Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 3(104)
Хөдөө орон нутаг дахь “Уураг – илчлэг дутал”-ын тархалт
( Судалгааны өгүүлэл )

Ж. Батжаргал, М. Оюунбилэг

АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

10534 children under 5 years of age were selected from 72 sum in 21 provinces and Ulaanbaatar city. All children in this study had four anthropometric vari­ables measured: body weigth, height (length), head circumference, upper - arm circumference. Three anthrometric indicators were used to measure the prevalence of malnutrition: weigth - for - age, (underweigth), heigth - for - age (stunting) and weigth - for - heigth (wasting). The prevalence of malnutri­tion and Z scores were calculated based on the me­dian values of the United States National Center for Health Statistics (NCHS) Reference Population. The prevalence of malnutrition was highest prevalence in Uburhangai and Khentii provences and lower preva­lence in Orkhon and Gobi-altai provences. The differ­ence in malnutrition prevalence is due to the socio­economic characteristics (geographical conditions, traditional nutrition, unemployment, household in­come, the education level of parents and childhood illness, childhood nutrition).

Pp. 10-11, Table 1, References 6

Оршил

5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралт, тэднийг өв тэгш өсгөж хүмүүжүүлэх асуудал зөвхөн анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын салбарт төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн бодлогын төвд байдаг нэн чухал асуудлуудын нэг юм (1).

Хөгжиж байгаа орнуудын 5 хүртэлх насны 226 сая хүүхдийн бараг 40 орчим хувь нь хөнгөн ба хүнд хэлбэрийн тэжээлийн доройтолтой буюу жил болгон энддэг 5 хүртэлх насны 12 сая хүүхдийн талаас илүү (55 хувь) нь тэжээлийн доройтлоос шалтгаалдаг ажээ (2).

1989 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улсын "Хүүхэд, эмэгтэйчүүдийн байдалд хийсэн дүгнэлт"-ээр 1-6 насны хүүхдийн 20-60 хувь нь ямар нэг хэмжээгээр хоол тэжээлийн дуталтай байгаа нь тогтоогджээ (3).

Судалгааны материал, арга зүй:

Судалгааг 1992, 1993, 1994 онуудад 21 аймаг, тэдгээрийн 72 сум Улаанбаатар хотод явуулж 5 хүртэлх насны 10534 хүүхэд хамрагдав.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 1989 оны судалгаа (тураал 20 хувь), Хоол судлалын төвийн 1992 оны судалгаа (тураал 12 хувь), Улсын хэмжээний 0-5 насны хүүхдийн хүн амын дунд эзлэх хувь (12 хувь)-ийг тус тус үндэслэн статистиикийн үнэн магадлалыг 90-95 хувь байхаар тооцоолж түүврийн хэмжээг тогтоов.

Түүврийн сонголтыг нэгэн агшны задлан шинжлэх (тархалтын) судалгааны аргаар хийв.

Хүүхдийн бие бялдрын хэмжилтийг ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу хүүхдийн биеийн жинг хүүхдийн тавган жингээр жинлэж, урт (өндөр)-ыг зориулалтын урт (өндөр) хэмжигчээр хэмжив. Толгойн тойрог, бугалганы тойргийг туузан метрээр хэмжлээ (4).

Тураал (жин-насны үзүүлэлт <-2SD)-biH тархалт (5,6) 1992 оны үндэсний судалгаагаар 12.6% байсан бол Өвөрхангай аймагт 17.8% буюу 5.2%-иар, Хэнтий аймагт 16.5%) буюу 4.9%о-иар их (р<0.02), харин Говь-Алтай аймагт 6%, Орхон аймагт 6.1%о буюу 2 дахин бага (р<0.01) байна. (Хүснэгт 1)

Өсөлт зогсонгиших (өндөр-насны үзүүлэлт <-2SD) / 5,6/ 1992 оны үндэений судалгаагаар 26.4% байсан бол Дорнод аймагт 33.2% буюу 6.8%-иар (р<0.01), Ховд аймагт 31.7% буюу 5.3%-иар их (р<0.05), Говь-Алтай аймагт 14.6% буюу бараг 2 дахин бага (р<0.02) тархалттай байна. Туранхай (жин-өндрийн үзүүлэлт <-2SD) (5,6) хүүхдийн эзлэх хувь 1992 оны үндэсний судалгаагаар 1.7% байсан бол Дундговь аймагт 3.1%, Сүхбаатар аймагт 3.4% буюу 2 дахин их, Дорнод, Орхон аймагт 0.9% буюу 2 дахин бага (р<0.01) байна.

Аймгуудын туранхай хүүхдийн эзлэх хувь (1.8%) Улаанбаатар хотын туранхай хүүхдийн эзлэх хувь (1.9%) -тай ойролцоо байна.

Дүгнэлт

  1. Хоол тэжээлийн хурц дутал Өвөрхангай аймагт 17.8%, Хэнтий аймагт 16.5%, хоол тэжээлийн архаг дутал Дорнот аймагт 33.2%, Ховд аймагт 31.7% буюу аймгуудын дундаж үзүүлэлт (11.5%, 24.6%), бусад аймгуудын үзүүлэлтээс харьцангуй өндөр хувьтай байна.
  2. Хоол тэжээлийн хурц дутал Говь-Алтай аймагт 6%, Орхон аймагт 6.1%, хоол тэжээлийн архаг дутал Говь-Алтай аймагт 14.6% байгаа нь аймгуудын дундаж үзүүлэлт (11.5%, 24.6%) болон бусад аймгуудтай харьцуулахад бага тархалттай байна.
  3. Аймаг, хотуудад Уураг-илчлэг дутлын тархалтын түвшин харилцан адилгүй байгаа нь хоол тэжээлийн дутлын тархалтад тухайн орон нутгийн хүн амын суурьшил, газар зүйн онцлог, уламжлалт хоол тэжээл, хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл, эцэг эхийн боловсролын түвшин, бага насны хүүхдийн өвчлөлийн түвшин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөгтэй холбоотой байж болох юм (5.6).
Ном зүй

1.Г.Оросоо. Нэг хүртэлх насны хүүхдийн өсөлт, хөгжлийн онцлог. Улаанбаатар. 1997
2.Дэлхийн хүүхдийн байдал - 1998, НҮБ-ын Хүүхдийн сан, 1998
3.Хүүхэд эмэгтэйчүүдийн байдалд хийсэн дүгнэлт -1990, НҮБ-ын Хүүхдийн сан, 1990
4.Опрсделение изменении в состояний питания, ВОЗ, Женева, 1985
5.Профилактическое питание в меднцине, ВОЗ, 1978
6.Hansen J.D.L, Pettifor J.M. Protein energy malnu¬trition, Mahidol University, 1997.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 801
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК