Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагааны үнэлгээ
( Товч мэдээлэл )

Р.Туул, Б.Ганцоож, П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Нэг. 2011 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үнэлгээний дүн

2011 оны нэгдүгээр улирлын Томуугийн харуулдан тандалтын нэгж ТХТН-үүдийн үйл ажиллагааг дараах шалгуурыг үндэслэн дүгнэж үнэлгээ хийлээ. Үүнд: нэгдүгээрт мэдээ өгөлт, хоёрдугаарт вирүсийн тоо, гуравдугаарт сорьц ирүүлсэн хувь, дөрөвдүгээрт вирус илрүүлсэн хувь, тавдугаарт аудио хуралд оролцсон байдал, зургадугаарт 2009 онд авсан дүн гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу 0-5 баллын системээр оноо өгч дүгнэв. Ингэж дүгнэхэд нэгдүгээр зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Хан-Уул дүүргийн “Манал-Үйлс”, хоёрдугаар байрыг Баянзүрх дүүргийн “Амгалан Итгэхүй”, гуравдугаар байрыг Багануур дүүргийн “Энэрэлт Өлзий” өрхийн эмнэлгүүд эзлэв. Хоёрдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Төв аймгийн “Баруун зуунмод”, хоёрдугаар байрыг Булган аймгийн “Эмийн цэцэглэн”, гуравдугаар байрыг Дундговь аймгийн “Боржгон мандал” өрхийн эмнэлгүүд эзэлсэн бол гуравдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Завхан аймгийн “Мөнхийн Алба”, хоёрдугаар байранд Увс аймгийн “Бат Үржихүй”, гуравдугаар байранд Завхан аймгийн “Над сэл мамба” зэрэг өрхийн эмнэлгүүд орсон байна.

Нэгдүгээр зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг”, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг оржээ. Хоёрдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрыг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байрыг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус эзэлж, гуравдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байрыг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус эзэлжээ.

Лавлагаа төвүүдийг байр эзлүүлэхэд нэгдүгээр зэрэглэлд багтдаг ХӨСҮТ 4.0 оноогоор нэгдүгээр байранд, 2.8 оноогоор ЭХЭМҮтөв шалгарсан бол хоёрдугаар зэрэглэлд ордог Улсын клиник 1-р эмнэлэг нэгдүгээр, Хавдар судлал төв хоёрдугаар, Нэгдсэн 3-р эмнэлэг гуравдугаар байранд тус тус орлоо. ТХТН-ийн 2011 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үнэлгээний дүнг 1-8 дугаар хүснэгтэнд үзүүлэв.

Хоёр. 2011 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны үнэлгээний дүн

2011 оны хоёр улирлын ТХТН-үүдийн үйл ажиллагааг томуугийн мэдээ өгөлт, вирүсийн тоо, сорьц ирүүлсэн хувь, вирус илрүүлсэн хувь, аудио хуралд оролцсон байдал, 2009 онд авсан үнэлгээний дүн гэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу 0-5 баллын системээр оноо өгч дүгнэв.

Нэгдүгээр зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэг, хоёр, гуравдугаар байрыг Багануур дүүргийн дүүргийн “Энэрэлт Өлзий”, “Энх өрх”, “Ач элбэрэл” өрхийн эмнэлгүүд эзлэв. Хоёрдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэг ба хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн “Оюуны шим”, “Хэрлэн дом” өрхийн эмнэлгүүд, гуравдугаар байрыг Дундговь аймгийн “Боржгон мандал” өрхийн эмнэлэг эзэлсэн бол гуравдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Увс аймгийн “Бат үржихүй”, хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн “Шипагер”, “Жансая”, “Рауан”, “Мейрим” зэрэг дөрвөн өрхийн эмнэлгүүд авсан онооны ижил тэнцүү байдлаар орсон байна.

Нэгдүгээр зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг гуравдугаар байранд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг оржээ. Хоёрдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байрыг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус эзэлж, гуравдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс нэгдүгээр байрыг Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, хоёрдугаар байрыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байрыг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус эзэлжээ.

Лавлагаа төвүүдийг байр эзлүүлэхэд нэгдүгээр зэрэглэлд багтдаг ХӨСҮТ нэгдүгээр байранд, ЭХЭМҮТөв хоёрдугаар байранд шалгарч, хоёрдугаар зэрэглэлд багтдаг Нэгдсэн 3-р эмнэлэг нэгдүгээрт, Улсын клиник 1-рэмнэлэг хоёрдугаарт, Хавдар судлал төв гуравдугаар байранд оржээ. Үнэлгээний дүнг 9-16 дугаар хүснэгтэнд үзүүлэв.

Гурав. 2010-2011 оны үйл ажиллагааны үнэлгээний дүн

Монгол-АНУ-ын хамтарсан “Томуугийн тандалтын сүлжээ бэхжүүлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд Томуугийн Харуулдан Тандалтын Нэгж (ТХТН)-үүдийн үйл ажиллагааг улирал, жилээр тусгай боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэн, ажлын ололт амжилтыг дүгнэн ярилцаж, цаашид хийх ажлын зорилтоо тодорхойлж, үйл ажиллагаагаараа шалгарсан нэгжүүдийг байр эзлүүлэн урамшуулж, ТХТН-үүдийн эмч, халдвар судлагч, эмнэлгийн дунд мэргэжлийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажилладаг уламжлалтай билээ.

ЭМС-ын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 323 тоот тушаалын дагуу шинээр нэмэгдсэн болон өмнө нь томуугийн тандалтын үйл ажиллагаа явуулж байсан ТХТН-үүдийн 2010/2011 оны томуугийн тандалтын үйл ажиллагааг мэдээ өгөлт, сорьц ирүүлсэн хувь, вирүсийн тоо, вирүс илрэлтийн хувь, аудио хуралд оролцсон байдал, өмнөх оны үнэлгээ гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр 0-5 оноо өгч, онооны дунджийг гарган цуваагаар байр эзлүүлэв.

ТХТН-үүдийн 2010/2011 оны ажлын үзүүлэлтээр нэгдүгээр зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэгдүгээр байранд шаргарсан өрхийн эмнэлэг байсангүй. Харин хоёрдугаар байрыг Багануур дүүргийн “Ач элбэрэл”, “Энэрэлт өлзий”, Баянгол дүүргийн “Итгэл угтах”, Хан-Уул дүүргийн “Манал үйлс” гуравдугаар байрны шалгаруулалтанд Багануур дүүргийн “Энх өрх”, Баянгол дүүргийн “Шар дэгд”, Баянзүрх дүүргийн “Амгалан итгэхүй”, Сонгино хайрхан дүүргийн “Буянт мандал”, Хан-Уул дүүргийн “Амин тус”, Чингэлтэй дүүргийн “Үйлс нэгтэн”, Өвөрхангай аймгийн “Нарны дөш” өрхийн эмнэлгүүд эзлэв. Хоёрдугаар зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдээс нэг ба хоёрдугаар байрын болзол хангах өрхийн эмнэлэг байсангүй, харин гуравдугаар байранд Говьсүмбэр аймгийн “Энх тус дэм, Дундговь аймгийн “Өлзийт мандал”, “Боржгин мандал”, Төв аймгийн “Баруун зуунмод”, Хэнтий аймгийн “Оюуны шим” өрхийн эмнэлгүүд орсон байна.

Нэгдүгээр зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс 2010/2011 оны ажлын үзүүлэлтээр хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд Сэлэнгэ, Дорноговь, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлгүүд оржээ. Хоёрдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдээс хоёрдугаарт Говьсүмбэр, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгүүд, гуравдугаар байранд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тус тус оржээ. Гуравдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийг байр эзлүүлбэл хоёрдугаар байранд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд Баян-Өлгий, Сүхбаатар, Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүд шалгарчээ.

Нэгдүгээр зэрэглэлд багтдаг ХӨСҮТ, ЭХЭМҮТ хоёулаа хоёрдугаар байранд, хоёрдугаар зэрэглэлд багтдаг Хавдар судлалын төв хоёрдугаар байранд, Улсын клиник 1-рэмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлгүүд гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Улаанбаатар хот болон аймгуудын ТХТН-үүдийн 2010-2011 ажлын үнэлгээг өрхийн эмнэлэгүүд, нэгдсэн эмнэлэгүүд, лавлагаа төвүүдээр тус тусад нь томуугийн тандалтын 3 зэрэглэлээр гаргаж хүснэгтээр үзүүлэв (Хүснэгт 7-24).

Хүснэгт 1. I зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)


Хүснэгт 2. II зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 3. III зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 4. I зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 5. II зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 6. III зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 7. I зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 8. II зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн (2011оны I улирал)

Хүснэгт 9. I зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 10. II зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 11. III зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 12. I зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 13. II зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 14. III зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 15. I зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 16. II зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн (2011оны II улирал)

Хүснэгт 17. I зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2010-2011он)

Хүснэгт 18. II зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн (2010-2011он)

Хүснэгт 19. III зэрэглэлийн өрхийн эмнэлгүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

Хүснэгт 20. I зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

Хүснэгт 21. II зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

Хүснэгт 22. III зэрэглэлийн нэгдсэн эмнэлгүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

Хүснэгт 23. I зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

Хүснэгт 24. II зэрэглэлийн лавлагаа төвүүдийн үнэлгээний дүн(2010-2011он)

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК