Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
"Алтан гагнуур"
( Товч мэдээлэл )

Л.Энхбаатар

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

2011 оны 5 дугаар сарын 26-нд ЭМШУИС дээр төгсөгчдийн “Алтан гагнуур-2011” ээлжит чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтанд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг 1951, 1961 онд, АУДэС-ийг 1971, 1981 онд, АУИС-ийг 1991, 2001 онд төгсөгчид болон ЭМШУИС-ийг 2011 онд төгсч байгаа оюутнуудыг төлөөлсөн 500 гаруй эмч, эрүүл ахуйч, эм зүйч, багш, эрдэмтэд цугларч, “Өрлөг эх”(Alma mater)-дээ талархал илэрхийлж, олон жил уулзалдаагүй нөхөдтэйгээ уулзан учирч, чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ. 1951 оны төгсөгч, ахмад эмч Б.Буниа, 1961 оны төгсөгч, “Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан”, профессор Г.Дашзэвэг, 1961 оны төгсөгч, ЭМШУИС-д 50-дахь жилээ багшлаж буй, “Монгол улсын гавъяат багш” Т.Зэвгээ, 1961 оны төгсөгч, Дундговь аймагт сумын эмчээр 50-дахь жилээ ажиллаж байгаа, “Монгол улсын хүний гавъяат эмч” Х.Чимэд нарын 35 төгсөгч ЭМШУИС-ийн захирлын тушаалаар шилдэг эмч, эрүүл ахуйч, эм зүйч, багш, эрдэмтэн, зохион байгуулагч “Өргөмжлөл” авлаа.

Монгол-АНУ-ын хамтарсан “Томуугийн харуулдан тандалтыг бэхжүүлэн хөгжүүлэх” төслийн захирал, МАУА-ийн ерөнхийлөгч, “Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан”, академич П.Нямдаваа багш маань энэ удаагийн 7 үеийн төгсөгчдийн “Шилдгийн шилдэг эмч, багш, эрдэмтэн”-ээр шалгарлаа. Багшдаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 294
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК