Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Шар, шарын шинж бүхий хүндрэлтэйгээр явагддаг зарим өвчнүүдийг лапароскопоор ялгах оношлогоо
( Судалгааны өгүүлэл )

Л. Жигжидсүрэн, Г. Нямхүү

<span style="\&quot;text-align:" -webkit-right;\"="">Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Для выявления этиологии желтух мы применияли комбинированую лапароскопию у 27 больных с желтушными синдромом. Из них у 2-х желтуха развилась на фоне хронического гепатита, у 7 больных желтуха имела цирротическии характер, a у 6 больных был раковый генез. У одного больного была обнаружена врожденная анемалия внепечевочных желчных путей, a у 5 желтуха развивалась на фоне закупорки камнем общего желчного протока, у 3-х больных желтуха развивалась на фоне закупорки эхинококковой пузырьки и у 3-х желтуха возникла из за сдавленйя общего желчного протока опухолыо.

 

Шар, шарлалт үүсгэж хүндрэлттэй явагддаг зарим өвчнүүдийг ялган оношлох асуудал жилээс жилд боловсронгуй болж ялангуяа клиникийн практикт судас, цөсний зам, нойр булчирхай зэргийн рентген шинжилгээ, цөмийн оношлогооны аргууд болон, лапароскопийн хавсармал шинжилгээнүүдийг нэвтрүүлэн хэрэглэж ихээхэн үр дүнд хүрч байна Гэвч  механик шарлалт үүсгэх хүндрэлтэйгээр явагдаж байгаа өвчнүүдийг тухайн үед нь илрүүлэн оношлох, асуудал одоо болтол бүрэн шийдэгдэж чадаагүй байгааг судлаачид тэмдэглэж байна (1, 2). Ялангуяа механик шарлалтын эхэн үеийг аажим явцтай элэгний хурц болон архаг үрэвслээс ялгах оношлох явдал чухал шаардлагатай юм. Клиникийн практикт шалтгаан нь мэдэгдэхгүй, шарын шинж нь илэрхий болсон өвчтөн багагүй байдаг нь уг өвчнүүдийг оношлох арга дутагдалтайн нэг гэрч юм. Гэвч механик шарлалт үүсгэх хүндрэлтэй явагддаг өвчнүүдийт лапароскопоор ялган оношлоход боломжит шинжүүдийг илрүүлдэг байна. Уг шинжилгээнд юуны өмнө механик шарлалтын гол шинж нь болох ялимгүй томорч ногоон өнгөтэй болсон элгийг илрүүлнэ. Механик шарлалтын сэжиг бүхий өвчтөнд лапароскопийн шинжилгээг уг өвчний шарын шинж илэрснээс 4 долоо хоногийн дараа хийх нь ашигтай. Энэ хугацаанд элэг нь тод ногоон өнгөтэй болж гүйцдэг гэж үздэг. Зарим эрдэмтэд энэ хугацааг 2,5-3 долоо хоногоос багагүй байх хэрэгтэй гэж байгаа юм. Зарим судлаачид механик шар өвчтэй хүмүүст лапароскогшйн шинжилгээ хийхэд механик шарлалтын шинж бүхий ногоон элгийг илрүүлээгүй тохиолдол ч байсан байна Жишээ нь: М.Хеггенмиллер, (1954) механик шарлалттай 47 өвчтөнд шинжилгээ хийхэд 9 тохиолдолд нь элэгний өнгө өөрчлөгдөөгүй байжээ.

Хэвийн ажиллагаатай цөсний хүүдийд ус шимэгдэлт байнга явагдаж цөс өтгөрдгийн үндсэн дээр цөс дамжуулах ерөнхий цоргын саатал болоход элгэн дэх цөсний цоргын даралт ихсэлт аажим явагддаг нь бидэнд тодорхой билээ. Харин цөсний хүүдийн хэвийн энэ үйл ажиллагаа алдагдахад элгэн дэх цөсний цоргын даралт ихсэлт нь арай түргэн явагддаг байна. Үүнээс үзэхэд хэвийн ажиллагаатай хүүдий нь цөсний замын хагас буюу үе үе сааталд орж даралт түр ихсэхэд түүнийг зохицуулах ач холбогдолтой байна. Энэ байдлаас үзэхэд ямар үед элэг нь ногоон, ямар тохиолдолд хэвийн өнгөтэй байдаг нь тодорхой байна.

Бид арьс салст нь шар болж урт богино хугацаагаар үргэлжилж байсан 27 өвчтөнд онош тодруулахаар лапароскопи болон шаардлагатай үед нь холецистохолангиографийг хавсарган хэрэглэв. Шинжилгээний 2 тохиолдолд элэгний архаг үрэвсэл илрүүлэхэд элэгний өнгө төдий л өөрчлөгдөөгүй мэт байв. Харин 7 өвчтөнд элэгний цирроз 6 тохиолдолд элэгний хорт хавдар байснаас 11 тохиолдолд элэгний өнгө нь цайвар ногоон, зарим нь цоохор ногоон өнгөтэй болж ихэнх нь томорсон байв. Үлдсэн хоёр тохиолдолд элэг нь цоохордуу гэмээр цайвар саарал өнгөтэй байсан юм. Мөн цөсний ерөнхий цоргын чулуут үрэвсэл (бөглөрөл) 5, нойр булчирхайн толгойн хавдар 3 тохиолдол байсны бүгдэд нь элэг томорч тод ногоон буюу цоохор өнгөтэй болсон байхад цөсний ерөнхий цорго нь элэгний бэтгийн уйланхайгаар бөглөрсөн 3, цөс дамжуулах системийн төрөлхийн гажиг 1 тохиолдолд элэг нь бүдэг ногоон туяатай байлаа.

Харин цөсний ерөнхий цоргын хагас буюу бүрэн түгжрэлийн үед ихэнх тохиолдолд цөсний хүүдий их бага хэмжээгээр буюу заримд нь ялангуяа нойр булчирхайн толгойн хавдрын үед ихээхэн чинэрч томорсон байв. Эдгээрээс үзэхэд ямар нэгэн хэмжээгээр арьс салст нь шар болсон хүмүүст лапароскопийн шинжилгээ хийхэд элэг нь ямар нэг хэмжээгээр томорч өнгө нь цайвар саарлаас, бүдэг, тод ногоон өнгөтэй болсон байгаа нь харагдаж байна. Арьс салст нь шар болоод үргэлжилсэн хугацааны хувьд дээр дурьдсан хугацаануудтай ойролцоо байснаас гадна уг өвчнүүдийн оношийг бид биопси болон мэс заслаар бататгав.

Хүснэгтээс үзэхэд шарын шинж бүхий өвчтөнүүдийн, бараг тал хувь нь механик шарлалттай өвчтөн эзэлж байна. Механик шарлалт үүсгэн хүндэрдэг эдгээр өвчнүүдийн эхэн үед элгэн дэх цөсний торлог цоргуудаар цөс дамжик нь бага зэргийн сааталд орж дотор даралт нь ихэссэн учраас элэг нь ялимгүй томордог байна. Элэг нь зөөлөн, мохоодуу ирмэгтэй, гадаргууд нь жижиг хар ногоон толбонууд алаглаж цоохор өнгөтэй болсон байна. Энэ нь голдуу хагас буюу механик түгжрэлийн эхэн үед тохиолдоно. Харин механик шарлалт нь цаашид удаанаар үргэлжлэн явагдахад элэг нь нийтдээ нэвчсэн тод ногоон өнгөтэй болж гадаргуу нь барзгардуу болон хувирч цөсний замын цирроз үүснэ. Ингэж механик шарлалтын үед элэгний өнгө хувирахаас гадна цөсний замын саатлын түвшинг тогтооход цөсний хүүдийн байдал багагүй үүрэгтэй байдаг. Энэ нь ногоон элэгний зэрэгцээ цөсний хүүдий нь хэмжээгээрээ томорч чинэрсэн байх нь цөсний замын түгжрэл, ерөнхий цоргын доод хэсэгг байгаагийн шинж юм. Хэрэв цөсний замын түгжрэл нь элэгний цоргын түвшинд байгаа бол элэгний өнгө нь ногоон, цөсний хүүдий нь дүүрэн биш, хуниастай сулавтар байна. Цөсний хүүдийн цоргын бөглөрөл болоход хүүдий томорч, цайвар өнгөтэй байх боловч элэг нь хэвийн өнгөтэй байдаг. Ийм байдал нь голдуу цөсний хүүдийн усжилт буюу идээт үрэвсэлд хүргэдэг байна. Лапароскопийн шинжилгээнд механик шарлалт үүсгэж буй шалтгаан нь заримдаа тодорхой байдаг боловч (элэгний хүүдийн хавдар,. хэв дүрс нь алдагдсан цирроз, цөсний хүүдий, замын хавдар гэх мэт) ихэнх тохиолдолд шалтгаан нь үл мэдэгдэнэ. Энэ тохиолдолд холецистохолангиографийг хавсарган хэрэглэнэ. Цөсний хүүдийн хана нь илт үрэвсэж эргэн тойрондоо наалдас үүсгэн өнгөртсөн байвал голдуу чулуут үрэвслийн сэжиг төрүүлнэ. Бусад тохиолдолд голдуу нойр булчирхайн хавдар,  фатероз хөхлөг, тунгалагийн булчирхайн хавдар зэрэг байна. Лалароскопоор илэрсэн эдгээр щинж, тэмдгүүд нь механик шарлалт үүсгэж байгаа уг өвчнүүдийн шууд шинж тэмдэг нь биш болох нь мэдээж юм. Иймээс механик шар үүсгэж байгаа өвчнүүдийг тухайн үед нь оношлоход лапароскопи, холецистохолангиографи бусад шинжилгээнүүдийг хавсарган хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь тодорхой байна.

 

Ном зүй

1. Топчиашвили 3.А. «Чрескожная; чреспеченочная холангиография» Клин. хир. 1964. 6 -13;
2. Гальперин Э. И. Петров Б. А. «Желчная гипертония» Хир. 1966, 6, 108
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1986
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК