Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
2011-2012 оны томуугийн улиралд ТХТН-үүдийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
( Лекц )

Р.Туул, Б.Дармаа, Б.Ганцоож, П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

ТХТН-үүдийн 2011/2012 оны томуугийн тандалтын улиралын бүрийн үйл ажиллагааг дүгнэхдээ мэдээ ирүүлсэн хувь, илрүүлсэн вирүсийн тоо, сорьц ирүүлсэн хувь, вирүс илрүүлсэн хувь, өмнөх оны дүн, аудио хуралд оролцсон байдал гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр [хүснэгт] 1 0-5 оноо өгч, онооны дунджийг гаргана. Бүтэн жилийн үнэлгээг хийхдээ 4 улирал тус бүрт авсан онооны дунджийг гаргана.

Хүснэгт 1. Үнэлгээний хамралт


 

* сорьц ирүүлээд вирүс илэрсэн тохиолдолд энэ шалгуурыг ашиглана

Оноо өгөх журам:

1. Мэдээ өгөлт, мэдээг хугацаанд нь өгвөл - 5 оноо

Хоцорч өгвөл - 2,5 оноо улиралын эцэст мэдээ өгөлтийн оноог:

5х ‘‘Хугацаандаа өгсөн тоо‘‘ + 2.5х ‘‘Хоцорч өгсөн тоо‘‘/ өгвөл зохих мэдээний тоо гэсэн томъёогоор бодож гаргана.

2. Аудио хуралд оролсон байдал оноог:

5х ‘‘Хугацаандаа орсон тоо‘‘ + 2.5х ‘‘Хоцорч өгсөн тоо‘‘/ орвол зохих тоо гэсэн томъёогоор бодож гаргана.

3. Бүртгэгдсэн өвчлөлийн 40%-60%-аас сорьц авсан байвал хамгийн оновчтой байх алгоритмаар сорьц ирүүлсэн хувийг:

ирүүлсэн сорьцтой тоо/ өвчлөх х 100% 

томьёогоор бодож олно. Гарсан хувиар нь доорх оноог өгнө [Зураг 1]


 

Зураг 1 Сорьц авалтын оновчтой хувийн график

4. Вирүсийн тоо, Вирүс илрэлтийн хувь

Энэ 2 үзүүлэлтийн оноог өгөхдөө ижилхэн аргыг хэрэглэв.


 

max – хамгийн их утга, min – хамгийн бага утга, d – завсарын урт,

d=(max-min)/5

[min, min+d[ 1 оноо

[min+d, min+2d[ 2 оноо

[min+2d, min+3d[ 3 оноо

[min+3d, min+4d[ 4 оноо

[min+4d, max] 5 оноо

5. Эзэлсэн байр ахисан байдлыг жилийн дүн гаргахад ашиглана.

Улирал бүр байр ахиж байсан бол нэмэлт оноо өгнө. Үүнд: Өсөлтийн коэфицентын таигенсийг ашиглана Зураг 2.


 

Зураг 2. Үйл ажиллагааны ахицыг тоолох график

Энд: Өсөлтийн өнцгийн коефицент – tg(a)

Ерөнхий зарчим баримтлана хүснэгт 2

ТХТН-үүдийн үйл ажиллагааны үзүүлэлтийн зэрэглэл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 473
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК