Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Гэр бүл төлөвлөлтийн асуудалд
( Товч мэдээлэл )

Монгол Улсын Эрүүл  мэндийн сайд, ШУА-ийн гишүүн, доктор П.Нямдаваа

 

Аливаа улс орны хөгжил, бадралын нэн чухал дотоод хүчин зүйл нь эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой хүн билээ. Тиймээс тухайн орны хөгжил, дэвшлийн хувь заяа нийгэм эдийн засгийн чадавхи, хүн амынхаа ёс заншил-сэтгэлзүйн онцлогт тохирсон хүн ам зүйн бодлого явуулж чадах эсэхээс шалтгаалах нь цөөнгүй байдаг.

Өнгөрсөн онд Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ-ын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийг түүхнээ анх удаа баталсан нь дэлхий дахины хөгжлийн хандлагыг тусгасан манай төр, засгийн бодлогын бас нэг шинэлэг арга хэмжээ боллоо.

Нэг. Гэр бүл төлөвлөлт бол хүн ам зүйн зохистой бодлогын цөм мөн.

Орон зай цаг хугацааны хэмжээсүүд байгалийн болон нийгмийн хөдөлгөөнөөр илрэх хүн амзүйн тогтолцооны гол хөдөлгөгч хүч нь хүн амын нөхөн үйлдвэрлэл юм.

Түүхийн нэн урт хугацааны туршид хүн амын нөхөн үйлдвэрлэл нь байгаль дахь биологийн бусад зүйл, сүргийн нөхөн үйлдвэрлэлтэй тун төстэй урсгал зохицуулалттай явж иржээ. Урсгал зохицуулалтад ухамсартайгаар нөлөөлөх гэсэн хүн төрөлхтөний оролдлого ч мөн эртний түүхтэй юм.

Нэг талаас сэргийлэх тарилга (вакцин), антибиотик эм хоёрын хүчинд олон хүнийг хамран хиаруулдаг халдварт өвчин гарах нь багасснаас хүн амын тоо огцом өсч эхэлсэн, нөгөө талаас даавар эм умайн ерөндөг зэрэг жирэмслэхээс хамгаалах найдвартай бөгөөд бие махбодод хоргүй аргууд бий болсон нь 1950-иад оны дунд үеэс хүн амын нөхөн үйлдвэрлэлийг ухамсартайгаар удирдан жолоодох бодит боломжийг бий болгосон юм. Жирэмслэхээс хамгаалах аргыг зохистой хэрэглэх замаар хүн амын нөхөн үйлдвэрлэл, үүнээс уламжлаад хүн ам зүйн тогтолцоонд нөлөөлөх иж бүрэн арга яваандаа гэр бүл төлөвлөлт гэж нэрлэгдэх болжээ.

Гэр бүл төлөвлөлтийн бодлогыг 10 үзүүлэлтээр, үзүүлэлт бүрт 10 оноогоор тооцох аргыг Америкийн эрдэмтэд 1970-аад оны дундуур санаачилсныг одоо гэр бүл төлөвлөлтийн байдлыг үнэлэхэд өргөн хэрэглэдэг болсон байна. Энэ 10 үзүүлэлт нь:

1) жирэмслэхээс сэргийлэхээр ууж хэрэглэдэг эмийн олдоц, хүрэлцээ;

б) жирэмслэхээс сэргийлэх умайн ерөндөгийн олдоц хүрэлцээ;

в/ эмэгтэйчүүдийг мэс заслаар үр тогтохгүй болгох аргыг хэрэглэх бололцоо, хангамж;

г/ эрэгтэйчүүдийг мэс заслаар үр тогтохгүй болгох арга хэрэглэх бололцоо хангамж;

д/ жирэмслэхээс сэргийлэх бусад арга, хэрэгслийн олдоц, хүрэлцээ;

е/ үр хөндүүлэх бололцоо, хангамж;

ж/ гэр бүл төлөвлөлтийн тухай албаны дэд бүтцийн хөгжил, сургалтын түвшин;

з/гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэг мэдээлэл, хангамжийн түвшин;

и/гэр бүл төлөвлөлтийн үйл ажиллагаанд хувийн секторын оролцоо;

к/ гэр бүл төлөвлөлтийн талаар, төр, засгаас явуулах бодлого, зарцуулж буй хөрөнгийн түвшин болно.

Нийлбэр оноо нь 84-өөс дээш бол маш сайн (1 зэрэг) 65-83 байвал дундаас дээш  (II зэрэг). 41 -64 байвал дунд (III зэрэг) 13-39 байвал дундаас доош (1Ү зэрэг), 12-оос доош байвал муу (Ү зэрэг) гэж үздэг байна.

Манай улсыí гэр бүл төлөвлөлтийн ажлыг  эдгээр үзүүлэлтээр дүгнэхэд 10 оноо авахтай, үгүйтэй байгаа нь гэр бүл төлөвлөлт муу хөгжсөн орны нэгэн болохыг илтгэж байна.

Гэр бүл төлөвлөлтийн бодлого бол зарим хүний төсөөлдөгчлөн хүн амын өсөлтийг бууруулах арга бус, төрөлтийг удирдан жолоодох  замаар хүн амынхаа өсөлтийн тохиромжтой түвшинг эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатайгаар хангах арга гэдэг нь дэлхийн олон орны хүн амын өсөлтийн түвшинг хүн амзүйн гол үзүүлэлтүүдтэй нь харьцуулан үзэхэд илэрхий болно. Хүн амын жилийн дундаж өсөлтийг хувиас нь хамааруулан хүн амын нөхөн үйлдвэрлэлийг; буурч буй, зогсонги болсон, удааширсан, дунд зэргийн хурдацтай, хурдан нэн хурдан, хэт хурдан гэж 7 зэрэглэлд хувааж болдог (хүснэгт №1).

1988—1989 оны хүн ам зүйн үзүүлэлтээр дэлхийн улсуудыг ангилан үзвэл (Хүснэгт №2) хүн амын өсөлтийн нэгэн ижил түвшинд

а/ төрөлтийн тоог гэр бүл төлөвлөлтийн аргаар бууруулж, эх нялхсын эндэгдлийг багасгах

б/ эх, нялхсын эндэгдэл өндөр боловч, түүнээ төрөлтийн өндөр түвшингээр нөхөх гэсэн 2 өөр аргаар хүрч болдог нь харагдаж байна.

Хүн амын өсөлт  %-иар

Төрөлт (1000 хүн амд)

Нас баралт (1000 хүн амд)

Нярайн эндэгдэл (1000 амьд төрсөн нярайд)

Эхийн эндэгдэл (100000 төрөлтөд)

Нэг эмэгтэйд  ноогдох дундаж төрөлт

 Жирэмслэлтээс сэргийлэх  хэрэглэл ашиглалт  төрөх насны эмэгтэйд (%-иар)

Нэг хүнд ногдох үндэсиий орлого (америк доллараар)

Эмэгтэйд амьдралынх нь хугацаанд ноогдох төрөлтийн дундаж тоог олон болгох замаар төрөлтийн өндөр түвшинг хангах нь төрөлтийн хоорондох зайг багасгаж, эх хүүхдийн бие нөхөн төлжих бололцоог муутгадаг учир эх, нялхсын  эндэгдэл, гажиг хөгшил  удамшлын эмгэгийг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн  болон нийгэм хангамжийн зардлыг үргүй ихэсгэдэг. Энэ нь хүн амын бодит орлогод сөргөөр тусч эх нялхсын энэдэгдлыг эргээд нэмэгдүүлдэг. Иймээс гэр бүл төлөвлөлт муу хэрэгждэг орнуудад нэг хүнд ноогдох үндэсний орлогын хэмжээ бага амьдралын ерөнхий түвшин доогуур байдаг.

Хоёр. БНМАУ-ын хүн ам зүйн байдал түүнд нөлөөлж буй хүчин зүйлс

Энэ зууны эхэн гэхэд жил бүр монгол улсын 1000 хүн тутмын 30 нь амаржсан 100 эхийн 13 нь амьд төрсөн хүүхдийн тэн хагас нь ойдоо хүрэлгүй эндэж хүн амын өсөлт буурах хандлагатай болж гадаадын зарим судлаачидын бичиж байснаар Мөхөж буй үндэстэнд тооцогдож байв. Ардын төр хүн амын эрүүл мэндийг сайруулах ажлыг улсорны амин чухал асуудлын нэгэнд тооцож монгол гүрний түүхэнд урьд нь огт байгаагүй улсын эмнэлгийн  албыг цоо шинээр үүсгэн хөгжүүлсэн нь түүхэн асар богино хугацаа болох дөчөөд жилийн дотор буюу 1960-аад он гэхэд хүн ам нь асар түргэн  өсч байгаа хүн ам зүйн хувьд нэн залуу бүрэлдхүүнтэй улс болгож чадсан юм. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирж хүн ам зүйн одоогийн эерэг үзүүлэлт бий болоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн урьдчилсан сэргийлэх шинжлэх ухааны үйлстэй эрүүл мэндийн тусламжийг бид энд дурьдахгүй байх эрхгүй юм. Үүнийг ганцхан жишээгээр үзүүлбэл ЗХУ материалын болон боловсон хүчний туслалцаатайгаар 1932 оноос хэрэгжүүлж эхэлсэн өргөн вакцинжуулалтын үр дүнд БНМАУ цагаан цэцэг өвчнийг Азийн улс орнуудаас анх түрүүнд устгаж уг аюулт өвчин 1940 оноос хойш манай улс оронд гараагүй байна. Ардын хувьсгал ялсны эхний жилүүдэд тус оронд гарч байсан цагаан цэцэг өвчний дэгдэлтүүдийн үед 100 хүн тутмаас 35 нь өвчилж өвчлөгсөдийн тал нь нас барж байснаар тооцоолж үзвэл манай оронд цагаан цэцэг өвчнийг устгаагүй байсансан бол 1940 оноос хойш мэндэлж одоо эсэн мэнд байгаа нэг сая гурван зуу гаруй иргэдээс 220 мянга гаруй буюу одоогоор хамгийн олон хүн амтай байгаа Хөвсгөл, Төв аймгийн хүн амыг нийлүүлснээс ч олон хүн ор тасдутаж бас тэр орчим хүн цоохор нүүртэй байж болох асан ажээ. Гэвч хүн ам зүйн цэгцтэй бодлого байгаагүйн улмаас гэр бүл төлөвлөлтийг дутуу үнэлж сүүлийн 30 гаруй жилд хүн амын өсөлтийг төрөлтийн өндөр үзүүлэлтээр хангасан нь: эмэгтэйчүүд олон удаа ойр ойрхон төрснөөс буюу үр хөндүүлснээс эхийн болон хүүхдийн эрүүл мэнд сульдан доройтож тэдний өвчлөл эндэгдэл харьцангуй өндөр түвшинд тогтворжиж нийгэм эдийн засгийн дэд бүтцийн хөгжил улс орны эдийн засгийн чадавхи хүн амын өсөлтийн хурдцаас ихээхэн хоцорсоноос хүн амын нэн ялангуяа хүүхдийн эрүүл мэнд хүмүүжил доголдож ажилгүйдэл бий болж өсөхөд хүргэн эх нялхсын өвчлөл эндэгдлийн эрүүл мэндийн болон нийгэм хангамж үйлчилгээний зардлыг асар их нэмэхэд хүргэж угаасаа тарчиг хомс эрүүл мэндийн төсөвт үр ашиггүй хүнд ачаалал бий болсон байна. Тус орны хүн амын нөхөн үйлдвэрлэлийн сүүлийн жилийн үзүүлэлтийг /хүснэгт №3/ олон улсын хэмжээнд баримталж буй хэмжүүрээр үнэлж үзвэл БНМАУ хэт хурдан өсөлттэй нярайн болон эхийн өндөр эндэгдэлтэй орон юм.

А- хүн амын өсөлт хувиар

Б- 1000 хүн амд

В-нас баралт 1000 хүн амд

Г-нярайн эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд

Д – эхийн эндэгдэл 1000 эхэд

Дэлхийн хүн ам зүйн түүхэн хандлага хүн амын эрүүл мэндийн соёлын түвшингийн  дээшлэлтэй холбоотойгоор сүүлийн хориод жилд тус орны өсөлт аажуухан буурах хандлагад орж байгааг манай хүн ам зүйчид баттай нотолсон бөгөөд цаашдаа хүн ам зүйн хандлага үндсэн 3 хэлбэрээр явагдаж болно гэж тооцоолсон байна. /хүснэгт №4/

А-одоогийн хандлага өөрчлөгдөхгүй нөхцөлд

Б-гэр бүл төлөвлөлтийн бодлого явуулбал

В-хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого явуулбал

Г-хүн амын тоо хянана

Д- төрөлт 1000 хүн амд

З- нас баралт 1000 хүн амд

4-цэвэр өсөлт 1000 хүн амд

5-хүн амын өсөлтийн хувь

6-нэг эмэгтэйд ноогдох дундаж төрөлт

7-дундаж наслалт

8-нэг хүртлэх насны хүүхдийн эндэгдэл амьд 1000 хүүхдэд

9-төрөх үеийн эхийн эндэгдэл 100000 төрөлтөд

Хүн амын өсөлтийн  ерөнхий хандлагыг хадгалж эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр явуулах гэр бүл төлөвлөлтийн бодлогоо хэрэгжүүлэх тохиромжтой арга замыг боловсруулахын тулд эх нялхасын эндэгдлийг төрөлттэй холбон судлах шаардлагатай. Сүүлийн гурван жилд амаржсан эхчүүдийн байдалд судалгаа хийж үзэхэд 5,5 % 20 нас хүрээгүй, 10% 35 насны эмэгтэйчүүд байгаа бөгөөд 25% нь анх удаагаа 21,6% нь 5 ба түүнээс дээш удаагаа төрж 23,2% нэг жилийн зайтай төрж 40,3% 2 жилийн зайтай, 36,5% 3 ба түүнээс дээш жилийн зайтай төрсөн байна. Төрөлтийн хоорондох зай 3–аас доошгүй жил байх нөхцөлд эхийн бие бүрэн төлжиж түрүүчийн хүүхэд гараас гардаг байхад манайд төрж буй эмэгтэйчүүдийн 40 шахам хувь нь цус багадалттай 3 хүртлэх насны хүүхдийн 30 гаруй хувь нь сульдаа, тураал зэрэг суурь өвчтэй болоход хүргэж байна. Энэ нь тэдний өвчлөл эндэгдэл их байх дэвсгэр болж байгаа юм. Хүн төрлөхтний 10 хувийг эзэлдэг 35 аас дээш насны эхчүүдийн төрөлттэй холбоотой энэдэгдэл эхийн нийт энэдэгдлийн 31,5 хувийг эзэлж 5 ба түүнээс олон төрж байгаа эхчүүд төрөлтийн 21,5% эзэлдэг боловч төрөлттэй холбогдон тэдний эндэх эхийн энэдэгдлийн 73% болж байна. Тиймээс ч 30 аас дээш насны болон олон удаа жирэмсэлсэн эмэгтэйчүүд үр хөндүүлэх нь олон байна. 1989 оны хүн амын тооллогын үеэр 18-49 насны 65,1 мянган эмэгтэйчүүдийн дунд явуулсан социологийн судалгаанд эмэгтэйчүүдийн 57,0 хувь нь нэг өрх дунджаар 4 хүүхэдтэй 83,0 хувь нь 3-5 хүүхэдтэй байх нь тохиромжтой гэж хариулжээ.

Хүүхдийн өвчлөл эндэгдэлд эхийн нас бас төрөлтийн тоо нөлөөлдөг нь зарим түүвэр судалгаанаас харагдаж байна. 1968-1989 онд Дорноговь аймгийн төвд нас барсан 1 хүртлэх насны хүүхдийн материалыг судлахад 1000 амьд төрсөн хүүхдээс ойгоо хүрэхгүй эндсэн 20-34 насны эхчүүдэд 32,0: 20 хүртлэх насны эхчүүдэд 51,0: 35-39 насны эхчүүдэд 102,0 байжээ. Эдгээр судалгаа нь манай орны нөхцөлд хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой хугацаа 20-35 насны үе бөгөөд энэ хугацааны дотор хоорондоо 3-аас доошгүй жилийн зайтай 5 хүртэлх хүүхэд төрөх нь эх хүүхдийн эрүүл мэндэд нэн тохиромжтой хүн амын тооны өсөлтөд сөрөг нөлөөгүй тэгээд ч манай өрхийн сонирхолд нийцтэй байх нөхцөлтэйг харуулж байна.

Жирэмслэлтэй үл нийцэх эмгэгтэй эхийн амь насыг аврах хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоох тархмал арга бол үр хөндөх явдал юм. Үр хөндөлтийн тоо тус улсад жилээс жилд нэмэгдэж нэмэгдэж байгаа жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж хангалтгүй, тэдгээрийг хэрэглэх мэдлэг нимгэн байгаатай холбоотой. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосоноор зулбалт эхийн энэдэгдэл буурч хүсээгүй жирэмсэнг бага сартайд таслан зогсоох нөхцөл бүрдсэн боловч олон дахин үр хөндүүлэх нь эмэгтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй болж байна. Үр хөндөлт бол жирэмслэхээс хамгаалах гэр бүл төлөвлөлтийн арга биш. Манай оронд  жирэмслэхээс хамгаалах гол арга олон жилийн турш сарын тэмдгийн хуанли хөтлөх  байлаа. 1976 оноос умайн ерөндөг 1989 оноос дааврын эм хэрэглэж байна.

Ерөндөгийг манай улсын практикт эмэгтэйчүудийн эрүүл мэндийн байдал нийгмийн зарим заалтаар 13 жил хэрэглэсэн дүнг 1989 оны байдлаар судлахад 97,8 хувь нь жирэмслэхээс найдвартай хамгаалагдаж, 74,5 хүвь нь ямар ч зовиур шаналгаагүй хэвийн байгаагаас үзэхэд манай нөхцөлд тохиромжтой бөгөед үр дүнтэй арга болох нь харагдаж байна. Өнөөгийн байдлаар төрөх насны эмэгтэйчүүдийн 10 орчим хувь ерөндөг хэргэлэж  жирэмслэхээс хамгаалж байна.

1989 оноос жирэмслэхээс хамгаалах бүрдмэл дааврууд Овидон, Анти-овен  Нон-Онлен зэргийг эмийн сангаар худалдаалж байна.

Гэр бүл төлөвлөлийн өөр нэг зорилго нь монгол үндэстний гадаад, дотоод хүчин зүйлийг зөв зохицуулах удамшлын болон эрхтэн согогийн гажигтай хүүхэд төрүүлэхээс сэргийлэх, цусан төрлийн гэр бүл үүсгэхгүй байх явдал болно.

1987-1991 онд хийсэн судалгаагаар манай улсад 1000 хүн амд дунджаар 10 буюу нийт 20-22 мянган оюун ухааны хомсдолтой хүн байгаа тооцоо гарч байна. Эдгээрийн шалтгааныг судлахад 24,5 хувь нь удамшлын гаралтай 10,5 хувь нь эцэг эхийн архаг архидалтаас болсон, 5,5 хувь нь эцэг, эхийн архаг өвчнөөс шалтгаалсан байжээ.

Гурав. БНМАУ-ын хүн ам зүйн зохистой бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гэр бүл төлөвлөлтийн талаар тавих зорилт

Тус улсад хүн ам зүйн талаар баримтлах ойрын жилүүдийн бодлогыг БНМАУ-ьн Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 25-ны 115 дугаар зарлигаар баталсан «БНМАУ-ын хүн ам зүйн талаар баримт лах чиглэлд тодорхойлж хүн амын нөхөн үржихүйтэй нийгмийн үйлдвэрлэлийг уялдуулан зохицуулах, хүн амын жилийн дундаж өсөлтийн хэмжээг бууруулахгүй байх, хүн амын бүтэц, харьцааг зөв тогтоох, монгол хүний удмын санг цэвэр ариунаар хадгалах гэр бүл бүрдэн бэхжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлииг төрийн бодлого болгон явуулна. Хүн төрж бойжих, өсч хүмүүжих анхны гол орчин нөхцөл бол гэр бүл гэж үзэж, гэрлэгчдийн гэрлэх нас, бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүй, соёл, хөдөлмөр, ахуйн нөхцөлтэй уялдуулан гэр бүлийн зохистой бодлого явуулна гэж заасан байна.

Иймээс гэр бүлийн гишүүн бүр бие, сэтгэл, оюуны чадавхиа бүрэн дүүрэн ашиглаж. сэтгэл хангалуун, аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхээр аж амьдралаа зохион байгуулж сурах нь хүн ам зүйн зохистой бодлогын цөм болсон гэр бүл төлөвлөлтийн бодит зорилго мөн.

Гэг бүл төлөвлөлтийн бодлого эцсийн үр дүндээ өрхийн түвшинд шийдэгдэх боловч төр засгийн төв байгууллагууд орон нутгийн хурал, захиргааны, эрүүл мэндийн боловсролын болон олон нийтийн  байгууллагууд үйлдвэр албан газрын захиргаа, хамт олон нь сургалт хангамж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан идэвхтэй дэмжиж  туслаж байж бүтэх нь ойлгомжтой.

Гэрийн эзэгтэй 20-35 насныхаа хооронд З-аас доошгүй жилийн зайтайгаар 5 хүртэл төрөх нь манай орны одоогийн нөхцөл байдал, хүн амын дийлэнхийн сэтгэл санаанд  нийцсэн эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг тооцон хүн ам зүйн талаар төр  засгийн бодлогыг хэрэгжүүлэх бололцоо олгож буй гэр бүл төлөвлөлтийн хамгийн тохиромжтой дэглэм гэж манай эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ еренхий бодлогыг өөрийн гэр бүлийн хувьд хэрхэн хэрэгжүүлэх үр хүүхдээ эрүүл чийрэг эрдэм боловсролтой  хүн болгож үр удмаа үлдээхийн тулд ажил амьдрал өрхийн санхүүгийн  нөөцөө хэрхэн зохицуулах жирэмслэлтээс хамгаалах аргуудаас өөрсдийн бие сэтгэлд  нийцсэнийг хэрсэн сонгон ашиглах нь өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёр тохиролцон  шийдэх ёстой асуудал болно.

Өрхийн түвшинд гэр бүл төлөвлөлт нь:

Гэр бүл болохдоо насан туршийн  хань болох хүнээ бие, сэтгэлийн болон удамшилын талаар өөртөө тохирох эсэхийг шинжин сонгох;

Хүүхэд бүрээ эрүүл чийрэг өсгөн. Эрдэм боловсролтой болгон хүмүүжүүлэх нөхцөлийг хангах бололцоотойгоор төрөлтийн хоорондох зай, хүүхдийнхээ тоог тохируулах

Өрхийн гишүүдийн бие сэтгэлийн онцлог ёс суртахууны таашаал, хүүхдийн тоо, насны байдал, өрхийн санхүү эдийн засгийн бололцоонд тохируулан жирэмслэхээс хамгаалах арга, хэрэгслийг сонгон авч хэрэглэх;

Удамшлын материал, ургийн хөгжилд сөрөг нөлөөлж болох хими, физик биологийн зүйлс, тэдгээрт өртөхөөс биеэ хамгаалах талаар анхан шатны мэдлэгтэй байх;

Угийн бичиг хөтөлж үр удамдаа дамжуулах;

Өөрийнхөө болон өрхийн бусад гишүүдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх арга  чадварыг эзэмшсэн байх явдлаар биеллээ олно.

Эрүүл  мэндийн   байгууллагууд нь:

Гэр бүлийн төлөвлөлт  удам зүйн зөвөлгөө өгөх албадаар дамжуулан иргэдэд гэр бүл төлөвлөлтийн тохирсон аргаа сонгон авах, үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулахад нь туслах, зааж сургах

Жирэмслэхээс сэргийлэх болон гэр бүл төлөвлөлтөнд шаардлагатай бусад хэрэгсэлийн хэрэглээ болон зах зээл дээрхи, үнэ олдоцыг судалж нэгдсэн захиалга боловсруулж, хангалтыг зохион байгуулах

Хүний үр удамд болон үржлийн эрхтэнд эргэлтгүй өөрчлөлт оруулдаг өвчин эмгэг, ялангуяа бэлгийн замаар тархан халдварладаг өвчнөөс сэргийлэх эмчлэх аргын үр дүнг байнга боловсронгуй болгож тархалтыг нь таслан зогсооход чиглэсэн арга  хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх. Удамшилын эмгэгийн ураг эхийн хэвлийд байх үед оношлох албыг үүсгэн бий болгож шаардлагатай үед иргэдийн хүсэлтээр юм уу эмнэлэгийн заалтаар шинжилгээ хийж жирэмслэлтийг шийддэг болох.

Ажлын байр ахуй нөхцөл хүний удамшилын материал үржих чадварт нөлөөлж  болзошгүй хими физик биологийн хүчин зүйлсийг бүртгэн судалж ашиглалт хадгалалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах.

Үр тогтох чадварыг мэс заслын зэрэг төгс аргаар зогсоох шаардлагатай өвчин эмгэгийн жагсаалтыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Өрхийн угийн бичгийг хөтлөх түүнийг гэр бүл төлөвлөлтөнд ашиглах аргачлалыг боловсруулж гэр бүл төлөвлөлтөд ашиглах аргачилалыг боловсруулж гэр бүл төлөвлөлт удам зүйн зөвөлгөө өгөх газар сонирхсон олон нийтийн байгууллага иргэдийг хангах  

Монгол хүний удмын сан нөхөн үржихүйн биологи сэтгэлзүйн онцлог зэрэг гэр бүл төлөвлөлт хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдсан чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулж үр дүнг практикт нэвтүүлэх

Гэр бүр төлөвлөлтийн талаар улс олон нийт хоршоолол хувийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар иргэд олон нийтийн болон орон нутгийн хурал захиргааны байгууллагуудад гэр бүл төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлэхэд тусална.

Орон нутгийн хурал захиргааны байгууллагууд нь улсын хэмжээний бодлого чиглэлийн  хүрээн дотор дэвсгэр нутгийнхаа хэмжээнд хүн ам зүйн зохистой бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Гурав хүртэл насны хүүхдээ гэртээ өсгөж бойжуулах эхчүүдийн хөдөлмөрийг нийгмийн тустай хөдөлмөрт тооцон эдийн засаг нийгмийн баталгааг бий болгож хүсэл сонирхолынхоо гэрийн буюу үйлдвэрлэл хавсран эрхлэх боломж бүрдүүлэх

Гэр бүл төлөвлөлтөнд туслах, улс олон нийт хувийн байгууллагуудын үйл ажилагааг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд уялдуулан зохицуулах замаар гэр бүл төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхэд тусална.

Орон нутгийн байгууллагууд нь:

Улсын хэмжээний бодлого чиглэлийн хүрээн дотор хүн амын тодорхой бүлэг давхаргыг гэр бүл төлөвлөлтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах сургах талаар сонирхол шаардлагад нь тохирсон үйл ажиллагаа явуулах тэдний хүсэл санаачлагад үндэслэн төр засгийн болон эрүүл мэнд боловсролын байгуулагад санал боловсруулан оруулах хамтран ажиллах замаар гэр бүлд тусална.

Гэр бүл төлөвлөлт нь сайн хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийг өрх бүрт хүргэх ажилд эмэгтэйчүүдийн байгууллага, гэр бүл төлөвлөлтийн сайн дурын нийгэмлэг ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ туршлагыг  манай төв орон нутгийн байгууллагууд анхааран оновчтой ашиглах нь зүйтэй.

Боловсролын байгууллагууд нь: Хүүдэд багаас нь гэр бүлийн хүмүүжил олгох өрхийн тооцоо, гэр бүлийн амьдралд бэлтгэх ажлыг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх. Үйлдвэр, албан байгууллагын захиргаа хамт олон нь: Залуу гэр бүлийг материал санхүүгийн талаар дэмжих

Ажлын байранд үүсэх хими, физик, биологийн халгаат хүчин зүйлээс ажиллагсад ялангуяа эмэгтэйчүүдийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах

Ажлын завсарлагаар ажиллагсад, ялангуяа эмэгтэйчүүд амрах, алжаалал тайлах өрөө байрыг бий болгон ажиллуулах.

Эмэгтэйчүүдийг жирэмсэн үед нь төрлөг үр удамд халгаагүй хөнгөн ажилд шилжүүлэх хүүхдээ харж буй эхчүүдийн санхүүгийн талаар дэмжих гэртээ ажиллах бололцоогоор хангах зэргээр гэр бүлийн төлөвлөлтөнд оролцоно

Төр засгийн төв байгууллагууд нь:

Гэр бүл төлөвлөлт хүн ам зүйн зохистой бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрх зүйн баталгаатай болгох энэ талаар төр засгийн бодлогын биелэлтэнд хяналт тавих улс олон нийт хувийн байгууллага ар гэрийн санал хүсэлт санаачлагыг судалж бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар гэр бүл төлөвлөлтийг дэмжинэ.

Манай улсад хэрэгжүүлж эхэлж буй гэр бүл төлөвлөлтийн бодлого нь хүн амын тоог цөөрүүлэх өсөлт бууруулах зорилго агуулаагүй төрөлтийн хоорондох зайг тохируулах замаар эх нялхсын эндэгдлийг бууруулах дундаж наслалтыг уртасгах гэр бүлийн сайн сайхан тэгш дүүрэн амьдралыг хангах зорилготой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6364
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК