Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 3(104)
Улаанбаатар хот бүс нутгийн 4-7 насны эрүүл хүүхдийн бие бялдрын хэвийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ш. Оросоо, Т. Даваахуү, Д.Гантуяа

Эх нялхсын Эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Нийгмийн Эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Нийгмийн Эрүүл мэндийн төв

 
Абстракт

We have investigated the physical growth and de­velopment of 4.268 Mongolian healthy children aged 1-7 years. The studyproposed to investigate anthropo­metric reference standards of 4-7years old healthy children from Ulaanbaatar city and rural areas. The rural areas included: Steppe-J )omod,Gobi-Dundgobi; mountian I luvsgul aimag. For each categiry of child a crosstabulation of weight, height, head, chest circum­ference by sex and age was done.

To determine the distribution of children according to percentile groups of the anthropometric standards Results showed significant differences between
the measurement and rural areas. From the results new growth reference tables for the following; weight-for-age, I Ieight-for-age, head for-age, chest-circumference for both sexes.

Pp. 15-18, Tables 4, References 6.

 

Хүүхдийн бие бялдрын хөгжилт нь тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар улс орны төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөдөлмөрчдийн ахуй амьдрал, соёлын түвшингийн өсөлтийг илтгэн харуулдаг ба бага насны хүүхдийн эрүүл мэндийн хамгийн бодит маш мэдрэг шалгуур шинж билээ. (ГребеншеваИ.И. 1984)

Хүүхдийн бие махбодийн хэмжээс түүний ерөнхий зүй тогтлын явц, хоорондын шүтэлцээ нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй үед архаг өвчнийг эрт оношлох шалгуур болдогоос гадна өсч бойжиж буй бие махбодийн онцлог, түүннй дархлааны байдлыг ч илэрхийлдэг. (Т.М. Максимова, В.В. Яшша, 1984)

Үе удмын болон гадаад орчны хүчин зүйлийн нөлөөгөөр хүүхдийн өсөлт хөгжлийн ялгаа илрэх боловч түүнд биологийн хөгжлийн жам ёсны шинж чанар заавал хадгалагдаг. (В.Г Штейфко, 1935; В.В. Вупак, 1946; Г.Грим 1983 ба бусад)

Монгол хүүхдийн бие бялдрьн өсөлт бойжилтын жам ёс, бодит байдлыг тогтоох судалгааны ажил цөөвтөр боловч хийгдсэн байна. (Ч.Чүлтэмдорж, 1961; Г. Оросоо, 1990; Ш.Оросоо,-1994; Ч.Цолмон, 1994). Гэхдээ сүүлийн 20 жилд 4-7 насны эрүүл хүүхдийн өсөлт бойжилтыг судалсан судалгаапы ажил байхгүй. Энэ насны бүлгийг орхигдуулжээ.

Судалгааны зорилго, арга:

4-7 насны эрүүл монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн хэвийи хэмжээг тогтоох зорилгоор нийтээр хэрэглэж буй сонгомол аргаар нас хүйсний бүлэг тус бүрд Улаанбаатар хотод 95-аас, хөдөөд 85-аас доошгүй тооны эрүүл хүүхдийг хамруулан Улаанбаатар хотод 4-7 насны 1236, тал хээрийн бүсийг төлөөлж Дорнод аймагт 1020, хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймагг 1010, говийн бүсийг төлөөлж Дундговь аймагт 1002 эрүүл хүүхдэд судалгааг явуулж, статистик боловсруулалтыг вариацын аргаар “Бейсик" хэл дээр тооцон бодох машинд хийв.

Судалгааны ажлын үр дүн:

Судалгаанаас гapcaн үр дүнг биеийн өндөр, жин, цээж, толгойн бүслүүр хэмжээ гэсэн 4үндсэн үзүүлэлтээр нас, хүйсний бүлэглэлээр ангилан хүснэгт 1, 2, 3, 4-д толилуулав. 7 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын үндсэн үзүүлэлтийн жил тутмын нэмэгдэх дундаж хэмжээг тогтоохын тулд 3 настай эрүүл хүүхдийн (Ш.Opocoo, 1994) бие бялдрын үндсэн үзүүлэлтийн хзвийн хэмжээг ашиглав.

Биеийн өндөр:

Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд4 настайдаа 98.84±0.48 см, эмэгтэй хүүхэд 97.78±0.53 см өндөртэй болж 3-4 насны хооронд эрэгтэй хүүхдийн өндөр 70.8 см, эмэгтэй хүүхдийнх 7.25 см-эзр тус тус нэмэгджээ.

Эрэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны хооронд 0.95 см, 6.56 ба 6.58 см, эмэгтэй хүүхдийн өндөр 6.41,7.19 ба 0.80 см-ээр тус тус өсч 5 нас, 6 ба 7 настай эрэгтэй хүүхэд 105.89±0.49см, 112.45±0.48 см ба 119.03±0.48 см, эмэгтэй хүүхэд 104±0.40 см, 111.38±0.48 см ба 118.18±0.47 см өндөртэйг тогтоосон.

   Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 98.36+056 cm, Taл хээрийн бүсийнх 98.78±0.67 см, хангайн бүсийнх 98.12±0.40 см мөн бүсүүдийн 4 настай эмэгтэй хүүхдийн өндөр 98.05±0.70 см, 97.37±0.37 см, 97.07±0.40 см байна. Говийн бүсийн эрэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны хооронд 5.38; 6.54; 7.35 см-ээр,тал хээрийн бүсийнх7, 6, 3.52, 4.78 см-ээр, хангайн бүсийнх 5.42; 0.28; 5.93 см-ээр өсч говийн бүсийн 5 нас, 6 ба 7 настай эрэгтэй хүүхдийн өндөр 103.74 ±0.50 см, 110.28±0.50 см ба 117.63±0.52 см тал хээрийн бүсийнх 106.38±0.21 см,109.90±0.62 см ба 115.75±0.56 cm болсон байна. Говийн бүсийн эмэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны хооронд 5.81; 2.63; 9.45 см-ээр, тал хээрийн бүсийнх 4.8; 3.45; 7.2 см-ээр хангайн бүсийнх 5.16:6.03:4.28 см-ээр тус тус өсч говийн бүсийн эмэгтэй хүүхдийн өндөр 5 нас,6 нас ба 7 насандаа 103.86±0.49 см, 100.49±0.68 см, 115.94±0.35 см тач хээрийн бүсийнх 102.17+0.52 см, 105.62±0.47 см, 112.91 ±0.49 см, хангайн бүсийнх 102.79±0.54 см, 108.82±0.58 см, 113.10±0.50 см болсон байна.

Биеийн жин

Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд 3-4 ба 4-5 насанд 1399 г ба 1700 г, эмэгтэй хүүхэд 1554,8 г ба 1739.3 г нэмж 4 ба 5 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 15.717.5±100.02 г; 17477.5± 168.21 эмэгтэй хүүхэд 15444.5± 178+3 г; 17183.5±145.0 г жинтэй болж байна.    

6 ба 7 нас хүрэхэд зэрэгтэй хүүхэд 19154.5±176.91 г; 21815.5±195.52 г эмэгтэй хүүхэд 18830.5±185.59 г, 20833.5±214.0 г жинтэй болж 5-0 ба 0-7 насанд эрэгтэй хүүхэд жингээ 1077 г; 2001 г эмэгтэй хүүхэд 1047 г; 2003 г нэмжээ.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхэд 15658±201 г, тал хээрийн бүсийнх 15160±188 г, хангайн бүсийнх 15460±178 г харин говийн бүсийн 4 настай эмэгтэй хүүхдийн биеийн жин 15020±277 г, тал хээрийн бүсийнх 15060±178 г, хангайн бүсийнх 15300±142 гбайна. Говийн бүсийн эрэггэй хүүхэд 4-5 ба 5-6 насандаа 1224 г, 2033 г эмэгтэй хүүхэд 1796 г ба 1670 г нэмж 5 ба 6 нас хүрэхэд говийн бүсийн эрэгтэй хүүхэд 16882± 174 г, 4-18915+195 г эмэгтэй хүүхэд 16816±176г,18486±233 г жинтэй, тал хээрийн бүсийн эрэгтэй хүүхэд 4-5 ба 5-6 насандаа 2070 г, 1658 г эмэгтэй хүүхэд 1053 г, 2200 г нэмж 5 ба 6 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 17130±203г, 18788±192 г эмэгтэй хүүхзд 16813±71 г, 18313±203 г, 18788±192 г эмэгтэй хүүхэд 16813±171 г 18313-186 г жинтэй, хангайн бүсийн эрэгтэй хүүхэд 4-5 ба 5-6 насандаа 1941 г, 1336 г эмэгтэй хүүхэд 873 г, 2323 г пзмж ба 6 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 17070±193 г, 18406±187 г эмэггэй хүүхэд 16173+289 г, 18496±164 г жинтэй болж байна.

7 нас хүрэхэд говийн бүсийн эрэгтэй хүүхэд 21339± 197 г, тал хээрийн бүсийнх 20233±221 г, хангайн бүсийнх 20216-210 г жинтэй, 7 настай говийн бүсийн эмэгтэй хүүхэд 20216±173 г, тал хээрийн бүсийнх 19699+207 г, хангайн бүсийнх 19997±211г жннтэй болж говийн бүсийн эрэгтэй хүүхэд 6-7 насандаа 2424 г, тал хээрийн говийн бүсийнх 1730 г, тал хээрийн бүсийнх 1386 г, хангайн бүсийнх 1501 г-аар нэмжээ.

Цээжнжй бүслүүр хэмжээ:

Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд цээжний бүслүүр хэмжээ 3 - 4 насанд 0.39 смг 4-5 насанд 0.87 см, 5-6 насанд 1.78 см, 6-7 насанд 2.26 см-ээр нэмэгдэж 4 настайдаа 54.18±0.23 см, 5 нас, 6 ба 7 настайдаа 55.05±0.26 см; 56.83+0.25 см ба 59.09±0.24 см болсон байна. Эмэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 3-4 насанд 0.38 см, 4-5 насанд 0.78 см, 5-6 насанд 1.52 см, 6-7 насанд 2.72 см-ээр нзмэгдзж 4 нас хүрэхэд 53.05+0.22 см, 5 нас, 6 ба 7 настайдаа 53.83+0.24 см: 55.35±0 24 см, 58.07+0.46 см болсон байна.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн  цээжний бүслүүр хэмжээ нь 53.55±0.35см, эмэгтэй хүүхдийнх 52.09±0.29см тал хээрийнх 52.94±9.26см хангайн бүсийн эрэгтэй хүүхдийнх 53.92+0.19 см эмэгтэй хүүхдийнх 53.82± 0.21 см байна.Говийн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 5-6, 6-7 насандаа 1.23 см ба 2.02 см, 1.33 см-ээр тус тус нэмэгдэж 5 нас 6 ба 7 настайдаа 54.78±0.36см, 56.80±0.24 см, 58.13±0.26с:м-тэй харин эмэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ нь 4-5 ба 5-6, 6-7 насанд 1.88 см ба 0.85 см, 1.82 см-ээр нэмэгдэж 5 нас 6 ба 7 настайдаа 53.97±0.29 см, 54.72±0.24 см, 50.04±0.27 см болсон байна.

Тал хээрийн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 6-4, 6-7 насандаа 1.34 см ба 1.77 см, 1.18 см-ээр эмэгтэй хүүхдийнх 0.73 см, 1.43 см, 1.79 см-ээр тус тус нэмэгдэж эрэгтэй хүүхэд 5 нас 6 ба 7 настайдаа 55.02±0.23, 56.79±0.22 см, 57.97±0.16см, эмэгтэй хүүхэд 53.67+.0.23 см, 55.10±0.22 cm, 56.89±0.23 cm болсон байпа.

Хангайн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 5-6, 6-7 насандаа 2.9 см, 1.53 см, 1.38 см-ззр нэмэгдэж 5нас 6 ба 7 настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 55.02±0.25 см, 50.55±0.20 см, 57.93±0.22 см, эмэгтэй хүүхдийнх 54.40±0.27 cm, 56.07±0.22 cm, 56.97±0.18 cm байна.

Толгойн бүслүүр хэмжээ

Улаанбаатар хотын эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 4 настайдаа 50.93+0.31 см, эмэгтэй хүүхдийн 503.30±0.13 см болж 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1.45 см эмэгтэй хүүхдийнх 1.10 см-ээр өсч 7 настайдаа эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 52.38±0.11 см, эмэгтэй хүүхдийнх 51.40±0.11 см болж байна.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 50.46±0.15 см, эмэгтэй хүүхдийнх 50.26±0.16 см байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1.14 см-ээр, эмэгтэй хүүхдийн 1.09 см-ээр өсч 7 настайдаа эрэгтэй хүүхдийн 51.87±0.11 см, эмэгтэй хүүхдийн 5135±0.13 см болсон байна.

Тал хээрийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 50.33+0.20 см, эмэгтэй хүүхдийн 49.74±0.16 см байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1.38 см-ээр, эмэгтэй хүүхдийнх 1.0 см-ээр өсч 7настайдаа эрэгтэй хүүхдийнх 51.71±0.12 см, эмэгтэй хүүхдийнх 50.74+.0.14 см болсон байна.

Хангайн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ нь 50.60±0.12 см, эмэгтэй хүүхдийнх 50.22+.0.23 см байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийнх 0.98 см-ээр өсч 7 настайдаа эрэгтэй хүүхдийнх 51.53±0.12, эмэгтэй хүүхдийнх  51.20±0 13см болсон байна.

Бид өөрсдийн судалгааны дүнгээс биеийн жин, өндөр, цээжний бүслүүрийн үзүүлэлтийг 20 жилийн өмнө Д.Батчулууны судалгааны үзүүлэлттэй харьцуулахад 1976 онд 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 96.76±0.44 см, 5 настай эрэгтэй хүүхдийн жин ба өндөр 16.910±0.18 кг, 103.9б±0.46 см, 6 настай эмэгтэй хүүхдийн жин 18.300±0.15 кг, 7 настай эрэгтэй хүүхдийн жин 20.920±0.19 кг дээжний бүслүүр хэмжээ 57.96±0.24 см байсан бол 1996 онд 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 98.84±0.48 см (Р<0.001), 5 настай эрэгтэй хүүхдийн жин ба өндөр 17.477+0.17 кг (Р<0.01) 105.89+0.49 см (Р<0.01); 6 настай эмэгтэй хүүхдийн жин 18.830±0.18 кг (Р<0.01); 7 настай эрэгтэй хүүхдийн жин 21.815±0.19 кг (Р<0.01); цээжний бүслүүр хэмжээ 59.09±0.24 см (Р<0.01) тус тус тооны үнэн магадлалтайгаар өссөн нь ажиглагдав.

Дүгнэлт

  1. Улаанбаатар хотын 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 20.19 см, 20.40 см-ээр; биеийн жин 6068 г; 5389 г-аар; цээжннй бүслүүр хэмжээ 4,91 см, 5.02 см; толгойн бүслүүр хэмжээ 1.45 см, 1.10 см-ээр тус тус нэмэгдэж.
  2. Говийн бүсийин 4-7 насанд хүүхднйн өндөр дунджаар хүү ба охинд 19.27 см, 17.89 см-ээр; биеийн жин 5681 г, 5196 г-аар; цээжний бүслүүр хэмжээ 4.58 см, 4,55 см; толгойн бүслүүр хэмжээ 1.41 см, 1.09 см-ээр тус тус нэмэгдэж байна.
  3. Тал хээрийн бүсийн 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 15.90 см, 15.54 см-ээр; биеийн жин 5173 г, 4239 г-аар, цээжний бүслүүр хэмжээ 4.29, 3.95 см; толгойн бүслүүр хэмжээ 1.38 см, 1.0 см-ээр нэмэгдэж байна.
  4. Хангайн бүсийн 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд17.03 см, 15.47 см-ээр; биеийн жин 4977 г, 4697 г-аар; цээжний бүслүүр хэмжээ 5.11 см, 3.05 cm; толгойн бүслүүр хэмжээ 0.93 см, 0.98 см-ээр нэмэгдэж байна.

5.   Өсөлтийн анхдагч үсрэлт эрэгтэй хүүхдэд Улаанбаатар хот, тал хээрийн бүсэд 4-5 насанд, хангайн бүсэд 5-6 насанд, говийн бүсэд 6-7насанд, эмэгтэй хүүхдэд Улаанбаатар хот, хангайн бүсэд 5­6 насанд, говь тал хээрийн бүсэд 6-7 насанд ажиглагдаж байна.

6. Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилд хурдсал явагдаж байгаа эсэхийг 20 жилийн өмнөх судалгаатай харыдуулж нас хүйсний ангиллаар биеийн өндөр, жин, цээжний бүслүүр хэмжээсийг хамарч тодорхойлоход бүх үзүүлзлтийн 25%-д тооны үнэн магадлалтайгаар хурдсал явагдсаныг тогтоов.

Ном зүй

1.Бупак В.В: Очереднье задачи изучения фнзического развития детей и подростков. Гигиена и санитария 1996, №1, с. 8-14
2.Гребещева И.И. Ежегодная диспансеризация детей залог дальнейших успехов в охране здоровья подрастающего поколення.
Педнатрия, 1984, №1,с. 35
3.МаксимоваТ.М. Янина В.П. Комплексная индивидуальная оценка физического развития детей 1-11 лет но единым межгрунновым стандартам.
Педиатрия, 1990, №6 с. 56-60.
4.Оросоо III. Сомато исихическое развития и особенности адаптаций детей от года до трех лет жизни города Улан-батора. Дисс...канд. Меднаук. УБ, 1994, с. 46-58
5.Оросоо III. Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлтийн хурдсалын онцлог
Хүүхэд эx барих эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал Уб, 1990, х. 15
6. Шетефко В.Г. Физическое развитие конституций человока С, 1935, с. 8-12
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2495
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК