Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 3(104)
Зах зээлийн нийгэм дэх бие хүний төлөвшлийн зарим асуудал
( Лекц )

Д. Доржжав

Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институт

 

Зах зээлийн тогтолцооны үед эмчийн үйл ажиллагааны нийгэм, сэтгэл зүйн болон мэргэжлийн ёс зүйн асуудал хурцаар тавигддаг болохыг гадаад орнуудын туршлага харуулж байна. Тэр дундаа эмчийн бие хүний төлөвшлийн бодит шалгуурыг тогтоох, нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулах, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнгүүдийн харилцааны сэтгэл зүйн дотоод нэгдэл нягтралыг хангах асуудал голлох байр эзэлнэ. Өнөө үед эмч хүн гарамгай сайн мэргэжилтэн байхын хамт бас бүрэн төгс төлөвшсөн бие хүн байх учиртай. Энэ бүхэн нийгмийн амьдралын хэмнэл хурдасч, хүмуүст урьд өмнөхеөс илүү сэтгэл санааны дарамт, ачаалал ирэх болсонтой шууд холбоотой. Эмч хүмүүсийг хувийн үлгэр дууриал, өөртөө итгэдэг байдал, эдгэнэ гэсэн итгэл төрүүлэх чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийн тусламжтайгаар илуү үр дүнтэй эмчилж байдаг

Хүмүүсийн ажил үүргийн янз бүрийн төрөл чиглэл олширч, тэр бүгд улам бүр бие даах хандлагатай болж буй. Үүний үрээр хувь хүний биологийн төрөлх шинж онцлог ба нийгэмшлийн явцад өөрсдийнх нь гараар бий болсон нийгмийн орчны харилцан үйлчлэлийн дотоодод өмнө нь байгаагүй гүн гүнзгий зөрчил бий болов. Өнөө цагт хүмүүсийн аж төрөх ёс, амьдралын нөхцөл, бие хүний хөгжил төлөвшлийг шинжлэх ухааны үндэстэй удирдан жолоодох нь нийгмийн амин чухал зорилт болов.

Байнга өөрчлfгдөк хувирч байгаа нийгмийн ба байгаль орчны нөхцөл, дасан зохицлын алдагдал цаашид хүмүүсийн эрүүл мэндийг улам их аюулд хүргэж мэднэ. Манай нийслэлийн хот орчны бохирдолт нэмгдээд байгаагийн цаана хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл санааны бидний нэг адил дордоод байгаа нь хэнд ч ойлгомжтой. Иймээс нийгмийн ба байгалийн орчныг хүмүүсийн эрүүл ахуйн хэрэглээ, шаардлагын дагуу өөрчлөн хувиргах замаар уг асуудлыг шийддэг болох нь зах зззлийн харилцааны нэг чухал зорилт юм. Өөрөөр хэлбэл хүмүүс өөрчлегдөн шинэчлэгдэж байгаа амьдралын орчин нөхцөлд урсгалаар бус нийгмийн ба өөрсдийн ухамсартай удирдлага, зохицуулалтын дүнд дасан амьдардаг байх нь зүй.

Энэ үүргийг нийгмийн өмнө хариуцдаг хүмүүс бол төрийн албаныхан, тэр дундаа эмч ба эмнэлгийн ажилтнууд,эмчийн бие хүний төлөвшлийн нэг гол чиглэл нь нийгмийн эрүүл мзндийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын ажил эрхлэх, мэргэжлийн үйл ажиллаганыхаа явцад хүмүүсийг ийм арга ажиллагаанд сурган дадлагажуулах асуудал. Эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь цаад утгаараа хүмүүсийн өөрсдийнх нь эрүүл мэндээ дээдлэх үр бүтээлч зан үйлийг удирдан жолоодох, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүр алхам тутамдаа анхаардаг болгоход чиглэж байдаг.

Энэ ажлыг бие хүний төлөвшлийн зохих түвшинд хүрсэн, ажил хэрэгч, харилцааны ур чадвартай эмч л хийж чадна. Харин эмчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ үүнийг дагаад эрс өөр болох ёстой. Дээрх үүргүүдийг эмч хүн яаж гүйцэтгэж буйг эмчийн бие хүннй төлөвшлийн талаас нь шинжлэх ухааны үндэстэйгээр нарийн тооцдог болох нь буй. Эмчийн бие хүний төлөвшлийг ниийгмийн зүгээс зөв удирдах үндсэн арга нь хөдөлмөрийг нь бодитой зөв үнэлэн мэргэжилдээ өсч өндийх бололцоогоор хангах, хүн бүрийн ажил үүргийн үр дүн, явцад нарийн судалгаа, тооцоо нэвтрүүлэх явдал юм.

Эмч хүн нийгэм сэтгэл зүйн мэдлэгзэр өөрийгөө ззвсэглэж, хүн бүрийн сэтгэцийн хувийн онцлогийг таньж чаддаг, тэр хэмжээгээр тухайн хүнд хэрхэн нөлөөлөх арга замыг оновчтой сонгодог байж гэмээж нь сая өвчтөнг чирэгдэл багатай эмчлэн эдгэрүүлэх, хүмүүсийн эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны удирдлагын стратеги, тактикийн зорилтыг ханган биелүүлэх боломж дээшлэх юм.

Эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа улам бүр нарийсч, олон төрлийн техник хэрэглэх болсноор эмч өвчтөн хоёр нүүр тулж харилцах, хувь хүний сэтгэцийн онцлогт анхаарах боломж хомсдож, өвчтөнг биш өвчинг эмчлэх хандлага лавширсаар байгаа юм. Гэтэл эмч өвчтөний бие хүний сэтгэцийн далд механизмуудыг удирдан залах замаар л өвчтөнг эдгэрүүлэх бололцоотой юм. Ингэх боломжийг эмчид өөрийн нь бие хүний төлөвшил,итгэл үнэмшил, сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадвар л хангаж өгнө.

Бидний ажиглалтаас үзэхэд манай эмч нар гол төлөв өөрсдөө алдаж онох, туршлага хуримтлуулах замаар өвчтөний бие хүний хөгжлийг удирдах, тэдэнд нөлөөлөх зарим арга зүйг эзэмшиж байна. Харин эмч бэлтгэх сургалтын явцад энэ талаар сул хандаж, оюутан ахуйд хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох талд бараг ахиц гардаггүй гэхэд болно. Ер нь эмчийн зүгээс өвчтөнд нөлөөлөх гол арга бол өвчтөний сэтгэл зүйг мэдэх, хувь хүн нэг бүрнйн онцлогт зохицуулан мэргэжлийн өвөрмөц харилцаагаар нөлөөлж хандах чадвар юм. Энэ чухал чадварыг оюутан байх үед бие хүний бүтэц, механизмд нь суутал зааж дадлагажуулахгүй л бол эмч нар эмнэлэг, эмчилгээний мэдлэгтэй ч хүний сэтгэцийг удирдан хөтлөх дадлагагүй хүмүүс болж гарна. Энэ утгаар эмчийн бне хүний төлөвшлийн хамгийн тулгуур үндсийн нэг нь хүний сэтгэл зүйг таних, мэдрэх, улмаар хүн бүрт өөр өөр аргаар нөлөөлж чаддаг болох явдал юм. Ингэж ханддаг эмчийг мэргэжлийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн, бие хүний төлөвшил сайн гэж үнэлэх боломжтой.

Бие хүн гэдэг ойлголт өргөн ба явцуу утгаар хэрэглэгддэг ба нилээд тархсан тодорхойлолт нь гэхэд 50 хол гардаг. Бие хүн бол хувь хүний нийгэмшлнйн үр дүн болж төлөвшдөг нийгэм сэтгэл зүйн хэв шинж юм. Гэхдээ хүний эрхэлж байгаа ажил мэргэжил, хүлээх үүрэг хариуцлага, авъяас боломж, үйлдлийн эмх цэгц, сэтгэл зүйн бэлтгэл зэргээс хамаарч бие хүн нэг бүрийн төлөвшлийн хандлага, ноён нуруу, хамрах хүрээ, үйлдлийн үр бүтээлч түвшин зэрэг нь харилцан адилг.үй байна. Бид бие хүн гэсэн ойлголтыг биологи-нийгмийн харилцааны объект, субъе ктийн үүрэг гүйцэтгзж, хүн төрөлхтний нийтлэг шинж чанар, нийгмийн тодорхой хэв шинж, сэтгэцийн хувийн давтагдашгүй өвөрмөц шинж онцлог ззргийг нэг адил өөртөө шингээсэн нийгмийн идэвхтэй гишүүн хүн гэж ойлгож байгаа юм.

Эмчийн бие хүний төлөвшлийн асуудал нь мэргэжлийн үйл ажиллагааг үр бүтээлч болгох,

үүрэг хариуцлагаа илүү өндөр хэмжээнд ухаарах, асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх боломжпйг бүрдүүлэх тулгуур зорилтыг агуулж байдаг. Сайн эмч бэлтгэх асуудал бол юуны өмнө эмчийн бие хүнийг эрхэлдэг ажил хөдөлмөрийн нь онцлогт нийцүүлэн бүтээлчээр төлөвшүүлэх зорилтоос эхэлдэг. Бие хүн гэдэг нэгдмэл цул зүйл. Тиймээс бие хүний төлөвшил нь түүний бүтэц, хэсгүүдийг дотоод харилцаа хамааралд нь авч үзэхийг ямагт шаардана. Бие хүний төлөвшил янз бүрийн бүтэц хэсгийн маш нарийн холбоо хамаарлын дүнд явагдаж байдаг. Бид эдгэзр бүтэц хзсгнйн хамаарлыг оросын алдартай сэтгэл зүйч Б.Г.Ананьевийн тодорхойлсон дагуу авч үзье!

Эмчийн бие хүний хөгжлийг бүр оюутан болох үеэс нь эхлэн дээрх маягийн бүтэц, загварыг ашиглан дэс дараатай удирдан чиглүүлэхийн хамт эмч болсны дараа ажил, мэргэжлийн үнэлэмж, цол хэргэм олгох зэрэгт нэгэн адил харгалздаг болбол илүү үр дүнтэй, бүтээлчээр төлөвших магадлал өсөх болно.

Тэрчлэн бид эмчийн бие хүний төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн асуудлыг хөндөхийн далимд түүнийг тодорхой хэв шинжид хуваах оролдлого хийж зарим нэг шалгуурыг тодруулъя! Бие хүн бол түүхэн үйл явцыг нэг талаас илэрхийлсэн, нөгөө талаас тухайн нийгзм болон хувь хүний онцлогиийг багтаасан ухагдахуун юм. Түүхэн цаг үе бүхэн тодорхой хэв шинжийг илэрхийлсэн бие хүнийг төрүүлж байдаг. Гэхдээ янз бүрийн түүхэн цаг үеийн бие хүн бүрт нийтлэг шинж төрх цөөнгүй байх нь магад.

Тухайн цаг үеийн нийгэм-эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёлын орчин нөхцөл нь мэргэжил, хүйс, албан тушаал, эрх ашиг сонирхол, нас зэргээр ялгагдах нийгмийн янз бүрийн давхрааны хүмүүст нийтлэг болон ялгаатай бие хүний төлөвшлийн хэв шинжийг бүрдүүлэхэд нөлөөлдөг байна. Тэрчлэн гэр бүл, анхдагч хамт олон зэрэг бичил орчны нөлөөлөл асар их юм. Гэсэн хэдий ч чөлөөт зах зээлийн тогтолцооны үед бие хүний хөгжил төлөвшлийн ноён нуруу гол төлөв хувь хүн нэг бүрийн өөрийн нь онцлог, авъяас боломж, амьдрал, үйл ажиллагааны туршлага, хэр зэрэг олон талтай бүтээлч, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаардаг байна.

Эмчийн бие хүний төлөвшлийг тодорхойлох, үнэлэх, удирдан жолоодох нь зөвхөн мзргэжлийн үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдаж болохгүй байх. Хүмүүс тэр сайн эмч, гэхдээ "даан ч их архинд орсон, зан муутай" гэх зэргээр тухайн нэг эмчийг үнэлэн ярилцдаг. Энэ тохиолдолд эмчийн бие хүний үнэлэмж мэргэжлийн хүрээнээс хальж гарсан байна. Ялангуяа монголчууд аливаа мэргэжилтнпй ажлын үр дүн, үйл ажиллагааны бүтээлч түвшинг ихээхэн өвөрмөц шалгуураар үнэлэн цэгнэдэг үндэстний сэтгэл зүйн онцлогтой болохыг анхаарахгүй байх аргагүй.

Ихэнх эмч нар мэргэжлийн хувьд зохих түвшинд бэлтгэгдсэн байх боловч нийгмийн бусад үүргээ гүйцэтгэх, хүмүүстэй ая эвтэй харилцах, хүмүүст сэтгэл зүйн талаар нөлөөлөх, итгэл төрүүлэх, хүнлэг энэрэнгүй, адил тэгш хандах талаар дутагдал гаргах нь элбэг. Эмч өөрийн үүрэгт ажлаа л сайн мэдэж байхад болох мэтээр төсөөлж болохгүй. Хэрэв эмч нарын ажлыг мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа, харилцааны чадвар, шийдвэр гаргах, ажил үйлнйн туршлагаа нзгтгэн дүтнэж баяжуулан ашиглах, өөрийн үйл ажиллагаакдаа байнгын хяналт тавьж ажлын үр дүнгээ ямагт ахиулж ажиллах гэх зэрэг олон үзүүлэлтээр зөв үнэлэн тооцдог болбол эмчийн бие хүний төлөвшлийг бүтээлч тал руу нь чиглүүлэхэд ихээхэн түлхэц өгөх болно.

Эмчийн бие хүний хөгжлийн шалгуурыг бүр оюутан болохоос нь эхлзэ цэгцтэй болгож, сургалт хүмүүжлийн үйл ажнллагааны агуулга, зорилго, хэлбэр, зохион байгуулалтанд тусгах замаар эрэмбэ дараатай төлөвшүүлэх ажил бага хийгддэгээс болж ажил мэргэжлийн өндөр ур чадварт хүрсэн, туршлагатай эмч атлаа бие хүний шинж чанар нь хоцрогдсон байх нь түгээмэл ажиглагддаг. Тухайлбал, маш их туршлагатай, нэр хүндтэй, "алтан гартай" гэгдсзн эмчийн бие хүний сэтгэл зүйн бүтцэд тогтсон хандлага, танин мэдэхүй, шийдвэр гаргах, хүмүүст аман ба аман бус харилцаагаар нөлөөлөх, хувь хүн бүрийн сэтгэцийн өвөрмөц онцлогийг хүндэтгэн хандах талаар дутмаг зүйлүүд олон илэрдэг. Үүнээс болоод эмч өөрийн удирддаг хамт олны дунд нэр хүнд тааруу байх, байгууллага, хамт олны дэмжлэг хүлээхгүй ганцаардах, гарын шавиа дагуулан сургах бололцоо бүрдэхгүй гэх мэтээр олон сөрөг үзэгдзл үүсдэг.

Харин знэ бүхэн манай нийгмийн нөхцөлд тэр бүр хувь хүний сэтгэцийн онцлогоос шалтгаалдаг биш юм. Гол нь эмчийн бие хүний төлөвшлийг нийгмийн зүгээс удирдан жолоодох шинжлэх ухааны үндэслэл орхигдсон, монголын нийгмийн сэтгэл зүйд авъяаслаг, бүтээлч хумүүсээ хайрлан дээдлэх, ажлын нөхцлийг нь хангах асуудал дутагдсаар байдагтай холбоотой байдаг ажээ.

Гэтэл зарим эмчийн бне хүний хэв шинжид цөөнгүй бүтээлч, давуутай талууд илэрч гарах хирнээ (мэргэжлийн өндөр ур чадвар, өргөн хүрзэтэй эрдэм мэдлэг, харилцааны гадаад өнгөн соёл өндөртэй, нийгэм, улс төр, онол арга зүйн өндөр бэлтгэлтэй гэх мэт) өвчтөнтэй тулж ажпллах, түүний бие хүний онцлогийг мэдрэх. сэтгэл зүйн хэлхээ холбоо тогтоож ажиллах дадал чадвар хангалтгүй байх нь нийтлэг. Ийм эмч нар гол төлөв эмчийн ажлаа өөр нэг төрлийн ажлаар солих, удирдах ажилд шилжих сонирхолтой байдаг аж. Тэрчлэн дзэр дурьдсан хоёр хэв шинжийн дотор олон завсрын хэв шинжүүд илэрч байдаг нь тодорхой.

Эмчийн бие хүний онцлогийг судалдаг эрдэмтэн судлаачид тэдний үнэт зүйлсийг ихээхэн анхаардаг бөгөөд тэр талаас нь эмч нарыг гурван том бүлэгт хувааж үзсэн байна.

  1. Нийгмийн ёс суртахуун, гоо зүй, мэргэжлийн гэх зэрэг олон төрлийн үнзт зүйлсийг бие хүнийхзэ дотоод бүтцэд багтаан төлөвшүүлж чадсан эмч нар. Энэ үед эмчийн бие хүний хөгжлиийн өмнө өргөн боломж нзэгддэг. Эмч өвчтөнтзй хүнлзг ёсоор харилцах, тэдний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх, анхааралтай элгэмсэг хандах уур амьсгал, ёс суртахуун ба сэтгэл зүйн бүхий л нөхцөл бүрдэх боломжтой.
  2. Эмчийн бие хүний үнэт зүйлс гадаад өнгөн шннжтэй дотоод тулгуургүй, итгэл үнэмшил болж хараахан чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн болон хүмүүнлэг ёсны үнэт зүйлс мэдлэг, төсөөллийн хэлбэртэй байх бөгөөд бие хүний бүрэлдэхүүн хэсэг болон сэтгэл зүйн дотоод ме ханизмын хувьд хараахан төлөвшөөгүй байдаг. Энэ нөхцөлд эмч олон сайхан зүйл ярьж, уриалдаг ч өөрийн үйлдэл, үйл ажиллагаандаа ягштал дагаж хэрэгжүүлэх талаар дутагдалтай хандах нь бий.

3. Эмчийн ёс зүй, мзргэжлийн үйл ажиллагааны өвөрмөц талыг дутуу ухаарсан, мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл зүйн бэлтгэл дутмаг, эмчийн хөдөлмөрийг юуны өмнө бусад хүмүүсийн төлөө зүтгэн ажиллах биш, өөрийн дураар асуудлыг шийдэх, хүмүүст ялгавартай хандах, мэргэжлийн эрх мэдэл, давуу талаа өөрийн амин хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд ашиглах гэх байдлаар гаднаа илэрнэ.

Эдгээр үнэт зүйлсийн агуулга, мөн чанар нь змчийн бне хүннй сзтгэл зүйн бүтцийн үндэс суурь болж өгнө. Эмчийн мзргэжлийн үйл ажиллагаа нь өөр ямар ч мэргэжлийн хүмүүст байхгүйгээр хүмүүснйн хувь заяа, эрүүл мэнд, сэтгэл санааны таатай байдлыг нөхцөлдүүлж, хамгийн бодитой тусламж үзүүлэх юмуу эсвзл хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэх байдалд хүргэдэг онцлогтой.

Эмчийн бие хүний чиглэл, ноён нуруу ямар байхаас хамаарч мэргэжлийн үйл ажиллагааны нь хамрах хүрээ, үр дүн, нийгэмд гүйцэтгэх үүрэг тодрон гарч байдаг. Ялангуяа манайх шиг хүн ам таруу суурьшсан, нэг эмч маш олон талаар мэргэшсэн байхыг шаарддаг улс оронд эмчийн бие хүний шинж, онцлог, ажил мзргэжилдээ сэтгэлээсээ хандах байдал онцгой үүрэгтэй байдаг.    

Хөдөөгийн сум багт ажиллаж байгаа зарим эмчийг хүмүүс бүрэн хүрээлсэн, бүх талаар итгэн найддаг болсон байдаг нь олон талаар эмчийн бие хүний төлөвшлийн ноён нурууг илтгэнэ. Мэргэжилдээ сэтгэл зүрхээ өгсөн, хүн бүрт анхааралтай ханддаг, өргөн мэдлэгтэй, нийгмийн идэвх сайтай, хүмүүст сэтгэл санааны дэм өгч, найдлага хүлээлгэдэг, өөртөө итгэл бүхий эмч нарт монголчууд их дуртай, талтай байдаг нь бидний ажиглалт судалгаанаас анзаарагдаж байгааг эцэст нь тэмдэглзн хэлье.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3262
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК