд салст давхарга нимгэрэх, заримдаа булчирхай үл харагдах, эсхүл салст цавхарга нь ижил бус зузаантай байв. Булчирхайнууд муруй тахир болсон, тэлэгдсэн, уртассан байхын хамт ихэнхи булчирхай гол төлев биений юм ирж байгаа эмэгтэйд бүрхүүл эпители ба суурин үетэй зэрэгцэн байрлана. Энэ зураглал нь салст доорхи буюу булчин дунд байрласан булчиингарын зангилаа бүхий бидний судалгааны 24 эмэгтэйд ажиглагдсан юм.

Дүгнэлт

  1. Умайн гилгэр булчингарын үед умайн салст давхарга нь салстын бүтэц үйлзүйн өөрчлөлтийг үндсэндээ тусгасан байна.
  2. Умайн хөндийн салст давхарга ба булчингийн бүтэц үйлзүйн байдал болон цусны эргэлтийн хямрал хэлбэрийн хүндрэлээс үүдсэн умайн гилгэр булчингар  доторхи өерчлөлтийн хооронд тодорхой холбоо байхгүй болохыг бидний судалгаа харуулав.
Ном зүй

1. Бохман Я.В., Юдковская И.Л., Волкова А.Т и др., Акушерство и гинекология., 1990. №1, с.13-15
2. Вихляева Е.М., Василевская Л.М., Миома матки-М. 1981
3. Вихляева Е.М., Паллади Г.А., Патогенез, клиника и лечение миомы матки-Кишинев, 1982
4. Железнов Б.И., Акушерство и Гинекология., 1980, №1,0.37-40
5. Зальмеж Л.В., Радиоченко А.А., Акьтуальные проблемы современной онкологий- Томск, 1984, выпуск 3, с.25-27
6. Кох Л.М., Радиоченко А.А., Болотова В.П. Акушерствои Гинекология., 1994, №11. с.55-56
7. Якубович Д.В., Кондриков Н.И., Акушерство и Гинекология - 1981, с.41-42
8. De Cherney A., Polan M.L. Obstetrics and Gynecology ., 1983 vol. №3, p.392-397
9. Gompel C.A., Silverbery S.G. Pathology and Gynecology. 1982
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1012
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК