Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 3(104)
Эмч, мэргэжилтэнд эмчлэх эрх олгох асуудалд
( Лекц )

C.Гансүх

Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв

 

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Мэргэжлийн боловсон хүчний чадавхийгдээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагад итгэмжлэл, хүний эмчид эмчлэх эрхийн лиценз олгох замаар эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлыг баталгаажуулна" гэж заасан. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх ажлуудын нэг нь эмч, сувилагчдад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгож, бүртгэх зорилт юм.

Улсын их хуралд өргөн барьсан эрүүл мэндийн шинэ хуулийн төсөлдэнэ асуудал мөн тусгагдсан.

1997 оны байдлаар манай улсад 5918 нх змч. 7546 сувилагчч бүртгэгдсэн. Бүх эмч нарын 3174 нь Улаанбаатар хотод 2744 нь аймаг, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа юм.

Эмч, мэргэжилтэнд эмчлэх эрх олгох асуудалд ЭМНХЯ 1996-1997 онд эртнээс анхаарч тодорхой хүмүүсийг Орос, Солонгос, Филиппин, Австрали, Япон, АНУ-д явуулан туршлага судлуулж эрх олгох байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай танилцуулжээ. АНУ, Солонгос, Филиппин зэрэг улсуудын эмчлэх эрх олгох үйл ажиллагаа нь ижил зарчмаар явагддаг бөгөөд эмчийн мэдлэг, чадварын түвшинг шалгах шалгалт авч эрх олгодог байна.

Шалгалт нь тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөх эмч хүний мэдлэг чадварын доод хэмжээ буюу улаан шугам юм. Тодорхой хугацааны үечлэлтэйгээр улаан шугамаа дээшлүүлэн эмч хүнд тавих шаардлагыг өндөржүүлэн чанарын хөгжлийн үндсийг тавьж байдаг.

АНУ-д муж улсуудын Анагаах ухааны газруудын холбоо (The Federation of state Medi­cal Boards.FSMB), Анагаах ухааны шалгагчдын үндэсний газар ( The National Board of Medical Examiners NBME) гэдэг хоёр байгууллага хамжин Анагаах ухааны сургуулиуд, тэргүүлэх эмч, эрдэмтдийн хүчээр шалгалтын асуумж, хариултыг боловсронгуй болгож шинжлэх ухааны ололт ажилтаар баяжуулдаг. Эрх олгох шалгалтыг Солонгос, Филиппин зэрэг оронд Анагаах ухааны сургууль төгссөипй дараа 1-2 жил дадлагажигчаар (intership) ажилласны дараа авч байхад Австрали, АНУ, Япон зэрэг орнуудад төссөний дараа шууд шалгадаг.

Шалгалтын нэр улс, улсад өөр байвч агуулга ижил юм. АНУ-д USMLE (United States Medical Licensing Examination), Англид PLAB ( Physi­cian' s licensing Accredit Board), Шинэ Зеландад NZREX (New-Zealand Registration Examination), Австралид AMC-EX (Australian Medical Council Examination), Япон, Филиппинд Үндэсний, лице нзийн шалгалт гэх мэт нэрлэдэг. Харин АКУ-д шалгалтын шатлал арай өөрөөр зохион байгуулагддаг.

АНУ-д анагаах ухааны улсын лицензийн шалгалт-2 (USMLE-2) гэдгээр төгссөний дараа, резиденсийн сургалтын эцэст лицензийн шалгалт ( Licensing Examination LE) гэж тус тус авдаг.

АНУ-д АУИС-д хоёр жил сурсны дараа Эмгэг судлал, Нян судлал, Эм зүй судлал зэрэг болон бусадхичээлийн асуумж бүхий (USMLE-1) шалгалт өгч чадвал 3 дахь курст дэвшин хичээллэх зөвшөөрөл олгодог. Харин гадаадад анагаах ухаакы су ргууль төгсөгчдөөс авах анагаах ухааны шалгалт (Foreign Medical Graduate Examination in Medical Science, FMGEMS) нь USMLE 1,2 -той дүйцдэг байна.

Япон улсад Үндэсний (улсын) шалгалт гэж авдаг.

Манай улсад явагдаж заншсан улсын шалгалттай дээрхи шалгалтууд ижил төстэй талууд байгаа боловч гол ялгаа нь зөвхөн нэг хичээлээр биш хэд хэдэн үндсэн хичээлүүдийн асуулт шалгалтанд орсон байдгаараа онцлог.

Бид эмч, мэргэжилтэнд эмчлэх эрхийг сургууль төгссөн дипломоор орлуулан олгож ирсэн. Бусад оронд бол сургууль төгссөн дипломоос гадна эмчлэх эрх олгосон гэрчилгэз (лиценз) олгож, эрх олгосон змч, мэргэжилтнүүдээ бүртгэн авч цаашид тасралтгүй сургалтанд нь анхаарч, эрхийг нь баталгаажуулж явдаг байна.

Олон улсад 1992 оноос эмчлэх эрх олгож эхэлсэн бөгөөд харин мэдлэг чадвар шалгах шалгалтаа аттестатчилал гэж нэрлэдэг. Эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрөл лиценз олгох байгууллага нь орон нутгийн удирдах газрын дэргэд байдаг. Эмчийн зэргийн шалгалт, зэрэг олгох асуудал хуучнаараа хадгалагдан үлджээ.

Бидний танилцсан орнуудын жишээнээс эмчлэх эрх олгох байгууллага нь голдуу төр, засгийн харъяа байгаа юм.

Шалгалтууд цөм олон сонголттой сорилтоор (Multiple Clioise Question, MCQ) авч байна. Австрали улсад 2 цагт 200 тест бөглөж байхад БНСУ-д энэ хугацаанд 600 тест хариулдаг. Тест бөглөхөөс гадна дадлагын (clinical) шалгалт авдаг орнууд ч байна.

Асуумж нь тухайн улсын хүн амын өвчлөл, эрүүл мэндийн байдал, Анагаах ухааны сургалт болон бусад онцлогуудыг тусгасан байх тул зах зээлийк эрэлт хэрзгцээний нэгэн илэрхийлэл болох учиртай.

Улсын хувийн олон хэв шинжит эрүүлийг хамгаалах тогтолцоонд эмч, сувилагч бэлтгэх болон ур чадварын түвшинг эмчлзх эрхээр хэмжих шинэ чиглэл зах зээлийн улс оронд ийнхүү төлөвшжээ.

Дүгнэлт

  1. Эмч мэргэжялтэнд эмчлэх эрх олгох байгууллага нъ төр, засгийн харъяа. байна. Энэ байгууллагын удирдах дээд бүтэц нь төр засаг, олон нийтийн төлөөлөл бүхий зөвлөл (хороо) байх нь тохиромжтой.
  2.   Эмчлэх эрх олгох шалгалтыг манай улсад ерөнхий ба мэргэжлийн чиглэлээр олон сонголттой сорилтоор явуулах ыь зохимжтой юм. Шалгалтын асуумжийг Анаганх ухааны сургалт, эрдэм шинжилгээний бангууллагын тэргүүлэх эмч, эрдэмтэд, мзргэжлийн нийгэмлэгийн хамтын хүчээр 3-5 жил тутам шинэчлэн боловсруулна.
  3. Эмчлэх эрхийг давтан шалгах, эсвэл мэргэжил дээшлуүлсэн кредит цаг тооцох хоёр боломжийг харьцуулан судалж шийдвэрлэнэ.
  4. АУИС-ын сургалтын дундуур 2 юмуу 3 дахь жилийн эцэст эмчпэх эрх олгох урьдчилсан шалгалт авахын ач холбогдлыг цаашид тал талдаа судлаж үзэх нь зүйтэй болов уу.
Ном зүй

1.\"Professional regulation commission\". 23 rd Anniversary Yearbook, Manila, Philippines, 1996.
2.\"Эмнэлгийн байгууллагад иттэмжлэл, эмч семинарын тайлан, Улаанбаатар 1997.
3.\"United States Medical Licensing Examina¬tion\" Bulletin of information,
Philadelphia, U.S.A.
4.Australian Medical Council Annual report, 1996.
5.Information booklet for candidates, AMC Ex¬amination procedures, Melbourne,
Australia, 1996.
6.National Health Administration in Japan. Voi-1, 1993.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2294
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК