Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 4(121)
Элэгний анхдагч өмөнг Re-188 Lipiodol-oop эмчлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Онхуудай, Д.Гончигсүрэн, С.Эрдэнэчимэг, Л.Цэвэлмаа, Н.Туул, ОТанхуяг, Ч.Ламжав

Монголын радиологийн нийгэмлэг

 

Элэгний өмөн нь дэлхий нийтээр хамгийн их тархсан хорт хавдрын нэг. Жил тутам 1 сая гаруй хүн нас барж, 315 000 хүн шинээр өвчилж байна /1/. Олон улсын судпаачдын мэдээгээр элэгний өмөнгийн өвчлөл байнга ихсэжбайгаа ба тархалтаараа Ази, номхон далайн бүс анхаарлыг гойд татаж байна. Монгол Улс нь өндөр эрсдэлтэй бүсэд багтддагба өвчлел жил тутам 100 000 хүнд 39.2 байна / 6, 7, 8, 9, 14/.

Уг өвчин нь тавилан муутай, евчлегсдийн <5% нь 5 жил хүртэл амьдардаг /2/. Элэгний Хавдрын хэмжээ жижиг,тоо цөөн /J 3 CM, J 2 ширхэг/, элэгний үйл ажиллагаа хэвийн, үсэрхийлэл өгөөгүй байгаа үед төгс эмчилгээ болох мэс засал , элэг шилжүүлэн суулгах, лазер мөн этанол эмчилгээний аргууд нь үр дүнтэй хэдий ч өвчний хожуу үед өвчтөн ирж оношлогддогоос нийт өвчлөгсдийн зөвхөн <10% нь дээрх эмчилгээнд хамрагддаг 13, 10, 11/.

Туяа, хими эмчилгээ болон трансартериал химиэмболизаци /ТАСЕ/, трансартериал тосон химиэмболизаци /ТОСЕ/ зэрэг эмчилгээний аргууд байгаа хэдий ч судлаачдын үзэж байгаагаар үр дүн төдийлөн сайн биш байна /4, 12, 13/.

1990-ээд оноос дстуур туяа эмчилгээ болох 1-131, Ү-90 /microspheres/, Ү-90, Но-166 болон Re-186 изотопуудыг моноклонт эсрэг биес, липиодол, химийн холбогчуудтай холбон өмөнг тэжэзгч судсаар тарьж эмчилгээнд хэрэглэсэн нь ирээдуйтэй үр дүнг харуулсан байна.

Судалгааны зорилго, зорилт:

Элэгний анхдагч өмөнг эмчлэх хамгийн тохиромжтой Радионуклид эмчилгээний шинэ аргыг клиникийн практикт нэвтрүүлэх түүнийгээ стандартчлах зорилгоор;

Судалгаагаа ill үе шат болгосон: үе шат Re-188 Lipiodol-oop мэс засал хийх боломжгүй элэгний өмөнг эмчлэхэд сөрөг нөлөөгүй болохыг Internal Dosimetry болон клиникээр тогтоох; үе шат Re-188 Lipiodol эмчилгээний үр

дүнг тогтоох; үе шат Үр дүнгээ бусад эмчилгээний үр дүнтэй харьцуулах;

Судалгааны I үе шатыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

Re-188-HDD Lipiodol -ыг эмчилгээний тунгаар ангиографи хийж элэгний судсаар оруулахад өвчтөнд аюулгүй байдлыг тогтоох;

Эгзэ.гтэй эрхтэн болох элэгний эрүүл эд, уушги, ясны чөмөгт очих туйлын зөвшөерегдөх тунг /ТЗТ/ In­ternal dosimetry-ийн тооцоололтоор шалгах;

Эмчилгээний дараах гаж нелөө, үр дүнг хянах;

Хэрэглэгдэх материал:

Рэдиофврмэка:

Re-188 изотопыгТungsten-188 генератораас гаргаж авдаг бөгөөд уг генератор нь АНУ-ын ORNL, Оак Ridge Үндэсний лабораториос нийлүүлэгддэг. Хагас задралын хугацаа 16.9 цаг, р болонутуяа ялгаруулдаг . (3-туяа 795 KeV энергитэй, хавд^ын эс устгах үйлчилгээтэй, 15% нь у-туяа,155Ке\/ энергитэй бегөед энэ нь гамма камер дээр эмчилгээний тунгийн тархалтыг үнэлэхэд тохиромжтой юм,

HDD /4-hexadecyl 1-2, 9, 9-tetramethyH, 7-diaza-1, 10-decanetiol/ холбогч нь лиофильный шинж чаиартай. БНСУ-ын Сөүл-н Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгээс нийлүүлэгддэг,

W-188 генератораас Re-188 изотопыг “саан”'авч, HDD -тэй холбосноор Re-HDD нэгдлийг үүсгэдэг, Дараагийн шатанд Lipiodol-юй холбох ажиллагаа явагдсанаар радиофармака- Re-188-HDD-Lipiodol үйлдвэрлэгдэнэ. Re-188-HDD-Lipiodol нэгдэл нь 4'цаг тогтвортой ба өвчтөнд тарихын өмнө чанарын хяналтыг хийж радиохимийн цэвэр чанарыг хромотографийн аргаар шалгадаг.

Аргачлал:

Өвчтенөө сонгохдоо тодорхой шалгууруудыг үндэс болгон Child-н зэрэглэл болон Karnovsky-H ангилалаар оноо өгч шийдвэрлэнэ,Өвчтөнд эмчилгээний зорйлгыг болон гарч болох гаж нөлөөг тайлбарлаж, өвчтөнөөс зөвшеөрөх хуудаст гарын үсэг авна.Дозиметрт хэрэглэх зорилгоор КТ-ын зургаас эмчилгээний өмнөх хавдрын хэмжээ, элэг болон хавдрын эзэлхүүнийг хэмжинэ мөн Гамма камер дээр өвчтөний элэг, уушигны зургийг 10 mCi Re-188 бүхий тавагтай усны тусламжтайгаар авна.Рентгений тасагт өвчтөнөө аваачин тодотгогч бодисын сорил тавин, хатгах талбайг ариутгаж a .fern oral is py.y хатган элэгний ангиографи хийж хавдрыг тэжээгч судсанд катетер-г байрлуулна,Эхний тарилт болох 200 MBq /5 mCi/ “Туршилтын”тунг ангиографийн дэлгэцийн хяналтан доор a.gastroduodenalis-pyy сөргөө өгч байгаа эсэхийг хянан 5 минутын турш аажим шахна,Катетер-гбэхлэн асептикийн дүрмийн дагуу ариун салфеткаар талбайг хучаад өвчтөнийг ЦОЗТ руу зөөвөрлөнө.Туршилтын*’ тун тарьсны дараах элэг болон уушгины байршлын зургийг ард, урд проекцоор гамма камер дэзр авна.Уушиг, элэг мөн хавдрын зураглалыг гаргаж, бүртгэгдсэн тоог Excel - н бэлтгэгдсэн хүснэггэд /P.Zanzonico, New York/ оруулж дозиметр хийж эмчилгээний тунг тогтооно.Тооцоологдсон эмчилгээний тунг өвчтөнд ангиографийн дэлгэцийн хяналтан доор тарина.Өвчтөнийг дотрын тасагт шилжүүлэх ба өвчтөний шинж тэмдэг болон гаж нөлөөг хянана.10. 24 цагийн дараа эмчилгээний тун биеэр тархсан байдлыг шалгах зорлгоор гамма камер дээр бүх биеийн зургийг ард, урд 2 байрлалаар авна.

Өвчтөнд зөвлөгөө өгч эмнэлэгээс гаргана

Судалгааны үр дүн:

Нийт 17 хүн хамрагдсанаас 9 эрэгтэй, 8 змэгтэй, Дундаж нас 54,5±8.5 байв,Судапгаанд хамрагдсан 17хүн бүгд цирроз; элэгний анхдагч өмөнтэй.Өгүүлэмжээс баруун хавирганы нумаар. унжиж өвдөнө 111, хоолны щингэц муу /5/, гэдэс дүүрдэг /6/, үе үе хамраас болон буйлнаас цус гардаг /4/, арьс загатнадаг/ 2/ гүйлгэдэг/ 1/гэсэн зовиуруудыг хэлж байлаа. Огг зовиургүй гэсзн 4 хүн байв, Циррозын шалтгааныг тодруулахаар вирусийн маркерыг үзэхэд HbsAg-7, HCV-6, Вирусийн антиген илрээгүй -2, 2 хүнд маркер тодорхойлогдоогүй байна. Циррозын хүнд хөнгөний зэргайгСЫ1с!-н зэрэглэлээр үнэлэхэд А-5, В-12 хүн хамрагдсан ба Karnovsky -н ангиллаар 70-90 оноотой байлаа. Хавдрыг КТ болон Хэт авиан 2 хэмжээст оношлогооны аргаар хэмжихэд дунджаар 7.4 ±4.0 см 4-3.2 см/ байсан ба

AFP : 4 хүнд ->200 нг/мл 3 хүнд - > 100 нг/мл/р200 нг/мл 3 хүнд - > 100 нг/мл

өвчтөнд - < 100 нг/мл

өвчтөнд - хэвийн байлаа.

Өвчтөнд өгсөн эмчилгээний дундаж тун 4.4GBq /1.4

7,4GBq/, “туршилтын” дундаж тун 210 MBq /159-266 MBq/, тун хязгаарлах эрхтэн 11 өвчтөнд элэг, 6 өвчтөнд уушги байлаа.

Хамгийн өндөр тун болох 7.4GBq Re-188 Lipiodol - г эмчилгээнд хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө өгөөгүй ба уушги болон ясны чөмөгт нөлөөлөх туяаны тун өчүүхэн бага, харин элэгний эрүүл эдэд дээрх эрхтнүүдийг бодвол харьцангуй өндөр байлаа.

Цусны шинжилгээний үзүүлэлтээс /хүснэгт 1/ эмчилгээний дараах 7 хоногт болон 2 сарын дараа цусны цагаан эс, улаан эс, ялтас эсийн тоо болон билирубины хэмжээ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байгаа нь уг эмчилгээ нь ерөнхий хордлого өгөхгүй байгааг харуулна, Харин алат болон асат-ны хэмжээ харьцангуй хэлбэлзэлтэй байлаа.Хүснэгт 2-оос харахад AFP-нЫ хэмжээ 4 өвчтөнд хэвийн болтлоо буурсан, 6- өөрчлөгдөөгүй, 2 өвчтөнд ихэссэн байна.

Эмчилгээний дараа субфебриль халуурна /8/, хэвлийн. баруун дээд хэсгээр бага зэрэг өвдөнө /6/, ам хатна/4/, дотор муухай оргино /2/ гэсэн зовиурууд илэрч 24 цагийн дотор уг зовиурууд арилж ямар нэгэн хордлогын шинж тэмдэг өгөлгүйгээр эмчилгээний маргааш эмнэлгээс гарч байсан нь давуу талтай байна.

Хавдрын хэмжээ 14-40% болтол 4 хүнд багассан, хэмжээ өөрчлөгдөөгүй тогтвортой байгаа 6, хэмжээ томорсон 2 тохиолдол байна.

QGL 5 өвчтөн сайжирсан^сан, өөрчлөлт байхгүй 9, биеийн байдал муудсан 3 өвчтөн байна. Биеийн байдал муудсан 3 өвчтөний хавдрын хэмжээ хэт том, циррозын өөрчлөлт давамгайлсан байна.

Судалгаанд хамрагдсан 17 өвчтөний 7 нь давтан эмчилгээнд орсон, 7 өвчтөний эмчилгээний дараах 2-3 cap гүйцээгүй байгаа ба 3 өвчтөн /1 өвчтөн нас барсан,

Child С рүү шилжсэн/ судалгаанаас хасагдсан.

Хэлцэмж:

1-131 -Lipiodol, Yttrium-90 microspheres -г сонгомол дотуур туяа эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй хэдий ч өртөг өндөртэй. Re-188 -Lipiodol нь дээрх изотопуудыг бодвол генераторын систем ашиглах боломжтой, нэг генераторыг 4- 6 cap хэрэглэх ба цөмийн онош зүйн лабораторит радиофармакагаа бэлтгэх боломжтой, хагас задралын хугацаа богино, өндөр энерги бүхий р туяа нь эмчилгээний үр дүн сайн, 55KeV бүхий у-туяа нь гамма камер дээр зураг авч Internal Dosimetry хийхэд тохиромжтой юм.

Дүгнэлт:

Судалгаанд хамрагдсан 17 өвчтөн бүгд Child ба Karnovsky-н ангиллаар үнэлэгдэн эмчилгээнд орсон.

Re-188-HDD Lipiodol—г 7.4 GBy хүртэл тунгаар эмчилгээнд хэрэглэхэд маш бага гаж нөлөө илэрч, In­ternal Dosimetry хийж шалгахад эмчилгээ аюулгүй болох нь судалгаанаас харагдлаа.

Ихэнх өвчтөнүүдийн хавдрын хэмжээ болон эмнэл зүйн шинж тэмдэг тогтвортой болон сайжирсан үзүүлэлттэй байгаа нь уг эмчилгээний арга үр дүнтэйг харуулж байна.

Судалгааны II үе шат үргэлжилж байгаа....

Ном зүй

1. Parkin DM, Muir CS, Whelan SL, Gao YT, Ferlay J;Poweil J. Cancer incedenceln five Continents, Vol VI. Lyon:International Agency for Research on Cancer, 1999.
2. Okuda K, Beasley RP. Epidemiology. In: Okuda K,Mackay I, Eds. Hepatocellular carcinoma: UICC Technical Report Series, Vol 74, 1982; pp.9-30.
3. Lee NW, Wong J, Ong GB. The surgical manageСуцаигаа, шнкжияг» ment of primary carcinoma of the liver. World J Surg 1992; 6: 66-7-5.
4. Tanaka K, Hirohata T, Koga S, et a!.Treatment modalities of Hepatocellular carcinoma, Cancer Res 2000, 51.: 2842-7.
5. Sgouros G, Treatment planning for internal emitter therapy: Methods, applications and clinical implications, in Proceedings of the Sixth International Radiopharmaceutical
Dosimetry Symposium (ORISE 99-0164), A. Schlafke-Stelson, M.Stabin, and R.Sparks, Editors. 1999, US Dept of Energy and Oak. Ridge Associated Universities: Oak
Ridge, TN.p.13-25.
6. П.Онхуудай, Д.Гончигсүрэн, Элэгний өмөнгийн өвчл ел, тархалт, түүний рад^юлог-оношлогоо, эмчилгээний орчин үеийн түвшин. ииош”, 2000, 4, х:3-9.
7. П.Онхуудай, Ази болон манайд элэгний өмөнгийн асуудал тийм чухал уу. \\\\\\\\\\\\\\\"Монголын Анагаах Ухаан”, 2000, 1. х.9-11,
8. Onkhuudai.P. Report of Liver Cancer in Mongolia. In Mat.: Consultants Meeting on Radionuclide Treatment of Liver Cancer. Shanghai, China. 1999, p.06-10.
9. Onkhuudai, P. Country Report of Treatment of Liver Cancer with Radionuclide, In Mat.: Lecture Notes of Regional Workshop on Radionuclide Treatment of Liver Cancer
2000, Singapore, p.99-105.
10. Onkhuudai,P. Development of Nuclear Medicine in Mongolia. The First Annual General Meeting of AR CCNM, Dalian, China, 2002, p.14-16.
11. Onkhuudai,- P. et al. Current Status of Nuclear Medicine in Mongolia. World Journal of Nuclear Medicine Volumel, SuppM.May 2002, p.156-158.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1411
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК