Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Номхон Далайн Баруун болон Зүүн Өмнөд Азийн бүсийн Томуугийн Үндэсний Төвүүдийн уулзалтын тухай
( Товч мэдээлэл )

А.Бурмаа

ХӨСҮТ

 

Томуугийн Үндэсний Төвүүдийн ээлжит Зөвлөлдөх уулзалт 2011 оны 6 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Лаос улсын Вьентьян хотод зохион байгуулагдлаа.

Уулзалтанд ДЭМБ-ын Женев дэхь Төв, ДЭМБ-ын Австрали, Япон, БНХАУ-ын Хамтын Ажиллагааны Төв, АНУ-ын ӨХСТ, Номхон Далайн Баруун болон Зүүн Өмнөд Азийн бүс, 2 бүсийн 20 гаруй орны Томуугийн Үндэсний Төвүүдийн төлөөлөгчид оролцож, 3 өдрийн турш томуугийн тандалтын асуудлаархи дэлхийн, бүсийн, улс орнуудын ололт, амжилт, тулгамдаж буй асуудлыг ярилцан, харилцан туршлага солилцож, уулзалтын 4 дэхь өдөр томуугийн чиглэлээр цаашид хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар ярилцлага зохион байгууллаа. Манай Томуугийн Үндэсний Төвийг төлөөлж ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл Мэндийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын мэргэжилтэн П. Оюунцэцэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий Захирал Д. Нямхүү, НЭМХ-ийн мэргэжилтэн Б. Ичинхорлоо, ХӨСҮТ-ийн ЭСХАХН-ийн дарга, томуугийн төслийн томуугийн тандалт хариуцсан их эмч А. Бурмаа нар оролцож, “Монгол улс дахь томуугийн тандалтын тогтолцоо, сүүлийн 5 жилийн ТТӨ-ий өвчлөлийн байдал” сэдэвт ханын илтгэл, “Томуугийн интернетэд суурилсан мэдээллийн тогтолцоо” сэдэвт аман илтгэл тавьж оролцон, ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Луо Дапенг нарийн бичгийн бүрэлдэхүүнд орж ажиллаа. Зөвлөлдөх уулзалтын хөтөлбөр, тавигдсан илтгэлүүд, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун болон Зүүн-Өмнөд Азийн бүсээс томуугийн үндэсний тандалтыг цаашид бэхжүүлэх тухай төлөвлөгөөний төслийн дэлгэрэнгүйг http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=727&Itemid=51 хавтас дотор нүүрнээс үзнэ үү [Зураг 2].

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 300
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК