Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 2(103)
Нийслэлиин эрүүлийг хамгаалахын хөгжпийн үе шатлалын асуудалд
( Лекц )

П.Янсан, Ц. Тэрбиш

Нийслэлийн эрүүл мэндийн газар

 

Аливаа улс орон түүний салбарын хепклийн түүхийг судлахад уе шатлалд хуваан үззх нь   хөгжлийн динамик, дэс дараалал өсөлтийг системтэй болгох, бодит дүгнэлт өгөх ззрэгт чухал ач холбогдолтой билээ. Нөгөө талаар хөгжпийн үе шатны асуудлыг авч үзэхдээ тухайн улс орны болон салбарын ерөнхий хөгжлийн чиг хандлага, нутаг дзвсгэрийн (бүс нутгийн) хөгжил түүхтэй холбон судлах шаардлагатай. Нийгмийн хөгжлийн аль ч үешатанд өнгөрсөн  түүхээ эргэн мэдэх, өнөөдрийн бодит байдлаа зөв дүгнэхгүйгээр ирээдүйгээ батттай төсөөлөх боломжгүй юм.

Өнгөрсөн бодит түүхийн бартаа улбаа нь өнөө ирээдүйн залгамж чанар,  сургамж, уламжлал болдгоороо үнэ цэнэ, ач холбогдолтой юм. Монгол улсын Эрүүл мэндийн байгууллагын эх үүсвэр, боловсон хүчний үр хөврөл, барилга байшингийн анхны суурь нь бүгд л Нийслэл Улаанбаатар хотод мэндэлж байж эх орны дөрвөн зүг, найман зовхист түгэн хөгжсөн түүхтэй. Чингэж үзвззс Нийслэл Улаанбаатар хот нь монголын эрүүлийг хамгаалахын буурал ээж, унаган өлгий, шастир тэргүүн юм.

Монгопын эрүүлийг хамгаалахын түүх, хөгжил үе шатлалтай холбоотой бүтээл туурвил багагүй ч нийслэлийн эрүүлийг хамгаалахын түүхийг  тусгайлан судалсан, бие даасан бүтээл одоохондоо гараагүй билээ.

Бид Нийслэлийм эрүүлийг хамгаалахын хөгжпийн түүх, үе шатлалыг  Монгол   улсын эрүүл мэндийн болон Нийслэлийн түүхэн хөгжил, үе шаттай уялдуулан анх удаа түүх судалгааны аргаар гаргахыг хичээв.

   Тус улсын эрүүлийг хамгаалахын түүхийг судлаж бичсэн эрдэмтэдийн бүтээлүүдэд "Хувьсгалын өмнөх Монгол орны хүн амын эрүүл мэндийн байдал", "Хувьсгалаас хойшхи монгол орны хүн амын эрүүл мэндийм байдал хэмээх хоёр үндсэн хэсэгт хуваан түүх судалгааны аргачлалаар хөгжлийн тойм, дүгнэлтийг гаргасан байдаг. Эдгээрийн дотор Зөвлөлтийн эрдэмтзн Е.А. Бойцовын БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын 20 жил, цаашид хөгжүүлзх арга зам" (Москва 1941), Д.Цагаанхүүгийн "БНМАУ-ын эрүүлийг хамгаалах явдал (1918-1360) Москва 1962, Б.Дэмбэрэлийн "БНМАУ-ын анагаах ухааны боловсрол, эмнэлгийн боловсон хүчин (1921-1970)" Баку 1971, Ж. Купулын "БНМАУ-ын ариун цэвэр, халвдар судлалын албаны зохион байгуулалт" УБ 1972, Мо Шагдарсүрэнгийн "БНМАУ-ын эх барихын тусламжийн зохион байгуулалт" УБ 1976, Д.Ням-Осорын "БНМАУ-д хүн амын ам хангамж үүсч хөгжсөн нь" УБ 1972 эрэг нэг сэдэвт бүтээлүүдэд тус улсын эрүүлийг хамгаалахын ерөнхий түүх, эрүүл мэндийн зарим салбарын хөгжлийн түүхийг судлан дүгнэж гаргажээ.

Анагаах ухааны дэд доктор, доцент, Монголын эрүүлийг хамгаалахын ахмад, нэрт зохион байгуулагч Д.Цагаанхүү нэг сэдэвт бүтээлдээ манай орны эрүүлийг хамгаалахын түүхийг улс орны түүхэн хөгжлийн үе шаттай уялдуулан эрүүлийг хамгаалахын өрнүүн байгуулалтын  үе, 1941-1960 оны дэлхийн II дайны

Жилүүд ба социализмын материал техникийн баазыг байгуулах .үеийн эрүүлийг хамгаалах  гэж 3 үе шатанд хуваасан байна. Академич Б. Дэмбэрэл анагаах ухааны  докторын зэрэг горилсон бүтээлдээ доцент Д.Цагаанхүүгийн судалгааг гүнзгийрүүлэн эрүүлийг хамгаалахын хөгжлийг :

  1. Бэлтгэл арга хэмжээний үе (1921-1930)
  2. Шинжлэх ухааны (Европ) эмнэлэг баттай ялж, эрүүлийг хамгаалах явдал бүрэлдэн тогтсон үе(1930-1940)
  3. Дэлхийн !! дайны жилүүд ба БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын үндэс бүрэлдэн тогтсон үе шат (1940-1960)
  4. БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахыг бэхжүүлэн хөгжүүлж байгаа үе шат (1960 оноос хойш ) гэж хуваан судалсан билээ. 1990 оноос хойш манай орны түүх ,нийгэм, судлал, эдийн засаг , ер нь улс оронд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлт, олон ургалч үзлийн үүднээс манай эрдэмтэд судлаачид улс орон түүний салбаруудын түүхэн хөгжлийг янз бүрээр үнэлэн дүгнэж, үе эргэн харрсны нэг нь тус улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн үе шатыг өөрчлөн тодотгосон явдал юм. Энэ нь урьд өмнө  судалсан судалгаа түүхэн он дараалаллаар бичсэн баримтаа үгүйсгэж байгаа нь огт бус гэж үзнэ. Учир нь түүх судлалын үүднээс үзвэл аливаа түүхэн үйл явдал нь тухайн цаг үе, орон зай тодорхой нөхцөлийн хүрээнд хөгжсөн учраас тэдгээрээс нь салган шууд эдүгээчилж болдоггүй. Түүх түүхээрээ үлддэг жамтай билээ. Гэвч улс орны түүхийг нэг нам , өнгөлөн гоёж, дүгнэж байсны харгалзан улсын эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхийг академич ,Б.Дэмбэрэл 1991 онд дараахь байдлаар хуваах нь зүйтэй гэж үзжээ.

 (Б. Дэмбэрэл Нийгмийн эрүүл мэнд судлал, тэргүүн дэвтэр УБ 1996. 70-р талд)

Туүх судлаач Л.Дүгэрсүрэн Улаанбаатар хот УБ

1963. Номондро Нийслэлийн хөгжлийн түүхийг:

  1. Ардын хувьсгал ялсны дараах Нийслэл хүрээ (1921-1924)
  2. Нийслэл Улаанбаатар хот (1924-1940)

3 Xотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх үеийн Улаанбаатар хот (1940 оноос хойш  ) хэмээн хуваажээ.

Нийслэлийн- 355 жилийн ойд зориулан түүхч эрдэмтэн С.Идшинноровын бичсэн Улаанбаатар хотын түүхийн хураангуй” УБ.1994 номонд Нийслэл хогын түүхийн хөгжлийг:

  1. Хаант Монгол улсын Нийслэл хүрээ (1911-1921)
  2. Ардын засагт Монгол улсын Нийслэл хот (1921-1927)
  3. Зүүнтэн, шинэ эргэлт,ганцаар ноёрхох дэглэмийн үеийн Улаанбаатар (1928-1940)
  4. Дэлхийн дайн, энх цагийн бүтээн байгуулалтын үеийн Улаанбаатар (1940-1960)
  5. Бүтээн байгуулалтын ажлын өрнөлтийн үеийн Улаанбаатар хот (1961-1990-ээд он) хэмээн үе шатанд хуваажээ.

Бил монгол улсын нийслэлийн эрүүлийг хамгаалахын хөгжлийг дор дурьдсан үе шаианд хувааж үзэх нь зүйтэй гэсэн анхны оролдлого, үндэслэлдээ толилуулж байна.

Нийслэлийн эрүүлийг хамгаалахын хөгжлийн түүхийг ийнхүү үе шатанд хуваасны үндэслэл:

  1.  Монгол улсын эрүүлийг хамгаалахын болон Нийслэлийн рөгжлийн түүхийн үе шатлалыг аль алиныг харгалзан үзсэн.
  2. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үүсч хөгжсөн онцлог, хөгжлийн чиг хандлага өсөлт дэвшилтэд тулгуурласан;
  3. Монголын эрүүлийг хамгаалахын анхны цэг салбар ,эмнэлгийн тусламжийн төрөл,боловсон хүчний хөврөл нь Нийслэл хотодмэндэлж байж ,эх оронд түгж хөгжсөн онцлог,
  4. Түүх судлалын үүднээс үзвэл аливаа түүхэн үйл явдлыг тухайн цаг үе,орон зай,бодит  нөхцөл байдалд нь тулгуурлан түүх түүхээрээ үлдэх ёстойг бодолцсон,
  5. Өнгөрсөн түүхээ дүгнэн үзэхдээ дэвшилт сайн тал,уламжлал,залгамж байдлыг алдагдуулахгүйгээр гажсан алдсан зүйлийг засч залруулах,баяжуулан хөгжүүлэх зүй тогтол, жам ёс бий.
  6. Үндсэн үе шатыг дотор нь дэд болгон хуваахдаа судалгаа, дүгнэлтийг тодорхой хийх,гүнзгий ойлголтөгөх, бодит байдлыг тухайн цаг үе,нөхцөл байдалтай нь нягт холбох боломжтой гэж үзсэн. Тухайлбал бэлтгэл арга хэмжээний дэд үе (1921-1923) нь шинжлэх ухааны сарол эмнэлгийн цэг салбар, боловсон хүчингүй, өв уламжлалгүй, феодалын хоцрогдсон улс орон түүний нийслэлд эрүүл мэндийн ажлыг эрхлэх, эмхлэн цоо шинээр бий болгоход бэлтгэл ажлын үе зайлшгүй хэрэгтэй байсан гэх мэт.
  7. Зах зээлийн эдийн засгийн харилцаа бодитой болж 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулинд” ... эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласныг иш үндэс болгосон болохыг уншигч танаа тус тус толилуулж байна.
Ном зүй

1.Б.Амгаланбаатар УБ хотын эрүүлийг хамгаапахын түүхчилсэн лавлах, гар бичмэл 1992 он.
2.БНМАУ-ын эрүүлийг хамгаалах 55 жилд УБ 1977 он
3.БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын хөгжил 1990 он
4.Б.Дэмбэрэл Нийгмийн Эрүүл мэнд судлал I, II, Ш дэвтэр 1996 он
5.Б.Дэмбэрэл Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын зарим асуудал УБ 1971 он
6.Л.Дүгэрсүрэн УБ хот (1921-1940) УБ 1963 он
7.Ч.Жамбал \\\\\\\"Орчин үеийн Улаанбаатар\\\\\\\" УБ 1984 он
8. Ибрагимов М.А, Б. Дэмбэрзл Очерки по истории развития здравоохранения МНР. М. 1977
9. С.Идшинноров Улаанбаатар хстын түүхийн хураангуй УБ 1994 он
10. Улаанбаатар хот 60 жилд. УБ 1989 он
11. Д.Цагаанхүү БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах явдал (1918-1960) М. 1962 он
12. Мо.Шагдарсүрэн БНМАУ-ын Эх, хүүхдийн ( эрүүл мэндийг хамгаалах тулгамдсан асуудал. Докторын дисс. 1990.
13. П.Янсан Монголын Анагаах Ухааны туүх судлалын асуүдалд. \\\\\\\"Монголын анагаах ухаан сэтгүүл\\\\\\\"
1974 IV
14.П.Янсан \\\\\\\"Эрүүлийг хамгаалахын түүхэн хөгжлийн тухай зарим лавламж \\\\\\\"Эрүүл мэнд сэтгүүл\\\\\\\" 1969.





 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 767
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК