Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Аудио хурал хийх журам
( Лекц )

Л.Энхбаатар, П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

2010 оноос интертэд суурилсан томуугийн мэдээллийн систем (ИСТМС)-ийг нэвтрүүлж эхлэхэд гарч байсан бэрхшээл бодит хугацаанд шийдвэрлэх үүднээс намайг төслийн баг Skype тогтолцоог ажилгаа ТХТН-үүдтэй аудио-хурал зохион байгуулж эхэлсэн билээ. Цаашид бид энэ аудио-хурлаа үргэлжлүүлэх, бусад халдварт өвчний тандалт, дархлаажуулалын ажлын явцыг энэ тогтолцоогоор харилцан мэдээлж байх журамд шилжих зорилт тавьж байгаа юм.

Хурлын дэг

1. Аудио хурлыг Skype messenger ашиглаж явуулна.
2. Хурал эхлэхээс 10 минутын өмнө ТХТН-үүд Skype -д орсон байна.
3. ТХТН-үүд хуралдааны өөрийн талын оролцогчдын ахлагчийг сонгосон байна.
4. Хурлын явцад оролцогчид мэдээлэл хийх, асуулт, хариулт өгөхөөс бусад үед микрофоноо mute эсвэл off горимд байлгана.
5. ТҮТ-ийн хурал даргалагч хурлыг нээж хэлэлцэх асуудал, хурлын дэгийг танилцуулна.
6. ТҮТ-ийн хурал даргалагч ТҮТ-өөс оролцогчдыг танилцуулсны дараа ТХТН-үүдээс оролцогчид хурал даргалагчийн асуусан дарааллаар өөрийн болон бусад оролцогчдын нэр албан тушаалыг танилцуулна.
7. Дүүргүүдэд ЭМН, НЭ, аймгуудад ЭМГ, НЭ-үүд, Өрхийн эмнэлгийн төлөөлөл нэг газраас холбогдоно.
8. Мэдээлэл хийх, асуух, хариулах, буюу санал хэлэхдээ ярьж буй хүнийг дуустал хүлээгээд дараа нь өөрийнхөө нэр, албан тушаалаа хэлж, товч бөгөөд тодорхой ярина. Ярьж дуусаад “миний хэлэх юм дууслаа”, “асуулт дууслаа” гэж мэдэгдэнэ.
9. Ярьж буй хүн микрофонд ойртож 5 см-ээс холгүй зайтай ярих ба ярьж байхдаа микрофонд хүрэхгүй байх шаардлагатай.
10. Техникийн шалтгаанаас болж тасалдал гарсан тохиолдолд ТҮТ-ийн дата менежер/вэб мастер Б. Ганцоожтой утсаар холбогдож (утас: 91998239) эргэн холбогдоно.
11. Асуулт, танилцуулгаа хурлын явцад Skype messenger-ийн share, send file командыг ашиглан мэдээлж болно.

2011-2012 оны томуугийн улиралдл баримтлахаар санал болгож буй хурлын хэлэлцэх асуудлын үлгэрчилсэн төлөвлөгөө дэг, хуваарийг Хүснэгт 1 ба 2-оос үзнэ үү.

Хүснэгт 1. Хэлэлцэх асуудлын үлгэрчилсэн төлөвлөгөө


 

Хүснэгт 2. 2011-2012 оны Томуугийн улиралд ТХТН-үүдтэй аудио хурал хийх хуваарь


 

Жич: Өвчлөл ихэссэн, дэгдэлт гарсан үед энэ хуваарийг урьдчилан тохиролцоод өөрчилж болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 801
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК