Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн системийг ашиглах тухай
( Лекц )

Б.Ганцоож, Л.Энхбаатар, П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем (ИСТМС: FIS- InFluenza Information System)-ийг АНУ-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Томуугийн тандалтын сүлжээг бэхжүүлэн хөгжүүлэх” төслийн хүрээнд “Инженерсофт” ХХК компаниар хийлгэж, 2010/2011 оны томуугийн улиралд туршин нэвтрүүлсэн нь амжилттай болж, орчуулж бүсийн гишүүн бусад орнуудад нэвтрүүлэхийг ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн хорооноос манай улсад санал болгож байгаа билээ. ИСТМС-д нэвтрэхдээ www.flu.mn сайтын баруун дээд өнцөгт байгаа(зураг дээр сумаар заасан) “Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем” холбоосон дээр дарж орно [Зураг 1]. Ингэхэд ИСТМС-ийн нэвтрэх хэсэг гарна [Зураг 2].

Нэр, нууц үгээ хийж “Нэвтрэх” гэсэн товчийг дарахад ИСТМС-д нэвтэрч “Амжилттай холбогдлоо” гэсэн мэдээлэл гарна [Зураг 3]. Нэр, нууц үгээ буруу хийвэл нэр, нууц үгээ засахыг шаардсан мэдээлэл гарч ирнэ [Зураг 4].
Нэвтрэх нэр болон нууц үгийг ТҮТ-өөс өгнө. Нэр нууц үгээ мартсан эсвэл орохгүй байгаа бол gantsooj@mail.mn хаягаар буюу 91998239 утсаар холбогдож асууж тодруулж болно.

Зураг 1. www.flu.mn сайт дахь ИСТМС-ийн оролт

Зураг 2. ИСТМС-ийн нэвтрэх хэсэг

Зураг 3. ИСТМС-ийн үндсэн хуудас

Зураг 4. Нэр, нууц үгээ буруу хийсэн үед гарах хуудас

Үндсэн цэсийн [Зураг 3] 1) “ТТӨ, АЗХХ(Өрхийн эмч)”, 2) “ТТӨ, АЗХХ(Статистикч эмч)”, 3) “Эмнэлэгт суурьласан тандалтын мэдээний бүртгэл”, 4) “Сорьц”, 5) “Шинжилгээ”, 6) “Тохиргоо”, 7) “Тайлан” гэсэн хэсгүүд нь Томуугийн харуулдан тандалтын нэгж(ТХТН)-үүдийн өвөрмөц үйл ажиллагаатай зохицсон байх бөгөөд нэвтэрсэн хэрэглэгчийн эрхээс хамаарч зарим цэс нь харагдахгүй.

Нэг. ТТӨ, АЗХХ(өрхийн эмч)

Үндсэн цэсний “ТТӨ, АЗХХ(Өрхийн эмч)” гэсэн хэсгээр өрхийн эмнэлгийн(ӨЭ) эмч болон Нэгдсэн эмнэлэг(НЭ)-ийн статистикч, халдвар судлагч гэсэн эрх олгосон хэрэглэгчид нэвтэрч өдөр тутмын амбулаторын үзлэгийн мэдээг оруулна.
Мэдээ оруулах алхам:
I. “ТТӨ, АЗХХ(Өрхийн эмч)” цэсэн дээр дарахад “ТТӨ, АЗХХ(Өрхийн эмч) ” гэсэн хуудас [Зураг 5] гарч ирнэ. Энэ хуудсанд нэвтэрсэн хэрэглэгчээс хамаарч аймаг, сум, эрүүл мэндийн байгууллага нь автоматаар сонгогдсон байна,
II. Гарч ирэх хуудасны огноо хэсгээс оруулах мэдээны он сарыг сонгоод түүвэрлэх товчийг дарахад оруулсан оны сарын календарь гарч ирнэ. Улаан өнгөтэй нь мэдээ өгөөгүй , цэнхэр өгнөтэй нь мэдээ өгсөн, хар өнгөтэй нь мэдээ өгөх боломжгүй буюу ирээдүйн өдрүүдийг тэмдэглэсэн байна.
III. Гарч ирэх календараас мэдээ оруулах өдрийг дарахад “Амбулаторын үзлэгийн мэдээ оруулах маягт” [Зураг 6] гарч ирнэ,
IV. Гарч ирэх мэдээний маягтыг бөглөж хадгалах товчийг (зураг дээр сумаар заасан) дарна. “Нийт”, “Амбулаторийн нийт үзлэгт ТТӨ-ний эзлэх хувь” болон “ТТӨ-ний шалтгаантай дуудлагын хувь” автоматаар бодогдоно. Хэрвээ “ТТӨ-өөc Амьсгалын замын хүнд халдвар” гэсэн нүдэнд оруулсан тоо нь “ТТӨ-ий нийт тохиолдол”-оос их, “ТТӨ-ий нийт тохиолдол” гэсэн нүдэнд оруулсан тоо нь “Амбулаторийн нийт үзлэг”-ээс их, “ТТӨ-ийн шалтгаантай” гэсэн нүдэнд оруулсан тоо нь “Түргэн тусламжийн дуудлага”-аас их байвал програмаас алдаатай мэдээлэл гэж үзэн автоматаар “0” болгоно.

Зураг 5. “ТТӨ, АЗХХ(Өрхийн эмч)” хуудас

Зураг 6. Амбулторын үзлэгийн мэдээ оруулах маягт

Хоёр. ТТӨ, АЗХХ(статистик эмч)

Үндсэн цэсний “ТТӨ, АЗХХ(Статистикч эмч)” цэс нь аймгийн Эрүүл мэндийн газар(ЭМГ), дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл (ЭМН)-ийн статистикч болон халдвар судлагч эрх олгосон хэрэглэгчид нэвтэрч мэдээллээ оруулна. Энэ цэс нь “Бүртгэл(Статистикч эмч)”, “7 хоногийн мэдээ(Статистикч эмч)” гэсэн 2 дэд цэстэй.

а. Бүртгэл(Статистикч эмч)

Энд тухайн аймаг, дүүрэгт хариалагдах ӨЭ-үүдийн мэдээг харах, засах, нэмэх үйлдлүүдийг хийнэ.
Мэдээ оруулах алхам:
I. “ТТӨ, АЗХХ(Статистикч эмч)” цэс дээр дараад “Бүртгэл(Статистикч эмч)” дэд цэсийг сонгоход “Бүртгэл(Статистикч эмч)” хуудас [Зураг 7] гарч ирнэ. Энэ хуудсанд нэвтэрсэн хэрэглэгчээс хамаарч аймаг, сум автоматаар сонгогдсон байна,
II.Гарч ирэх хуудасны огноо хэсгээс оруулах мэдээний он сарыг сонгоод түүвэрлэх товчийг дарахад оруулсан оны сарын календарь гарч ирнэ. Улаан өнгөтэй нь нэгч ӨЭ мэдээ өгөөгүй , ногоон өнгөтэй нь зарим ӨЭ мэдээ өгөөгүй, цэнхэр өнгөтэй нь бүх ӨЭ мэдээ өгсөн, хар өнгөтэй нь мэдээ өгөх боломжгүй буюу ирээдүйн өдрүүдийг тэмдэглэсэн байна,
III.Гарч ирэх календараас мэдээ оруулах өдрийг дарахад өрхийн эмлэгүүдийн мэдээ өгсөн байдлыг харуулсан хүснэгт гарна[Зураг 8],
IV. Гарч ирэх хүснэгтээс ӨЭ-ийн харгалзах “үүсгэх” эсвэл “засах” товчийг (зураг дээр сумаар заасан) дарахад “Амбулаторын үзлэгийн мэдээ оруулах маягт” [Зураг 6] гарч ирнэ,
V. Гарч ирэх мэдээний маягтыг бөглөж “хадгалах” товчийг (зураг дээр сумаар заасан) дарна [Зураг 6].

Зураг 7. “Бүртгэл(Статистикч эмч)” хуудас

Зураг 8. Тухайн аймаг, дүүрэгт хариалагдах ӨЭ-үүдийн мэдээ өгөх хуудас

б. 7 хоногийн мэдээ(Статистикч эмч)

Энд аймаг, дүүргийн 7 хоногийн мэдээг оруулна.
Мэдээ оруулах алхам:
I. “ТТӨ, АЗХХ(Статистикч эмч)” цэс дээр дараад “7 хоногийн мэдээ(Статистикч эмч)” дэд цэсийг сонгоход аймаг, дүүргийн мэдээ өгөх хуудас гарна,
II. Гарч ирэх хүснэгтээс мэдээ оруулах долоо хоногийн хойно харгалзах “үүсгэх” (зураг дээр сумаар заасан) товчийг дарна [Зураг 9],
III. Гарч ирэх мэдээний маягтийг бөглөж хадгалах товчийг (зураг дээр сумаар заасан) дарна [Зураг 6],
IV. Хэрвээ оруулах мэдээний долоо хоног харагдахгүй бол “түүвэрлэх сонголтууд” хэсгээс он, долоо хоногийг сонгоод түүвэрлэх товчийг дарна.

Зураг 9. Аймаг, дүүргийн статистикч эмчийн мэдээ өгөх хуудас

Гурав. Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээний бүртгэл

“Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээний бүртгэл” цэс нь НЭ, Лавлагаа төвүүдийн статистикч болон халдвар судлагч эрх олгосон хэрэглэгчид нэвтэрэн орж долоо хоногийн орны хөдөлгөөний мэдээ оруулна.
Мэдээ оруулах алхам:
I. “Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээний бүртгэл” цэсийг сонгоно. Ингэхэд “Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээний бүртгэл” гэсэн хуудас [Зураг 10] гарна,
II. Гарч ирэх хүснэгтээс мэдээ оруулах долоо хоногийн хойно харгалзах үүсгэх товчийг дарж гарч ирэх хуудсанд [Зураг 11] мэдээгээ шивж “хадгалах” товчийг дарна. Хэрвээ “Уушигний үрэвсэл(АЗХХ)- ээр хүндэрсэн” нь “Больницын орны хөдөлгөөн” –өөс их тоо оруулсан бол програмаас энэ тохиолдолыг алдаатай мэдээлэл гэж үзэн автоматаар “0” болгоно. Мөн долоо хоногийн эцэст байгаа тоо хасах тоо гарсан бол алдаатай мэдээлэл оруулсан тухай мэдэгдэл бүхий цонх гарна [Зураг 12],
III. Хэрвээ оруулах мэдээний долоо хоног харагдахгүй бол “түүвэрлэх сонголтууд” хэсгээс он, долоо хоногийг сонгоод түүвэрлэх товчийг дарна.

Зураг 10. НЭ-үүдийн статистикч эмчийн мэдээ өгөх хуудас

Зураг 11. НЭ-үүдийн орны хөдөлгөөн оруулах хуудас

Зураг 12. Мэдээ буруу оруулсан тохиолдолд гарах цонх

Дөрөв. Сорьц

“Сорьц” цэс “Сорьцын жагсаалт”, “Сорьцын бүртгэл” гэсэн 2 дэд цэстэй ба бүх хэрэглэгчид сорьцын мэдээлэл оруулах боломжтой.

а. Сорьцын жагсаалт

Энд өмнө явуулж байсан сорьцын мэдээлэл, шинжилгээний хариуг харах ба “Түүвэрлэх сонголт” хэсгээр хэрэгтэй мэдээлэлээ хайж олно[Зураг 13].

Зураг 13. “Сорьцын жагсаалт”

б. Сорьцын бүртгэл

Энд сорьцны тухай мэдээллийг бүртгэнэ.
Сорьцын мэдээлэл оруулах:
I. “Сорьц” цэс дээр дараад “Сорьцын бүртгэл” дэд цэсийг сонгоход сорьц бүртгэх хуудас [Зураг 14] гарч ирнэ,
II. Гарч ирэх хуудсыг бөглөөд “Бүртгэх” товчийг дарна.
III. Сорьцон дээрээ “Шинжилгээнд авсан сорьцын мэдээлэл” хэсгийн “сорьцын дугаар”-ыг (зураг дээр сумаар заасан) програмаас автоматаар өгөх ба үүнийг Регистрийн дугаарын хамт хуруу шилэн дээр бичиж лабораторт хүргүүлнэ
[Зураг 15].

Зураг 14. Сорьц бүртгэх хуудас

Зураг 15. Сорьцын дугаар

Тав. Шинжилгээ

“Шинжилгээ” цэсээр лабораторийн эмч гэсэн эрхтэй хэрэглэгчид нэвтэрч шинжилгээний хариуг бөглөнө. Энэ цэс “Шинжилгээний жагсаалт”, “Шинжилгээний бүртгэл” гэсэн 2 дэд цэстэй.

Мэдээ оруулах алхам:
I. “Шинжилгээ” цэсэн дээр дарахад явуулсан сорьцны мэдээллүүд жагсаалтаар гарч ирнэ,
II. Ирсэн сорьцыг Регистерийн дугаар, сорьцын дугаараар хайж харгалзах “хүлээн авах” (зураг дээр улаан сумаар заасан) товчийг дарна [Зураг 16],
III. Гарч ирэх хуудасанд тухайн сорьцны мэдээлэлүүдийн доор байх сорьц хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг бөглөөд “Бүртгэх” товчийг дарна [Зураг 17],
IV. Шинжилгээний хариуг шинжилгээний жагсаалтаас шинжилгээ хийсэн сорьцын хойно харгалзах “Шинжилгээ хийх” (зураг дээр цэнхэр сумаар заасан) товчийг дарна [Зураг 16],
V. Гарч ирэх “Шинжилгээний хариу оруулах” [Зураг 18] хуудасыг бөглөж “+” (зураг дээр сумаар заасан) товчин дээр дарж хариуг оруулна.

Зураг 16. Ирсэн сорьцын жагсаалт

Зураг 17. Сорьц хүлээж авах

Зураг 18. Шинжилгээний хариу оруулах

Зургаа. Тайлан

“Тайлан” хэсгийг бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. Энд 12 төрлийн тайлан гаргана.
а. Мэдээ өгөлт – мэдээ өгөлтийг аймаг, дүүрэг, өрхөөр харуулна
б. Толерант – 10000 хүн ам дахь өвчлөл болон дээд доод толерант босгыг харуулна
в. ТТӨ, нас - өвчлөлийн байдлыг насны ангилалаар харуулна
г. ТТӨ, 7 хоног – аймгуудийн амбулаторийн үзлэгт ТТӨ-ний эзлэх хувийг өмнөх 7 хоног мөн өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан байдлыг харуулна
д. ТТӨ, Өрх - өрхийн эмнэлгүүдийн өвчлөлийн байдлыг өмнөх 7 хоног, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан байдалыг харуулна
е. АЗХХ, 7 хоног – НЭ-үүдийн орны хөдөлгөөн, ТТӨ-ний эзлэх хувийг харуулна
ж. Түргэн – Улаанбаатар хотын түргэн тусламжийн дуудлагын байдлыг харуулна
з. ТТӨ, Аймаг – ТТӨ-ны өвчлөлийн бадлыг 7 хоногоор аймагаар харуулна
и. Лаб, 7 хоног – илэрсэн вирүсийг 7 хоногоор харуулна
к. АЗХХ, 7 хоног - Пневмонитой /уушигны үрэвслээр хүндэрсэн/ хэвтсэн өвчтөний хөдлөлзүйг харуулна
л. ТТӨ, 10000 - аймгуудийн ТТӨ-ний 10000 хүн ам дахь өвчлөлийг өмнөх 7 хоног мөн өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулж харуулна
м. Лаб, Аймаг - илэрсэн вирүсийг аймгаар харуулна

Эпидемиологийн 7 хоногийг тодорхойлох

Мэдээ оруулахдаа голдуу алддаг зүйл бол эпидемиологийн долоо хоногийг тодорхойлох байдаг. Үүнийг олон улсад тогтоосон журмаар (дэлгэрэнгүйг http://en.wikipedia.org/wiki/ISO_8601 хаягаар орж үзнэ үү) тооцохийн тулд http://www.flu.mn/mgl/callen¬dar.xls хаягаар орж “callendar.xls” файлыг татаж авч долоо хоногийг тооцно. Программыг ашиглахдаа
1. “callendar.xls” файлыг нээнэ,
2. “Он” хэсэгт оноо оруулж компьютерийн гаран дээрээс “Enter” товчийг дарна. Ингэхэд тухайн оны календарь гарна. Эхний багана долоо хоногийн тоо[Зураг 19].

Зураг 19. Эпидемиологийн 7 хоногийг тодорхойлох

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1764
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК