Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1992, 1(79)
Дельта гепатитын эмнэл зүй
( Судалгааны өгүүлэл )

М.Алтанхүү, Ж.Хулан, П.Нямдаваа, Н.П.Блохина 

ЭАХНСУИ

 

ЗХУ-ын АУА-ийн Д.И.Ивановскийн сүүлийн үеийн судалгаанаас (2, 5, 6, 8, 9, 10,11,1З) үзэхэд хүнд хэлбэрийн болон архаг гепатит, элэгний хатуурал өвчин үүсэхэд дельта вирус зонхилох үүрэг гүйцэтгэдэг байна.

Манай улсад В гепатитын вирусээр халдвар авсан (НВsАg буюу анти-НВs-эерэг) «Эрүүл» хүмүүсийн 45,5%-д нь анти-дельта эсрэг бие олдож байсан (3,4) нь энэ халдвар манай оронд тархмал болохыг анх илрүүлсэн юм. Харин дельта гепатитын эмнэлзүйн явц, онцлог, өвчний төгсгөл, онош, эмчилгээний асуудлууд манай орны хувьд огт хөндөгдөөгүй байна. Дельта гепатитын эмнэлзүйн илрэл явц нь хүн амын дундах НВsАg тээгчдийн хувийн жин дархлааны онцлог, газар зүйн ялгаанаас хамааран харилцан адилгүй байдаг.(1, 2, 5, 8)

Бид манай хүн амын дунд тохиолдож буй дельта гепатитын онош, эмнэлзүй, эмчилгээний талаар судалгаа явуулж ажлынхаа зарим урьдчилсан дүнгээс толилуулж байна.

Материал  арга зүй:

Бид вируст гепатит (ВГ)-аар өвчилж буй хүмүүсийн дунд - дельта халдварыг оношлох, өвчннй эмнэлзүй явцыг судлах зорилгоор 1989 оны 2 сараас 1990 оны 10 сар хүртэлх хугацаанд цочмог ВГ НВsАg-эерэг-ээр өвчилсөн 16—63 насны хүнд явцтай 55 дунд ба хүнд явцтай 66 нийт 121 хүн судалгаанд авч онош тогтоох  шинжилгээ хийлээ. Өвчний  хүнд хөнгөнийг одоо манайд хэрэглэж буй аргаар (7) үнэлэн судалгааг ХӨАКЭ-т хийсэн. (Ерөнхий  эмч Д.Сүх) Шарлалтын  үеийн 1-3 хоногоос эхлэн 7-10 хоногийн зайтай өвчтөн бүрээс цус авч ийлдсэнд нь дараах шинжилгээнүүдийг хийв. Үүнд: анти НDV Иг М (гепатитын дельта вирусийн эсрэг иммуноглобулин М), дельта вирусийн эсрэг бие «анти-дельта» ЗХУ-ын АУА-ын Д.И.Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнд гаргаж авсан оношлуураар анти НВе  М НВ А НВеА анти НВе Диапплюс пүүсийн оношлууруудыг   ашиглан ФХЭБУ  аргаар  тус тус тодорхойлов. Онош батлах зорилгоор зарим өвчтөнүүдэд  «С» гепатитын эсрэг биеийг «ОРТНО» пүүсийн оношлуураар, мөн ФХЭБУ аргаар шинжиллээ. (Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнгийн ВГ-ын   шалтгаан  судлал оношлогооны лабораторит эрхлэгч проф. В.Л.Ананьев). Ийлдсэнд элэгний үйл ажиллагааны биохимийн шинжилгээнүүдийг нийтээр баримталж буй аргуудаар тухайлбал билирубин түүнин фракцыг Ендрашикийн, АлАТ-ыг Фрейнкель  Райтманы аргаар Тимол, сульмагийн сорил- Ф.Б. альдолаза, бетта липротейдыг тодорхойллоо. Зарим өвчтөний ийлдсэн дэх уургийн бүлгийн харьцааг хувиар тодорхойлов. Хэмжих  нэгжийг «си» системээр авлаа. (ХӨЛКЭ-ийн биохимийн лаборатор эрхлэгч  Л.Гантулга).

Үр дүн, шүүмж;

Цочмог ВГ-аар өвчилж манай судалгаанд хамрагдсан нийт 121 өвчтөнөөс 4 (буюу 33,9%-д цочмог дельта халдвар илэрлээ. Тэдгээрийн 26 (63,4%) нь эрэгтэй, 15 (36,6%)  эмэгтэй байсан ба 21-д нь дельта болон вируст гепатитын хавсарсан хэлбэр оношлогдов. Энэхүү хавсарсан хэлбэрийг бид гепатитын Д болон В вирусын репликац зэрэг явагдаж буйг илэрхийлсэн маркерууд тухайлбал НВs Аg анти НВе, ИгМ, НДҮ,ИгМ анти дельта, НВе Аg-ийг илрүүлснээр оношлогдсон. Өөрөөр хэлбэл дельта болон В вируст гепатитын хавсарсан хэлбэр коинфекция нийт цочмог НВs Аg, анти НДҮ, ИгМ, анти дельта, анти НВе тодорхойлогдож цочмог дельта гепатит оношлогдсон ба энэ нь тус улсын хүн амын дунд тохиолдох НВs Аg тээгчдийн хувийн жинтэй ойролцоо байна. Харин дельта  гепатитын дотор цочмог дельта 48.8% ,51.2%; байв. Дельта халдварын ºâ÷ëºëèéí талаарх бидний судалгааны ¿з¿үлýëт нь НВs Аg тээгчид ихтэй орны ºâчлөлд хийсэн эрдэмтдийн судалгааны äүнтэй (3, 4, 5) ойролöоо байгаа бөгөөд ýíý íü ìàнайд дельта халдварын өвчлөл ºíдºр áàйгааг харуулж байна.

Áèд дåëьта гепатитын эмнэл зүй өвчíèé ÿâöûã харьцуулан судлахын тулд Â âèðóñò гепатитаар өвчлөгсөд 44, дåëüòà гåпатитаар өвчлөгсөд 41, нийт 85 өâчтөнд эмнýлзүйн харьцуулсан ажиглàлт хèйлээ. Áидний судалгаанд авсан öî÷мог дельта гепатèтаар ºвчлөгсдийн 55%, В гепатèтын хавсарсан хэлбэрээр өвчлºгсөдийн 43,1% нь х¿нд, 45% болон 56,9% нь дунд хөнгөн явцтай байлаа.

Дельта халдвараар өвчлºгсдийн ихэнх íü (70/70,3%) íь тариа õийëгэх, шинжèлгээ авахуулах зэрэг арьс салстын бүрэн бүтэн байдалд гэмтээх үйлдэл хийлгэсэн х¿м¿¿с байсан ба цус түүний б¿тээгдэхү¿н сэлбүүлсэн тохиолдîë дөнгөж 5 — 5,9 õóâь орчèм байна. Хариí ºвчлºлийн нууц үеèéí хугацаанд арьс саëñт гэмтээх ямар нýг ¿йлдэл хийгдээгүй хүмүүс 23,8%-аас 125% байгаа нь ахуй хавьтлын замаар халдâàрладаг байж болох талтай гэдгийг èëýðõèйлж байна.  В-вируст гепатèтòай õарьцуулахад өвчний нууö үе нь нилээд богèно байж болох талтай байна. Тухайлбàл öо÷мог дельта гепатитаар өвчлөгсдийн 80% íü халдвар авч болох үйлдэл хийгдсэíýýс хоéш 35-60 хоноод өвчин эхэлсэн байна. Харин Д болон В гепатитаар хавсарсан хэлбэрийн ¿åд 53,8% нь 30-70 хоноîд өвчèí эхэлсэн байв. Өвчний нууц үеийн хугацаанд арьс салст гэмтээх ямар íýãýí ¿йлдэл хийгдээгүй өвчтөнүүдээс 3 ºвчтөí íь цочмог ÂÃ-аар өвчлөгсөдтэй õàвьтал áолсон байдлыг анхаарах нь зүйтýй юм.

Öочмог дельта гепатит (НВs Аg тээгчид архаг В вируст гепатиттай хүìүүс делüта  вирусийн  халдвар авах), Â болон Д пепатитын хавсарсан хэлбэр Кîèнфекцèя нь эмнэлзүйн хувьд хоорондоо нèлээд ялгаатай  явагдаж байíа.

Еренхèйдөө дельта халдвар нь голдуу бие сулрах, хоолонд, дургүй болох шинж тэмдгээр эхэлжээ. Дельта гепатитын хавсарсан ба цочмог хэлбýр¿¿дийн шарлалтын өмнөх үед илэрч буй шинж тэмдгүүдээс ядарч бие сулрах (61.1 % -89.5%), хоолонд дургүй болох (61.1 %-89.5%), баруун хавèрганы нумаар буюу аюулхай орчмîор өвдөх (55.6-4.1%) бөөлжих, (33.4 %-63.1 %), халуурах (16.7%-21.1 %) зэрэг нь хамгийн олоíтоо тохиîлдож байна. (Х¿снэãт №1). Харин дельта халдварын үед халуурах, хавагнах зэрэг бусад орны судлаачдын тогтоосон шинж тэмдгүүд манай өвчтөнүүдэд харьцангóй öөөн тохиîлдож байв (26.1 % —16.7% ; 5.3%-6.0%).

Эмнэлзүйн ихэнх øинж тýмдгүүд нь шарлалтын үед багàсахгүй буюу ялангуяа дельта болон В гепатитын хавсарсан хэлбэрийн үед улам нэмэгдэх хандлагатай байгаа нь В гепатиттай төстэй байна. В гепатèтаас ялгаатай нь хордлогын шинж тýмдгүүд илүү тод илрэх ба ялангуяа цочмог дельта ãепатитын үед халууðàх (42.1%), баруун хавирганы нумаар өвдºх (84.2%), хавагналтын шинж тэмдãүүд (22.2%) èëү¿тэé ажиглагдаж байна. Мөн дельта гепатитын үед шарлах шинж тэмдэг нèлээд хурц илэрч цөс тогтонгиших, шарлалтын үе ихэнõ өвчтөнд нилээд удаан үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал цочмог дельта гепатитын үед арьс загатнах шинж 47,5% хүртэл илрэхээñ гадна цочмог дельта гепатит болон түүнèй хавсарсан хэлбэрийн үед нийт билирубины хэмжээ дунджаар 319.7± 46.9 мкмоль/л (214.6 ±29) мкмоль/л тус тус хүрч ялангуяа цочмог дельта гепатитаар өвчлөгсдèйн 45%-д нь нийт билирубины хэмжээ 320-оос зарим тохèолдолд 650 мкмоль/л хүртэл нэмэгдэж шар лалтыí үе нь 52.3 хоног үргэлжилж байв. Гэтэл В вèруст гепатит (ВВГ) болон В, Д вèрусийн хавсарсан халдварын үед нийт билирубèны дээрх хэмжээнд хүрэх тохиолдол 9.5% орчèм байж шарлалтын үе нь дунджаар 28.2±2.5-аас 38.7±3.2 хоног байна.

Цочмог дельта гепатитын үед бусад хэлбэрийн цочмог гепатиттай харьцуулахад элэгний үйл аæèллагаа нèлээд гүнзгий гэмтдэг нь ажиглагдлаа. АлАТ-ûн èдэвхийн хэмжээ 7.1±0.54 млмоль/л В гепатèтыг бодвол нилээд өндөр байв. Цочмог дельта гепатит болон дельта. В гепатитын хавсаосан хэлбэрийн үед тимол 11.6±1.0; 9.6±1.3 сулема (1.4 ±0.09;1.6±0.04), альбумин (45.4 ±2.0) (50.1±2.3), гаммаглобулин (28.45 ±1.0), (22.2± 2.6)-ний өөрчлөлт их байгаа нь энэ өвчний үед элэгний уураг нийлэгжүүлэх үйл ажèллагаа нилээд гэмтдэгийг гэрчèлж байна.

Цочмог дельта гепатит болон В, Д гепатèтын хавсарсан хэлбэрийн нилээд гол онцлог шèнж нь өвчний явц,төгсгөл байна.Тухайлбал бидний ажиглалт явуулах хугацаанд (6 сараас 1 жил 3 сар) В болон Д гепатитын хавсарсан хэлбэрийн үед эдгэрэлт нь 71.4%, архагшилт нь 28.6% байхад, öочмог дельтà гепатитын үед эдгэрэлт нь 6.15%, архагшилт нь 81.3%, мөн 12.5%-д нь гепатитын дараах элэг томролт буюу цөсний уутны үрэвсэл ажиглагдсан нь гадаадын судлаачдынхтай ойролцоо байв (5,6).

Дельта гепатитын хавсарсан хэлбэрүүдийн үед өвчин нь маш хүнд (фульминант) хэлбэрээр явагдаж нас барах тохиолдол манай судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн дунд гарсангүй. Харèн цочмог дельта гепатитын үед 3 тохиолдол (15%) ажиглагдлаа. Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд илрэх зарим шинж тэмдг¿¿д нь зарим тохиолдолд гадаадын эрдэмтдийн (1,2,5,6,) тогтоосон үзүүлэлтүүдээс сул èлэрч байгаа нь ялангуяа субьектив шинж тэмдгүүдийн хувьд монгол хүм¿¿сиéí зан араншèнгаас хамаарч болохоос гадна дархлааны хувьд дельта халдварын маркерууд нь аяндаа арилах хэлбэр манай судалгааны хүмүүст харьцангуй элбэг тохиолдож байгаатай холбоотой болох юм.Тухайлбал дельта гепатèтаар өвчлөгсдèйн дотор дельта халдварын аль нэг маркер дангаараа илрэх буюу өвчний öочмог үед арилаад дахин гарч èрэх явдал В, Д гепатитын хавсарсан хэлбэрийн үед 36-6%, цочмог дельта гепàтиòын үед 56.2 %-д тохиолдож байв.

ДҮГНЭЛТ:

1.Манай улсад дельта гепатитын өвчлөл их (нутагшмал) байгаа ба НВs Аg эерэг гепатитаар өвчлөгсдèйн 1/3-ээс илүү хувь нь дельта гепатитаар өвчилж байна.

2.НВs Аg- эерэг гепатитын дараах архагшилтын ихэнх (81,3%) нь мөн нас баралтын дийлэнх нь дельта гепатèòтай хîлбоотой байна.

3.Цочмог дельта гепатит нь эдгэрэлт муутай, хүнд явцтай, эмнэлзүйн хувьд шарлалтын өмнөх үе нилээд богино байхаас гадна халуурах, баруун хавирганы нумаар өвдөх, хавагнах дэлүү томрох зэрэг шèнж тэмдгүүд, биохимийн шинжилгээнд элэгний эсийн гэмтлийн болон уураг нийлэгжүүлэх үйл ажиллагаа ВВГ-тай харьцуулахад нилээд илүү өºрчлөгддөг íь ажиглагдлаа.

4.Дельта гепатитын маркерын хөдëөë зүй, дархлааны онöлогийг гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Ном зүй

1. А.К. Андриуца Клинико лабораторные особенности вирусных гепатитов В и Д у беременных в регионах с различным уровнем эндемичность автореферат дисс М-1991
2. Е.С.Кетиладце, И.Н.Хлопова, Н.П.Бутаева Клиника острой дельта инфекцина с Вирусных гепатиты М-1987 ст 181-187
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4433
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК