Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Умайн лейомиомын эмнэл зүй-статистикийн ажиглалт
( Судалгааны өгүүлэл )

Б.Жаргалсайхан

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Study result showed, that one of every three patients have anemia, in 64.9% of all patients have clinical symptoms. These are indicating that the desease is diagnosed late and insufficient prophilactic measures among women of 35-49 years old. Founding upon the fact that the uterine leiomyoma is prevalent among women with dysfunctional of uterine bleeding, we conclude that these women should be taken a special care and regular examination and prophylactic measures.

Chronic genital pathologies such as piosalphingitis, oophoritis and endometritis serve as a one of the major causes of uterine leiomyoma.

Pp. 13-15, Tables 2, References 8

Умайн лейомиом, түүний хүндрэл эмэгтэйчүүдийн мэс заслын өвчний дотор хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг юм. эмэгтэйчүүдийн өвчлөлийн бүтцэд тэргүүлэх байр эзлэх ба 30-аасдээш насны эмэгтэйчүүдийн дунд 18-22 хувь хүртэл тохиолдон, биений юмны хямрал, үргүйдэл, үрэвсэлт өвчний голлох шалтгаан болж бэлэг эрхтэний өвчний учир мэс засал эмчилгээ хийлгэгсдийн дотор 40 хувийг эзэлж байна [1, 3, 4, 5, 6].

Умайн булчингийн хэт зузаарах явц нь эмэгтэйн бие махбодод явагдах иж бүрдэл эмгэг өөрчлөлтүүдээс, тухайлбал дотоод шүүрлийн-бодисын солилцооны болон умай дахь хүчилтөрөгчийн дутмагшил бүхий архаг халдварын өөрчлөлтүүдээс үүдэлтэй хэмээн тайлбарладаг [1, 2, 3, 4].

Орчин үеийн ойлголтын үүднээс умайн лейомиомыг нэгэн төрлийн биш хавдар гэж үздэг. Энэ нь хэмжээгээрээ, өсөлтийн хурд, байршил паренхим, холбогч эд хоёрын харьцаа эмнэл зүйн шинжээрээ ялгараад зогсохгүй мөн эс хөгжлийн чиглэлээр энгийн, зузааралт, өмөнгийн урьдал (предсаркоматоз) гэж байна [8,9]. Умайн лейомиом нөхөн үржихүйн үе дэх умайн салстын эмгэг зузаарал болон цэвэршилтийн өмнөх ба дараах үе дэх умайн салстын өмөнтэй хамт тохиолдох нь (33.3%)элбэг[1, 2J.

Умайн лейомиомтай нийт эмэгтэйчүүдийн 35­50 хувьд эмнэлзүйн шинж тэмдэг тухайлбал: цус алдалт (30%), үргүйдэл (27-30%), дутуу төрөлт (45%), зулбалт (41%), хэвлийгээр евдөх (34%) шинжүүд давамгайлан илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг лейомиомын зангилааны тоо, хэмжээ, байрлалаас шалтгаална. Лейомиомын үед умайн салстын бүтэц болон цусан хангамж өөрчлөгдөх нь зулбах, ихсийн эмгэг байрлал үүсэх, төрсний дараахи үед цус алдах хүндрэл үүсэх шалтгаан болдог [1, 2, 3, 4, 5].

Умайн лейомиомын үүсэл, эмчилгээний талаар урт удаан хугацааны турш олон тооны судалгаа хийгдсэн боловч дааврын болон дархлаажуулалтыг сэргээх арга хангалттай биш байна. Мэс заслын үед чанд авианы аргыг хэрзглзн лейомиомын хэд хэдэн зангилааг авах замаар эрхтний үйл ажиллагааг хадгалах уламжлалт аргын дараа 14.6%-д лейомиомын дахилт ажиглагддаг [1, 7, 8]. Өнөөг хүртэл умзйг мэс заслын аргаар авахыг эмчилгээний тэргүүлэх арга хэмээн үзэж байгаа боловч энэ мэс заслын цараа мэдрэл-дотоод шүүрэл болон вегетатив, сэтгэл санааны хүндрэл тохиолддогийг хүлээн зөвшөөрч байна.

Умайн лейомиом хавдрын процесс үү, эсвэл гэмтсэн миометрийн эмгэг ургалтын ул мөр үү гэдэг нь өнөөг хүртэл маргаантай асуудлын нэг хэвээр байна.

Дээрдурдсан онцлогууд умайн лейомиомийн хөгжлийн төрөл бүрийн онцлогийг тус тусад судлах, мөн тэдгээрийн түргэн өсөлтийн үндэс нь ямар процесс болох, умайн салстын эмгэг зузаарал болон умайн хорт хавдартай хамт тохиолдох шалтгааныг судлах шаардлагатайг харуулж байна.

Зорилго. Умайн лейомиомын эмнэлзүйн онцлог, нөхөн үржихүйн байдлыг судлахад оршино.

Судалгааны аргачлал. КНАГ, ЭНЭШТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2001-2003 онд умайн лейомиом оношоор хэвтэн мэс засал эмчилгээ хийлгэсэн 379 өвчтөнийг хяналтад авч, тусгайлан боловсруулсан асуумжаар авсан судалгааны материалд SPSS 10.0 протраммыг ашиглан боловсруулав.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Судалгаанд 25­56 насны эмэгтэйчүүд хамрагдсан ба дундаж нас 41.11±2.3байв.

Умайн лейомиом 36-50 (78.9) насанд хамгийн элбэг, 25 хүртэлх, 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд 1 хувиас илүүгүй (0.9%) тохиолдож байв. Умайн лейомиом оношлогдсон дундаж нас нэлээн хэлбэлзэлтэй байдаг ба дунджаар 37.0±0.32 байлаа.

Өвчний үргэлжлэх хугацаа умайн лейомиомыг анх оношлосноос 1 жил хүртэл 4 өвчтөн тутмын нэгд, 1-6 хүртэл жил 2 эмэгтэй тутмын нэгд, 6 жилэзо дээш үргэлжлэх нь 5 эмэгтэй тутмын нэгд тохиолдож байв (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Умайн лейомиомыг анх оношлосноос өвчний үргэлжлэх хугацаа

Нийт өвчний 64.9% эмнэл зүйн шинж илрэхэд оношлогдсон, 26.8%-д өвчин 0.5-4 жил, 8.3%-д 4 ба түүнээс дээш жил үргэлжилсэн байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2 Өвчин анх оношлогдсон хугацаа

Умайн лейомиом оноштой өвчтөнгүүдийн эмнэлэгтхэвтсэн заалтууд:

  1. умайн лейомиомын түргэн ургалт, умайн хэмжээ томрох-11.6%
  2. умайн эмгэг цус алдалт-42.4%
  3. хэвлийн өвдөлтийн улмаас-24%
  4. хажуугийн эрхтэнгүүдийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас-1.8%
  5. өндгөвчийн уйланхай, кистомтай хавсрах-9.4%
  6. чанд авиан шинжилгээгээр-9%
  7. урьдчилан сэргийлэх үзлэгээр-1.3%
  8. үргүйдэл-0.5%

Ихэвчлэн 2 өвчтөн тутмын нэгэнд дээрхи заалтууд хавсран тохиолдож байв. Жишээлбэл: умайн хэмжээ томрох нь цус алдалттай хавсрах гэх мэт. 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд үндсэн 2 хүчин зүйл нөлөөлж байв. Үүнд: умайн хэмжээ болон лейомиомын хэмжээ түргэн томрох, цус алдалттай хавсрах нь нийт тохиолдлын 81.4%-ийг эзэлж байв.

Судалгаанд хамрагдагсдад анхны биений юм нэлээн хожуу буюу дунджаар 14.7±0.2 насанд ирсэн байна. Анхны биеийн юм 14 хүртэлх насанд 22.3%, 14-өөс хойш насанд 77.7% байв. Анхны биений юм дөрвөн эмэгтэй тутмын нэгд 16 насанд (23.4%) иржээ.

Биений юмны мөчлөг ихэнхи тохиолдолд анхны биений юм ирсэний дараа тогтмолжсон (89.7%). Биеийн юм ихэнхи тохиолдолд тогтмол ирж байсан ба зөвхөн 10.3%-д тогтворгүй ирж байв. Биений юмны мөчлөг 2 эмэгтэй тутмын нэгд (46.7%) 25-29 хоног үргэлжилж байв. Биений юмны мөчлөг уртсах нь 25.4% буюу 4 эмэгтэй тутмын нэг, богиносох (25 хоног) 27.9% байлаа.

Нийт судалгаанд хамрагдагсдын 33%-д биеийн юм 5-аас дээш хоног үргэлжлэн, 2 эмэгтэй тутмын нэгд биений юм их хэмжээтэй (42%), 47%-д өвдөлттэй ирж байв.

Умайн хэмжээ 5-аас 28 долоо хоногийн жирэмсний хугацаа хүртэл (дунджаар 10.8±0.15 жирэмсний долоо хоногийн хугацаатай) томорсон байлаа. Умайн хэмжээ ерөнхийдөө 12 долоо хоногийн жирэмсний хугацаанаас томгүй (70.1%) байсан ба 29.9%-д 12 долоо хоногийн жирэмсний хугацаанаас том хэмжээтэй байв. Нийт тохиолдлын 7.9%-ийг 17 долоо хоногийн жирэмснээс тоЬл хэмжээний умай эзэлж байв. Умайн лейомиом эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн ажиллагаатай хэрхэн уялдаатай, уг хавдар үүсэхэд нөлеөлөх хүчин зүйлсийг судлав. Умайн лейомиомтай эмэгтэйчүүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой байлаа. Нийт судалгаанд хамрагдагсдын 92.9% нь 1 ба түүнээс дээш удаа жирэмсэлсэн, харин үргүйдэлтэй эмэгтэйчүүд 7.1%-ийг эзэлж байв.

Нөхөн үржихүйн үйл ажиллагааг судлахад 379 эмэгтэйчүүдэд жирэмслэлт 4.99+3.07, үүнээс гөрөлт 3.39±2.3, үр хөндөлт 2.17±1.54 байлаа. Умайн лейомиомтай эмэгтэйчүүдийн дунд зулбалт 20.2%, үр хөндөлт 52.8%, үргүйдэл 5.4%, 1 ба түүнээс дээш удаа жирэмсэлсэн 92.9% байсан ба үүнээс 2-4 удаа төрсөн 69.2%, 5-аас дээш удаа төрсөн 30.7% байв.

Төрөлтийн тоог хооронд нь харьцуулахад төрөлтийн тоо нэмэгдэх тутам умайн лейомиомоор өвчлөх тоо багасч байв.

Энэхүү үзүүлэлтүүдээс харахад умайн пейомиомтай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа буураагүй нь харагдаж байна.

Нийт жирэмслэлтийн too 4.99±3.07, үр хендөлт 2.17±1.54 байхад төрөлтийн тоо буурч байгаа нь ажиглагдсан. Энэ тохиолдолд зулбалтын хувь өндөр (12.4%) байлаа. Судалгаанд хамрагдагсдын 4 эмэгтэй тутмын нэг 1-2 удаа (88.6%) зулбаж байжээ. Үргүйдлийн дотор анхдагч үргүйдэл 18 тохиолдол буюу 66.6%-ийг эзэлж байв. Эрдэмтдийн ба бидний хийсэн судалгааны материалаас үзэхэд эрхтэн тогтолцооны өвчнүүд умайн хоргүй хавдар үүсч хөгжихөд нэн тааламжтай урьдчилсан хүчин зүйл болж байна. Нийт өвчлөгсдийн 70.4% эрхтэн тогТолцооны өвчинтэй байсан. Үүнээс зүрх судасны өвчин 21.6%, шээс боловсруулах замын өвчин 25.3%, хоол боловсруулах замын өвчин (27.5%), цус багадалт (32.5%) тус тус тохиолдож байна.

Эмнэл зүйн байдлыг судлахад нийт өвчтөний 79.4% (301) зовиуртай байв. Үүнд: Өвдөлт 68.3% (259), биеийн юм өөрчлөлттэй ирэх 70.7% (267), цус багадалт 28.5% (108), хажуугийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал 13.2% (50) байсан ба нийт өвчтөний 58%-ддээрхи шинжтэмдэгүүдхавсран илэрч байв. Үүнээс гадна биеийн юм ирэх үед цус их хэмжээтэй алдах (45.1%), өвдөлттэй ирэх (54.7%), биеийн юм хооронд цус алдах (18%) шинжүүд илүүтэй тохиолдож байна. Умайн лейомиомтай      эмэгтэйчүүдийн 39.5% эмэгтэйчүүдийн өвчнөөр өвчилж байсан.

Дүгнэлт.

  1. Нийт өвчтөний 64.9% эмнэл зүйн анхны шинж илэрмэгц, 3 өвчтөн тутмын нэг цус багадалт үүссэн, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1.3% оношлогдсон байгаа нь өвчин хэт хожуу хугацаанд оношлогдон, урьдчилан сэргийлэх үзлэгийг 35-49 насны эмэгтэйчүүдэд хангалтгүй хийж байгааг харуулж байна.
  2. Умайн хоргүй хавдар нь биений юм хожуу ирсэн, мечлөгийн хямралтай, ялангуяа цус алддаг эмэгтэйчүүдэд харьцангуй элбэг тохиолдож байгааг үндэслэн эдгээр эмэгтэйчүүдийг өндөр ертөмтгийн бүлэгт хамааруулж, байнгын хяналтад авч, хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
  3. Үр хөндөлт, зулбалт, олон терөлт, өндгөвчийн уйланхай, умайн хүзүүний шархлаа, умай ба дайврын архаг үрэвсэл зэрэг бэлэг эрхтний архагшсан эмгэгүүд умайн лейомиом үүсэх нөхцөлдүүлэгч хүчин зүйлс болж байна.
  4. Эрхтэн тогтолцооны архаг явцтай өвчнүүд (зүрх судас, хоол боловсруулах замын) умайн хоргүй хавдарын эмгэг жамыг түргэсгэх урьдчилсан хүчин зүйлс болж байгааг харгалзан умайн хоргүй хавдар үүсч болохуйц өндөр өртөмтгий бүлэгт хамаарах төрөх насны болон 40- с дээш насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, эмчлэн сэргийлэх шаардлагатай болох нь харагдаж байна.
Ном зүй

1. И.С.Сидорова. Миома матки, 2002, с.10-12
2. Г.А.Савицкий, А.Г.Савицкий. Миома матки проблемы патогенеза и патогенетической терапий, 2000,с.18-19
3. Veisy С, Buttram.Jr, Robert C.Reiter,. \\\"Uterine leiomyomata: Etiology, symptomatology and management\\\" 1981
4. Mitchell S.Rein, Robert L.Barbeiri\\\" Progesterone: A critical role in the pathogenesis of uterine myomas\\\" 1995
5. British Journal of Obstetrics and Gynaecology, 1996,vol. 103, pp.494-496 \\\"Treatment of large uterine fibroids\\\"
6. Chung Hee Chi, M.D \\\"Clinico-Statistical observation of Uterine Myoma\\\" 1994
7. Sutton CJ. Treatment of large uterine fibroids. Br J Obstet.Cynaecoi 1996; 103: 494-6
8. Lumsden MA Wallace EM. Clinical presentation of uterine fibroids. Bailiries, Clin Obstet Cynaecol 1998; 12:177-95
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1211
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК