Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Зүрхний архаг дутагдлын шалтгааны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Нарантуяа1, Ж.Дэчмаа2

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2"АЧ" Анагаах Ухааны Дээд Сургууль

 
Абстракт

We have studied the materials of 708 patients (cases) with heart disease who were treated at the department of CVD (cardiovascular disease) of the 3-rd clinical Hospital in 2004. The mean age of that was 57.3+-2.34 years. Man illness until 60 years was more often than women.

From patients who had diagnosed congestive heart failure had 29.7% with cardiac ischemia, 26.4% cardiac ischemia and hypertension combined, 24.6% with rheumatic heart disease? When cardiac ischemia combined with hypertension was increased the risk of myocardial injury and complicated with heart failure.

It has been revealed from the study that the patients only with hypertension were complicated with heart failure relatively less.

As the result of the study, the leading causes of chronic heart failure were cardiac ischemia and rheumatic heart disease.

Pp. 21-23, Table 1, Figure 1, References 4.

Судалгааны ажлын үндэслэл. Манай орны хувьд зүрх судасны тогтолцооны эмгэг нь өвчлөлөөрөө 5-рт орж, нас баралтаараа байнга тэргүүлж байдаг. Сүүлийн жилүүдэд улс орны хөгжил, хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотойгоор зүрх судасны өвчлөл улам ихсэж байгаа билээ. Зүрх судасны эмгэгүүдийн хүндрэлийн нэг нь зүрхний дутагдал юм. Манай оронд энэ талаар хийгдсэн судалгааны дорвитой ажил одоогоор байхгүй байгаа нь судлаачдын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа юм.

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төвөөс гаргасан эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд өгөгдсөн үзүүлэлтээр 1997 оныг 2001 онтой харьцуулахад цусны эргэлтийн тогтолцооны өвчний тохиолдлын тоо 1.4 дахин нэмэгдсэн байна. Зүрхний архаг дутагдал үүсгэх гол эрсдэлийн хүчин зүйлүүд болох артерийн гипертензи сүүлийн 5 жилд 1.9%-иар, зүрхний ишеми өвчин 5.5%-иар тус тус ихэсжээ.

Барууны орнуудад зүрхний дутагдлыг үүсгэх зонхилох шалтгаан нь (54-70%) зүрхний титэм судасны эмгэг байдаг байна [1]. Фремингемийн судалгаагаар зүрхний хурц шигдээсээр өвчлөгсдийн 14% нь 5 жилийн дотор зүрхний архаг дутагдалд хүрдэг гэжээ. Зүүн ховдол тэлэгдсэн өвчтөнүүд зүрхний дутагдалд хүрэх эрсдэл ихтэй байдаг [2].

Иймд манай орны хувьд зүрхний дутагдалд хүргэж буй зонхилох шалтгаануудыг тогтоосноор зүрхний архаг дутагдалд хүргэдэг тэдгээр зүрх судасны эмгэгүүдийг зүрхний дутагдалд хүрэхээс нь өмнө оношлон эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх явдал чухал ач холбогдолтой юм.

Судалгааны зорилго. Зүрхний архагдутагдалд хүргэж буй шалтгаануудыг судлах.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй. Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийн зүрх судасны тасагт 2004 онд хэвтэж эмчлүүлсэн нийт 708 тохиолдлыг судалгаанд хамруулав.

2001 онд Америкийн зүрх судасны нийгэмлэгээс гаргасан зүрхний архаг дутагдалын ангиллын дагуу судалгаанд хамрагдсан бүх тохиолдлуудыг A, В, С, D гэсэн 4 ангилалд хувааж үзэв.

Судалгааны ажлын дүнд боловсруулалт хийхдээ статистикийн өргөн хэрэглэгддэг арифметик дундаж, дундаж алдаа, экстенсив, интенсив үзүүлэлт зэргийг ашигласан ба үнэн магадтайг дүгнэхдээ Стьюдентийн цэгнүүрийг ашигласан болно.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Зүрхний архаг дутагдлын эмнэлзүй илэрсэн ЗЗЗтохиолдлын 186 тохиолдол буюу 55.8% нь эрэгтэй, 147тохиолдол буюу 44.2% нь эмэгтэй байлаа. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57.3±2.34, эрэгтэйчүүдийнх 55.7±3.15, эмэгтэйчүүдийнх 59,4±3.57 байлаа. 40-өөс дээш насны хүмүүс зүрхний архаг дутагдлаар илүү өвдсөн байх ба ялангуяа 60-69 насанд хүйсний ялгаагүйгээр өвчлөл ихсэж байсан юм.

Хүснэгт 1. Зүрхний архаг дутагдалд оруулж буй өвчнүүдийн бүтэц

Хүснэгт 1 -ээс үзэхэд зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээгүй A, В ангилалд зүрхний цус хомсдох өвчин, даралт ихсэх өвчин, хэрэх өвчний тохиолдол зонхилж байна.

:'В" ангилалд даралт ихсэх өвчин, ишеми өвчинтэй хавсарсан тохиолдлууд томоохон байрыг эзэлж байгаа нь энэ 2 эмгэг хавсарсан тохиолдолд зүрхний булчинд бүтцийн өөрчлөлт гарах эрсдэлийг эрс нэмэгдүүлж улмаар зүрхний дутагдалд хүргэдэг гэдгийг харуулж байна (р<0.01).

Зүрхний архаг дутагдалын шинж тэмдэг илэрсэн С, D ангилалд зүрхний цус хомсдох өвчин, хэрэх өвчин, даралт ихсэлттэй хавсарсан зүрхний цус хомсдох өвчинтэй тохиолдлууд зонхилж байна. Хэрэх өвчний улмаас зүрхний дутагдлаар хүндэрсэн тохиолдлын тоо өмнөх АДС ангилалд хамрагдсан тооноос D ангилалд нилээд их байна (р<0.01).

Зураг 1. Зүрхний архаг дутагдлын зонхилох шалтгаан

Бидний судалгаагаар зүрхний архаг дутагдалтай гэж оношлогдсон (C,D ангилал) өвчтөнүүдийн 29.7% нь архаг ишеми өвчтэй, 26.4% нь ишеми өвчин даралт ихсэх өвчинтэй хавсарсан, 24.6% нь хэрэх өвчтэй тохиолдлууд байлаа. Ишеми өвчин дангаар болон даралт ихсэх өвчинтэй хавсарсан байдлаар зүрхний архаг дутагдлын шалтгааны 56%-ийг эзэлж байна. Үүн дотроо ишеми өвчин даралт ихсэх өвчинтэй хавсарсан тохиолдол нь 47% байлаа. Зүрхний архаг ишеми өвчний улмаас зүрхний дутагдалд хүрсэн тохиолдлуудын 70% нь кардиосклероз гэсэн оноштой тохиолдлууд байв.

Даралт ихсэх өвчний улмаас зүрхний дутагдалд хүрсэн тохиолдол 8.1%-ийг эзэлж байсан нь артерийн даралт ихсэх өвчин дангаараа зүрхний дутагдалд хүрэх хүндрэл харьцангуй бага өгдөгийгхаруулж байна (р<0.01).

1948-1988 оны хооронд хийгдсэн Фремингемийн судалгаагаар Европын орнуудад зүрхний архаг дутагдлын шалтгааны 54% нь ишеми өвчин, 24% нь даралт ихсэх өвчин, 16% нь ревматизмын гаралтай гажгууд байсан байна.

Судлаач Мс Murray J J, Stewart S нарын 2000 онд хийсэн судалгааны дүнгээр барууны орнуудад зүрхний дутагдалд хүргэж буй зонхилох шалтгааны 54%-70% нь титэм судасны эмгэг байсан ба үүний 35%-52% нь даралт ихсэх өвчинтэй хавсарсан ишеми байсан байна. Харин дангаар даралт ихсэх өвчин нь зүрхнйй дутагдлын шалтгааны 9-20%-ийг, шалтгаан тодорхойгүй кардиомиопати 18-28%-ийг эзэлж байжээ.

Ингээд судалгааны үр дүнг харьцуулж үзвэл зүрхний дутагдлын зонхилох шалтгаан болох ишеми өвчин ба даралт ихсэх өвчний хувьд судлаач Mc.Murray JJ, Stewart S (2000) нарын судалгааны дүнтэй тохирч байна. Хэрэх өвчний хувьд барууны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай оронд өвчлөлийн тохиолдлын тоо олон, эмнэлгийн тусламжийг оройтуулж авах зэргээс зүрхний дутагдлын голлох шалтгааны нэг болж байж болох юм.

Дүгнэлт.

  1. Зүрхний архаг дутагдлаар хүндэрсэн тохиолдол 60 хүртэл насанд эрэгтэйчүүдэд зонхилж, 60-аас дээш насанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ижил байна.
  2. Судалгаанд хамрагдагсдын дунд зүрхний архаг дутагдалд хүргэж буй зонхилох шалтгаан нь ишеми, хэрэх өвчин байв.
  3. Ишеми өвчин даралт ихсэх өвчинтэй хавсарсан тохиолдолд зүрхний дутагдалд хүрэх эрсдэл нэмэгдэж байна.
Ном зүй

1. McMurray JJ, Stewart S (2000) \\\"Epidemiology, aetiology and prognosis of heart failure\\\" Heart 83:596¬602
2. Kannel W.B, Sorlie \\\"Prognosis after myocardial infarction\\\" Framingham Study Am J Cardiol 1979 44:531-559
3. Окороков.А.Н \\\"Диагностика болезней внутренних органов\\\" Хроническая сердечная недостаточность, 2004, Том 8, с.310-314
4. Hoppe.U.C, Erdmann.E \\\"Leitlinien zunTherapie der chronischen Herzinsuffizienz\\\", Deutschen GesellschaftfuerKardiologie, 2001 seite 218-219
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2528
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК