Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Элэгний хорт хавдрын үеийн артерийн хими эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

З.Лхагвасүрэн1, Р.Сандуйжав2 М.Саранчулуун3, Я.Болормаа3

1П.Н.Шастины Клиникийн төв эмнэлэг, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Хавдар судлалын үндэсний төв

 
Абстракт

We performed Celiac Angiography and selective liver angiography in 401 patients who had undewent liver embolization and findings, such as the location of blood vessels which supply cancer, presence of collateral blood vessels or additional blood supply, the size of cancer and extra hepatic spread, were the basis of determining embolization technigue and the chimotherapeutic agent dose.

The chemoembolization has showed moderate survival advantages, or patient (67,4%±2,3) could live and remain productive up to 4-5 years after this treatment. The present study suggest that the outcome is improved if diagnosis is made at early stages, the cancer size is within 3,0-5,0cm, and is limited of local tissues, and the combination of embolization with chimotherapeutic agent gives a best result.

Pp. 15-19, Table 3, References 13.

Дэлхий дахинд элэгний хорт хавдар бүх хорт хавдрын дотор 5-р байранд орж, сүүлийн 20 жилд хоёр дахин өсч жил тутам нэг сая хүн ЭАӨ-р өвчилж 500,000мянган хүн нас барьж байна [13]. Манай оронд элэгний анхдагч өмен бүх хорт хавдрын дотор 26.5% тохиолдож 100000 хүн амд өвчлөл 24.66%, үхэл 20.68%, элэгний хатуурлын суурин дээр 55.1 %-д хавдар үүссэн байна (Н. Нямдаваа., 1984).

Манай оронд элэгний анхдагч өмөнтэй өвчтөний 80% нь элэгний хатууралтай хавсарч 90-ээс дээш хувь нь төгс эмчлэх боломжгүй үедээ хэвтэж, тэдний 5.3-6% нь мэс заслын эмчилгээ хийлгэж байна (Р.Сандуйжав., Б.Гоош., 1996).

Элэгний артерийгбөглөх эмчилгээг анх 1974 онд Францын Doyon, 1978 онд Японы Ямада нар хийсэн байна.

P.Wheller (1979) гепатоцеллюляр хавдрын уед хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг анх хийсэн нь хавдрын эсийн идэвхижлийг бууруулжээ [4, 5, 6]. Gelen (1968) О.Б.Милонов (1970), И.Х.Рабкин (1971), Б.В.Петровский (1971), D.Kim (1977), А.Н.Матевосов (1980), Ю.Н.Зубков (1982) нар хавдрын үед элэгний судас бөглөх, боох эмчилгээг хэрэглэж байжээ [2, 3].

Элэгний хорт хавдрын эмчилгээ нэн ярвигтай асуудлын нэг бөгөөд одоо манай улсын хавдар судлалын практикт элэг тайрах, элэгний хураагуур, тараагуур судсанд гуурс тавих, хими, туяа, этанол эмчилгээ хийгдэж байна [7, 8]. Мэс заслын эмчилгээ хийх боломжгүй элэгний хавдарт бөглөх эмчилгээг, боломжит аргуудаар хийдэг [9],

Мэс заслын эмчилгээ нь элгийг хэсэгчилэн ба хэлтэнгээр нь тайрах, элэг суулгах зэрэг боломжит төгс эмчилгээний аргад хамрагддаг. Энэ боломж нь өрнөдийн орнуудад 10%, дорнодын орнуудад 25% байдаг байна. Элэгний өмөнтэй өвчтөнүүдийн 10% нь мэс заслын эмчилгээ хийлгэх шатандаа оношлогддог байна [5]. Японы хавдар судлалын бүлгийн эмч нарынхаар элэгний өмөнтэй өвчтөний дөнгөж 9%-д мэс заслын эмчилгээ хийгддэг байна.

Хими эмчилгээ. Элэгний өмөнтэй өвчтөнд ерөнхий химийн эмчилгээний үр дүнгийн үзүүлолт 15-20% байдаг гэж тооцдог боловч наслах үзүүлэлтийг бодитойгоор нэмэгдүүлж чадаагүй юм. Хятадын эрдэмтэд 75 өвчтөнд доксирубицин, интерфероныг өндөр тунгаар (9-18) сая нэгжээр хэрэглэхэд өвчтөний 12%-д нь хавдрын хэмжээ 25-50% багасч 10%-д нь 50% багассан боловч 3,8% нь эмийн хүндэрлээс нас баржээ [5].

Хаалган венээр хими эмчилгээ хийхэд дундаж наслах хугацаа 5,7±2,2 cap, харин элэгний артериар хими эмчилгээ хийхэд 8,5±3,7 cap уртсаж, хими эмгүйгээр бөглөх эмчилгээ хийхэд хавдрын эмнэл зүйн шинжүүд багасах буюу арилж, амьдрах дундаж хугацаа 9,7±6,0 cap байжээ. Иймд хагалгааны өмне ба дараа нь хими эмчилгээг системтэй хийхэд хавдар дахихгүйгээр 5 жил наслах үзүүлэлт 49% байдаг байна (S. Kuroda, 1991) [4, 5].

Химийн эмээр судас бөглөх эмчилгээг (ХЭСБЭ) хавдар 5 см-с том хэмжээтэй буюу олон тооны хавдартай тэдгээрийн ерөнхий хэмжээ нь 12 см-с бага байгаа өвчтөнд хийнэ (K.Okuda). Эмийн тунгийн ноцтой хүндрэл нь хордлого үүсгэх, дотор эвгүйрэх бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, элэгний үйл ажиллагаа түр зуур хя11рах шинжээр 12-24 цагийн дотор үүсч өвчтөний 25%-д тохиолддог [5].

Судлаач М.Шагдарсүрэнгийн 265 өвчтенд ХЭСБЭ хийлгэгчдийн нэг жил амьдрах чадвар 60,8±2,9%, 2 жил амьдрах чадвар 48,5+4,3%, 3 жил амьдрах чадвар 38,1 ±4,9% байжээ.

Судас бөглөх эмчилгээ (СБЭ) TRANS-ARTERIAL EMBOLIZATION (ТАЕ).

СБЭ нь өвчтөний биеийн байдал, тухайн эрхтний цусан хангамж, анхны эмчилгээний үр дүнгээс хамааран (нэг удаа, давтан бөглех, хими эмчилгээ хийх гэх мэт) хийгдэнэ (С Niederan S.Kondo, 1991).

СБЭ-г хийгдэж буй байдлаас нь хамааруулан түр зуурын, байнгын гэх ба эмгэг процессын байрлал, цусан хангамжийн байдлаас нь хамааран хагас, бүтэн, хэсэгчилсэн бөглөлт гэж ангилдаг (A.Lunderguist, 1987).

Бөглөх эмчилгээ хийгдэж буй заалтууд;

  1. Цус тогтоох, хавдрын задрал ба цус алдалтын үед
  2. Тараагуур, хураагуур судасны эмгэг холбоосыг хаах
  3. Эрхтэний эмгэг үйл ажиллагааг бууруулах ба зогсоох (элэгний анхдагч ба үсэрхийлсэн хавдар)
  4. Эд эрхтэний цусан хангамжийг багасгах (элэгний хатуурлын улмаас үүссэн дэлүүний томролт)
  5. Мэс заслын эмчилгээ хийх боломжгүй элэгний хавдар.
  6. Элэгний артерийн гэмтэл, цүлхэн, гемангиом, гемобили

Хэрэглэж буй материалыг нь биологийн (цусны бүлэн, өөх булчин) синтетик (жельфоам, спонгель, тефлон-велюр, полистерол) органик (воск, идэхижүүлсэн нүүрс) неорганик (нитинол, сульфат бария) гэж ангилдаг.

Италийн эмч нарын ажиглалтаар ХЭСБЭ нь нэг жил амьдрах хугцааг 18-64%, гурван жилийн амьдрах хугцааг 5-27%, Францын эрдэмтдийнхээр 1-2 жил амьдрах хугацааг 59% болгосон бөгөөд, эмчилгээ хийгдээгүй бүх өвчтөнүүд нэг жилийн хугацаанд нас барсныг судалжээ (2000).

Артерийн судсаар хийх хими эмчилгээ нь хавдрын эсрэг эмийн етгөрлийг бараг 10 дахин ихэсгэдэг (S. Kuroda et al., 1991).

Судалгааны ажлын зорилго. Бидний судалгааны зорилго нь элэгний хавдрыг судсан дотуур эмчлэхдээ, артериар хийгдэх хими эмчилгээний тунгийн заалтыг элэгний циррозын зэрэглэл, хавдрын хэмжээ, эмийн харшил, биеийн ерөнхий байдал, өвчний клиник явц үе шатыг харгалзан үзэж нарийн тогтооход оршино.

Зорилт:

  1. СБЭ-ний заалтааас хамааруулан, элэгний артериар хийгдэх хими эмчилгээний тунг тогтоох.
  2. Целиакоангиографи (ЦАГ), элэгний сонгомол ангиографийн (ЭСАГ) шинжилгээнд гарсан элэгний судасны өөрчлөлт, хавдрын тэжээгч судасны байрлал, нэмэлт цусан хангамж зэргээс хамааруулан, бөглөлт хийх арга, тунг тооцох.
  3. Элэгний өмөнг эрт үед нь оношлож боломжит эмчилгээний аргаар эмчлэх.

Судалгааны аргачлал, материал: Бид 1998­2002 онуудад П.Н.Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлгийн Ангиографийн кабинетад клиник, паборатори, хэт авиа, компьютерт томографи, альфафетопротейн урвал тавьж, целиакоангиографийн шинжилгээ хийлгэж онош батлагдсан, элэгний хавдартай 401 өвчтөнд хавдрын тэжээгч судсанд бөглөх эмчлилгээг хийхдээ;

  • том, жижиг зангилаат хавдартай 258 (64.4%) өвчтөнд
  • тархмал, олон голомтотхавдартай143(35,6%) өвчтөнд артериар хими эмчилгээг Флюрурацилл, Митомицин-С, доксибен, доксорубицинаар хийж үр дүнгтооцсон.

А)

  1. Аюулхайн артерт HBP-Cobra, Vesceral сэтгүүрийг оруулж дамжуулан a.Hepaticus comm-st байрлуулж иодын тосон уусмалт тодосгогч бодис (Lipiodoli 10% -10 мл)-ыг рентген тодосгогч бодистой хольж гараар Шахаж дүрс бичлэг хийн оношлогоог хийгээд, элэгний өмөнгийн байрлал, хэмжээ, хил хязгаарын судасжилт, тэжээгч судасны байрлал, салаалалтыг тодорхойлсны дараагаар сэтгүүрийг хавдрын тэжээгч судасны гол салаанд залж аваачин байрлуулж, хэрэв уг сэтгүүр очих боломжгүй тохиолдолд уг сэтгүүр дотуураа полиэтиленин микро сэтгүүрийг (0.22­0.25 мм) нарийхан залуураар залж хавдрын голомтонд аваачин байрлуулаад, сэтгүүр голомтонд буйг мэдэхийн тулд рентген тодосгогч бодис шахаж шалгав
  2. Том, жижиг голомтот хавдартай өвчтөнд сэтгүүр дотуураа цитостатик үйлчилгээтэй Doxibeni, Doxirubini, ММС-ны аль нэгээс 65 кг жинтэй 1м 65 см өндөр өвчтөнд 1,72мг/кг, бодож флюрурацилыг 10-20мл хийж, араас нь бөглөлтийн материал Спонгель, Желфоамыг хэрэглэж, элэг, артерийн түвшингийн (3,4) салаануудад бүтэн, хэсэгчилсэн беглөлтийг хийсэн.

Б) Тархмал, олон голомтот хавдартай өвчтөнд Doxibeni, Doxirubini, ММС-ны флюрурацилын аль нэгээс Дмг/кг х К= Дм2 бодож Lipiodol-н 10-20мл-тай хольж сэтгүүрээр хийж, бөглөлтийн тусгай материал хэрэглэхгүй химоэмболизаци хийсэн.

Сэтгүүрийг угаан аваад дамжуулагч гуурсыг сугалан авч цус тогтоож, ариун даралттай боолт хийж, хэсэг газарт 20 минут хүйтэн жин тавьж хөдөлгөөнийг 24 цагхязгаарласан.

Судалгааны дүн, хэлцэмж:

Хүснэгт 1. Бөглөх эмчилгээ хийлгэсэн өвчтөний хавдрын хэмжээ

Хүснэгтээс үзэхэд элэгний хорт хавдрын хэмжээ 4,1-8,1 см хүртлэх хавдарт судсан дотуурхи эмчилгээг 55.6% -д хийсэн байна.

1,0-2,0 см хэмжээний хавдартай 12 өвчтөний 6-д нь хэт авиан ба компьютерт томографи шинжилгээгээр голомтот өөрчлөлт илрээгүй боловч, хавдрын Маркер өндөр гарсан, эмнэлзүйн шинжийн зарим илрэл байсан нөхцөлд ЦАГ, ЭСАГ-н оношлогоо хийхэд хавдрын жижиг голомт илэрч бөглөх эмчилгээ хийгдсэн эмчилгээний үр дүндээ сайнаар нөлөөлсөн юм.

3 см хүртлэх хэмжээний 43 хавдарт судсан дотуур эмчлэх аргыг хэрэглэхэд 29 (67.4% ± 2.3)-д 4-5 жил хүртлэх хугацаагаа уртсан амьдарч байна.

3,1-5.0 см хэмжээтэй 91 (22,7%) хавдартхими эмчилгээг зөөлөн бөглөлттэй хавсруулж, Спонжель-р бөглөлт хийхэд голомт шохойжиж, гадуураа бүрхүүлээр хүрээлэгдэж 74 (81,3%+3,1) эмчилгээний үр дүн сайтай 3-4 жил амьдарч байв.

9,1-11 см хэмжээний хавдартай 101 өвчтөнд тосон бөглөх эмчилгээг (зөөлөн) химийн эмтэй хавсруулан хэрэглэхэд 64 (63.4%±4.8) өвчтөний амьдрах хугацааг 1 жил хүртэл уртасгаж байна. Хавдар голомтот байх тусмаа бөглөхөд сайн тогтож, шохойжилт тод үүсч байхад, тархмал түгмэл хэлбэрийн хавдрын шохойжилт муу үр дүн харьцангуй багатай байв.

Голомтот хавдартай, дэлүүний томролттой цирррозтой 6 өвчтөнд дэлүүний судас бөглөх эмчилгээг, химоэмболи^ацтай хавсарч хийхэд 6 сарын турш дэлүүний хэмжээ багасч, элэгний үйл ажиллагааны үзүүлэлт сайжирч, цус бүлэгнэх системийн үзүүлэлтэд эерэг нөлөө өгч, цус алдалтын хүндрэлийг бууруулж, эмийн эмчилгээний үр дүнг сайжруулсан.

Хүснэгт 2. Судалгаанд хамрагдагсдын хавдрын үе шатын TNM ангилал

Хүснэгт 2-с харахад элэгний хавдартай бөглөх эмчилгээ хийлгэгсдийн 71,6% нь хавдрын хожуу шатандаа хийгдсэн байгаа нь онош оройтож тавигдсан, өвчтөн эмнэлэгт хожуу үзүүлсэн, олон эмнэлгийн хооронд нэг төрлийн шинжилгээг давтан хийлгэсэн, хүмүүс хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж заншаагүй, зарим эмнэлэг эмчилгээгүй гэж ойлгуулдаг зэрэг субьектив хүчин зүйлүүдтэй холбоотой гэж үзэж болох юм.

Бид хими эмчилгээний эмийн тунг биеийн жин ба өндрийн харьцаа, биеийн талбайд Дмг/кг х К=Дм2томъёогоор тооцоолсон. 

Дмг/кг- милиграммаар биеийн килограмм жинд ноогдох хувь

Дм2-милиграммаар биеийн гадаргуугийн талбайд ноогдох хувь

К- коэффициент.насанд хүрэгчдэд-37; хүүхдэд-25

Хавдрын хэмжээг см-ээр хэмжиж түүнээс 1 -1,5 дахин мл тунгаар липоидолыг тооцох заалтыг баримталсан (T.Nakamura et.al., 1990).

Эм шахах үед зарим өвчтөнд огиулах, бөөлжих, аюулхайд өвдөх шинжүүд илэрч байсан ч удахгүй хэвийн байдалдаа орж байсан.

Хүснэгт 3. Судас бөглөх эмчилгээний дараах урвал

Судас бөглөх эмчилгээний дараа өвчтөнд аюулхай, хэвлий, элэг, дэлүүний орчмоор өвдөх, дотор эвгүй оргиж бөөлжис цутгах, бөөлжих, халуурах, шинжүүд нийтлэг ажиглагдсан ба үргэлжлэх хугацаа нь еөр өөр байж эмчилгээний үр дүнд бүрэн арилж байв. Бидэнд тодотгогч бодистой холбоотой харшил, урвалын гаж нөлөө гараагүй нь ионгүй тодотгогч бодис хэрэглэдэг сайн талтай холбоотой байв.

Дан ганц хими эмээр артерийн судсаар эмчилгээ хийсэн хүмүүст өвдөлт огт илрэхгүй байж, хими эмчилгээтэй тосон (зөөлөн) бөглөлт болох Olium Lipiodoli-бөглөлтийн материалыг хамтатган хэрэглэхэд өвдөлт бага зэрэг илэрч байсан.

Бөглөлтийн тусгай материалыг бөглөсөн эрхтэний судсанд буцаж цалгих шинж өгтөл нь хэрэглэхэд өвдөлт хүч ихтэй байж удаан үргэлжлэх нь ажилгагдсан.

Бөөлжилтэмчилгээний явцад 198 (49,4%±2,5) тохиолдов. Энэ нь хавдрын эсрэг хэсэг газарт судсаар хэрэглэж буй эм, бөглөлтийн материаль, өвчтөний биеийн байдал, өвчний үе шат, хавсарсан болон дагалдах өвчин, эмчилгээний өмнөх бэлтгэл зэргээс хамааран янз бүрийн илрэлтэй байлаа.

Дүгнэлт.

  1. Бөглөх эмчилгээний үр дүн (67.4%±2.3)-д 4­5 жилээр уртсан амьдарч байна. 3.1см-5.0см хүртлэх хэмжээний хавдарт хими эмчилгээг зөөлөн бөглөөтэй хавсруулж, бөглөлтийн материал хэрэглэж хатуу бөглөө хийхэд голомтот процесс шохойжиж, гадуураа бүрхүүлээр хүрээлэгдэж. эмчилгээний үр дүн сайтай 3-4 жил амьдарч байв.
  2. 9,1-11 см хэмжээний хавдарт тосон бөглөх эмчилгээг (зөөлөн) химийн эмтэй хавсруулан хэрэглэхэд 64(63.4%±4.8) өвчтөний амьдрах хугацааг 1 жил хүртэл уртасгаж байна.
  3. Түгээмэл хэлбэрийн хавдрын үед пипиодолыг, химийн эмтэй хавсруулан хэрэглэх нь илүү үр дүнтэй ба амьдрах хугацааг 1 жил хүртэл уртасгаж байна.

Хавдар голомтот байх тусмаа бөглөхөд сайн тогтож, шохойжилт тод үүсч байхад, тархмал түгмэл хэлбэрийн хавдрын шохойжилт муу үр дүн харьцангуй багатай байв.

Ном зүй

1. Виноградов В.В, Мазаев П.Н, Щаповальянц Г.Г, Селективная ангиография органов брюшной полости и забрюшинного пространства. М.Медицина. 1971, с.5-30,44-71.
2. Рабкин И.Х, Матевосов А.Л, Готман Л.Н. Рентгено-эндоваскулярная хирургия. М.Медицина. 1987, с.218-230, 260-307.
3. Гранов А.М, Борисов А.Е. Эндоваскулярная хирургия печени. Л.Медицина. 1986, с.124-17
4. Гранов А.М, Таразов П.Г, Гранов Д.А. Интервенционная радиология в лечении 1-ного и метастического рака печени. Вестник рентгенологий и радиологий. 1998. !2. с. 25-29
5. Майер К.П. Элэгний үрэвсэл, түүний уршиг /2000. с.182-212, 20-69, 213
6. Нямдаваа Н. \\\"Монгол улс дахь хорт хавдрын евчлөл\\\", \\\"Хадвар судлал\\\" сэтгүүл. 1999.01, УБ, х.Ю.
7. Онхуудай П, Гончигсүрэн Д, / Элэгний өмөнгийн өвчлөл ба тархалт, түүний радиологийн оношлогоо эмчилгээний орчин үеийн түвшин\\\" \\\"Онош\\\" сэтгүүл, 2000.2, х. 3-8
8. Сандуйжав Р, Нансалмаа Д, \\\"ЭАӨ\\\"-г этанолоор эмчилсэн үр дүн \\\"Онош\\\" сэтгүүл, 1997, !2. х. 43-44.
9. Okuda К, Liver cancer 1997.
10. Renan Uflaker, MarkH.Wholey. Interventional Radiology, New York, San Francisco, Hanburg, London, Madrid, Mexico, Milan Moneral, New Delhi, Paris Brazil, Singapore, Sydney, Tokyo, Toronto 1991. pp. 10-11,17-22,138-148-156,167
11. Takashy M. Will New vascular Imaging Replase catheter angiography. The 8 th Asian &Ocenian Congress of Radiology, Program/Abstract. 1998:78.
12. Miyayama S.Matsui О, Kadoya М, Hirose J, KameyamaT, et al \\\"Long-term effects of PSE for hypersplenism\\\". \\\"file Pub-Med-1 .htm Aug. 1989.Jap
13. Snorri.S.Thorgeisson.M.D Ouerview of Molecular Pathogenesis of HCC National Cancer Center.USA. \\\"Asian Journal of Surgery\\\" Vol 28. January 2005. p.567
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4752
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК