Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Зүрхний архаг дутагдлын үед эхокардиографийн шинжилгээнд гарах өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа1, Ж.Дэчмаа2

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2"АЧ" Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

In our study were included 661 patients who were made Echocardiography. We had divided all patients into 4 groups according to classification of New-York Heart Accosiation in 2001. Patients in A, B groups, who have without clinical symptom of chronic heart failure, have dominated diastolic dysfunction. In patients of C group which have clinical symptom of chronic heart failure were revealed systolic and diastolic dysfunctions in equality. In D group were increased cases of systolic dysfunction. Myocardial injury becames as much as deeper was revealed the systolic dysfunction than diastolic dysfunction. Of patients with ischemia which participated in our research work 51.8% had systolic, 16.6% had diastolic, and 31.4% combined dysfunctions.

There were direct strong correlation between heart dysfunctions and dilitation of heart camera in each group.

Pp. 19-21, Figure 1, References 8.

Судалгааны ажлын үндэслэл. Дэлхийн хегжсөн орнуудын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг нь зүрхний дутагдал юм. Дэлхийд 1995 оны байдлаар энэхүү өвчнөөр 15 сая хүн өвчилжээ. Зөвхөн ОХУ-д л гэхэд сүүлийн жилд зүрхний дутагдлын улмаас хэвтэж эмчлүүлэгсдийн тоо 550 000-аас 900 000-д хүрээд байна [1]. Жилд уг өвчний улмаас 1.7-2.6 сая хүн хэвтэн эмчлүүлж, 500 000 хүн шинээр өвчилж [2], зүрхний архаг дутагдал (ЗАД) хэмээн оношлогдсон өвчтөнүүдийн ойролцоогоор 70%-нь эмнэлзүйн анхны шинж тэмдэг илэрсэнээс хойш 6 жилийн дотор нас барж байна [3]. Иймээс зүрхний дутагдлыг эрт оношлох шаардлагатай. Эрт оношлоход Д-Эхокардиографийн шинжилгээ чухал ач холбогдолтой болохыг олон судлаачдын судалгааны үр дүн харуулж байгаа билээ [4, 5, 6].

Зүүн ховдлын агшилтын үйл ажиллагаа хэвийн өвчтөнүүдэд зогсонгишлын зүрхний дутагдал үүсэх нь элбэг тохиолддог. ЗАД-тай бүх өвчтөнүүдийн 1/3-д нь, 75-аас дээш настай өвчтөнүудийн 50%-д нь зүүн ховдлын агшилтын үйл ажиллагаа хэвийн байдаг байна [7], ЗАД нь эрт үедээ оношлогдохгүй явсаар нэгэнт хүндэрсэн үедээ оношлогдох нь олонтой.

Иймд зүрхний архаг дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, илрээгүй аль ч тохиолдолд ялангуяа зүрхний архаг дутагдлыг үүсгэх эрсдэлт өвчнүүдийн үед эхокардиографийн шинжилгээнд гарах өөрчлөлтийг судалж үзсэнээр зүрхний дутагдлыг эрт оношлон, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Судалгааны ажлын зорилго. Зүрхний архаг дутагдлын эхэн үеийн эхокардиографийн шинжилгээний өөрчлөлтийг судлах.

Судалгааны ажлын арга, аргачлал, хэрэглэгдэхүүн. Судалгаанд 2004 онд Шастины нэрэмжит нэгдсэн II! эмнэлгийн зүрх судасны тасагт хэвтэж эхокардиографийн шинжилгээ кийлгэсэн 661 тохиолдлыг хамруулав.

Америкийн зүрх судасны нийгэмлэгээс 2001 онд гаргасан зүрхний архаг дутагдлын ангиллыг баримтлав.

Эхокардиографийн шинжилгээнд гарсан систолын үйл ажиллагааг EF, FS, EDV, ESV, ESD, EDD, SV, Vcf, диастолын үйл ажиллагааг peak Е, peak A, Е/А, IVRT, DT үзүүлэлтүүдээр авч, зүрхний архаг дутагдлын зарим шалтгаантай уялдуулан үзлээ.

Судалгааны ажлын дүнд боловсруулалт хийхдээ статистикийн өргөн хэрэглэгддэг арифметик дундаж, дундаж алдаа, экстенсив, интенсив үзүүлэлт зэргийг ашигласан ба үнэн магадтайг дүгнэхдээ Стьюдентийн цэгнүүрийг ашигласан болно.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж. Судалгаанд хамрагдсан нийт 661 тохиолдлын A ангилалд хамаарагдах 129 тохиолдолд эхокардиографийн шинжилгээгхийхэд 30 (23.2%)-д нь систол, .диастолын үйл ажиллагааны алдагдал илэрсэн. Эдгээр тохиолдлын 28-д нь диастолын үйл ажиллагаа алдагдсан байв.

В ангилалд хамаарагдсан эхокардиографийн шинжилгээ хийлгэсэн нийт 228 тохиолдлын 94 (41.1±3.25%)нь зүрхний систол, диастолын үйл ажиллагааны алдагдалтай, үүнээс 67.02%-д нь диастолын үйл ажиллагаа, 19.1%-д нь систолын үйл ажиллагаа, 13.8 %-д нь хавсарсан үйл ажиллагааны алдагдал илэрлээ. Энэ ангилалд мөн л диастолын үйл ажиллагааны алдагдал зонхилжбайна.

С ангилалд хамаарагдах ЮОтохиолдлоос 14-д нь диастолын үйл ажиллагааны алдагдал, 18-д нь систолын үйл ажиллагааны алдагдал, 15-д нь хавсарсан алдагдал илэрч байлаа. Тус ангилалд илэрсэн өөрчлөлтийг А ангилалтай (23.2%) харьцуулахад үйл ажиллагааны алдагдал илэрсэн тохиолдлын тоо (47%) (р<0.01) p="">

Зураг 1. Ангилал тус бүрд илэрсэн систол диастолын үйл ажиллагааны алдагдлын хэлбэрүүд

A, В, С, Д ангилал бүрд илэрсэн систол, диастолын алдагдлыг нэгтгэж үзэхэд ЗАД-ын шинж тэмдэггүй хэлбэр болох A, В ангилалд диастолын алдагдал зонхилж, ЗАД-ын шинж тэмдэг бүхий С ангилалд систол, диастолын үйл ажиллагааны алдагдалтай тохиолдлын тоо ойролцоо болж, Д ангилалд систолын алдагдлын илрэл эрс нэмэгдсэн байв.

Судлаач Ф.Т.Агеев (2000) зүрхний дутагдалын шинж тэмдэггүй үед диастолын үйл ажиллагааны алдагдал 70% хүртэл, оношлогдоогүй зүрхний архаг дутагдалтай тохиолдлуудад систол, диастолын үйл ажиллагааны алдагдал тус бүр 50% хүртэл, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхлэх үеэс систолын үйл ажиллагааны алдагдал нэмэгдэж, эмнэлзүй тод илэрсэн хүнд хэлбэрийн дутагдлын үөд 90% хүртэл илэрдэг гэжээ.

Бидний судалгааны дүн судлаач Ф.Т.Агеевын судалгааны дүнтэй харьцуулахад ерөнхийдөө тохирч байна.

Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлоос зүрхний дутагдлын эмнэлзүй илэрсэн ишеми өвчтэй тохиолдлуудыг сонгон авч үзэхэд 51.8%-д нь систолын, 16.6%-д нь диастолын алдагдал, 31.4%-д нь хавсарсан алдагдал илэрсэн.

Бид ангилал бүрийн систол, диастолын үйл ажиллагааны алдагдлыг зүрхний хөндийнүүдийн тэлэгдлийн байдалтай харьцуулж үзэхэд (г=0.97-аар) шууд хүчтэй корреляцийн хамааралтай болох нь батлагдсан юм.

Энэ нь зүүн ховдол тэлэгдсэн өвчтөнүүдэд зүүн ховдлын хэмжээ хэвийн өвчтөнүүдээс илүү зүрхний дутагдалд хүрэх эрсдэл ихтэй байдаг гэсэн Kannei W.B, Sorlie нарын судлаачдын дүгнэлттэй тохирч байгаа юм.

Дүгнэлт:

  1. Зүрхний архаг дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй үед диастолын үйл ажиллагаа алдагддагбайна.
  2. Зүрхний булчингийн гэмтэл гүнзгийрэхийн хирээр диастолын үйл ажиллагааны алдагдлын зэрэгцээ систолын үйл ажиллагааны алдагдал илэрч байна.
  3. Зүрхний архаг дутагдалын эмнэлзүй тод илэрсэн үед эхокардиографийн шинжилгээнд систолын үйл ажиллагааны алдагдал давамгайлж, диастолын үйл ажиллагааны алдагдал буурч байна.
  4. Зүрхний хөндийнүүд тэлэгдэхийн хирээр зүрхний систол болон диастолын үйл ажиллагааны алдагдал ихсэж, зүрхний дутагдалд амархан хүрч байна.
Ном зүй

1. Haldeman GA, Croft JB \\\\\\\"Hospitalisation of patients with heart failure\\\\\\\", National Hospital Discharge Survey 1985-1995
2. 0*Connell JB, Bristov MT, \\\\\\\"Economic impact of heart failure in the United States\\\\\\\" 93
3. Hoppe.U.C. Erdmann.E \\\\\\\"Leitlinien zurTherapie der chronischen Herzinsuffizienz\\\\\\\" , Deutschen Gesellschaftfuer Kardiologie, 2001 seite218-219
4. Чазова.Е.И \\\\\\\"Болезни сердца и сосудов\\\\\\\" \\\\\\\"Хроническая недостаточность кровообращения\\\\\\\" том2 1992с.478
5. Булашова.О.В \\\\\\\"Характеристика и распространенность различных типов дисфункции миокарда . левого желудочка у больных хронической сердечной недостаточностью\\\\\\\" Клиническая медицина 2004, №3, с.21-23
6. Новиков.В.И, Новикова.Т.Н \\\\\\\"Оценка диастолической функции сердца и ее роль в развитии сердечной недостаточности\\\\\\\" Кардиологи 2001, №3, с. 78
7. Echeverria.H \\\\\\\"Модификация клинической классификации сердечной недостаточности с количественной оценкой функциональных нарушений\\\\\\\" Кардиология 2002 №12, с.13
8. Окороков.А.Н. \\\\\\\"Диагностика болезней внутренних органов\\\\\\\" Клиническая картина и особенности диагностики хронической диастолической сердечной недостаточности\\\\\\\" 2004, Том 8 с.396
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1146
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК