Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 1(135)
Нярайн гэдэсний шархлааны эмчилгээнд каудал хориг хэрэглэсэн нь
( Судалгааны өгүүлэл )

С.Туяа1, Д.Бодьцэцэг1, Ш.Чимгээ1, М.Түмэннасан1, Н.Даваацэрэн2

1Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Onset of clinical improvement was notable in the interventional group.13(26.5%) patients required surgery in the conventional treatment group compared with 2(007%) in the interventional group(p<0,001).7patients died in the first group with no mortality in the second group.

Caudal block reduced complications of NEC in all stages of the disease resulting in less time for recovery and need for operation, compared with conventional method of treatment. We suggest that caudal block is an effective treatment for NEC but further studies with larger sample size is needed.

Pp. 23-24, Table 1, Figures 5, References 3.

Нярайн өвчний хамгийн хүнд хэлбэрүүдийн нэг нь гэдэсний шархлаат үрэвсэл юм. Эрдэмтдийн судалгаагаар ургийн болон нярайн бүтэлт халдвартай холбоотойгоор үүсдэг. (Abrams T.J. et al, 1988; Bell M.J, Kliegman K.M., 1990; Гэдэсний салст бүрхэвчээс эхлэн бүх давхарга шархлан үхэждэг олдмол, хүнд явцтай эндэгдэл ихтэй, 80-90% нь дутуу нярайд тохиолддог эмгэг юм.

Нярайн гэдэсний шархлааны үед каудал хориг болон эмчилгээний хавсарсан аргуудыгхэрэглэж ач холбогдолтой болох нь тогтоогдсон хэдий ч манай орны хувьд энэ талаар хийсэн судалгаа бидний үзсэн хэвлэлийн материалд үгүй байна.

Эл эмгэгийг эрт оношлоход эмийн эмчилгээнд эдгэрэлт 50-70% байдаг батлагджээ (Stevenson J.K., Cheu B.U., Freeman R.B., Cicrit D., 1998).

Шархлаа үүсгэж байгаа эмгэг жамаас хамааран өвчтөн бүрд нэмэлт (коррекц) эмчилгээ өөр өөр байдгийг эрдэмтэд тэмдэглэжээ (Василькова А.Н., Павлова Т.И., 2003).

Зорилго. Нярайн гэдэсний шархлааны уед нугасны хатуу хальсны арын зайд (каудал) хориг хийж үр дүнг тооцно.

Арга зүй. ЭНЭШТ-ийн нярайн эмгэгийн тасагт 2004-2005 онд гэдэсний шархлаа өвчний учир эмчлэгдсэн 63 нярайд судалгааг хийлээ.Нугасны хатуу хальсны арын зайн ууцны хэсэгт мэдээгүйжүүлэгч бодисыг бупивакаин 0.25%-1-1.5 мг/кг тунгаар 1-2 удаа хийсэн.

Нугасны хатуу хальсны арын зайн ууцны хэсэгт мэдээгүйжүүлэгч бодисыг бупивакаин 0.25%-1-1.5 мг/кг тунгаар 1-2 удаа хийсэн.

 а.

б. 

Зураг 1. Ууцны хориг хийх техник

Өвчтөнүүдийн 35 (55,5%) нь дутуу, 28 (44,4%) нь гүйцэд нярай, тээлтийн нас 29+8 долоо хоног, биеийн жин 130012600 гр, эр 33 (52,3%) эм 30 (47,6%) байв. Өвчин ихэнхдээ 43 (68,2%) нь амьдралын эхний 1-6 дахь хоногт, 14 (22,2% ) нь 8-10 хоногт, 6 (9,5%) 14 хоногоос дээш эхэлсэн байв.

Зураг 2. Нас

Зураг 3. Хүйс

Дээрхи өвчтөнүүдэд амьсгалын зрхтэний халдвар, цус харвалт, зүрхний гаж хөгжил, мэнэнгит гэхчилэн дагалдах эмгэгүүдтэй байлаа. Оношийг эмнэлзүйн, лабароторийн, эхо, рентген болон цус, баас, нүдний арчдас, хүйн шархнаас авсан эмгэгтөрөгчийн шинжилгээг үндэслэн баталгаажуулсан.

Эмчилгээний аргаас хамааран өвчтөнүүдийг 2 бүлэг болгон 1 бүлгийнн 49 өвчтөнд ходоодонд зоонд тавин антибиотик, хордлого тайпах, шингэн сэлбэх эмчилгээг хийсэн. 2 бүлгийн 14 өвчтөнд үндсэн эмчилгээнээс гадна эмгэг сэрлийг дарангуйлж гэдэсний цусан хангамж сайжруулах зорилгоор 0,25% бипувикайныг нугасны хатуу хальсны гадна зайд хийсэн.

Үр дүн, хэлцэмж. Хоёр бүлгийн ихэнх өвчтөнд нөлөөлөх хүчин зүйл, төрөх үеийн бүтэлт, төрсний дараахи 1-4 хоногт цусны шинжипгээнд үрэвслийн шинж илэрч байлаа.

Өвчний үе шатаас хамаарч 1 бүлгийн I зэрэг 22, II зэрэг 11,111 зэрэг 16 нярай, 2 бүлгийн I зэрэг 5, II зэрэг 8, III зэрэг 1 нярай байв. 1 бүлгийн I зэргийн 72,7% өвчин эхэлсэнээс 5 хоногт, 2 (18,2%) 2-3 хоногт, 1 (1,9%) хожуу биеийн байдэ.л сайжирсан. II зэргийн 63,6% өвчлөлийн 10 хоногт, 2 (18,2%) 14 хоногт, 2 (18,2%) хожуу гэдэсний саажил буурч, хордлогын шинж буурсан. 1 бүлгээс 13 (26,5%) (р<0,001) нярай мэс заслаар эмчлэгдсэн.

Хүснэгт 1. Өвчний үе шат

2 бүлгийн I зэргийн үед 5 өвчтөн хориг хийсний дараа 3 дахь өдрөөс зовиур багасаж, 11 зэрэгт 80% 5-6 хоноод зовиур багасан биеийн байдал сайжирч, 2 өвчтөн гэдэс цоорч мэс заслаар эмчлэгдсэн.

Каудал хоригийг 3 өвчтөнд 2 удаа, 11 өвчтөнд 1 удаа өвчин эхэлсэнээс 1-5 хоногт хийсэн. Эмчилгээ хийсэн 1 бүлгээс 7 өвчтөн нас барсан, 2 бүлгээс нас бараагүй 2 нярайн гэдэс цоорч гялтангийн үрэвслээр хүндэрч мэс заслаар эмчлэгдсэн.

Зураг 4. Нас баралт, эдгэрэлт 1 бүлэг

Зураг 5. Нас баралт, эдгэрэлт 2 бүлэг

Эмнэпзүй, лабратори, ЭХО, рентген, бактериологийн шинжилгээг үндэслэн евчний аль болох эрт үед нь каудал хоригийг хийхэд гэдэсний шархлаа даамжирч хүндрэх нь бага байгаа тул цаашид гүнзгийрүүпэн судлах шаардлагатай.

Ном зүй

1. КВасилькова АН., Павлова Т.И.Язвенно некротический энтероколит у новорожденных. М.;2005.-с. 4-8.
2. Abrams TJ., Bel! M. J., Kliegman K.M.,et all .;Neonatal necrotizing enterocolitis Implications for an infections disease. Pediatr surg 1994;14:-p 1-4.
3. Stevenson J.K., Cheu B.U., Freeman R.B., Circit D. Surgical treatment of necrotizing enterocolitis Ppediatrsurg .1998; 23:-p 942-944.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 972
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК